sonin.mn
УИХ-ын 2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, парламентад нийт 65 суудалтай болсон билээ. Харамсалтай нь эдгээр 65 гишүүн дотор улс төрийн цараа, ухаан, туршлаггүй тэр бүү хэл энгийн ажил амьдралын туршлага муутай, төлөвшөөгүй олон хүн сонгогдсон нь нууц биш. Тэдний нэг гэж болох УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн биеэ авч яваа байдал олны дургүйцлийг удаа дараа хүргэж буй юм. Тэрээр УИХ-ын байнгын хорооны хурал дээр бохь зажилж сууж буй нь эхний дуулиан байв. Тэгвэл тэрээр өөрийн тойргийн сонгогчидтойгоо уулзах үеэрээ : "Та нараар би ажлаа дүгнүүлэх болоогүй. Та нарыг би гуйж сонгогдоогүй шүү... Надад баярлалаа гэж хэлсэнгүй" гэх мэтээр аашилж буй бичлэгийг сонгогчид нь хийжээ. Энэ байдлаараа бол Н.Амарзаяа Монголын нэн шинэ парламентийн түүхэн дэхь хамгийн муу УИХ-ын гишүүн болж магадгүй болоод байна.
 
Л.Энхболд