Эмзэглэх зүйл даана ч их юм. Гэвч яг одоо хүн бүрийн цаг тутамд ярьж, хэлж, хэрэлдэж, хэлэлцээд байгаа улс төр, eрөнхийлөгчийн сонгууль, түүний талаарх яриа намайг тэгтэлээ эмзэглүүлэхгүй байна. Харин үүнээс огт өөр зүйл намайг маш ихээр эмзэглүүлж, сэтгэл зүрхийг минь хүнд хүнд бодлуудаар дардаг. Энэ бол уран зохиол хийгээд түүнийг бүтээгчид. Сүүлийн хэдэн өдрийн турш энэ л шалтгаанаар сэтгэлээ тарчилгасаар сууна. Цаашид ч удаан тарчлах шинжтэй. Басхүү миний л адилаар тарчлах хүмүүс цөөнгүй байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Үнэндээ бүх үйл явдал бүгдийн нүдний өмнө ил байгаа даа. Монгол түмний оюун санааны эцэг болсон их найрагч Очирбатын Дашбалбар агсан ч бас тэнгэрийн орондоо сүүлийн хэдэн өдрийн турш шаналан тарчилж байна. Учир нь, түүний энэ дэлхий дээр үлдээгээд одсон бие сэтгэл нь өөр хоорондоо зөрчилдөн “тэмцэлдэж” байна.
“О.Дашбалбар агсны охид өөр хоорондоо тэмцэлдэж байна”, “Яруу найрагч Х.Тэргэл О.Дашбалбар агсны бага охиныг үгүйсгэв” гэх мэт сэтгэлд сэвтэй гарчигтай мэдээллүүдээс болоод их найрагчдыг хайрлан хүндэтгэдэг найрагт дуртай түмэн ч бас дагаад шаналж байна. Гэвч “сайн, муугийн аль ч шалтгаанаар өөд болоочдынхоо ясыг өндөлзүүлдэггүй” монгол сайхан уламжлал, уужуу тайвуу сэтгэлээрээ бүгд хүлцэн тэвчиж, энэ бүхнийг чимээгүйхэн ажиглаж, чимээгүй шаналцгааж байна.
Гэтэл “О.Дашбалбар агсны охин Д.Индра аавыгаа таалал төгсөхөд бүжиглэсэн гэв үү” гэсэн зэвтэй, зэвүүн гарчигийг уншаад нүдэндээ ч итгэсэнгүй. Гэвч үүнийг унших шалтгаан надад, бас танд ч бий. Энэ мэдээлэл болоод мэдээллийн эх сурвалж нь даанч бүдэг бадагхан, хэтэрхий үнэмшил муутай мэдээлэл цацжээ. Энэ мэдээллийг Америкт амьдардаг, яруу найрагч Х.Тэргэл гэгч эмэгтэй олон нийтийн сүлжээнд нийтэлсэн юм байна. Монгол хүний уламжлал ёс, сэтгэл зүй, оюун санаанд ийм зүйл багтана гэж үү? Учир нь, өөд болоочдоо амьд сэрүүн байгаагаасаа илүүтэйгээр хүндэтгэн хайрлаж, бурханчилан шүтдэг монголчууд бидний хамгийн эмзэг, хөндүүр цэг нь иймэрхүү асуудлууд байдаг юм. Яагаад гэвэл, иймэрхүү асуудал гарахад тэнгэрт байгаа бурхад маань энд байгаа биднээс илүү шаналдаг гэж монголчууд бүгдээрээ итгэдэг.
Энэ эмзэглэл минь намайг О.Дашбалбар агсан хийгээд өдгөө түүний талаар гарч байгаа, хүмүүсийг төөрөгдүүлж буй мэдээллүүдийг сөхөж харахад хүргэсэн юм. Гэтэл би бас тэрхүү сэтгэгдлүүдийг уншсандаа ч итгэсэнгүй. Тэнд бичсэнээр бидний оюуны санааны эцэг “эмэгтэй хүний “илбэ”-нд ховсдуулж, ухаан санаагаа алдсан” нэгэн байсан бололтой. Бүр тодруулбал, тэрбээр бага охиныхоо ээжтэй танилцсан цагаасаа хойш архи дарс ууж, цаг ямагт мансуурал солиорлын байдалтай байдаг байсан гэнэ. Тэр ч бүү хэл, охиндоо зориулан бичиж үлдээсэн бүхэн нь согтуудаа бусдын хүчинд автаж хийсэн үйлдэл гэнэ.
О.Дашбалбар агсныг энэ хорвоод ирсэнээсээ буцах хүртэлээ эрүүл саруул ухаанаар эх орон, элгэн садныхаа төлөө үгээрээ болон үйлдлээрээ тэмцэж явсныг монголчууд мэднэ. Орчин үеийн залуус түүний тэр тэмцлийг үзэж хараагүй байж болох ч хажууханд нь амьдарч байсан, үнэний гэрч одоо ч олон бий.
Мөн найрагч өөрөө Оюунханд, Бор, Анимаа хэмээх гурван бүсгүйд хайрлан дурлаж, олон сайхан уран бүтээлээ зориулсанаа хэзээ ч, хэнээс ч нууж байгаагүй. Тэгэхээр тэр олон сайхан бүтээлүүд мансуурал, солиорол, “хүчинд автсан”-ы үр дүн болж хувирах уу?
Зарим хүмүүс “үхсэн хүн үг хэлэх биш” гэж боддог л байх. Гэлээ ч хүн төрөлхтөн соёл иргэншилт амьдралаар амьдраад даруй 2000 гаруй жилийг ардаа үдэж байна. Энэ ч утгаараа бурхны оронд байгаа нэгний талаар хэн нэгэн дураараа ярьж хэлж, бичиж болох ч “үнэн”-д гүйцэгддэг. Өөрөөр хэлбэл, тэдний амьд сэрүүндээ хэлж ярьж байсан бүхнийг ботилж, дэвтэрлээд хэвлээд гаргачихаагүй боловч хаа нэгтээ, хэн нэгний номын санд хадгалагдаж л байдаг. Миний номын санд ч мөн О.Дашбалбар агсны ярилцлагатай хэдэн сонин байна. Тэдний дунд “Өдрийн сонин”-ы 1999 оны зургадугаар сарын 17-ны нэгэн дугаар байна. Энэхүү дугаар дээр “О.Дашбалбар: Энэ гурван эмэгтэй аль аль нь миний амьдралд үнэ цэнэтэй” гэсэн гарчиг байна. Сэтгүүлч Та бидний эргэлзээг тайлах болов уу гэсний үүднээс О.Дашбалбар агсны бурхан болохоосоо өмнө хэвлэлд өгсөн хамгийн сүүлчийн ярилцлагаас хэсэгчлэн хүргэж байна.
…-Пукшины хүүхнүүдийн тухай ном хүртэл байдаг биз дээ?
-Тийм ш дээ. Би амьдралдаа Оюунханд гэдэг бүсгүйд маш их дурлаж байсан. Энэ хүүхэн миний амьдрал, уран бүтээлд маш их үүрэг гүйцэтгэсэн. Түүнд олон шүлэг, номуудаа зориулсан. Одоо хайрлаж, хүндэтгэдэг хэвээрээ байгаа.
Сайхан, дөлгөөн тийм нэг охин цэцгэн дундуур, гол усны хөвөөгөөр, толгодын дундуур дэгдэж явсныг би мэдэх юм. Сартай, саргүй олон шөнө надтай хөтлөлцөөд явж байсныг би мартдаггүй. Манай Сүхбаатар аймгийн бүсгүй л дээ. Дараа нь манай авгай байна, Бор гээд. Түүндээ би их олон гэрэлт, гэгээн шүлгүүдээ бичсэн. Хүүхэд байхдаа би түүнд сайн байсан. Оюунханд бид хоёр хувь заяаны эрхээр нийлж чадаагүй. Бурхан болохгүй юмаа болгодоггүй шүү дээ. Надаас цөөн хэдээр эгч. Ийм нэг бүсгүй. Харин, Бор бид хоёр намайг 17-той байхад танилцсан. Оройн сургуульд хамт явдаг байлаа. Түүнийг 19-тэй, намайг 18-тай байхад бид гэрлэсэн. Одоо хоёр охин, нэг хүүтэй л дээ. Энэ хорин жилийн туршид ханилахдаа би ханийгаа гомдоогоогүй. Гэхдээ би яруу найрагч хүний хувьд бүсгүй хүний гоо сайхныг үнэлэх, хүндэтгэх, тэдэнд шүлэг зохиолоо зориулахдаа ямар нэгэн хараа хяналт, хил хязгаар тавиулаагүй. Энэ утгаар нь шар сонинууд намайг дайрч доромжилж л байдаг юм. Би тоодоггүй.
Үнэнийг хэлэхэд, дараа нь би Анима гэдэг эмэгтэйтэй учирсан. Энэ бүгд үнэн. “Гэрэлт хайр” гээд сайхан номуудаа зориулсаан. Индра гэдэг миний охин ч байгаа. Би Анимаад маш их баярлаж явдаг юм. Яагаад гэвэл, хүнд хэцүү үед минь надад маш их халамжтай. Түүнээс нэг тийм Дарьганга эмэгтэйн шинжүүд дандаа харагддаг юм. Энэ гурван эмэгтэй надад аль аль нь үнэ цэнэтэй.
Анимаа буюу Халтар, Д.Дэжидмаа, Д.Индра нар.
-Гурвуулаа танай нутгийнх юм аа даа?
-Гурвуулаа Сүхбаатарынх. Би тэр нь дутуу, энэ нь илүү гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл, миний хувь тавилан, уран зохиолд зохих байрыг эзэлсэн, надад нөлөөлсөн учраас. За, бусад эмэгтэйчүүдийн тухай би олон юм ярихгүй.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Би ганц хүү, дөрвөн охинтой. Бор маань миний гурван хүүхдийг төрүүлж өсгөсөн. Оюунханд, Анимаа нар хоёр сайхан охины маань ээжүүд. Энэ миний хувь тавилан. Би өөрийнхөөрөө л амьдарч байна. Оюунханд нь утга зохиолын багш, их энхрий бүсгүй бий. Анимаа их эмч, гэгээн сайхан эмэгтэй. Бор маань гайхалтай ялдам. Тэр ч бас их эмч.
…-Дашбалбар гэдэг хүний сэтгэлийн хийгээд онгод хайрын бүсгүйчүүдийн тухай хүмүүс мэддэггүй. Үүнийг ойлгож мэдрэх хүн нь бас хэд билээ. Таныг гурван эхнэртэй л гэлцдэг шүү дээ?
-Би ерөөсөө ард түмнээсээ юу ч нуухгүй. Энэ гурван бүсгүйг би нуугаагүй шүү дээ…
…-Тантай учирсан энэ гурван бүсгүй бүгд тийм ялдам уу. Тэд хоорондоо ямар ялгаатай вэ?
-Би чамд илэн далангүй л ярьж байна. Угаасаа би Оюунханд, Бор, Анимаа энэ гурвын тухай ард түмнээсээ нуугаагүй гэж хэлсэн шүү дээ. Жишээлбэл, манай Бор маш ялдам эмэгтэй. Үлэмж ялдамхан. Анимаа, Оюунханд хоёр бол маш тийм энхрий хүмүүс. Эднийг би хайрлах ёстой юм. Ийм сайхан хүмүүс орчлон дээр байгаад баярлах ёстой. Тэднийг ийм төрсөнд хэн нэгэн хүн шүтэн бишрэх ёстой биз дээ. Тэднийг ингэж хайрлаж, дурлаж яваа минь бусдад хамаагүй л байхгүй юу даа. Нарийндаа яривал хн бүгд л дотроо хэн нэгэнд дурлаж, шүтэж, хайрлаж л явдаг шүү дээ. Тэгээд одоо нэгийгээ ад үзээд, хүнийг хайрлаж хүндэтгэснийх нь төлөө хараагаад байдаг. Ингэж болохгүй шүү дээ…
О.Дашбалбар агсан бурхны оронд одохынхоо өмнөхөн ингэж ярьжээ. Тэгэхээр түүнийг болоод түүний амьд ахуйдаа хийж буй үйлдлүүдийг үгүйсгэж буй хүмүүс бас энэ ярилцлагыг ч бас “согтуудаа өгсөн” гэж гүтгэхгүй байлгүй дээ.
Нөгөөтэйгүүр, ээжүүд нь олон жилийн туршид биесээ хүлээн зөвшөөрч, хүүхдүүд нь ч бас хүлээн зөвшөөрөлцсөөр ирсэн атлаа яагаад чухам энэ цаг үед гэнэтхэн “яс булаалдах мэт” шөргөөлцөлдөж эхэлсэний учрыг гайхаад, гайхаад барахгүй нь. Гэхдээ бодит байдлыг харахад, “О.Дашбалбарын хүүхдүүд хоорондоо муудалцаад байна” гэж хүмүүсийн яриад байгаа шиг зүйл болоогүй юм шиг санагдав. Учир нь, энд ямар нэгэн маргаан, мэтгэлцээн болоогүй, ганцхан хүний “тоглолт” явагдаад байгаа нь анзаарагдсан. Өөрөөр хэлбэл, Д.Индра энэхүү асуудалд оролцолгүй, чимээгүй байгаад нь талархав. Гэвч тэр чухам юуны учир “аавынхаа амь насыг хороосон” хэрэгтэн мэтээр хэлүүлж, гүтгүүлж, чичлүүлтэлээ ийнхүү чимээгүй явна вэ? Тэрбээр өөрөө “Тэнгэрт буй бурхныхаа ясыг өндөлзүүлэхгүй гэсэндээ л…” гэж учирласан байна билээ. Хэдийгээр бид “биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлдэггүй” гэдэг боловч тэнгэр мэт тэнүүн ухаант тийм эцгийн охинд энэ зэргийн ухаан өвлөгдсөн л байлгүй яах вэ дээ.
Эцэст нь дахин сануулахад, ТЭНГЭР МЭТ ЭЦГИЙНХЭЭ ҮЙЛДЛИЙГ ҮР ХҮҮХЭД НЬ ШҮҮДЭГГҮЙ ЮМ. Энэ бол Монгол түмний хамгийн том цагаашрал, цагаатгал билээ.
Оюунханд-д
Шаргын шарга уулс сэтгэл дотор сүүмэлзэнэ
Шар талын цэцэгс өвөр зуураа эрхлэлдэнэ
Шалзат багахан шарга гүвээ дамнан хатирна
Шаргиа мөнгөн хазаар явдал дунд нь жингэнэнэ.
Шанд, булгийн ус харгилан бургилан урсана
Шанз, хуурын эгшиг харшин хоршин сонсдоно.
Шаавай төрсөн Оюунаа бүдэг бадагхан санагдана
Шалдар булдар насандаа даанч ажиггүй явжээ
Шар торгон алчуур нь сэтгэл дотор дэрвэнэ
Шальгүй эмзэг зүрх минь түгших баясах зэрэгцэнэ
Шаргын уулын янзага нь толгод дундаа тоглоно
Шар талын гөрөөс урдуур хойгуур хуйларна
Шанз, хуурын эгшиг харшин хоршин сонсдоно.
Шалзат багахан шарга гүвээ дамнан хатирна
Шар торгон алчуур нь сэтгэл дотор дэрвэнэ
Шаргын шарга уулс тэнгэрийн хаяанд сүүмэлзэнэ.
1980 он. Баруун-Урт.
Анимаа-д
Цасан бударсан энэ дэлхийгээс чи бид алгуурхан явна
Цантсан бургас, бүүдгэр сар, алжаангуй уулс үлдэнэ
Өвөг дээдсийн минь үед эрхлэнгүй гялалзсан шигээ
Өвлийн шөнийн одод, үр ачийн минь дээр гэрэлтэнэ
Хөөрхөн жаал тооны дэвтрээ сэмхэн баллуурдах шиг
Хөлийн чинь мөрийг аальгүй салхи арчин арилгана
Чамайг минь даган урд хойно чинь сэмхэн шогших
Чандаган салхи хожим өөр хүүхний хормой дэрвүүлнэ
Чи бид хоёр энэ дэлхийгээс явж, аясын салхи үлдэнэ
Чилийх олон зууныг туучин ач үрс маань ирцгээнэ
Болор оддын дор цасан будрахыг үзэхээр
Болзсон өдөр, энэ дэлхий дээрээ цугларна
Хорвоогоо тэдэнд орхиод явахаас өмнө
Хором бүр нь үнэтэй эрдэнэсийн өдрүүд цувна
Харьцангуй мөнх уул, анд нөхөд шиг байна
Хаана, хэнтэй үнсэлцсэнийг цагаахан хус мэднэ.
Гурван мянган жилийн дараа, энэ дэлхийд амьдрахаар ирнэ
Гоо сайхан охин чамтай минь адил цасан будрахад дулана
Дэлхий минв их хувирч, юм бүхэн өөр болно. Гэвч
Дэгжин охин чамтай минь адил өвлийн оддыг хайрлан ширтэнэ.
1987 он
Бор-д
Цасан бударсан шөнө дөлөөр
Чамайг хөтлөөд би явж байсан!
Орчлон ертөнц үлгэр шиг сүүмэлзэж
Оддын дундуур чи бид хоёр алхалсан…
Орох цас нүүр рүү бударсан!
Ирээдүй рүү чи бид хоёр явж
Үр хүүхэд минь холын одноос унасан
Цасан ширхэг шиг, үлгэр шиг тэд ирж
Үүрд мөнхрөл биднийг холбож,
Бяцхан охин байсан чи,
Миний хүүхдүүдийн ээж болсон!
Сансрын зам дээр би чамайг хүлээж
Сартай саргүй олон шөнө хөлийн чимээ чагнаж,
Болзоот хүүхэн биш, эхнэр минь гэж
Бодолдоо ч хир суулгалгүй хайрлаж
Амгалан дөлгөөн чамайгаа
Аяндаа хайрласан!
Хаврын ногоон дээр чи надад
Хүүхэд насаа өгсөн.
Халуун нулимсан дунд чинь би
Эр хүн болсон
Чамайгаа би биеэрээ ч мэдэрнэ, сэтгэлээрээ ч мэдэрнэ.
Чамайгаа би хараад л мэднэ, шүргээд л мэднэ
Хорин жил цас бударсан өвлийг
Хоёулаа угтаж, хос мөрөө үлдээлээ.
Явсан зам маань тэнгэрийн заадал!
Янаг минь чи, энэ дэлхийн охин!
Цасан бударсан оддын дундуур
Цагийн гол дээрх гүүр – тэнгэрийн заадлаар
Чи бид хоёр явж байна.
Чимээгүй оддын гүнээс нүүр рүү цас бударна!
Чи бид хоёр явж байна.
1984.10.05
Сэтгэгдэл0
Kkkk
Үнэн хэлжээ.Сүүлийн үеийнхэн мэдэхгүй ч бидний үеийнхэн сайн мэднэ. 3 эхнэртэй гэдэг байсан. Тэргэл гэж хэрүүлдээ хэл ам хурц бусдын ганц үгийг нь газар гээхгүй хэрүүлч хүүхэн байна лээ. Энэ талаа сэтгэгдлээ бичих гэснээ хэрүүлч хүүхэн гэдгийг нь сэтгэгдэл бичсэн хэсгээс хараад бичээгүй юмаа. Юу гэж хэлээд ч нэмэр байхгүй юм байна лээ. Эх ондоо эцэг нэгтэй хүүхдүүд аль нь ч эцгээ гэж хэлэх эрхтэй шүү дээ. Тэргэл бол харин тэнгэр шиг хүний нэрийг ашиглахгүй байгаасай. Тэргэл гэдэг сайхан найрагч гэдгээрээ үлдээсэй гэж хүсэх юм даа
minii medhiin 2 ehner bol batalgaatai baisan. tsagaan saraar irsen zochin maani daraagiin ail Dashbalbariihaar(tyhian ued IUH iin gishuun baisan)orno harin ali gertee baigaan boloo utsaar chin yariadgay(ter ued gar utas nudnii gem bailaa) geed yariad garj bilee.
МАЛ МИНЬ!!! МОНГОЛД НЭГ Л ЭХНЭРТЭЙ ХУУЛЬТАЙ!!! ЧИ ШИЙДДЭГ ЗҮЙЛ БИШ!!! ТЭР ЭХНЭР БОЛОХ БОРЫГОО НАСАН ТУРШ ХАЙРЛАН ХАЛАМЖИЛЖ ГУРВАН САЙХАН ДАРУУХАН УХААЛАГ ҮРСИЙГ НЬ ТӨРҮҮЛСЭН ГАЙХАМШИГТ БҮСГҮЙН ӨМНӨ ЧИ ДУУГАА ХУРААЖ ИЧИЖ АМЬДАР !!! ХОРВООГООР ДҮҮРЭН БУТАЧЫН НЭГ ИНДР БУТАЧ МИНЬ ЧИ ГЭР БҮЛИЙГ САЛСАН ГЭЖ ХУДЛАА ГҮТГЭЖ ХҮНИЙ ЕСНООС ГАЖ ЗҮЙЛ ХЭЛЖ ЯВАХААР МӨРӨӨР ӨӨРИЙНХӨӨ АМЬДАРЛААР АМЬСГАЛ!!! АЛДАР НЭРД ШУНАГЧ МИНЬ!!!
Х.тэргэл гэж балиар авгай хаана чхүний бөгс ухаж явах юм үр сад гэж байна уу энэ хүүхэнд бодлого байхгүй хийсвэр хүн юм даа харамслтай
Tenger shig bai huuhxuud mini tengert baigaa etseg chini zovhon ta nariinh bish eh orniihoo aguu suut huu ni tuuniig omgooloh hamgaalah erkh ni ard tumend ni bii tenger shig bai tergel huuhen zavgui hodolmorlood l baisan odoo zavgui zargalddag boljee terteeh on jiluudeed ta buhen balchirhan baisanch mor zeregtsen amidarch baisan humuusni arai duusçhaagui bna Monkhbayasgand huuhend gutguuleed nutag ruugaa nulimstai yavj baisan ni sayahan met daraa ni ene huuhen ichihdee huzuu hooloigoo sahliin britvi sorvi uldeedguig olj medeed ooriigoo zusch baisan ch sayahan met huuhduud mini tenger shig bai
Тэр Индра нь аавынхаа нэрийг барьж өөрийгөө худал рекламддаг гэж хамт ажил хийсэн хүмүүс нь ярьдаг юм билээ.Сэдэвээ зөв барьдаг мөртлөө ажлаа зөвхөн өөрийнхөө нэр хүндний төлөө хийдэг,яг бусдын төлөө бол ялангуяа жаахан ядарсан хүмүүст бол сэтгэл багатавьдаг хуурамч нэгэн.Тэр нь л жирийн хүмүүс ийн дургүйг хүргэдгийг олон хүний амнаас сонсож байсан.
Яг зөв!!! ИНД ГЭГЧ ГАДААД НЭРТ МИНЬ БУТАЧ МИНЬ ХҮНИЙ ЭХНЭР НӨХРИЙГ САЛСАН ГЭЖ ГҮТГЭГЧ ЭМ ГУАЙ!!! ТА ҮХЭЭЧЭЭ!!! БУТАЧАА НУУХ ГЭЖ ХҮНИЙ ГЭР БҮЛИЙГ САЛСАН ГЭЖ ГҮТГЭЖ ӨӨРИЙН ЭХТЭЙГЭЭ СУУЛГАХААС ИЧИЖ АМЬДАР!!!
Индра өөрөө л зөв бай...Тэгвэл чамайг хэн ч оролдохгүй.Аав чинь л мундаг болохоос чи бол хэн ч биш.Бусдыг хүндэтгэ.Түмний төлөө явах гээд байгаа юм бол чин сэтгэлээсээ яв.Сайн эцгийн нэрийг барьж битгий далдгана.Чиний ээж бусдын сэтгэлийг шаналгаж аавыг нь,эр нөхрийг нь булаасан аз жаргалын хулгайч нь үнэн.Жинхэнэ хүнлэг эх хүн ийм байдаггүй юм.Бусдын төлөө хайр сэтгэл байтугай амиа золиосолсон хатан гоо монгол эмэгтэйчүүд зөндөө байдгийг түм мэднэ.
Тэр Тэргэл гэж тэнэг авгай больж үзээсэн
Х.Тэргэл, Х.Болор-Эрдэнэ гэж балиар хөгшин янхнууд байх юм аа. Бусдын бөгсийг ухаад л, харь газраас Монголчуудаа хооронд нь хэрэлдүүлээд л...
Ug ni bol salsan gej yag helegui l bnleshd suuj bsn l gej helsin bnle postiin unshaad uzerei tgd ch taliigch bolson huntei suuj bsn gehees suuj bg gehuu yunda margaldaad bgag oilgohgui um Tergel gegch yasan ch shurguu humuusin dund yas hayaj herelduuldeg umde soshial ertontsoor neg heruul hiichihima odo bolioch mgldoo ired olni dund orood amidraad uz haa hol hari gazaras aimshigtai heruul hiij busadiig dandaa doromjilson haragdah um zugerr neg ugnii aldaag ongorooj boldoguimu tertee tergui ih stresstei bga mglchuudig ulam stressduuled baihin es judaga bodson ch ter taliigchiinha yasiig ondolzuulehe boliochee nugelteii shaarnuud
Tergel ANU-d emgen hargag bsan ,odoo ch mon emgenee harj bgaam bhdaa. Ih stresstei ajil. Uidaagaa gargah gej balai um saraachij suudgaa bolimoor um.Mongol hun burhan bolsoniihoo yasiig ondolzuulehgui gedeg ,es judagtai bai. Er ni yaruu nairagch huuhnuudees ichdeg bolood bgaa shuu.
Sain hunii amidralig shuuh hereggui de.Aguu huni gavija uurtu l bdag shuu! Ur sad etseg ehee buruutgah shaardlaga bhgui.Buhnee olond harulj baisan ni zorimog er hunii shinj shuu!
1. Монгол үхэр, сарлаг хоёрын дундаас “ Хайнаг” төрөх бөгөөд хайнаг нь бие сайхан, том, бяр чадал ихтэй. Гэхдээ Монголчууд хайнагаар бух тавьдаггүй. Харин Монгол хүн Хятад хоёрын дундаас “Эрлийз” төрөх бөгөөд ихэвчлэн бие бялдар том, царай зүс сайн. 2. Монгол үхэр хайнаг хоёрын дундаас “ Ортоом” гэгч төрөх бөгөөд ортоом нь бие бялдар том байж болох боловч ашиг шим муу, усан нүдтэй, ган зудад тэсвэр муу. Харин Монгол хүн Хятадын эрлийз хоёрын дундаас “Хурлийз” гэгч төрөх бөгөөд хурлийз нь “Ортоом” үхрийн нэгэн адил бие бялдар том жижиг янз янз байж болох боловч давхраагүй бөлцгөр, галгүй усан нүдтэй, бие эрхтний хувьд хэлбэр галбир муу, бор хар эсвэл цонхигор царайтай, хүний мөс чанар муу гэдэг. 3. Монгол үхэр “Ортоом” хоёрын дундаас “Доль” гэгч үхэр гарах ба доль нь бие давжаа, ашиг шим үр төл муу, ган зудад тэсвэргүй. Харин Монгол хүн Хятадын “ Хурлийз” хоёрын дундаас “Хунхууз” гэгч гарах бөгөөд хунхуузын бие бялдар ихэвчлэн давжаа, царай муутай цонхигор, сул дорой, өвчин эмгэгт нэрвэгдэмтгий, галгүй усан нүдтэй, үр хүүхэд цөөн нас богино. 4. Монгол үхэр “Доль” хоёрын дундаас “Усан гүзээ” гэгч үхэр гарах ба усан гүзээ нь ихэнх тохиолдолд мал болдоггүй эсвэл нэгээс хоёр насандаа үхдэг, үр төл гэж бараг байдаггүй, үр төл гаравч мал болох нь бараг үгүй. Харин Монгол хүн Хятадын “Хунхууз” хоёрын дундаас “Шоохууз” гэгч гарах ба “Шоохууз” нь хүн болох нь цөөн, хүн болж өсөн торнилоо ч бие эрхтний ямар нэг согоготой, эмэгтэй “ шоохууз” нь хүүхэд гаргадаггүй, гарсан ч амьдрах чадвартай нь ховор, эрэгтэй нь ихэвчлэн үргүй. Ийм байдлаар Хятад хүнтэй цус холилдвоос дөрвөөс тавь дахь үеийн дараа үр удам нь тасардаг жамтай ажээ
Энийг хэн бичсэн юм. Нэр усаа тавиад бичиж болдоггүй юм байхдаа!!! Монгол улсад нэг эхнэртэй байх хууль байхад бутач хүүхэд дандаа л энд тэнд хэрүүл хийж явах юм! Жаахан намбатай байлдаа. Бутач хүнтэй хүүхдээ гэрлүүлж суулгахгүй биздээ. Бутач гээдгээ нууж амьдармаар....
Ойлголцол ирээсэй. Хэн хэн нь үнэ цэнэтэй гэж найрагч өөрөө хэлжээ... Дунд нь яс хаягчид л
Энэ хорвоо дээрхи жимс болгоноос амсах хувь тавилан хүн болгонд бий харин хүн болгон амсдагүй. Уулзах хүн учрах тавилан гэж байдаг юм гэсэн
Heden ehnertei baisan ni hamaa alga. Ene hun uuruu Indra-g uuriin huuhed gedgiig huleen zuvshuursun l baina. Etseg ni todorhoigui huuhdiig butach huuhed gedeg shuu dee. Minii bodloor Indra butach huuhed bush baimaar.
Yugaa bulaatsaldaad bgaa yum be uxsen ungursnun uu yu
Тэргэл гэдэг хүүхэн бол хазайлттай .Сэтгэцийн юмтай хүүхэн шүү дээ. . Юу ч яриад , хэлээд ойлгохгүй .Зөвхөн өөрийгөө л сонсоно мөн өөрийгөө өрөвдөнө. АМЬТАН
Би О.Дашбалбар гуайг УИХ дээр "фашист" хувцастай орж ирэхэд нуулгүй хэлэхэд "сумтай" хүн гэж бодсон. Гэтэл хамгийн сүүлийн УИХ дээр өөрийн амьдралыг хоромоор тоологдож буйг хэлж байсныг санадаг. Гэтэл "Тэнгэр шиг бай", "Амьддаа бие биенээ хайрла" 2 шүлгээр одоогийн "албан тушаал", "эд хөрөнгө"-нд шунасан, хууль бус үйлдэл хийсэн, хийгээгүй "жирийн" ард олондоо "амьдрал"-ын "утга, учир"-ыг товч бөгөөд тодорхой "анхааруулчихаад" энэ хорвоогоос хальжээ. Ялангуяа "Тэнгэр шиг бай" шүлгийг сонсох бүрт бидний өнөөдрийн "хошин шог, шунаг сэтгэл"-ийг хэлчихээд одчихжээ. Хэрэв тэнгэрээс биднийг хардаг бол "инээд нь хүрээд" байж байх болов уу гэж бодох юм даа....
Дэжидмаа миний дүү бид эцэг эхээ шүүх эрхгүй учир Индра дүүгээ хүлээн зөвшөөрч эвтэй найртай явбал дээр шүү аав чинь хүртэл хүлээн зөвшөөрч байхад чи хурц ширүүн зан авир гаргаж болохгүй шүү уужуу сэтгэлтэй ухаалаг байх нь чухал шүү