sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаа тун удахгүй дуусах гэж буй билээ. Харамсалтай нь Ч.Содномцэрэн, Ц.Болдсайхан нарын удирддаг Сонгуулийн Ерөнхий Хороо ажлаа маш муу зохион байгуулж байна. Тэд сонгуулийн сурталчилгаатай холбоотой элдэв санал гомдлыг шийдэхдээ маш тааруу байгаа төдийгүй сонгуулийн ирцтэй холбоотой сурталчилгааны ажлыг зохион байгуулж буй нь  1992 оноос хойшхи түүхэн дэхь хамгийн муу түвшинд байна гэхэд хилсдэхгүй. Тэр бүү хэл https://burtgel.gov.mn/ гэсэн вэб сайтаа ч ажиллуулж чадахгүй хоёр хонож байна.
 
С.Чойнзон