Боловсролыг чухам ямар түвшинд асуудлыг авч үзэж байгаагаас хамаарч өөр өөрөөр тодорхойлох боломжтой. Хэрвээ хувь хүний түвшинд буюу явцуу утгаар авч үзвэл боловсрол нь "Хүний өөрийгөө боловсруулж хөгжүүлэхийн тулд ухамсартайгаар хийж байгаа танин мэдэх үйл ажиллагаа, түүний үр дүн" гэж тодорхойлсон байдаг. Харин нийгмийн түвшинд буюу өргөн утгаар нь авч үзэж байгаа тохиолдолд боловсролыг "Иргэдийн сурч боловсрох, хөгжих эрхээ эдлэхэд нь төр, нийгмийн зүгээс дэмжлэг үзүүлж байгаа үйлчилгээ, түүний үр дүн" гэж томьёолсон нь ч бий.
Дээд боловсролын хүрээнд Монголын улс төр бужигнаж байна. Төрийн ордонд дээд боловсролын сургалтын агуулга, чанар сэдэвт хэлэлцүүлэг өрнөж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн тархин дахь мэдлэгийг хэмжих болов. Тэгвэл өмнөх Төрийн тэргүүн нарын мэдлэг боловсролын талаар эргүүлэн сөхөж үзэв.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгөөр сонгогдсон Пунсалмаагийн Очирбат чамгүй өндөр боловсролтой нэгэн байжээ. Тэрбээр 1942 онд Завхан аймагт төрсөн бөгөөд 1951-1960 онд дунд сургууль, 1960-1965 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр дүүргэсэн. Техникийн ухааны дэд эрдэмтэн, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор нэгэн юм.
Удаах Ерөнхийлөгч Нацагийн Багабанди Ленинград, Украин, Москва зэрэг ОХУ-ын хотуудын шилдэг их дээд сургуулиудад хүнсний технологийн инженер мэргэжлээр төгсчээ. Титэм үг тэрлэж суудаг эл эрхмийн намтрыг тодруулбал, 1958-1968 Завхан аймгийн Улиастай хотын 10 жилийн дунд сургууль, 1969-1972 ЗХУ-ын Ленинград (одоогийн Санкт-Петербург) хотын Хөргөлтийн дунд сургууль, 1975-1980 Украйны Одесс хотын Хүнсний технологийн дээд сургууль, 1984-1987 Москва хотод Нийгмийн ухааны академийг тус тус төгссөн хүнсний инженер технологич мэргэжилтэй.
Гуравдах Төрийн тэргүүн Намбарын Энхбаяр ч мөн адил хойд хөршид боловсрол эзэмшиж, Их британид боловсролоо дээшлүүлжээ. Тэрбээр 1965-1975 онд 23 дугаар сургуульд сурч төгсөөд 1975-1980 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга-зохиолын дээд сургуулийг Утга-зохиолын ажилтан, орчуулагч мэргэжлээр дүүргэсэн. 1985-1986 онд Их Британийн Лийдсийн их сургуульд англи хэл, утга зохиолын чиглэлээр суралцаж, МУИС-ийн англи хэлний курс төгссөн. Утга-зохиолын ажилтан, уран зохиолын орчуулагч мэргэжилтэй. Дунд сургуульд байхдаа түвд хэл бичиг судалсан гээд тоочвол чамгүй урт жагсаалт хөвөрнө.
Харин өнөөгийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Харвардын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан, алдарт Льевовын цэрэг улс төрийн их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Сонгогдсон Төрийн тэргүүнүүд гэлтгүй эл албан тушаалд өрсөлдөж байсан эрхмүүдийн боловсролын түүх ч бидний бахархалыг төрүүлэхээр байсныг энд дурдах нь зүйтэй болов уу. Тухайлбал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч доктор профессор Л.Түдэв, Новосибирскийн их сургуулийн шинжлэх ухааны доктор профессор Р.Гончигдорж, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, алдарт монгол судлаач Л.Дашням гэх мэтээр өрсөлдөгчдийн боловсрол мэдлэгийн түвшинг дурьдаж болно. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн анхны эмэгтэй улстөрч Н.Удвал 1972 онд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийг дүүргэж, 1978 онд Анагаах ухааны дээд сургуулийг Хүүхдийн эмч мэргэжлээр төгссөн нэгэн. Улмаар Хүүхдийн эрүүлийг хамгаалахын удирдлага зохион байгуулалт сэдвээр боловсролын докторын зэрэг хамгаалж, Эрүүл мэндийн удирдлагын асуудлаар Тайландын Махидолын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн. Мөн Английн Манчестерийн их сургуульд Эрүүл мэндийн удирдахуйн мастер, Олон улсын эрүүл мэндийн тогтолцооны харьцуулсан судалгаагаар анагаахын шинжлэх ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан намтартай авхай.
Энэ бол Монгол Төрийн тэргүүнүүдийн мөн эл албан тушаалд нэр дэвшигчдийн боловсролын түвшин хэр байсныг илтгэнэ. АНУ-ын удирдагчидтай ч эн тэнцүүлэн жишиж болохуйц боловсролыг Монголын үе үеийн Төрийн тэргүүн төдийгүй эл албан тушаалд нэр дэвшигчид эзэмшсэн нь энэ. Монгол эртний баялаг түүхтэй орон. МЭӨ 209 онд Хүннү улсад Модун Шаньюй хаан төрийн жолоонд суусан үеэс Монголд төр үүссэн гэж үздэг. Чингис хааны үеэс Алтан ургийнхан Монголыг төрийн жолоог барих болсон. Монголын хаад Чингис хааны төр барих уламжлал гэрээсийг ямагт болгоож, төрөө удирдан залж байжээ. Төрийн тэргүүн хүнд улс иргэн, хүн ардаа гэх сэтгэл, ноён нуруу ардыг ачлах, төр засах эрдэмд суралцсан байхыг гол шалгуур болгон тавьж ирсэн гэдэг.
Монгол ноёд угсаа залгамжлах хүүгээ 5, 6 настайгаас нь эхлэн гэрийн “элит” сургуулиар бэлтгэдэг байсан тухай түүх сударт бий. Бичиг үсэг сурган, түүх шаштир, буддын гүн ухааны номд шамдуулж, түшмэл ёсонд сургасны дараа сая угсаа залгамжлах эрхтэй болгодог байж. Ийм л зарчмаар удирдан залах нэгнээ сурч боловсрох, аливааг олон талаас нь харж чадах авьяас билэгтэй болгоход анхаарч ирсэн байна.
Ардын хувьсгалын дараа Төрийн тэргүүний албан тушаал бий болсон түүхтэй. 1990 онд ардчилсан хөдөлгөөн ялснаар Ерөнхийлөгчийн албан тушаал бий болгожээ. Өдгөө бид тав дахь Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Хачирхалтай нь, боловсролыг нэг төрлийн шалгуур болгож ирсэн нэр дэвшигчдийн үнэ цэнэ шалдаа буув. Өдгөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид дунд боловсролтойгоо энгийн үзэгдэл мэт тайлбарлаж, сургууль сольж хольж туйлбаргүй загнаснаа нуусан ард түмнээ хууран мэхлэгчид өрсөлдөж байна. XXI зуун оюун ухаан, техник технологийн хөгжлийн зуун болно. Энэ зуун бидэнд ухаалаг, боловсролыг дээдэлдэг Төрийн тэргүүнтэй байх нь эхний алхам бус уу. Иймээс Ерөнхийлөгчөөр 45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэх заалт дээр нэмэж Төрийн хүн боловсролтой байхыг тусгах шаардлага үүслээ.
Д.ДОРЖ
Сэтгэгдэл0
элбэгдорж шаардлага хангаагүй
Дээд боловсрол цорын ганц шалгуур бишээ Боловсролтойчууд нь Монголоо Монголчуудаа бодохгуй байна Торийн тэргууний гол шалгуур бол ундэснийхээ нийтлэг эрх ашгийг гунзгий ойлгож хамгаалах чадвар юм Зовлохууд нь торол бурийн мэргэжлийн байх хэрэгтэй харин
Маш зув . Энэ асуудлыг ундсэн хуулиндаа суулгаж байж энэ хэрэгжинэ.
800 жилийн омно биш
баруун гар талаасаа хоёрдох хүн хамгийн муу ерөнхийлөгч.
Mongol hynd eeriin yndesnii bor yhaantai engersen niigemiin tyrsid ydirdaj baisan darga nar sig hymyys heregtei!!!hydal yarij diplom absan nobsnyyd hereggyi ee!!!diplom bol bolobsrol bis!ardiin yhaan heregtei!ter bolobsrol!ta nar jaahan yum yns l daa!!!naizuud aa!
Тэгээд М.ЭНХБОЛДЫГ л СОНГОО гээд байгаа юм уу? Тэгж ярих юм бол Хулгай хйидэггүй Худал ярьдаггүй ШУДАРГА л бол хэн байсан яадаг юм бэ. МАН танай сурталчилгаа арай Хэрээс хэтэрч байна шүү. Ард түмэн рүү Имйэрхүү мессэж их шидээд байх юм бол М. Энхболдод чинь СӨРӨГ сурталчилгаа болж магадгүй юм шүү.
Монгол Улсын жинхэнэ Ерөнхийлөгч бол Н.Энхбаяр
ediin zasgiin medlegeer yamarcn ediin zasagcniig daguulahaargyi bolowsroltoi hyn GANBAATAR . EX ORONCN ZOW SETGELTEI HYN MONGOLD HERGTEI. ZOW BODLOGOOR ULS ORNOO JOLOODOJ BAGT NI MASH SAIN ZOWLOHYYDIIN HYCNIRHEG BAG BHAD L BOLNO
Энийгээ МАН ы Удирдах Зовлолийнхэнд сайн хэл Путинтэй зуйрлээд байгаа бм бол Путины тогссон Ленинградын Их Сургуулийн хуулийн ангийг онц тогссон жирийн малчин ардын хуу Нямдоржийгоо дэвшуулэхгуй л байна шуу дээ Худлаа боловсрол гэж нялуурахаа боль 90 оноос хойш монголчууд нийтээрээ боловсрол мэдлэг биш монго албан тушаал шутдэг болсон шуу дээ
тэр орос авгайтай эрлий гэр бүлтэй спиртийн наймаачин хулгайчийг л хол байлгаарай
Спирт гэж ярих гэж байгаа бол САЙХАНСАМБУУ хийсэн эд шүү.Болоюсродтой гээд хулгайч байвал яах вэ ? ЭХ оронч хүн хэрэгтэй байна.
Чи ч ёстой Болоюсродтой хулгайч юмаа,Женко биш биз чи
Ерөнхийлөгчид монгол улсын ямар ч иргэн нэр дэвших эрхтэй баймаар байна.Ардчилалын гол зарчим энэ гээд байдаг биз дээ.Гарал үл харгалзан хүн болгонд боломж олгодог. Одоо тэгээд юу нь болохгүй байнаа. Шалгараад,сайн удирдагч гэдгээ батлаад наад хүмүүс чинь дэвшээд гараад ирлээ.Харин 3 сая монголын төлөө юу,эсвэл өөр эрх ашиг бүлгийн төлөө юу гэж шүүж ярих нь зохистой
Болдогсон бол одоо Ганбааг хасчихмаар л байгаа биз хуулиа гаргаад, сураагүй юм биш, өнгөрсөөн галт тэрэг аль хэдийн хөдөлчихсөн өвгөөн, ийм юм бичих нь хичнээн инээдэмтэй, эмгэнэлтэй. Ганбаатар 99% -ийн саналаар ялна. Үгүй ээ ер нь боловсролгүй хүнээс юунаас нь айсан юм. Айх юм бол боловсролын хэрэг юу байнаа???? Мэтгэлцээд л илүү нь гараг, ард түмэн л сонгог юу хийснийг нь мэдэж байгаагаараа. Эдний хийсэн зүйлүүд ил байна шүү дээ.
Болдогсон бол одоо Ганбааг хасчихмаар л байгаа биз хуулиа гаргаад, сураагүй юм биш, өнгөрсөөн галт тэрэг аль хэдийн хөдөлчихсөн өвгөөн, ийм юм бичих нь хичнээн инээдэмтэй, эмгэнэлтэй. Ганбаатар 99% -ийн саналаар ялна. Үгүй ээ ер нь боловсролгүй хүнээс юунаас нь айсан юм. Айх юм бол боловсролын хэрэг юу байнаа???? Мэтгэлцээд л илүү нь гараг, ард түмэн л сонгог юу хийснийг нь мэдэж байгаагаараа. Эдний хийсэн зүйлүүд ил байна шүү дээ.
Болдогсон бол одоо Ганбааг хасчихмаар л байгаа биз хуулиа гаргаад, сураагүй юм биш, өнгөрсөөн галт тэрэг аль хэдийн хөдөлчихсөн өвгөөн, ийм юм бичих нь хичнээн инээдэмтэй, эмгэнэлтэй. Ганбаатар 99% -ийн саналаар ялна. Үгүй ээ ер нь боловсролгүй хүнээс юунаас нь айсан юм. Айх юм бол боловсролын хэрэг юу байнаа???? Мэтгэлцээд л илүү нь гараг, ард түмэн л сонгог юу хийснийг нь мэдэж байгаагаараа. Эдний хийсэн зүйлүүд ил байна шүү дээ.
ГАДААД ДОТООДЫН ОЛОН ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГССӨН СЭТГЭЛГҮЙ ХҮНЭЭС СУМЫН ДУНД СУРГУУЛЬ ТӨГССӨН СЭТГЭЛТЭЙ ХҮН НЬ ХАМААГҮЙ ДЭЭР.
ГАДААД ДОТООДЫН ОЛОН ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГССӨН СЭТГЭЛГҮЙ ХҮНЭЭС СУМЫН ДУНД СУРГУУЛЬ ТӨГССӨН СЭТГЭЛТЭЙ ХҮН НЬ ХАМААГҮЙ ДЭЭР.
ГАДААД ДОТООДЫН ОЛОН ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГССӨН СЭТГЭЛГҮЙ ХҮНЭЭС СУМЫН ДУНД СУРГУУЛЬ ТӨГССӨН СЭТГЭЛТЭЙ ХҮН НЬ ХАМААГҮЙ ДЭЭР.
Н. Энхбаяр МАНАН-г нуман тулгуурт оруулчихаад ямар гоё байнаа.
Н. Энхбаяр МАНАН-г нуман тулгуурт оруулчихаад ямар гоё байнаа.
Hooyo yagaav dogolon GENDEN SAID. Eronhii said maani deed surguuli togsoogui ch eh oronch bsan. Lam naraa buudahgui geed ooroo helmegdsen eh oronch hun shu. Diplomgui Hasbaatar janjin, Sukhbaatar janjin, Bodoo, Dogsom, geed olon haluun eh oronchid bnoo ho.
Маш зөв зүйтэй нийтлэл байна. Зарим хүмүүс хэт туйлшраад боловсрол бол огт хэрэггүй гэх юм. Ялангуяа Ерөнхийлөгчийн сонгуулийн пи ар, тархи угаалт хүчтэй явагддаж байгаа энэ үед женко баттулгын сонгуулийн штабаас боловсролыг бус харин ч хулгай, луйвар, дээрэм, тархи угаалт, мөнгөөр бүгдийг худалдаж авахад огт буруу байхгүй, Монголоо гэх сэтгэл л байх юм бол (яг үнэндээ бол цаагуураа синга хятадуудын гаагааны резин бож яваа нөхөр )хүн алсан ч зөв гэх ухааны ойлголтоор Монголын ард түмний тархийг угааж байна. Уучлаарай энэ Монгол улсад чинь гадаад дотоодод өндөр боловсрол эзэмшсэн улс эх орноо хөгжүүлье гэсэн МАНАН-гийн бөгс долоодоггүй олон мянган сэхээтнүүд байгаа юм шүү гэдгийг энэ удаагийн сонгууль харуулах болно гэж итгэж найдаж байна. Дипломыг нь аваагүй ч гэсэн гадаад дотоод явж галуу шувуны мах идсэн, хулгай хийж байгаагүй (кармааны хулгай, төрийн хулгай) , хамгийн бага худлаа ярьсан Ганбаатарыг дэмжье......
Д.ДОРЖ ta bolobsrol oo deeshluul
ураг удам яс үндэс ярих юм.Эзэн чингэс хаанаас эхнэр авч хэнийг төрүүллээ дээ?гэвэл чи юу гэх бол.Ажил хийхэд цус ямар хамаа байнаа.Манайхаас өөр оронд ингэж тэнэгтдэггүй.Манай жалгын үзлээс хэтрэхгүй,хурганы билчээрээс холдоогүй,цус ойртсон хүмүүс л иймэрхүү богино ухаантай байдаг юм.
Нэг хэсэг боловсрол шаардахаар диплом худалдаж аваад,нэг намд элсээд л дээшээ гарчихдаг.Дипломны бизнес хүртэл цэцгэлсэн ш дээ. Тэгэхээр боловсролтой үгүйг мэдэх боломжгүй ээ. Димломтой бол боловсролтой гэж үзэх нь өөрсдийгөө л хуурсан хэрэг болно.Боловсрол нь Ямар нэгэн мэргэжил эзэмшсэн гэрчидгээ болохоос биш тэр хүнийг гэгээрэлд хүрснийг батлах баримт биш.
Боловсролын төвшнөөр Ерөнхийлөгч тодорхойлогддог юм бол өдийд Монгол улс арай ийм өрөнд орж, өтөнд идэгдчихээргүй л баймаар байсанж. тэхээр боловсрол тийм ч чухал шалгуур биш болотой дог. Хамгийн гол шалгуур нь эх орон, ард түмнээ гэсэн сэтгэл, Холч хар ухаан хэрэгтэй байхаа.
Хүний бичсэн сэтгэгдлийг яагаад оруулахгүй байна вэ?
Эд нар дотроо Элбэгдорж хамгийн муу Еренхийлегч байлаа