Африк тивийн улс орнуудын удирдагчдаас хамгийн боловсрол муутай 10 Ерөнхийлөгчийг нэрлэжээ. Ашигт малтмалын арвин нөөцтэй ч хөгжлөөрөө хойгуур эрэмбэлэгддэг тус тивийн ихэнх улс орон ядуу, буурай ч дээрх жагсаалтад нэрлэсэн хүмүүсийн удирдсан орны байдал бүр ч хэцүү болох нь харагдаж буй. Тус тивд олон жил ноёрхсон боолчлол, хүн амын боловсролын түвшний доогуур үзүүлэлт зэрэг нь Африкийн хөгжлийг арагш татах суурь шалтгаан болж байж мэдэх ч улс орнуудынх нь төр, засгийн алдаатай бодлогын улмаас л иргэд нь ядуу амьдарч буй. Үнэндээ Африкийн улс орнуудын удирдагчдын олонх нь тэгтлээ өндөр боловсрол эзэмшээгүй гэгддэг ч энд дурдах хүмүүсийн зарим нь дунд сургууль ч төгсөөгүй нь эмгэнэлтэй. Тэр тусмаа дээр дурдсан хүмүүсийн удирдаж буй улс орнууд дэлхийд хөгжлөөрөө хамгийн араар жагсаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, улс орон нь хөгжилтэй, ард түмэн нь жаргалтай байх, эсэх нь удирдагчдын боловсролын түвшинтэй шууд хамааралтай байдаг аж.
Уг жагсаалтын нэгдүгээрт буюу хамгийн муу боловсролтой удирдагчаар Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жакоб Зумаг нэрлэсэн байна. Тэрбээр бараг хүүхэд ахуйгаасаа улс төрийн элдэв үйл ажиллагаанд оролцож явсаар өнөөгийн өндөрлөгт хүрсэн нэгэн. Харамсалтай нь 2009 онд түүнийг Төрийн тэргүүн болсноос хойш “боловсролгүй” гэсэн тодотгол Африкт төдийгүй олон улсад байнга дагалдаж буй бөгөөд сүүлийн жилүүдэд тус улсын хөгжилд дорвитой ахиц гарахгүй байгаа.
Түүний араас бичигдэж буй Өмнөд Суданы Ерөнхийлөгч Сальва Кийр Маяадит улс оронд нь өрнөсөн дайн самууны улмаас сургуульд сурч чадаагүй гэдэг. Сургууль завсардсанаар бослого, хөдөлгөөнд оролцож, эцэстээ тус улсын Ерөнхийлөгч болсон түүхтэй. Тэрбээр 2011 оноос тус улсыг удирдаж буй бөгөөд дэлхийн 188 орноос хөгжлөөрөө 181-т бичигдсэн нь өмнөх жилээс хоёр байр ухарсан үзүүлэлт аж.
Гуравдугаарт бичигдэж буй Исмаил Омар бол Жибути улсын Ерөнхийлөгч. Тэрбээр уламжлалт ислам сургуульд суралцаж, ахлах сургууль дүүргээд Засгийн газрын нууц цагдаагаар ажилласан нь Ерөнхийлөгч болох эхлэл болсон байна. 1999 оноос хойш тасралтгүй төрийн эрх барьсан түүний үед улсынх нь хөгжил ухарсаар 171 дүгээр байр руу гулссаар.
Суданы Ерөнхийлөгч Омар аль-Башир дунд сургуулиа төгсөнгүүтээ армид алба хаах болсон байна. Цэрэг, армийн албан тушаалаар түвэггүйхэн тушаал дэвшсээр Ерөнхийлөгч болсон түүний удирдаж буй улсын хөгжил 165 дугаар байраас хөдлөөгүй удаж буй.
Айргийн тавд Алжирийн Ерөнхийлөгч Абделазиз Ботифлекаг нэрлэжээ. Тэрбээр гурван ч ахлах сургууль дамжин байж төгссөн ч дээд боловсрол эзэмшиж чадаагүй аж. Гэхдээ түүнийг сурлага сайтай байсныг ахлах сургуулийнхан нь хэлдэг. 1999 оноос буюу 20 орчим жил Ерөнхийлөгчөөр ажиллаж буй түүний удирддаг улс эл жагсаалтад хамаатай орнуудаас хамгийн өндөр буюу 83 дугаарт эрэмбэлэгдэж байна.
Түүний дараа нэрлэсэн Гамбийн Ерөнхийлөгч Абдул Азис улсдаа ахлах сургууль дүүргэж, хожим нь Сенегал, АНУ-д цэргийн сургалтад хамрагдсанаар өөрөөр боловсролоо дээшлүүлээгүй нэгэн. Түүний удирдаж буй улс хөгжлөөрөө 2015, 2016 онд дараалан 173 дугаарт бичигдэж буй.
2000 оноос хойш Руандагийн Ерөнхийлөгчөөр ажиллаж буй Пол Кагаме дүрвэгсдийн лагерт анхан шатны боловсрол эзэмшжээ. Хожим нь дээд сургуульд элсэн орсон ч ялгаварлан гадуурхалтын улмаас хаяж, дээд боловсрол эзэмшиж чадаагүй. Энэ нь түүнийг боловсролгүй Ерөнхийлөгч нарын жагсаалтын долдугаарт бичихэд хүргэж буй.
Мауритани улсын Ерөнхийлөгч Мохамед Оулд Абдел Азикд ахлах сургуулийн гэрчилгээ ч байхгүй. Харин эзэн хааны цэргийн академийг сайн төгссөн гэх мэдээлэл бий бөгөөд жагсаалтын наймдугаарт бичигджээ.
Эритрея улсын удирдагч Исайяс Афеверки ахлах сургуулиа амжилттай дүүргэсэн ч их сургуульд элсэн орж, нэг жил сураад гудамжны жагсаал, цуглааны “гол дүр”-ээр тодорсон гэдэг. Жагсаалтын есдүгээрт бичигдэж буй энэ эрийн удирдаж буй улс хүний хөгжлийн индексээрээ хоёр байр ахиж 179-д жагсах болжээ.
Бүгд найрамдах Конг Улсын Ерөнхийлөгч Денис Сасу багшийн мэргэжлээр коллеж төгссөн ч түүнийг боловсрол муутай Ерөнхийлөгчөөр нэрлэжээ.
Ерөнхийлөгч нь дээд боловсрол эзэмшиж чадаагүй эдгээр улс орон хөгжлийн түвшин дорой, дайн самуун тасрахгүй байгааг анзаарсан биз ээ. Ийм улс орнуудад аз, эзээр боловсролгүй хүмүүс Ерөнхийлөгчөөр сонгогдож ирснийг олон улсын судлаачид тэмдэглэсэн байна.
Б.ОРГИЛ
Сэтгэгдэл0
mongol ylsiinh haa baina.
harvard-d sursan elbegeegiin mgl uls 92-t jagslaa gej. http://www.laenderdaten.de/indizes/hdi.aspx
ene tehdee ali 2015 oniih yum bna. odoo ch bondiin ur uglug geed nileen taliij uguu bailgyi dee :-)
Ер нь эх орон ард түмнээ гэсэн сэтгэл итгэл зүтгэл байвал боловсрол ямар хамаа байнаа. Үй түмэн диплом өвөртөлсөн хулгайч нар төрөөр дүүрэн байна.
дипломтой хулгайч зайл
Etseg n bolovsrolgui bol huuhed bolovsrolguitei l adilhan
afrik bolobsrol yariad l rio tinto giin hulsnii bugs doloogch baabar tergvvtei bicheech gulugnvvd ajildaa orjee.Ganbaag garahaas aisan ayyrchin rio tjnto yabyyrgvi bolson
Боловсрол гэдгийг яг юугаар хэмжээд байгаагаас л болно л доо. Дипломоор хэмждэг бол диплом авсан хөлдүү хулгайч нар зөндөө, зүгээр л төлбөрөө төлсөн баримт нь.
Хүмүүс боловсрол, мэдлэг, чадвар, туршлага гэх тодорхойлолтод живээд нарийн учрыг нь ойлгохоо байчихсан. Бүр шинжлэх ухааны акедеми нь ч тэр, боловсролын яам нь ч тэр шүү. Боловсрол гэж юу вэ. Гуравдугаар анги төгссөн хүн боловсролгүй гэх үү, үгүй гуравдугаар ангийн боловсролтой гэнэ. Дээд сургууль төгссөн бол дээд боловсролтой гэнэ. Энэ нь тэгээд бүгдийг мэддэг гэсэн үг үү, үгүй . Ердөө л тухайн эрдэмийнхээ онолын үндсийг судалсан гэсэн үг. Гэхдээ бүрэн мэдсэн гэсэн үг биш. Тэгвэл мэдлэг гэж юу вэ. Таньж мэдсэн бүхэн мэдлэг болдог. Хүүхэд халуун зүйлд хүрвэл өвдөнө гэснийг мэддэг боллоо гэдэг түүний мэдлэг. Харин хүрч түлэгдээд мэддэг болсон бол туршлагаар олсон мэдлэг, халуун зүйлд хүрээд түлэгднэ гэдгийг бусдаас харж ойлгосон бол боловсрол юм даа. Тэгэхээр өндөр боловсролтой юм уу, өндөр мэдлэгтэй байх бол төгс хүн гэдгийг илэрхийлэхгүй. Хэзээ төгс болдог гэвэл энэ хоерыг хослуулсан хүнийг хэлдэг. Тийм хүнийг эрдэмтэй хүн гэдэг. Эрдэмтэн биш шүү. Манай ерөнхийлөгчид нэр дэвшигч нар өөрийн түвшиндээ мэдлэг, боловсролтой хүмүүс гэхэд эргэлзэхгүй байна. Харин эрдэмтэй хүн алга даа. Ер нь төрийн өндөр албан тушаалд эрдэмтэй хүн байхгүй болоод удаж байна даа. Манай эмгэнэл юм даа.
Ер нь дээрх нөхдүүд дандаа гудамжинд эх орон тусгаар тогтнол гэж орилсоор гарж ирсэн байдаг. Уг хүниих нь натур гудамж стилтэй багаар ажиллах чадваргүй, би ингэж бодож байхад өөр хүн надаас илүү сэтгэж байгаа гэж хэзээ ч толгойд нь ордоггүй учраас бусдыг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгээд эрх мэдэлд хүрхээрээ энэ зан нь дарангуйлагч болох нөхцөл болдог. Одоо Венесуэлийг хар гадаадын хөрөнгө оруулалттай тэмцээд үр дүнд нь инфляци 700% шуудай дүүрэн мөнгөөр ганц талх авж байна. Венесуэльчүүд өөрсдөө сонгосон удирдагч нь энэ. Бид тархиа зад угаалгаж бүх юм болохгүй байгаа мэтээр хар мэдээ хүлээн авч байна. Монголчууд өлсөөгүй гадаа хоноогүй энгийн түвшинд амьдарч байгаа. Өөрсдийгөө битгий Америк Япон Германтай харьцуулж гутарж бай. Энэ чин монгол саяхан адуу малтайгаа цуг бэлчиж явсан ард түмэн. Одоо приус машинтай ядуустай улс болж. Төрөө самарч байж Африк болов до хүмүүсээ. Арай ч их сургуульд ганц диплом хамгаалж үзээгүй төрийн тэргүүн сонгох болоогүй байлгүй дэ. Ардын нам арай дэндүү гүтгэж худлаа ярьж сонгогдсон гэхдээ тэдэн бүрэн эрх мэдлийг нь өгөөд хариуцлага нэхэх хэрэгтэй 20 онд. Энэ 2 том намаас өөр нийгмийн өмнө хариуцлага хүлээх хүчин байхгүй. Нус Ганбаа худлаа попдож биднийг хооронд нь зодолдуулчаад өөрөө зугтаж алга болно. Баттулга боловсрол байхгүй хар мөртэй цаашдаа дарангуйлагч болох магадлалтай(Ан өөрөө ширээн дээрээс унасан). М. Энхболд арай дээр юм да. Эргээд тооцоо бодох АН 2020 он хоёр ажиглаж байна. Дараа нь ядаж Энхбаяр шиг өргөөд гүйхэд амар.
E~Zgiin alyyrchdin amigvi albat elbegdorjiin hoid dvr M.Enhboldiig songoj bolhgvi
Боловсрол гэж гучаж байх хойгуур энэ монгол хүмүүсийн чинь үнэ цэнэ гэж байхгүй болж,хооронд нь алалцуулаад баялгын цөөн хэдэн хүн гадны хүмүүстэй хувааж идэж байна. Монголдоо байж дорд үзэгддэг үнэлэмж байхгүй боллоо.Ядаж Баттулга гарч улсаа бүтнээр нь авч үлдэхийн төлөө явах байх.Нөгөөдүүл нь зөндөө л зарж идлээ.
ugaasaa tgel teneg haan uhaant tvshmeldee diildej suudlaa alddag terentei yaamarch ylgaa bhgv ugaasaa ulsiig erdem medlegtei hvn l udirdaj ywna shvv dee
1000n sain zuwlugchtei bgad uuruu teneg bol yamrch hereggv shv dee!!! Turiin tergvvn erdem bolowsroltoi l baih heregtei
Odoo uls tor gdg hen durtai ni orood bdag gazar bolson ym bishuu. Bolovsroltoi humuus l uls tord ormoor shde. Hachin gudamjnii naimaachid orj ircheed olon ym yarij buur davraad yoronhiilogch boloh gd zutgej bn. Orovdolteeyaaa
Uls tor gdg durtai neg ni orj hudlaa tseejee deldej ard tumniihee toloo gd hustdag bolj. Odoo buur davraad uls tord oroh gj sanaarhaj bn. Orovdolteeyaa
bolovsrol yaah ve gol ni eh oronch undesten tusgaar togtnol uls oron ard niitiin erh ashigiig l hamgaaldag baih heregtei dee Chingis haan deed surguuli togsoogu ch delhiig ezelj ih mongol ulsiig baiguulj baisaniig sana Suh baatar deed surguuli togsoogui ch MAiin juramt tseregiig tolgoilj huvisgal hiij yvsaniig sana eh ornoon tusgaar togtnoloon lgesen setgel heregtei baina
Улс орноо яаx вэ гэж ухаан бодлоо уралдуулаад завгүй байхад ийм дэмий юманд коммент хүмүүс яаж тоож бичих вэ дээ.
Улс орноо яаx вэ гэж ухаан бодлоо уралдуулаад завгүй байхад ийм дэмий юманд коммент хүмүүс яаж тоож бичих вэ дээ.
Энэ улсуудын хөгжил Боловсролоос хамаараагүй харин ганцxан зүйлээс хамаарсан. Америкийн тавьсан нөxцлийг дагасан уу үгүй юу гэдгээс. Бүгд үүнийг манай олигархууд шиг дагасанаасаа одооны манайхан шиг болсон. Үүний эсрэг ганц дугарч байгаа хүн бол харин Босоо Ганбаа. Ганбаатарыг сонгож байж МАНАН устаж, оффшорын мөнгө орж ирж улс шиг орон болно.
Энэ улсуудын хөгжил Боловсролоос хамаараагүй харин ганцxан зүйлээс хамаарсан. Америкийн тавьсан нөxцлийг дагасан уу үгүй юу гэдгээс. Бүгд үүнийг манай олигархууд шиг дагасанаасаа одооны манайхан шиг болсон. Үүний эсрэг ганц дугарч байгаа хүн бол харин Босоо Ганбаа. Ганбаатарыг сонгож байж МАНАН устаж, оффшорын мөнгө орж ирж улс шиг орон болно.
Энэ улсуудын хөгжил Боловсролоос хамаараагүй харин ганцxан зүйлээс хамаарсан. Америкийн тавьсан нөxцлийг дагасан уу үгүй юу гэдгээс. Бүгд үүнийг манай олигархууд шиг дагасанаасаа одооны манайхан шиг болсон. Үүний эсрэг ганц дугарч байгаа хүн бол харин Босоо Ганбаа. Ганбаатарыг сонгож байж МАНАН устаж, оффшорын мөнгө орж ирж улс шиг орон болно.
Энэ улсуудын хөгжил Боловсролоос хамаараагүй харин ганцxан зүйлээс хамаарсан. Америкийн тавьсан нөxцлийг дагасан уу үгүй юу гэдгээс. Бүгд үүнийг манай олигархууд шиг дагасанаасаа одооны манайхан шиг болсон. Үүний эсрэг ганц дугарч байгаа хүн бол харин Босоо Ганбаа. Ганбаатарыг сонгож байж МАНАН устаж, оффшорын мөнгө орж ирж улс шиг орон болно.
GANBAATAR EDIIN ZASGIIN MASH CNUHAL ASUUDLIIG HONDOJ TAWISAN.YAMARCN DIPLOMGYI BJ BOLNO GESEN GHEDIICN MONGOLIIN YAMARCN EDIIN ZASAGCNDAAS TOLGOI ILYY BNA SHYY DEE
Жор үзсэн эмчээс зовлон үзсэн чавганц дээр. Боловсрол эзэмшсэн дарга нараас босоо нэртэй Ганбаа дээр.
AVILGA,HEEL, HAHUULIAS SHUUD HAMAARALTAI!!! AFRIK BOL ZUGEER L BARUUNII TOGLOOM BOLSON BAS AVILGA HEEL HAHUULI-D 100% HAMAARALTAI ORON!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
ULaanbaatar-g Utaanbaatar bolgoson hunee songoh esehee shiideh tsag irjee.
Ulaanbaabtar hot-g Utaanbaatar bolgoson. Hotoo hogjuulch chadaagui. Zam gej tam boloson hun Mongol Uls-g hogjuuleh uu??!!! NO No No shu dee!!!
Хар Тивийнхэн саш ухаантай хүмүүс ер нь Дэлхийг Хар тивийхэн ноёрхож байгаа Хойд Америкийг харалдаа Тэр аяхраа Харууд Америк улсыг авч явна.Спорт Урлаг Шинжлэх ухаан бүгд л Хар тивээс цагаалчилж очсон Харууд шүү дээ
Одоо манайд л Хар тивийнхэн хэрэгтэй байна. Хар тивийхэнээс ёурах зүйл их байна.