Түрэгүүдийн үед Кеп Сү Кель буюу “Хөх устай нуур” гэж байсныг түүхийн олон сурвалжаас харж болно. Монголчууд эрт дээр үеэс “Ариг ус” ч гэж нэрлэж ирсэн. Ариг гэдгийг монгол хэлний тайлбар толь бичигт цэвэр тунгалаг, цэнгэг ариуныг нэг утгаар тэмдэглэжээ. Энэ бол Монголын аялал жуулчлалын гол бүс нутаг, дэлхийн цэнгэг усны нөөцийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур.
Өнө эртний Түрэгийн үеэс цэвэр, тунгалгаар нь алдаршуулж тэр хэрээр дархалж байж. Гадна, дотны хэнбугайг ч уулга алдуулам үзэсгэлэнт Хөвсгөл нуур өнөө үед ямар болов?
Хөвсгөлөөр нэрлэсэн өчнөөн төсөл хөтөлбөр, арга хэмжээ хувьсгалаас, хувиас, гадаадаас гээд л хэрэгжиж байгаа дуулддаг. Жуулчдыг татах орчин бүрдүүллээ, зам тавилаа, олон улсын стандартад нийцсэн бааз байгууллаа гээд олны танил эрхмүүд улиг болтлоо ярьсан. Хамгийн сүүлд гэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Монголд аялал жуулчлалын гурван бүсийг байгуулахаар болсныг зарласны нэг нь Хөвсгөл байв. Хөвсгөл нуурыг байгалийн жишиг аялал жуулчлалын бүс болгохоор албаныхан төлөвлөж байгаа гэнэ.
Түүгээр зогсохгүй Хөвсгөл нууран дээр усан замын вокзал байгуулж Тэрхийн цагаан нуураас Хөвсгөл нуур хүрэх хатуу хучилттай зам тавихаар бэлтгэж байгааг Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв. Уул үзээгүй хормой шуухын үлгэрээр наад захын хүн бүрт хэрэгтэй зүйлийг хийчихээгүй хэрнээ цаад талын том, том ажил ярьдаг “өвчнийг” хэзээ анагаадаг болох вэ. Хөвсгөлд очсон хүн бүрийн толгойны өвчин болсон нэгдсэн стандарттай ариун цэврийн байгууламжийг өдийг хүртэл байгуулж чадаагүй байна.
Зорьж очсон хүн бүр хог хаях, бие засах шаардлагатай. Өнгөрсөн онд л гэхэд 60000 жуулчин Хөвсгөл нуурыг зорьсон тоон судалгаа байна. Дээрээс нь тэнд ажил, үйлчилгээ явуулж байгаа олон мянган хүн бий. Сүүлийн жилүүдэд Хөвсгөл нуурын орчимд газар олголт эмх замбараагүй болсноос даац нь хэтэрчээ. Угтаа Хөвсгөл нуурын эрэг дээр 50 жуулчны бааз ажиллуулах л боломжтой. Харин одоо бол 118 газарт зөвшөөрөл олгогджээ. Үүний хажуугаар зөвшөөрөлгүй, хог хаягдал боловсруулагч бичил баазууд өч төчнөөнөөр бий. Тэдгээр иргэдийн өдөр бүрийн хог хаягдал, ялгадас нь хаана шингэдэг вэ. Шууд хэлвэл, Хөвсгөл нуурын эрэг дээр л шингэж байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хөвсгөл аймагт болсон аялал жуулчлалын форумын үеэр “...Жуулчны баазууд, нутгийн иргэд үйлчилгээний зориулалтаар газар эзэмшээд түүнийг дагасан гэр буудлуудад тавигдах шаардлага, нэгдсэн хаягжуулалт, хогийн цэг, ариун цэврийн байгууламж систем төлөвлөгдөн гарч ирнэ” гээд л албаныхан биелэгддэгүй даалгавраа ярьж байна. Энэ олон жил жуулчдыг даллаж ирсэн хэрнээ одоог болтол тэдний наад захын хэрэглээг нь манайхан хангаж чадахгүй сууж байгаа нь эмгэнэл. Тэр нь биелүүлж цөхөөд байх асуудал биш. Ердөө л ариун цэврийг сайтар хангасан нэгдсэн байгууламж шүү дээ.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ асуудлыг жил бүрэн сөхөн гаргаж шаардлага тавьж иржээ.
НУУРЫН ЭРГЭЭС ГЭДЭСНИЙ БҮЛГИЙН НЯНГИЙН БОХИРДОЛ ИЛЭРЧЭЭ
Дээр өгүүлснээр Хөвсгөл нуурын эрэг дээр 118 газарт аялал жуулчлалын зориулалтаар зөвшөөрөл эзэмшиж байна. Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2015 оны долдугаар сарын 20-нд хийсэн тандалт судалгааны ажлын явцад Жанхайн сайрын урд хэсгийн нуурын эрэг орчмын хөрснөөс дээж авч, шинжилгээнд хамруулахад нянгийн бохирдолтой гэсэн дүгнэлт гарчээ. Хатгал тосгоны иргэд Хөвсгөл нуураас ундны ус авдаг дөрвөн цэг байдаг байна. Улсын байцаагчид уг цэгүүдээс болон усан замын үйлчилгээ үзүүлдэг завинуудын зогсоолоос усны дээж авч шинжилгээ хийхэд гэдэсний бүлгийн нянгийн бохирдол илэрчээ. Ундны усанд ийм төрлийн нянгийн бохирдол илэрнэ гэдэг Хөвсгөл нуурын ус, түүний эрэг орчим бохирдлын ямар төвшинд хүрсэн нь гарцаагүй ойлгогдоно. Байцаагчид энэ шинжилгээг үндэслэн дүгнэлт гаргаж, Алаг-эрдэнэ сумын Засаг даргад ундны ус авдаг цэгүүдэд бохирдол үүсгэхгүй байх арга хэмжээ авч ажиллах шаардлага хүргүүлжээ.
Мэргэжлийн хяналтын байцаагчид жуулчдын баазуудад Усны тухай хуулийн хэрэгжилтийг шалгах явцад ч ноцтой зөрчлүүд илрүүлсэн байна. Тодруулбал, тусгай хамгаалалттай газрын отог байгуулсан газар нь эрүүл ахуйн бүсэд байрлаж хог хаягдал, хүний өтгөн шингэн хаягдлын бохирдол үүсгэж байгааг тогтоожээ. Мөн суурьшмал бүсийн орчимд байгуулсан отгийн газарт дотоодын аялагчид майхан, платка барьж олноор буугаад усан орчин, хөрсөнд их хэмжээний бохирдол үүсгэснийг тодорхойлжээ. Одоо ашиглаж байгаа энгийн бие засах газар нь ч бохирдлын эх үүсвэр болж байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Өөрөөр хэлбэл, ариун цэврийн нэгдсэн стандарттай байгууламж зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна.
Нэг жилд гэхэд 60000 гаруй хүний хөл хөдөлгөөн бараг бүтэн жилийн турш өрнөж байгаа Хөвсгөл нуур ийнхүү хог хаягдал, хүний өтгөн шингэнд дарагдаж байгаа нь харамсалтай.
ЖУУЛЧНЫ БААЗУУДЫН УСНЫ ХЭРЭГЛЭЭГ ХЯНАДАГГҮЙ
Дэлхийд ховор, байгалийн үзэсгэлэнт, гүн, цэнгэг хэмээн магтан шагшиж мөнгө олчихоод орон нутагт татвар, хураамжаас эхлээд ашиг болдоггүй жуулчны баазууд нуурыг бохирдуулаад зогсохгүй ус ашиглалтын эмх замбараагүй хэрэглээгээрээ асуудал үүсгэж байна. Усны тухай болон холбогдох хууль тогтоомжоор ус ашиглагч хэнбугай ч төлбөрөө төлдөг. Ялангуяа, аж ахуйн нэгж байгууллагууд илүү их үүрэг хүлээдэг заалттай. Тэд наад зах нь ус ашиглах гэрээ байгуулах, дүгнэлт гаргуулах, хэрэглээнийхээ хэрээр төлбөрөө төлөх үүрэгтэй. Тэгвэл энэ хуулийн заалт Хөвсгөлд огт хэрэгждэггүйг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Хөвсгөл нуурын орчим газруудад ой, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчиж, газар эзэмшүүлсэн нь Усны тухай хуулийг зөрчсөн гэж үзжээ.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шалгалтын дүгнэлтэд “Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар нутагт 2012 оноос хойш газар олголт эрчимтэй олгогдсноос шалтгаалан Хатгал тосгоны нутаг дэвсгэрийн Усан зам орчим газар, тусгай хамгаалалттай газар нутгийн Хүзүүвчийн шил, Тойлогт, Онгологийн цагаан эрэг орчим газруудад ус, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэм зөрчигдсөн зөрчлүүд илэрсэн” гэжээ. Тэнд одоог хүртэл ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын ус авах цэг, шугам хоолойг тоолууржуулах ажил хийгдээгүй. Үүгээр бол Хөвсгөл нуураас авч хэрэглэж байгаа усны хэмжээг үнэн бодитоор тогтоож, улсад төвлөрүүлсэн хөрөнгө гэж үгүй бололтой.
Зөвхөн усаар тогтохгүй байгаль орчныг хамгаалах нарийвчилсан үнэлгээг жуулчны баазууд гаргуулах ёстой ч бас л хэрэгждэггүй гэж байна. Байгаль орчны багц хуулийн хэрэгжилт Хөвсгөл нуурын орчимд дунд эрсдэлтэй гэж үнэлэгджээ.
Ерөөс Хөвсгөл нуурын орчимд хэрэгжиж байгаа хууль журам, стандарт гэж бараг алга. Дээрээс гаргасан бодлого нь байгаа онохгүйн дээр газар дээрээ ч хууль журам нь гууль болчихоод далай ээж маань жил жилийг гундуухан үддэг боллоо.
Уг нь Хөвсгөл нуур маань дэлхийн 17 эртний нуурын нэг, хоёр гаруй жилийн настай, дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг. Усны нөөцөөрөө Азид хоёрдугаарт, дэлхийд 14-т, усны тунгалагшил, цэнгэг байдлаараа дэлхийд гуравдугаарт бичигддэг. Ховордож буй ан амьтан, жигүүртэн шувууд, ургамлаар баялаг. 1992 онд тусгай хамгаалалтад авч, 1995 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцүүлэн Байгалийн цогцолборт газрын ангилалд оруулан дархалж байв.
Гэвч монголчууд дархалсан газартаа халтай. Төрийн толгойноосоо эхлээд энгийн нэгэн хүртлээ байгаль орчноо хайрлаж хамгаалах ухааныг сэтгэж зөв бодлогыг хэрэгжүүлж чаддаггүй. Ерөөсөө үүний тод жишээ Хөвсгөл. Арчилж, гамнахаас урьтаж худалдаж мөнгө олохыг зорьдог. Хэчнээн зузаан шилний цаана байсан үзмэрийг арчилж, гамнахгүй л бол муудаж ганддаг байгалийн хуультай. Хөвсгөл ч үүний үлгэрээр явсаар л байна.
Б. Энхзаяа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
howsgold ocnij amarmaar bdag getel bohir zawan ni juulcndiig yrgeex bololtoi . TA NAR NAAD HOGNOOSOO SALJ DEED ZERGIIN TSEWER TSEMTSGER BHGYI BOL GADAAD BITGII HEL DOTOODIIN JUULCNID CN OCNIHGYI BOLNO SHYY
монголчууд эх болсон байгалаа хайрлан арчлахаа маддэггүй бохирлож заваарч байвал сэтгэл нь амардаг бололтой одоогоос 25 жилийн өмнөх хжвсгөл нуур маань бохирдож хүн, малын өтгөн шингэнд холилдсон, нуурын ус нь бохирдож халдварт өвчин тараах боломж нь бүрджээ хөвсгөл нуур орхон голын татуурга нуур зэргийг хайрлан хамгаалах хүний эрүүл мэндэд зохистой газруудыг байгуулаасай
мэргэжлийн мэдлэгтэй эрхтэй хүнийг зохих цалин өгөөд ажиллуулаач.засаг дарга нь гэж мөнгө намаа бодсон эргүү гахай байгаа биз.нутгын гээд байгаа дарга царайтай орк нь тэр л сэтгэхгүйгээрээ л дараглана шүү дээ, хэзээ ч өөрчлөгдөхгүй.
Олон жилийн өмнө очиход гайгүй сайхан байсан. Энэ мэдээг уншаад дотор хачин болчихлоо. Орчиндоо нүд сэтгэл дасч сохор хүн шиг болсон танил тал арын хаалга ашиг хонжооноос өөр юм боддоггүй НУТГИЙН ХҮН хэмээх адгийн хувалз шаарнуудаас орон нутгийн удирдлагыг салгах хэрэгтэй. Монгол хүн угаасаа бас шээсээ дийлэхгүйлдээ. ЖОРЛОН ЖОРЛОН ЭНЭ МОНГОЛЫН ТҮМЭН ЖОРЛОН ЭЦЭСТ НЬ ЭХ НУТГАА ЭЗЭГНЭХ МОНГОЛЫН ӨМХИЙ ЖОРЛОН. Ахуйн соёл шунал залхуурлаас дутахгүй биднийг чөдөрлөж байна. Жорлонгийн яам гэж байгуулаад үзвэл ямар бол.
Засмал тавьсанаас хойш тэрэгний сэг унасан удам угсаа муутай барлаг юмнууд очиж дуртай газраа дураараа сэлгүүцэж удам дамжсан зангаараа хог новшоо хаяж, мод бут булга татаж, хуга цохиж, өмхий ялгадсаа газар сайгүй орхиж, байгаль дэлхийг бузарлан, нүгэл үйлдэж, эх орноо дотно гадныхны өмнө муу талаас нь харуула болсон. Далайн эрэг тойруулан жуулчны бааз гэсэн нэртэй хог, новш, тоосон дунд шавааралдсан, ороход өмхий үнэртэй, ямар ч үйлчилгээ байхгүй, навсгар гэрүүд,яайжгий мебель, хиртэй цагаан хэрэглэлтэйгээ угтана. Ганц нэг аятайхан газар бийлдээ. Жишээ нь,Тойлогт... г.м. Үүнийг засья гэвэл, мэргэжлийн хяналтынхан жинхэнэ ёсоороо тэнд ажиллах хэрэгтэй. Хамгаас хамгийн чухал хийвэл зохих нэг зүйл бол бохирын шугам /хэдэн байрны дунд нэг байж болох/, халуун ус. Ийм бэлтгэл хангаагүй а/а-н нэгжид зөвшөөрөл өгдөггүй байх ёстой. За тэгээд нуурыг тойруулсан засмал тавьбал бүр сайн. Гадуур зугаацахаар явсан хүмүүс хогоо хаядаг том савнууд тавьж, ил хог хаясан хүмүүсийг согтуугаар машин барьсан хүмүүстэй адилтган торгож байх хэрэгтэй. Ингэж цэвэр цэмцгэр, бүх талын үйлчилгээ сайтай байж л бид аялал жуулчлал хөгжүүлнэ. Тэрнээс хөгжүүлнэ гэж хичнээн ч бла бла гээд нэмэргүй. Төр үүнд чинь харин оролцох ёстой юм.
Mash zuv, sanan neg bn
Монгол төр гэж байхгүй, мөнгөний шуналтнууд хувьдаа л болж байвал нутаг орон, нандин шүтээн, үндэсний бахархал гэдэг юм байхгүй болчихоод байна. Байгал орчны яам, мэргэжлийн олон давхар хяналт,Аймаг сумын захиргаа, нуур хамгаалах газар хүзртэд бий. Тэдгээрийн дарга даамлууд бүгд албан аждлын байхаа мөнгөөр авсан, тэр мөнгөө яаж нөхөж авах вэ гэдэгт толгойн өвчин болсон этгээдүүд. Тэдэнд нуур байна уу, үгүй юу, цэвэр юмуу бохирдож байна уу гэдэг падлийгүй. ХЭНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОХ ВЭ? М.Энхболд: МАН-ын дарга, Морин спорт уяачдын холбооны тэргүүн. МАН өнгөрсөн сонгуулийн амлалтаа биелүүлж байна уу? Монгол орон хаашаа яваад байна вэ? Энхболд бизнесмен мөн үү? Газрын наймааны загалмайлсан эзэн гэдэг үнэн үү?Төрийн албан хаагчаас эхлээд сайд, дэд сайд, яам, засаг захиргааны бүх шатны байгууллага, төрийн өмчийн бүх байгууллалгын дарга, өндөр цалинтай албан тушаалтнуудын суудал бүгд төлбөртэй болж тушаалд очсон этгээдүүд төлбөрөө олон дахин нугалж шархаа нөхөж, дутуугаа гүйцээдэг журмыг хэн нээсэн бэ? Хэн гарамгай хэрэгжүүлж байна вэ? Х.Баттулга: 17 чингэлэг спиртээс эхлээд бизнесийг буруу замд оруулсан хэн бэ? Монголыг дааж давшгүй өрөнд хэн оруулж, хэн тэр их хөрөнгийг хувааж идэлцсэн бэ? Гашуун сухайт хүртэл төмөр зам тавьж нүүрсээ саадгүй тээвэрлэх асуудлыг ажил хэрэгч хүмүүс шийдчих байсныг хэн зогсоосон бэ? Зураг төсөл, санхүүжилт нь улсын төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр бүрэн шийдэгдсэн байсан биздээ. Дараа нь мөн тэр төмөр замын санхүүжилтэд төсвөөс гаргасан мөнгийг хэн хувьдаа завшиж бүх ажлыг мухардалд оруулсан бэ? Улсын асар их хөрөнгөний Хулгайн хэргээр мөрдөгдөж байгаа гэмт хэрэгтнийг ерөнхийлөгчийн сэнтийд залаад сууж байх уу? С.Ганбаатар: Улс орныхоо эрх ашгийн төлөө, тонон дээрэмдэгчдийн эсрэг олон жил гудамжнаас эхлэн тэмцсэн, дээрэмчдийн олон ноцтой үйлдлийг таслан зогсоож байсан ясны эх оронч. Их хурлын гишүүн байхдаа газар шороогоо хамгаалж олон чухал тэмцлийг зохион байгуулж, өрнүүлж басныг ард түмэн сайн мэдэж байгаа. ҮЭ холбоог тэргүүлж байхдаа тус холбоог дэлхийн загварт хүргэж, хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалж, төрийн дарангуйллыг нугалж чадаж байсан хэн бэ? Олигархуудын дээрэмчдэд алуулахаас наагуур явж улс орныхоо эрх ашиг, тусгаар тогтнолын аврахын төлөө хойшид, ялангуяа ерөнхийлөгчийн суудлаас юм хийж чадах цөөхөн хүний нэг Ганбаатар мөн . Монголчуудын олон зуун жилийн хүчин чармайлтаар олдсон хамгийн үнэт баялаг, монгол туургатны бахархал ТУСГААР ТОГТНОЛ маань хутганы ирэн дээр ирчихээд байгааг ухаарч ойлгох цаг болсон. Боловсролгүй, хувийн шунал нь хязгааргүй Энхболд, Баттулга нарт улс орноо, тусгаар тогтнол гэх ямар ч сэтгэл байхгүйг үйл явдлаараа олон дахин нотлоод байна. Монгол орны энэ үеийн зовлон, мангас болсон МАНАНгаас салах анхны алхам нь Ганбаатар мэтийн эх орончдод итгэл үзүүлэхээс эхэлнэ. Ард түмэн хичээгтүн, ухамсарлан ойлгогтун.
NULI BAAS
Нуурын яг эрэг дээр байдаг Хатгал маш их хогтой. Архичид маш их юм билээ. Орос хэлний багш гэх Мөнхчулуун нь сумын төвд шал согтуу шалдан зогсож байсан, төрсөн дүү Чулуунбаатар нь байнга архидаж, эхнэрээ тамладаг. Отгон дүү, удирдлагын академид англи хэлний багш байсан Отгонбаяр гэх авгай нь нуурын яг эрэг дээр хэдэн гэр бариулж, өтгөн, шингэнээрээ нуур, усыг бохирлож байгаа. Ядам гэх өвгөний энэ муухай хүүхдүүд ах дүү олуулаа учир сонгуульд олон санал авч багийн дарга болж, бүр давраад сумын хурлын дарга болсон гэсэн.
Хатгалаас нүүсэн бүх айлууд хог новшоо хэвээр нь хаячихсан учир бактерийн бохирдол маш их ш дээ. Ийм газар аваачиж биднийг хордуулах, мөнгийг маань саах гэж тэр Отгонбаяр авгай зурагтын олон сувгаар Хөвсгөл нуурын зургийг байн байн харуулж, "энд л нэг очих юм сан" гэх хүслийг хүмүүст төрүүлж байна. Ямар ч мэдээлэлгүй, сайхан газар очно гэж бодсон хүмүүс Хөвсгөлд ирж балраад таваг цуйван бараг хорин мянгаар авч шулуулдаг.
Хөвсгөл аймагт 2012 оноос аймгийн засаг дарга болсон, гурилын үйлдвэрийн дарга байсан Батаа гэх өвгөний хүү Батхүү гээд нэг нөхөр нуурын ойр тойрны газрыг зарсаар гахай болтлоо баяжаад, нүглээс зугтахдаа хот руу зугтааж, ардчиллыг гуйвуулдаг луйварчид дундаа орж, тэднийхээ ивээлээр Уул уурхайн яаманд янцаглаад сууж байсан. харин аймгийн Мэргэжлийн хяналт овоо ажиллаж. талархаж байна.
Хатгалын толгой архичдын нэг байсан Я. Мөнхчулуун сумын цэцэрлэгийн барилгыг идээд, дүү Ядамын Чулуунбаатар буюу сумынхан Яа Чук гэж нэрлэдэг, улаан архичин нь сумын захиргаанд таахалздаг болж. Яа Чукийн төрсөн эгч бас нэг улаан архичин авгай хотод багтаж шингэхээ байгаад тосгондоо очиж элийртлээ архидаж байсан гэж нутгийн хүмүүс ярьж байна лээ. Тэд нар Хатгалыг бохирдуулж, гутааж байдаг гэсэн.
ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛ ОЛОХ ХУВИЙН ХҮСЭЛД ШУНАЖ, ГАДНЫ ХҮНЭЭС ХАХУУЛ АВДАГ ХҮН ГАЗАР НУТГАА ХАМГААЛЖ ЧАДАХ УУ? МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ЭСРЭГ, ХУУЛЬ БАТАЛСАН НЭРЭЭР ЖИРИЙН ИРГЭДИЙГ ДАРАМТАЛЖ, ГАДНЫ УЛСЫН ХАРААТ, ГАДНЫ ХҮНИЙ БООЛ, ДУУГҮЙ АЛБАТ ЗАРЦ БОЛЖ, УЛС ОРОН, ГАЗАР ШОРООГ ХУДАЛДАНА БИЗ! ЭНЭ ТОГТОЛЦОО БИШЭЭ
Б. Энхзаяа та их хөндүүр сэдвийг гаргаж ирж. Гэхдээ эзэн, нэргүй хоосон нуршаад яахав дээ! Нөгөө талаар бичсэн юмаа дахин дахин сайн хянаж байж нийтлэж байгаарай. Ж нь: "Уг нь Хөвсгөл нуур маань дэлхийн 17 эртний нуурын нэг, хоёр гаруй жилийн настай," гэсэн өгүүлбэрийг "Хөвсгөл нуур дэлхийн эртний 17 нуурын нэг, хоёр . . . (сая уу, эсвэл түүнээс урт натай юу?) гаруй жилийн настай" гэх зэргээр найруулж болох мэт.