sonin.mn
МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар Дорноговь аймгийн иргэд сонгогчидтой уулзлаа. Сайншанд хотын төвд цугласан иргэд “МАХН уухай уухай” гэсээр нэр дэвшигчийг угтлаа. Тус аймгийнхан Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгч хэн байх вэ гэдгийг аль хэдийнэ сонгосон гэдгээ илэрхийлжээ. Нэр дэвшигч С.Ганбаатар тус аймгийн зах худалдааны төвүүдээр явж хөдөлмөр эрхлэгчидтэй уулзаж мөрийн хөтөлбөр болон хариуцлагын гэрээгээ танилцуулав. Тэрээр “Оюутолгойгоо ард иргэддээ ашигтай болгох гарц бидэнд бий.
 
Цалин тэтгэвэр нэмэх, залуучуудаа ажлын байртай болгох өөр гарц бий. Монгол хулгайгүй, шударга болсон цагт босно. Үүнийг засах гэж би олон жил та бүхэнтэйгээ хамтдаа тэмцсэн. Харин одоо бид хамтдаа дээрээс нь шүүрдэх цаг болсон” гэлээ. Иргэд оффшор данс эзэмшээгүй, авилга албан тушаалын хэрэгт холбогдоогүй нэр цэвэр С.Ганбаатарыг дэмжинэ гэдгээ илэрхийлж байв. Мөн МАХН-аас шинэ үндсэн хуулийн төсөл боловсруулж 21 аймгийн ард иргэдэд танилцуулсан. Энэ хуулийн төсөлд Монгол хүн төрийн хамгаалалтад байх, байгалийн баялагийг тэгш хүртээх зэрэг өнөөдөр нэн шаардлагатай олон заалтыг тусгасан билээ. Дорноговь аймгийн иргэд нэр дэвшигч С.Ганбаатарын төлөвлөгөөнд итгэж байна. Мөн Дорноговьчууд төдийгүй Монголын ард түмэн С.Ганбаатарыг сонгох ёстой гэдгийг уриаллаа.
 
 
 
МАХН-ЫН СОНГУУЛИЙН ШТАБ