sonin.mn
Хятадын wechat сүлжээгээр сар гаруйн өмнө эзэн Чингис хааны зургийг ёс бусаар доромжилж буй хужаагийн бичлэг цацагдаж улмаар өвөрмонгол ахан дүүс маань нүгэлт этгээдийг цээрлүүлэх аян зарлаж байсан.
Өвөрмонголчууд ёс бус авирлагчийг нэн даруй олж баривчлахыг Хятадын цагдаагийн газраас шаргуу шаардсан байна. Мөн зэрэгцээд Хятадын засаг, захиргаанаас Хятадын нийгмийн сүлжээнд энэ талаар ямар нэгэн зүйл бичих, нийтлэхийг хориглосон байна. Эзэн дээдсийг маань доромжилсон этгээд бол 1972 онд төрсөн, Го Чен гэгч байсан бөгөөд нийгийн хэв журмыг алдагдуулсан хэргээр Цагдаагийн байгууллагад саатуулагджээ. Улмаар Хөххотын урьдчилан хорих газарт хоригдож байхдаа үхтлээ зодуулсан учир Тунляо хотын хорих руу шилжүүлжээ. Гэсэн хэдий ч сэхэл авалгүй байж байгаад удалгүй үхжээ. Мэдээж энэ мэдээллийг Хятадын Цагдаагийн газар албан ёсоор батлаагүй ба энэ үйл явдлын талаар ямар нэгэн мэдээ, мэдээлэл цацахыг хориглосон хэвээр байна.