sonin.mn
...Хорьдугаар зууны эхэн цагаас "Сюрреализм" гэдэг нэгэн жигтэй хачин юм Хөгшин тивийн уран зохиолд гарч ирээд үтэр зуур яггуй газар авч, энд тэндгүй дэлгэрч байна гэнэ хэмээхүй сураг, мөнхүү зууны жар далаад онд бидний чихийг дэлсэхүй сацуу мөнөөхийг хөрөнгөтний зүдэг муухай, балмад хэрцгий явдал гэхчлэн орь дуу болон муулан гутааж, социалист реализмын уран зохиолд үл шургалуул хэмээн хорьж байсныг нэхэн санах хүмүүн өдгөө хэр мэр сэр байж магадгүй.
 
Чухамдаа Францын Аполлинер гэгч зохиолч юу ч гэлээ нэгэн адал жигтэй жүжиг бичээд тэрнээ "Сюрреалист” жүжиг гэчихсэн хэмээх. Саяхь эрхэм Эрик Сати гэгчийн нэгэн бүжгэн жүжгийг сюрреалист бүтээл байна гэчихсэн юмсанж. Аполлинер төдөлгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлчихсэн учир мөн л Францын зохиолч Андре Бретон мөнөөхийн улааг нэхэж аваад бүр чинагш “Сюрреализмын тунхаг” гээчийг угсруулан туурвиж онол ном болгон гаргаж бөөн шуугиан тарьсан аж. Сюрреализм гэгч энэ гайхал дэлхийн даяарт тархаж, уран зохиол, уран зураг, уран баримал, жүжиг, кино, хөгжим хийгээд ер урлагийн ертөнцийг тэр аяар нь дагуулан авах болсон юм байх.
"Санаа-оршихуйг амаар, бичгээр, тэрчлэн ондоо янз янзын аргаар илэрхийлэх, хүний сэтгэлд хар аяндаа буусан урам үүсэл мөн тийн хар аяндаа уран туурвил болон бүтэхийг сюрреализм хэмээнэ” гэсэн онол гарчихуй. Андре Бретон “Сюрреализмын тунхаг”-таа бүр “Автомат бичлэг” гэсэн нь ч бий. Бодож үзвээс маргууштай ч гэсэн Европын сюрреалист эрхмүүд тэгж л мэтгэж, зүтгэсэн байдаг. Сюрреализмыг ад үзэж, хавчин хяхаж байсан болохоор сюрреалистууд адарч хэдэрлэхдээ баахан хэтийдүүлэн маргалдаж асан буй заа. Түүнээс биш хүний санаа бодол, санаашрал бясалгал огоот орохгүй, өөрөө асгарах үсэг үгс, будаг шунх уран туурвил болчих нь юу л бол. Харин, хэрсүү ухаан, хашир баширт автаагүй, сул зэлүүд, билиг танхай уран сэтгэмж, урлан бүтээхүй гэх үүдээ. Сюрреалист туурвил зүйн үндсэн арга ёс нь гэвээс, бод буй юм, болсон хзрэг явдлыг энэ орчлонд байдаггүй, болох учиргүй хийсвэр чанарт хувирган хүргэж дүрслэн бүтээх явдал гэнэ.
 
Бодтой байгаа юм, болсон хэрэг явдлыг үнэн чигээр нь бичих зурахыг сюрреалистууд уран туурвил биш, болхи бүдүүн хуулга дуураймал хэмээн үздэг. Тэгээд ч уран сэтгэж урлан бүтээсэн туурвил биш ядмагхан хуулга дүрс төдий юм. Сюрреалист бутээл бол болсон явдлаас үүдсэн л төдий байх учиртай. Нэгэн сонин жишээ татъя: Сюрреалист зураач Макс Эрнст нэгэнтээ, эмнэлгийн мэс заслын ариун ширээн дээр хурьцал үйлдэж болох уу хэмээн бодоод болно гэж сэтгэжээ. Чингээд мань хүн яг зурахдаа эр эм хоёр хүн бус харин оёдлын машин, эр хүний нарны шүхэр хоёр хурьцалдаж буйгаар зурсан гэдэг. Хэрэв зэ эмч эр сувилагч хүүхэн хоёрыг хурьцуулсан ахул сюрреализм биш болхи реализм л болох асан.Уран зохиол дахь сюрреализм ч иймэрхүү л байдаг жишээ захаас аван замаас үргэлж бий.Сюрреализм тухай тухайн агшны төсөө саналга (Оросоор ассиацация), зүүд зөн (грёза)-д дулдуйдна. Ийн, сэтгэлийн орноо хар аяндаа үүссэн уран санаагаа туурвилч хууль цааз, шашин шүтлэг, үзэл суртал, ёс дэг, заншил уламжлал, айдас хүйдэс, ичиг сэжиг тэргүүтэн элдэв долоон хорио цээрт огоот авталгүй төгс бүрэн сул чөлөөтөй уран бүтээл болгож чадваас сюрреалист туурвил мөн аж. Чингэхүйд янз янзын олон зүйл саад тотгор учрахын дотроос уран туурвилчийн ухамсар гэх албархуу нэртэй, өөрийн нь хашир башрын цээр л гэтлэх гатлахад хамгийн балаггай нь юм. Хөндпөнгийн албан хорио бол уран бүтээлийг хэвлэх, гаргахыг л цагдахаас биш сэтгэх бодох, туурвих бүтээхийг саатуулж чаддаггүй л дээ.
 
Сюрреалист урам сэрэл, уран туурвилд зүүд нойр, зөн мэдрэмж, ёр цондон, төсөөт үүсэл (ассицация), хоосон саналга (воображениө), мөрөөдөл хүслэн, дурлал хайр, дур тачаал, хуял хурьцал, ерөөл бэлгэдэл, төөрөг тавилан, совин билигтэргүүтэн нэн ч учиртай, Тэр ч атугай, хий үзэгдэл (галюцинация)илбэ хувилгаан, ид шид, зуурхан цагийн солиорол дэмийрэл, дон хэнээ, буг сүнс, ад зэтгэр, албин чөтгөр, тийрэн дэрий, роолон хүүр, гай түйтгэр, галав гамшиг, онго шүтээн, тэнгэр бурхан мэт ч сюрреализмын хужир болох нь бий. Жинхэнэ сюрреалист туурвилч бол авьяас увдисын адбиш хийморь хөлөглөөд хүй орчлонгийн чинад гарч, хүмүүний сэтгэлийн огторгуйд төгс бүрэн эрх дураараа исгэрэнхэн хатируулахын ид хавыг эдэлдэг анам. Сюрреалист туурвилч нар баахан дур зоргоороо, омог бардам, билигтанхай байдгийн учир энэ. Тэрэндээ ч өөрснөө шатах нь элбэг. Францын сюрреалистуудын олонхи нь ч ийм хувь тавиланг тойрч гарч чадаагүй байдаг. Сюрреализм уг чанараараа уран зохиол.урлаг дахь классицизм.нийгэмд зуу зуун жил ноёрхож ирсэн язгууртны хөшүүн дээрэнгүй хямсгар ихэмсэг авир ёсыг сөрж гарч ирсэн болохоор тэр цагт Европт нилээд газар авч асан зүүний үзэлтэй хөл нийлж байжээ.
 
Чухам зүүний үзэл л эрх чөлөө олгож, хөшүүн ёсыг эвдэж өөрчлөнө гэж сюрреалистүүд найдаж байсан хэрэг. Тэд социал-демократ болон коммунист үзлий! ихэд шохоорхон тэр орчикЛ эргэлддэг байсан бололтой! Гэтэл мөнөөх санаж сарвайж явсан социалист үзэл нь урач бүтээлийн эрх чөлөө хайрлах нь атугай аллага хядлага эрээ цээргүй үйлддэг цусан гартай, эрх чөлөөг хяхан боомилдо' харгис дэглэм мөнийг Герман национал социализм, Зөвлөл- Оросын большевик социализм хоёр харуулж, чухам л  санасан газар есөн шөнө хоосон хонов” гэгч болгожихуй Энэ хар гай сюрреалист уран бүтээлчдийн, угаасаа баахан гэнэн цайлган, уян эмзэг сэтгэл өөд угаадас цацаж хямрал хөнөөл үүсгэжихүй Ийн бээр тэд, урам хугарч гутарч гунихарч, архи дарсанд автаж, хар тамхинд орж өвөр зуураа эв эмтэрч, орох гарах орон газар олж ядахдаа энд тэндхийн энэ тэр урсгал бүлэглэл бараадаж, Луй Аргон мэт зарим нэг нь социалист реализмд хүртэл цагаачлан толгой хоргодосон хийгээ^ Рене Кревель зэрэг коммунис: намын гишүүн нь бүр амиг хорлосон ч байдаг. Харин Сальвадор Дали нарын уран зураач Америкт цагаачилж эрх чөлөөт орчинд уран бүтээлээ: туурвин нэр цууд гарч, бэлжин баяжсан нь бий.Францын сюрреалист нарын олонхийн хувь заяа ийн бүтэлгүйтсэн нь сюрреализмын сүйрэл биш. Эрхмүүд бээр гэгээн сайхан үйлсийнхээ язгуур сурвалжийг мөчид ухаарч гаги "Би”-д барих гэж оролдоод тансаг ариун, эмзэг эрхэмсэг чанарыг нь умартаж, омог бардам, омой сагуу, аашил» омтгойрсноосоо болсон байж магадгүй. Тэд хэдийвээр “Свифт ёжлохуйн сюрреалист, Гюго мунгаглаагүй цагтаа сюрреалист, Сад тамлахуйн сюрреалист, Констан улс төрийн сюрреалист, Рабб үхлийн сюрреалист, По хорхой хүргэхүйн сюрреалист, Малларме нууцын сюрреалист, Нуво озолдохуйн сюрреалист, Сан-Поль Ру бэлгэ дэмбэрлийн сюрреалист гэхчилэн өмнөх үеийнхнээ цухасхан дурдсан ч гэлээ сюрреализмыг чухам өөрснөө л үүсгэн бүтээсэн мэт баахан дэгс загнадаг асан бололтой байдаг. Тэд Бальзакийг нэрлээгүй нь гайхмаар. “Зогой шир"-ийг сюрреалист роман биш гэхэд хэцүү дээ. Өрнийн уран зохиолын ундарга болсон эртний Г регийн Тэнгэрсийн домог тэр аяараа сюрреализм л байдаг. Аянга цахилгаан тас татан авч илд сэлэм хийж бариад эргүүлэн гялалзуулж Олимп уулын оргил дээр догширон залрагч Зэвс Тэнгэр, манцуйтай байхдаа Аполлон Тэнгэрийн үхрийг  хулгуусан Хермес, төлөгч мэргэн гоо үзэсгэлэнт Касандра гүнжийн домог тэргүүтнийг хэн сюрреализм биш гэх юм бэ? Буддагийн шашны Улааны ёсны шидэт тарнийн ном судар, эртний Жагарын хөлгөн туульс, эртний нанхиадын бэнсэн үлгэр, Монголын аман зохиол, домог үлгэрийн шим рашаан нь сюрреализм л бөлгөө. Монгол шуламсын үлгэрт шуналт эм шулам эр хүмүүнийг хуялаараа автуулан мөлжин
 
завшиж бүхүйг гаргахдаа аман 5 урууландаа зэс хошуу хийж байгаад эрийн хавирга руу  шааж амин цусыг нь сорж буйгаар дүрсэлсэн байдаг.Орчлон ертөнцөд ийм юм яавч болдоггүй агаад чухам л сюрреалист сэрэл сэтгэмж юм даа. Арван таван толгойт атгаалж хар мангасын үлгэр хийгээд дөрвөн хөлөөр явдаг,  газрын амьтан гоо бугыг тэнгэр  өөд дүүлэн нисэж буйгаар э дүрслэн үлдээсэн чулуун хөшөөний зураг тэргүүтэн уран н дүрслэл ч мөн л тийн. Тэр ч атугай арвангуравдугаар зуунаа туурвисан “Монголын нууц товчоон” хэмээхүй их хөлгөнд , сюрреалист дүрслэл цөөн бус бий. Чингис хаан бээр чухаг бэрх цагт Бурхан Халдун уулын оргил дээрээс Мөнх Тэнгэр өөд санаа одуулж бясалгаад хариу зангийг дуулж, хэрэг үйлээ тийн соёрхон шийтгэж, үйлдэн бүтээдэг нь совин билгийн чинад увдист дулдуйдан буйг дүрсэлсэн хэрэг мөн байх. Найманы Хорисүвээч Хэрээдийн Ван хаан Тоорилыг Дадиг сахлын Нэхүүн уснаа барьж алсныг Таян хааны эх Гүрбэсү хатан мэдэж, толгойг нь огтлон авчруулж цагаан эсгий олбог дээр залан тахиж идээ шүүс архи дарс болон цэнгэжахуйддур мөнөөхтолгой тохуурхан инээв хэмзэн бичсэн байдаг. Үхсэн хүмүүний толгой инээнэ гэж яагаад ч баймгүй атал ийн дүрсэлсэн нь далд цаанаа машид гүнзгий давхар санаа бүхүй эгэл орчлонгийн чинад гарсан уран сэтгэмжийн үр юм. Энэ мэт сюрреалист санаа дүрслэл “Монголын нууц товчоон"-оос олныг ажиглан олж болно. Найман зууны тэртээ “Монголын нууц товчоон” хөлгөн туульсыг туурвигч бичгийн их хүмүүн бээр сюрреалист сэтгэгч байжээ хэмээн бодохуй хойч үеийн бид юутай бахдам бэ. ХХ зууны  социалист реализмын уран зохиолын ертөнц тэр аяараа коммунист үзэл суртлын хорио цагдаан дор байсан болохоор “ Хөрөнгөтний” урсгал гэж хочлоод сюрреализмыг цухуйлгадаггүй байлаа. Г эвч “Там тэрүүхэндээ нэг зайтай”-н үлгэрээр бас ч огоот оргүй байгаагүй ээ. Орост сүүл хэр цагт Михаил Булгаковын “Нохойн зүрх”, “Мастер Маргарита хоёр", Владимир Орловын “Эрдүү хийлч Данилов” гэх мэт сюрреалист зохиол мэр сэр гарч байсаан. Манай уран зохиол харин хусран даа.
 
“Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний узүүрт цэнхэртэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би...
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочиох аянгын дошгин гялбаанд 
Ариун агаарт шүхэрлэх мөндрийн цагаан ширхэгт 
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би”
 
(“Би хаана төрөө вэ”) гэсэн тав таван мөрөөр шадалсан хоёр бадаг шүлгийн дунд гурав гурван мөрийн төгсгөлийн нэр үгэнд өгөх оршихын тийн ялгалын нөхцөл залган орны байц үүсгэж, эх адаг хоёр мөрийн сүүлчийн нэр үгийг заахын тийн ялгалын нөхцлөөр хувиргаад “эзэгнэнхэн төрлөө би” гэсэн нь өнгөцхөн харвал өгүүлбэр зүйн буруу найруулгатай мэт боловч үнэндээ тэнгэрийг ч, бороог ч хүмүүн эзэгнэх, тэр тусмаа бүр эзэгнэнхэн төрөх боломжгүй учир оршихуй орчлонгийн чинад гарган сэтгэжтуурвисан, сюрреалист аястай шүлэг гэж болмоор санагддаг. Даанч бусад арван бадгийг нь ийм чинад уран санаагүй мөнөөх л болхи реализмаараа бичсэн нь.Тоогүй дээ” гэмээр. За тэгээд “Чи бидэн хоёр үүлэн дээр унтнам” Үр могой”, “Бүлээн нурам” ( киноны зохиол), “Барамнас” (бэсрэг роман) гэх мэт ганц нэгхээн зохиолд л цухалзсан болохоос биш бүхэл бүтэн сюрреалист зохиол XX зуунд манайд гараагүй. Уран зохиол, урлаг соёл хорио цээрийн дөнгөнөөс суларсан өдгөө цагт харин туурвил зүйн янз бүрийн барил хэлбэрийн зохиолын зэрэгцээ сюрреалист бүтээлч мэр сэр гарч байна.
 
"Үлэмжийн цагаан бороо”, “Чорос”, “Чингис хаан буюу Тэнгэрийн увдис”, "Эрлэгийн бошго" гэхчлэн. Эдгээр зохиол сайн муу алин болсныг хожим Хөхсахалт авгай л мэргэн болгоох нь магад аа. Сюрреализм уран санаа, урлан туурвихуйн хярхаг хязгааргүй агуудам дайд, асар огторгуй юм. Дадайзм, абсурдизм, символизм,натурализм, конциптуализм, кубизм, авангардизм, модернизм, постмодернизм, эскапизм магизм тэргүүтэн туурвил зүйн олон олон барил хэлбэрийг сюрреалист уран бүтээлд хэрэглэхэд өлхөн багтчихдгийн учир энэ бөлгөө. Гагцхүү туурвилчийн авьяас эрдмийн шандас л мэддэг аж! Сюрреалист уран бүтээлийн нэг чухаг учир гэвэл байж боломгүй, санаанд багтамгүй үйл дүрслэлийн цаана заавал нэг давхар санаа далд байдаг. Тэрнийг нь хэр баргийн хүн тааж ухдаггүйдайлж ухаардаггүй. Манай дарга нар бол бүр ч шонгүй.
 
Харин.сюрреализм хэмээх үгийн учир нэгэн санаа хэлье. Энэ нэрийтгэлийн реализм нь эртний латин хэлний "Бод юм”, “Буй юм“ гэсэн утга бүхүй үг агаад шинжлэх ухааны латин үгийг дэлхийн аль ч хэлнээ орчуулахгүй хэрэглэдэг. Харин сюр гэдэг нь франц хэлний дээд, хамгийн гэх утга гаргадаг угтвар юм гэнэ билээ. Тийм ч болохоор сюрреализмыг оросууд сверхреализм гэж бичих ярих нь элбэг бий. Сюрреализмыг монгол хэлээр “Чинадреализм" хэмээн бичиж,хэлж заншвал буруу гэх газаргүй буюу 
 
Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Лувсангийн Пүрэвдорж