sonin.mn
МОСКВА./TASS/. Их Британи улс Европын улс орнуудын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг эрхэмлэн үзэх ба Крымийг Оросын нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрөхгүй. Ийм мэдэгдлийг Их Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон Лондон хотын даргын зохион байгуулсан хүлээн авалтын үеэр хийжээ.
 
“Бид Европын улс орон бүрийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангахын төлөө байдаг, мөн Крымийг хавсарган нэгтгэснийг хууль ёсных гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна” гэж сайд хэлснийг Sky News телевиз иш татан уламжиллаа.
 
Ноён Б.Жонсон Их Британийн гадаад бодлогын тулгамдсан бусад асуудлууд, тухайлбал АНУ-тай тогтоосон харилцаа, Brexit-ийн асуудлыг хөндсөн байна. Вашингтонтой нягт харилцаа холбоотой байхыг дэмжиж, Сирийн асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын явуулж буй бодлогыг эрс шийдвэртэй дэмжиж байгаагаа тэрбээр илэрхийлээд Их Британийг Европын Холбооноос гаргах урьдчилсан нөхцлийн талаарх хэлэлцээн дээр баримталж буй Ерөнхий сайд Тереза Мэй-гийн байр суурийг тайлбарлажээ.
 
О.Барс 
Эх сурвалж : Монцамэ агентлаг