УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг “Улстөрч ярьж байна” буландаа урьж, ярилцлаа. Улстөрчийнхөө хувьд үргэлж рейтинг өндөр байсан тэрбээр 2016 оны сонгуулийн ялагдлын дараа хэсэгтээ л сураг тасарсан. Гэхдээ тэр хэзээд тэмцэгч юмсанж. Тиймдээ ч улс төрд эргэн ирснээ зарлаж, оффшорын эсрэг ард түмний онц зөвлөлийн жагсаалд оролцсон юм. Улс төрийн чиглэлийн судалгаа болгонд хамгийн шилдэг улстөрч байсан энэ эрхэм яагаад сонгуульд бүдэрсэн, энэ уналтдаа хэрхэн дүгнэлт хийсэн, цаашлаад дараа дараагийн сонгуульд бэлтгэж ямар улс төрийн акц үзүүлэх нь сонирхолтой сэдэв байх нь дамжиггүй. Бидний яриа ч энэ сэдвийн хүрээнд өрнөлөө.
-Ярилцлагаа таны сонгуулийн ялагдлаас эхлэе. Хэтэрхий шулуухан байж мэдэх ч С.Ганбаатарын ялагдал олон хүний гайхшийг төрүүлсэн. Та улс төрийн судалгаа бүрийг тэргүүлж байсан улстөрч. Харамсалтай нь 2016 оны сонгуулиар тун ч чангахан уналаа. Ялагдлын шок ч гэх үү, хэсэгтээ л чимээ аниргүй байлаа?
-Улстөрчийн хувьд уналт байлгүй яах вэ. Би сонгуульд ялагдсан. Гэхдээ Ерөнхий сайд нь хүртэл “Босоо хүнийг хэвтүүлнэ ээ” гэж хэлж байсан удаатай. МАНАН бүгдээрээ миний эсрэг ажилласан. Сонгуулийн тойргийг жижиглэж, мөнгө тараах боломжоо бүрдүүлсэн. Тийм байхад мөнгөгүй хүн яаж ч ялах билээ. Нэр дэвшсэн тойрогт маань МАНАН-ын бүх хүмүүс хамтарч байгаад миний эсрэг ажилласан. Хар хайрцаг гэх мэтийн баримтгүй зүйл ярьж болохгүй. Шударга бус нийгэмд шударгаар зүтгэнэ ээ гэдэг чинь асар их золиос шаарддаг юм байна. Гэхдээ цаашдаа ч энэ зарчмаасаа ухрахгүй. Энэ бол байх ёстой зүйл. Монголынхоо төлөө улам хүчтэй зүтгэнэ. Миний рейтинг уначихсан юм алга. Оюутолгой, уул уурхайн баялгийнхаа төлөө тэмцэхгүй, өөрийнхөө амьдралын төлөө дуугарахгүй болчихвол хүн бүхэн дуугаа хураачих юм шиг санагддаг юм. Хүн болгон ийм байгаасай гэж боддог. Ямар нэг рейтинг, албан тушаал, тендер авлигын төлөө зүтгэж байгаа бол би ингэж явахгүй. Элдвээр ч хэлүүлэхгүй. Энэ болгоныг минь ард түмэн ойлгож, зүрх сэтгэлдээ хайрладаг байх. Намайг буруугаар ойлгодог хүмүүс байдаг. Элдвээр хэлдэг ч хүмүүс бий. Баабарын нийтлэл, Рио Тинтогоос мөнгө авсан олон нийтлэлчдийн буянаар намайг өнгөцхөн дүгнэдэг, буруугаар ойлгодог хүмүүс их болсон. Тэр хүмүүсийн буруу биш л дээ. Алтан нарыг алгаар хааж болохгүй гэгчээр урт хугацааны дараа миний тэмцэл, миний хүсэл ойлгогдох байлгүй дээ.
-Ард түмэн таныг бие даагч гэдэг өнцгөөр харж, үнэлдэг байсан. Аль нэг нам, улс төрийн бүлэглэлд үйлчлэхгүй юм байна гэж үнэлдэг байсан байх. Гэтэл та нам байгуулж даргаар нь очсон. Энэ байдал магадгүй итгэл үнэмшлээ алдахад нөлөөлсөн болов уу. Дүгнэлт хийж үзсэн үү?
-Тийм биш байгаасай гэж бодож байна. Иргэд юу бодож байгааг би тааж хэлж чадахгүй. Ямар ч байсан би МАНАН-д ороогүй. МАНАН тэр үед надад албан тушаал амлаж байлаа. Энэ бол бодитой үнэн. Хүн надад итгэж санал тавьсныг би хамаагүй дэлгэж болохгүй байх. Гэхдээ тэр үед бүх л хэвлэл, мэдээллээр гарч байсан шүү дээ. Би МАНАН-д орсноос үхсэн нь дээр гэж мэдэгдэл хүртэл хийж байлаа. Тэднээс санал болгосон сайдын албан тушаал зарим хүмүүсийн хувьд насан туршдаа мөрөөдөж амьдардаг зүйл. Энэ бүхнийг золиосолж, өөрийнхөө үзэл бодол, мөрөөдөлд үнэнч үлдсэн минь надад сайхан байгаа. Дараа үеийн залууст өөрийнхөө рейтинг, ард түмний итгэл, хайрыг зориулж, ашиглуулж, дараа үеийнхнээ улс төрд гаргахыг хүссэн. Харамсалтай нь тэр намд МАНАН-аас маш олон тагнуул орж ирсэн юм билээ. Сонгуульд оруулахгүйн тулд хавчсан. Миний эсрэг тэднийг турхирсан. Амьдралд байдаг л зүйл гэж бодоод өнгөрсөн. Тэднээс эмээж өөрийнхөө рейтингийг хамгаалж, бие даагчаараа зүтгэнэ гэдэг амиа бодсон, эх оронч бус үйлдэл болно. Би ямар ч байсан өөрийгөө буруутгахгүй амьдарч байгаа. Залууст зориулсан сэтгэлийг минь үнэлсэн байх. Миний олон ч найз надад “Ийм тэнэг зүйл хийж болохгүй. Наадуул дунд чинь олон тагнуул байгаа” гэж хэлэхэд нь би итгэхийг хүсээгүй.
-Тагнуул байсан гэж та үзэж байгаа юм байна. Гэхдээ өөрөө бужигнуулсан гэх мэдээлэл гарсан шүү дээ. Өөрийнхөө хүмүүсийг хууль зөрчиж албан тушаалд томилсон гэх мэтээр мэдэгдэл хийж байлаа. Тухайн үед ямар процесс болсон талаар яриач. Хэнийх нь зөв байсныг нь мэдэлгүй сонгууль дууссан?
-ХҮН-ын даргаар би 100 хувь сонгогдсон. Тэгээд шүүхэд очоод бүртгүүлэх гэхэд тэнд Б.Найдалаа гэж залуу гарч ирээд би дарга нь гэж орилоод эхэлсэн. Шүүх мэдээж эргэлзэнэ шүү дээ. Би дарга гээд очиж байхад, өөр нэг хүн гарч ирээд би дарга гэж орилоод байхаар эргэлзэж л таараа. Мэдээж бүх бичиг баримтаараа, хуулийн дагуу би дарга байсан. Гэхдээ МАНАН шүүхэд нөлөөтэй учраас үүнийг маргаан болгож явсаар байгаад сонгуульд оруулаагүй. Албан тушаалын төлөө яваагүй юм. Надад тийм шаардлага ч байгаагүй. Эрх барьж байгаа нь албан тушаал амлахад ч би яваагүй. Тиймээс надад албан тушаал хэрэггүй. Та бүхэн энэ Найдалаагаараа даргаа тавиад яваа л гэж хэлсэн. Тэгээд би гарсан, болсон процесс энэ.
-Албан тушаал санал болгож би ороогүй учраас намайг гүтгэсэн гэх юм. Тэгвэл хэн гэдгийг нь яагаад зарлачихаж болохгүй байгаа юм бэ. З.Энхболд байв уу, Ч.Сайханбилэг санал тавьсан уу?
-Өнөөдөр тэд бүгдээрээ улс төрөөс явчихсан. МАН, АН хоёулаа л надад санал тавьсан. Би асуудлыг ярьдаг. Хов ярихгүй. С.Баяр өдөр болгон Монголд нэг сая ам.доллар орж ирнэ ээ гэж хэлдэг байсан. Гэтэл алга байна. Би үүнийг л ярина. Монголчуудад жижиг сажиг хов жив тийм ч чухал биш. Тэр үед би сэтгүүлчдэд хэлж байсан. Бүгд сонинд гарсан. Над руу дайрсан дайралт яах вэ. Дайралтыг үмхэж байгаа хүмүүс минь ухаантай байгаа ч гэж л хэлээд байгаа юм.
-Монголын улс төрд “65-ын бүдүүн бүлэг” бий болчихлоо. Монголын хууль, бодлого ямар ч хяналтгүйгээр батлагдаж байна. Хэдийгээр сөрөг хүчин байгаа ч тэд жулдаж байх шиг. Энэ тохиолдолд мэдээж иргэний нийгмийн дуу хоолойг ард түмэн үгүйлдэг. Та иргэний нийгмийн нэгэн том төлөөлөл болж явсан үе бий. Улстөрч болчихсон хүнийг гудамжинд эргэж ирээч гэж хэлэхэд эвгүй л байх. Гэхдээ төв талбайдаа таныг эргэж ирлээ гэж ойлгож болох уу?
-Оффшорчдын эсрэг Оюутолгойн ордоос мөнгө хулгайлсан жагсаалд оролцож үгээ хэллээ. Энэ миний хийж чадах зүйл. Хоёрдугаарт, шударга нийгмийн төлөө явдаг танай сонин шиг хэвлэлүүд л надаас ярилцлага авахаас биш эздийн хараат, уул уурхайн ашиг сонирхолд нийцсэн хэвлэл Монголд олон байгаа. Тэдний эфирээр гарч дуу хоолойгоо хүргэх хэцүү шүү. Монголчууд Ганбаатарыг биш оффшорчдыг, хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийг сонгосон. Тэдний л сонголт. Луйварчид цагаан сараар гоё бэлэг өгдөг байж магадгүй. Ахмадуудад хадаг яндар өгдөг байж болно. Гэхдээ тэд зөрүүлээд та нарын тэтгэвэр, багш, эмч нарын цалингаас, хүүхдийн чинь мөнгөнөөс хулгай хийдэг юм. Ажилгүй байгаа үр хүүхдэд чинь ажлын байр бэлтгэх мөнгийг тэд хумсалдаг. Түүнийгээ оффшор бүсэд нуудаг. Энэ бол бодит үнэн. Надад хязгааргүй эрч хүч, зориг, золиос байхгүй шүү дээ. Би чинь ханьтай, үр хүүхэдтэй хүн. Гэхдээ 50 хүртлээ би тэмцэнэ ээ. Монголчууд, Монголын бизнесмэнүүд өөрсдийнх нь дуу хоолой болсон шударга хүнээ онож сонгохгүй л бол хэцүүднэ шүү. Найрлаж байгаа “хулгайч” нар цаашдаа ч маш их найрлана даа. Рио Тинтогоос жилдээ 24 тэрбумаар мөнгө авч, түүнийгээ хэвлэл мэдээлэлд зарцуулж байгаа. Тэндээс нь мөнгө авч, миний оюутан цагийн минь хүнд амьдрал руу дайрч, тохуурхсан дайралтууд С.Ганбаатарын нэр хүндийг унагасан байж болно. Гэхдээ С.Ганбаатар шиг тэмцэгч дахиад төрөх гэж нэлээд хэдэн жил болно шүү. Ингээд ярихаар ямар биеэ тоосон нөхөр вэ гээд л дахиад намайг хэвлэлээр баалж эхлэх биз. Би бодит зүйлийг л ярьж байна. Муу улстөрчид байгаа учраас улс орон ийм байгаа юм биш. Муу улстөрчдийнхөө эсрэг тэмцэхгүй байгаа учраас л ийм байгаа юм. Тэдний төлөө дуугарах гэсэн цөөн хэдэн хүмүүсээ хэзээ ч өмгөөлж хамгаалж хайрладаггүй учраас манай улс “хэвтээ” байгаа юм. Би ялагдлаасаа болж хэвтээгүй. Монгол залуус гадаадад сурахаар явахдаа ядуу, буурай, арчаагүй улс орны иргэн гэж толгой бөхийгөөд явж байна. Уг нь бид толгой гэдгэр алхаж явдаг хүүхдүүдтэй баймаар байна шүү дээ. Хэрвээ би авлига авсан бол, буруу зүйл хийсэн бол ингээд яриад явж байх уу. Тэд аль хэдийнэ шалгаж хорьчихсон байгаа. Надаас тийм зүйл гарахгүй учраас миний нэр хүнд рүү л дайрсан. 20 гаруй жилийн өмнө төгсч чадаагүй сургууль руу минь дайрсан. Дараа нь төгссөн сургуулийг минь яагаад яриагүй юм. Хамгийн аюултай нь тэр бүхийг үмхэж авдаг, ялгаж салгах чадваргүй байгаад л асуудал байна.
-Та одоо сургуулиа төгсчихөж болохгүй юм уу. Дээд сургууль мэдээж хэрэгтэй. Боловсролтой залуус зөндөө байхад яагаад дипломгүй хүн улстөрч болчихов гэж шүүмжилнэ биз дээ?
-Би чинь Хөдөлмөрийн дээд сургууль төгссөн хүн шүү дээ. Магистр цолтой, хөдөлмөрийн эдийн засагч хүн. Удирдлагын академи, Санхүү эдийн засгийн дээд сургуульд багшилж байсан. Хаан банкинд хэлтсийн даргаар ч ажиллаж байлаа. Гэтэл тэд үүнийг хэзээ ч ярьдаггүй. Гадаадад сургууль төгсөх гэж аяга таваг угааж явсан. Би эрдмийн сурсан ч диплом авч чадаагүй. Энэ миний бахархал. Олон олон сургуулиа төгсч чадахгүй байгаа, аав ээж нь мөнгийг нь төлж чадаагүй хүүхдүүдэд би урам зориг болдог. Битгий ялагдаарай гэж. Тухайлбал, чи намайг гадаадад боловсрол эзэмшсэн, үгүй мөн мундаг ухаантай хүн шүү гэж боддог уу. Эсвэл Ганбаатар шударга улстөрч шүү гэж боддог уу. Би төрд ажиллаж байгаа зарим нэг сайд нараас илүү мэдлэгтэй. Тийм ч учраас Үйлдвэрчний эвлэлийн даргаар ажиллаж байхдаа хамт олонтойгоо нийлж зургаан удаан цалин тэтгэвэр нэмж байсан. Мундаг дипломтой хүмүүс яагаад үүнийг өнөөдөр хийж чадахгүй байгаа юм. Дипломоос болж би улс төрийг орхилоо гэж бодъё л доо. Монголчууд юу хожих юм. Харвард төгссөн Баярцогт мэтийн хүмүүс нь өнөөдөр хулгайлаад байна шүү дээ. Гадныханд тархиа угаалгаж байна. Гэтэл би тархиа угаалгалгүй тэмцээд явж байгаа. Ялгаа байгаа биз. Би 13 жил Оюутолгой ярилаа. Оюутолгойн гэрээ 2039 онд дуусна. 2037 он хүртэл ямар ч ногдол ашиг авахгүй гэдэг нь үнэн болчихсон шүү дээ. Монголчууд өргүй байсан. Гэтэл энэ гэрээ зурагдсаны дараа 24 тэрбум ам.долларын өртэй болчихлоо. Хэн нь үнэн яриад байгаа нь чухал болохоос 10 жилд байхдаа муу сурч байсан эсэх нь чухал биш. Оюутан байхдаа аяга таваг угаалаа гээд буруу юу байна. Хэрвээ аав минь сайд байгаад надад мөнгө өгч, би сургуулиа төгссөн бол би ингэж тэмцэхгүй. Мундаг сайд л явж байх биз. Сурах гэж оролдож аяга таваг угааж, мөнгөө цуглуулахын төлөө тэмцэж явсан минь намайг тэмцэгч болгосон юм. Олон, олон ажилгүй ядарч байгаа хүүхдүүдийн зовлонг ойлгодог болголоо.
-Таныг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж ярих юм. Гэхдээ парламентад суудалтай намуудад энэ эрх байгаа. Та дараагийн Ерөнхийлөгчөөс юу хүлээж байна вэ?
-Төлөвлөгөөтэй хүн байгаасай гэж бодож байна. Монголын төлөө үнэнээсээ зүтгэж байгаа л бол яаж ажиллах вэ гэдэг нь тодорхой байх ёстой. Саяхан би “Надад төлөвлөгөө байна” гэж хэлээд улсаа хөгжүүлэх том төлөвлөгөө гаргаж байлаа. Ийм замаар, ийм төлөвлөгөөгөөр явбал Монгол Улс хөгжинө өө гээд гаргачихсан. Надад нэр дэвших боломж байхгүй. Гэхдээ хэрвээ Ерөнхийлөгч болбол ийм төлөвлөгөөгөөр ажиллана аа гээд 2015 онд ярьж байсан. Би хэнээс айх билээ. Намайг ингэж муулахаас илүү өөр яах билээ дээ. Надад гөвөх тоос ч байхгүй болчихлоо. Хумсаа нуусан муур шиг Ерөнхийлөгч болохыг мөрөөдөж байгаа олон хүн байж болно. Миний хувьд хүсэл байдаг. Би яаж хөгжүүлэх вэ гэдэг төлөвлөгөөгөө ард түмэнтэйгээ хамт хэрэгжүүлэхийг хүсдэг. Гэхдээ парламентад сууж чадаагүй учраас энэ удаад надад боломж алга байна. МАХН-ын дарга Н.Энхбаярыг гараад ирээсэй гэж боддог. Ил тодоор ч дэмжиж байгаа.
-Унасан бөх туг тойрдоггүй гэдэг. Гэтэл Н.Энхбаяр сонгууль болгонд л бүдэрч байна. Монгол Улсын Төрийн тэргүүн ч байж үзсэн. Бас хэцүү нэртэд ч сууж байсан. Яагаад, ямар итгэл үнэмшлээр энэ хүнийг дэмжих болов?
-Тэр үедээ алдсан байж болно. Тэр хүнийг шүүх л илүүц. Дандаа босоо байна гэж байдаггүй юм. Юм болгонд ялж, таарснаа цохиж унагахыг амжилт гэж хэлэхгүй. Уначихаад хувцсаа хурдан гөвөөд босч ирэхийг амжилт гэж нэрлэдэг. МАН, АН-аас хүн гарч ирвэл оффшор улам л цэцэглэнэ.
-Та МАХН-д элсээд Ерөнхийлөгчид нэр дэвшчихэж болохгүй юм уу. Н.Энхбаяр даргын хувьд өмнө нь ял эдэлж байсан хүн?
-Ерөөл бат оршиг. Миний хэлж чадах зүйл энэ л байна. Нам доторх үйл явцыг өмнөөс нь би тааж хэлж чадахгүй.
-Оффшор бүсээс гадна ямар асуудлыг нийгэмд хүргэхийг хүсч байна. Таныг улс төрд, цаашлаал гудамжны тэмцэлд эргээд иржээ гэж дүгнэж болох уу?
-Би тэмцэнэ. Дараа үеийн залуу улстөрчдөө дэмжихийн тулд, чин сэтгэлээсээ хүний төлөө тэмцдэг, Монголын ард түмний төлөө явж чаддаг тэмцэгчийг бэлтгэхийн тулд явна. Над шиг олон буудуулж, шархдаж байсан хүн хичээл заана гэдэг залууст хэрэгтэй. Дараа үеийн УИХ-ын гишүүдийг бэлтгэх үүднээс улс төрийн хүрээлэн, институци байгуулахаар зорьж байна.
-Хөдөөгүүр энэ ажлаараа яваад ирэв үү?
-Хөдөөгүүр явж лекц уншиж байгаа. Мөн бэлчээрийн асуудлаар дорвитой арга хэмжээ авахгүй бол төд удахгүй бэлчээрийн мал аж ахуй маань устах вий гэсэн бодлоор энэ чиглэлийн судалгаа хийж яваад ирлээ. Эрдэмтэдтэй хамтарч ажиллаад ирлээ.
-Уулын буга хараад унасан морио голно гэгчээр улстөрч болчихоод гишүүд ард түмнээ мартдаг юм шиг. Дараа нь алдаагаа хэн нэгнээс эрж хайх жишээтэй. Та тэдний нэг биш байж чадсан уу?
-Ер нь улстөрчид мартдаг шүү. Би хувьдаа хэзээ ч мартаагүй. Гадуур гарахдаа би үргэлж алхдаг. Автобусанд суудаг байсан. Хэзээ ч албаны машин унаж байгаагүй. Хэрвээ албаны машин унаад л эхлэвэл ард түмнээсээ тасардаг. Хоёрдугаарт, үргэлж өөрийнхөө орлогоос өөр орлого хайх хэрэггүй. Тэгвэл ард түмнээсээ ялгарч эхэлдэг юм. Долоо хоногт 1-2 удаа заавал иргэдтэй уулзах ёстой. Би заавал уулздаг байлаа. Заримдаа хөдөөгүүр яваад тасрах үе байсан. Гэхдээ долоо хоногийн эхний хоёр өдөр үргэлж ордоны гадна, дотно уулзалт хийж хэвшсэн. Уулзая гэсэн хүн бүхэнтэй уулзана. Сар болгон 1-2 удаа тойрогтоо ажилладаг байсан. Ингэж л ажиллах ёстой юм. Амьдралаас тасрах л юм бол их өндрөөс унана шүү. Би шалан дээр зогсч байсан, унасан ч шалан дээрээ л унасан. Тиймдээ ч өнөөдөр ард түмнийхээ өмнө зогсох нүүртэй байгаа юм. Бие махбодийн хувьд ч амар амгалан байна. Гишүүн байхдаа үргэлж муулуулж, доромжлууллаа. Амиа бодож байгаа юм биш л дээ. Гэхдээ ард түмэн С.Ганбаатараар хоточ нохой хийхийг хүсээгүй л бол би заавал хийе гэж хүсэхгүй. Авлига, албан тушаалын төлөө үхэн хатан зүтгээгүй учраас надад Төрийн ордонд суух чухал биш байгаа юм. Тиймээс дараагийн улстөрчдийг бэлтгэх, туршлагаа хуваалцах ажилдаа орно. Надад мэргэжил байна, хийх ажил ч их бий. Амьдрал өмнө минь хүлээж байгаа. Ер нь монголчууддаа хэлэхэд, дандаа авлигачдаа сонгоод яваад байх юм уу. Үнэн сэтгэлээсээ та бүхний төлөө ажиллаж чадах хүмүүсээ дэмжээрэй гэж хэлье.
-Танд амжилт хүсье. Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Магад миний асуугаагүй үлдсэн, ярихыг хүссэн зүйл байгаа бол тэр орон зайг танд үлдээе.
-Би танай сонины үнэнч уншигч. Нийгмийн төлөө шударгаар дуу хоолой болж ажилладаг танай хамт олонд талархал илэрхийлье. Мөн улстөрчдийн гар хөл бололгүй, иргэний дуу хоолой болж явдаг ТВ9, Соён гэгээрүүлэгч зэрэг нэр бүхий хэвлэлийнхэнд баярласнаа илэрхийлэх завшаан олдож буйд баяртай байгаа. Шударга нийгмийн дуу хоолой болж, биднийг үргэлж дэмждэгт баярлалаа. Та бүхний ачаар би сайн улстөрч, рейтинг өндөртэй улс төрд явж ирсэн. Худалдагдсан хэвлэл болгоныг тоочих л илүүц. Тэд бидний дуу хоолойг үргэлж боож ирсэн нь худлаа биш. Гэхдээ олон олон хэвлэл мэдээлэл үнэний төлөө явдаг. Энэ эрчээ битгий алдаасай. Хүний төлөө ажиллаасай гэж хэлье.
н. Отгонмягмар
Эх сурвалж " Монголын мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Mongold hör muuhai buzariin hav ih gai bolj baina neg Ni elbegdorj gedeg Hend hamaagui hulgaich nart buur sain tomsogduulsen hudlaa huzsan havanzar nogoo Ni tembuu nuurelsen nuur shigee sanaatai holsnii huzagch hört bodlogo Ni mash ayultai beejin havanzar baina ene havanzaruudiig duu garahgui boltol nam oshigloh mongolchuud mash olon bolj baigaa Ni baharhuushtai zov bolood baina buur nam devsej alah estoi mongolchuud serj baina horjiiloo
2016 оны сонгуульд МАХН-нд элсэх байсийн.
ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ЭМГЭГҮҮДЭД ДАРААХ БАЙДЛААР ҮЙЛЧИЛНЭ: - Цус шингэлэн, холестриныг бууруулж, цусны эргэлтийг сайжруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Тархи болон Зүрхний титэм судасны хатуурал нарийсал, ишеми, инфаркт /шигдээс/-ыг эрүүлжүүлнэ. - Давтан стент /сетка/ тавиулахгүй байх болон дахин өөр судас бөглөрөхгүй байх боломжийг бүрдүүлнэ. - Бусад бүхий л эрхтний судас хатуурч нарийсах, түүнээс шалтгаалах цусан хангамжийн дутагдлууд зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлдэгээрээ давуу талтай. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх 720’000₮, Лавлах утас: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглэвэл үр дүнгээ илүүтэй харах болно. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
Худалч хуурамч гар. Юу хийж бүтээсэн билээ чи? Зөвхөн шүүмжилж хүн муулж хэрүүл зарга л хийхээс өөр чи юу чадах вэ дээ.
Deedhi nuhur hylgai offshor n hyraagdana gehees vhtele aisan lyibarchin bna
НЭГ ХУДЛАА ЯРЬСАН ХҮНД ИТГЭХ ИТГЭЛ ХЭЗЭЭ Ч ЭРГЭЖ ИРДЭГГҮЙ ЮМ.
хүн анх хөдөлгөөнөөр гарч ирэхдээ Намбар шиг муу хүн ,дарангуйлагч байхгүй гээд жагсаад л олны танил болж байсан шүү , ард түмэн одоо тэрийг мартсан , юу ч гэж ярьж болно гэж боддогийн байна л даа
С.ГАНБААТАРТАА БАЯРЛАЛАА.ДЭМЖДЭГ ШҮҮ.ДАНДАА ҮНЭНГ ЯРЬДАГ.АЖИЛ ҮЙЛС.ХИЙЖ БҮТЭЭХЭЭР ЗОРЬЖ БУЙ АЖИЛД ИАНТ ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЧ ЕРӨӨЕ.
Bolovsrolgui bj ard tumbiug huursandaa unasan hun shuudee
Хуурсан хуураагүйн тухайд бол сургуулиа төгсч чадаагүй байж болно. Гэхдээ сургууль төгссөн Баярцогт, Элбэгдорж, Энхболд, Баяр, Батболд нараас 1000,000 дахин илүү сэтгэлтэй хүн дээ
тэнэгээ монголын төрд боловсролтой хүн биш эх оронч хүн ус агаар шиг хэрэгтэй байгааг чи ойлгож байна уу
ЗӨВ ҮНЭН ХЭЛЖ МОНГОЛЫН ТӨРД ЭКС Н ЭНХБАЯР Л ХЭРЭГТЭЙ МАХНЫГ Л ДЭМЖЭЭРЭЙ МАН АН ГАРАХ ЮМ БОЛ ОФФШОР УЛАМ ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИЖ ШУДАРГА БУС ТӨР УЛАМ ЭРЧЭЭ АВНА ШДЭЭ ДЭМЖИНЭ ЭКС Н ЭНХБАЯР МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД НЭР ХҮНД САЙТАЙ ХҮН ДЭЭ ИХ ӨРГҮЙ БОЛГОЖ ЧАДСАН ГАНЦ ЛИДЕР ШҮҮ ДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЭКС ДЭЭ ХАЙРТАЙ ШҮҮ ШУДАРГА ҮНЭН ЯЛАХ ЕСТОЙ
100/хувь н энхбаяр номер 1
ман ыг хэзээч сонгож болохгүй баяр бүрэл баярлан оффшор улам залуужих болно ман ан оффшорийн төлөө дуу гарч чадахгүй ард түмэнийг ашиглаж монгол сүүрэх болно маныг битгий дэмжээрэй ан ч адилхан хулгаачид шдээ
Н ЭНХБАЯРЫГ ДЭМЖЭЭД МОНГОЛ ОРНОО МАНДУУЛЪЯА ОФФШОРИЙН ЭСРЭГ ХҮН 100/ХУВЬ ДЭМЖИНЭ ТӨР ШУДАРГА БОЛНО ЭНЭ ХҮНИЙ ТОЛГОЙГ ХЭНЧ ГҮЙЦЭХГҮЙ МОНГОЛ ПУТИН ОРОС АХ НАР Ч ЭКСИЙГ ХҮНДЭЛДЭГ ЮМ ШҮҮ Н ЭНХБАЯР ЕРӨНХИЙЛӨГЧИДӨӨ АМЖИЛТ ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ ТА ШҮҮ АМЖИЛТ
teneg hog 2 nuurt
Танд амжилт.
Оффшороос болж монгол улс хохирсон нэг ч тохиолдол байхгүй. Хэн нэгэн оффшор бүсэд данс нээж мөнгө шилжүүлсэн байлаа гэхэд энэ нь шалбархай төдий асуудал. Арьс улайсах, хорсох төдий асуудал. Энэ бол өвчин эмгэг биш. Жинхэнэ өвчлөх ёстой, засах ёстой асуудал бий. Жишээлбэл төсвийн алдагдлын хэмжээ. Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн алдагдлын хэмжээ нь төсөвтэй тэнцэхүйц болтлоо томорчээ. Энэ бол хатиг байтугай үхэлд ч хүргэж мэдэх хор хавдарын хэмжээний маш том хурц асуудал. Эну тулгамдсан хүнд асуудлаа яах вэ гэж санаа зовохын оронд ямар ч нөлөөгүй оффшор мэтийн хөгийн өчүүхэн шалбархай төдий асуудалтай тэмцэх нь үнэхээр тэнэг мулгуу хэрэг. Хэрвээ эмч хүн өвчтнийхөө хорт хавдрыг эмчлэхгүй шалбархайтай хөөцөлдвөл үүнийг гэмт хэрэг гэж үзэх биз.
Mongol hohirch bna shydarga bish niigem bvrelden togtson.adaglad tsalin tetgebree har lalar hylgaich offshorchin
Доод, дээд цалингийн зөрүү нь 10 дахин байхыг хэвийн шударга тэгш гэж үздэг. Энэ жишгээр монгол орон бол харьцангуй тэгш нийгэм. Ерөнхийдөө дунджуудын орон.
Команпийн хөрөнгө бол тусдаа асуудал. Энэ зөрүү их бага байх нь хэвийн жам ёсны зүйл. Хорвоо дээр нүдэнд үзл үзэгдэх өчүүхэн микроб, нэг эст амьтнаас авахуулаад аварга том заан, анааш, халим зэрэг амьтад зэрэгцэн оршихын адил. Үүнээс болж тэгш байдал алдагдахгүй. Том цахилгаан станц, том уурхай ийм том байхаас өөр замгүй. Жижиг ТҮЦ жижиг ТҮЦ байхаас өөр замгүй.
Том жижиг хоёр компанийг харьцуулж хараад, ОюуТолгой, ТҮЦ хоёрыг харьцуулж хараад монголд баян хоосны ялгаа дэндлээ гэж ярьж байгаа бол тэнэгээ л гайхуулж буй хэрэг мөн. Өөр юу ч биш.
Зах зээлийн тогтолцоонд шилжснээс хойшхи 30 жилд Монголд оруулсан гаднын хөрөнгө оруулалтын хэмжээг тооцвол 20 тэрбум доллараас бараг хэтрэхгүй. Үүний ихэнхи нь сүүлийн 20 жилийн хөрөнгө оруулалт. Нйит хөрөнгө оруулалтын бараг тал нь зөвхөн ОюуТолгойн хөрөнгө оруулалт. ОюуТолгойгоос бусад хөрөнгө оруулалтыг тооцвол жилд дунджаар 200 - 300 сая доллар буюу сарын 20 сая доллар болно. Энэ бүх мөнгөн урсгал үндсэндээ оффшороор дамжиж буй мөнгө. Үүнээс болоод Монгол улс юугаар яаж хохироод байгаа юм? ЭНэ мөнгө ердийн банкаар дамжлаа гэхэд гадаадын банкинд төлөх гүйлгээний шимтгэл л нэмэгдэнэ. Үүнээс Монгол улс юу хожино гэж? Оффшороор мөнгөө дамжуулах нь зөв шүү дээ. Юу нь бруу гэж? Энэ нь Монгол улсад ямар хамаатай гэж?
Atsaara hurungu oryylalt baidgi hurungu zyychlagch lyibarchid bna.37,39onig hvleej byhiin doodhig harj vneg tyrj vhne.20 ond gereeg uurchilnu .
Үйлдвэрлэл явуулж байж л татвар төлнө шүү дээ. Байгалийн баялаг олборлоно гэдэг машин техник, бензин тос, сэлбэг, цахилгаан, тээвэр, холбоо, цалин тэтгэвэр гээд бөөн зардал.
ОюуТолгой гэж ямар том үйлдвэр сүндэрлэж байна. Тэнд хичнээн мянган монгол ажилчид ажиллаж байна, хичнээн монгол компани ОюуТолгойд бараа үйлчилгээ нийлүүлж байна. Монголын эдийн засагт 30 хувийн тэлэлт үүсгэж байна.
ОюуТолгойн борлуулалтын орлого 2016 онд 1,2 тэрбум доллар болсон. Үүнээс монгол улсад төлсөн татвар 200 сая доллар. Компанийн цэвэр ашиг 200 сая доллар. Энэ жишгээр 50 жилийн дараа өртгөө нөхнө. Гэхдээ гүний уурхай ашиглалтанд ороход олборлолт нэмэгдэж зардал буурч ашиг өснө. Жилийн цэвэр ашиг 400 сая доллар болох үед 30 жилийн дараа өртгөө нөхнө. Ийм нөхцөлд 2040 он хавьцаа ноогдол ашиг хүртэж эхэлнэ. Тэр болтол Монгол улс жил бүр авдаг татвараа авсаар байх болно. Монгол ажилчид ажилласаар байх болно. Монгол компаниуд бараа, бүтээгдүүн нийлүүлсээр байх болно. Компаниуд ашигтай орлоготой байхын хэрээр эдийн засаг хөгжиж урашилна.
ОюуТолгойн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 15-20 тэрбум доллар орчим байх болов уу. Үүгээр үйлдвэр 50-60 жил ажиллана гэж үзвэл нэг жилд ноогдох хөрөнгө оруулалт дунжджаар 200 - 300 сая доллар болно. Монгол улсын нэг жилд ОюуТолгойгоос авах татварын орлогын хэмжээ мөн энэ хавьцаа.
Жилд 300 сая доллараар тооцоход 50-60 жилийн хугацаанд Монгол улс нийтдээ 15-20 тэрбум долларын татвар авна. Энэ бол зөвхөн татвар. Монгол ажилчдын цалин хөлс, нийлүүлэх бараа үйлчилгээ гэхэд мөн энэ хавьцаа болох байх.
Хэрвээ зэсийн үнэ өсөөд компанийн ашиг нэмэгдвэл үйлдвэр арай богино хугацаанд нөхөх боломж бий. 5-10 жилээр наашлах боломж байгаа. Гэхдээ үүнийг цаг хугацаа л харуулна. Зэсийн үнэ хэд байхыг хэн ч мэдэхгүй.
Чамаас болон биднээс хулгаилсан $ оо оффшорт баирлуулчихаад эргээд гадны хоронго оруулалт нэрээр оруулаад гаргачих нь жинхэнэ бохир $ оо угааж баигаа явдал биш уу Манаих буюу Монголоос бусад орнууд оффшорчдоо янзлаад эмх цэгцэнд нь оруулчихсаан Эргуу ухнаа
Гадаадад бэлэн мөнгө аьч явах нь эрсдэлтэй. Үүнийг гадаад данс нээлгэж бэлэн бусаар авч явах нь аюул багатай. Сургууль, соёл, эмнэлэг үйлчилгээ гээд янз бүрийн шалтгаанар гадаадад данс нээлгэж болно. Гадөалад ажил хөдөлмөр эраэлж буй хүмүүс бас гадаад банкинл данс нээлгэнэ. Үүнийг хэн нэгнээс хулгайлсан мөнгө гжж бодохгүй байна.
Үйлдвэр өндөр хөгжсөн орнуудад оффшор руу мөнгө гаргах асуудал бий. Монгол бол үйлдвэр хөгжиж буй орон.Оффшор руу мөнгө гаргая гэсэн ч гаргах мөнгө нь угаасаө байхгүй. Хүмүүсийн халаасны л ойр зуурын мөнгө бий. Задгай мөнгө гэсэн үг.
Оффшороор үндсэндээ уул уурхайн компаниуд л мөнгөө оруулж гаргадаг. Зорилго нь ч маш тодорхой. Мөнгөн гуйвуулгын зардлаа багасгах. Давхар татвараас зайлсхийх. Мөэгө угаасан. гэмт хэргийн шинжтэй ганц зүыл байхгүй.
Оффшор руу бэлэн мөнгө барьж очоод мөнгө хийнэ гэж байхгүй. Гадаад руу хийгдэж буй бараг бүх бэлэн бус гүйлгээг монголбанк хянаж байгаа. Энд ямар ч нууцлах, өнгөлөн далдлах боломж байхгүй. Хулгайлсан бол шууд баригдана. Миний мөнгийг хулгайллаа мөнгөө алдлаа гээд нэг хохирогч гарч ирнэ.
Улсын мөнгө бол бүгд сангийн яамны хяналт доор орж гарна. Эндээс хулгай хийх ямар ч боломжгүй. Бүх мөнгө тооцоотой тайлантай.
Гадныхан Монголыг шуллаа, мөлжлөө л гэх юм. Монгол орны төсвийн дийлэнхи хэсгийг уул уурхайн салбарын татварын орлого бүрдүүлж байна. Гаднын хөрөнгө оруулалтгүйгээр монголчуудыг яаж амьдар гэж хүсээд байгаа хүн бэ? Монголчуудыг турж үхээсэй гээд байгаа юмуу? Борлуулалттын орлогоосоо зардлаа хасаад гарсан ашгаа монголчуудтай эн тэнцүү хувааж авлаа. Энд юу нь шударга бус байна? Комданийн ашиг борлуулалтын 10-20 хувьтай тэнцэнэ, монголд төлөх татвар нь мөн борлуулалтын 10-20 хувьтай тэнцэнэ. Энэ бол харилцан ашигтай шудрага наймаа. Юу нь шударга бус байна.
Shylahin deeder yrbagch nartai niilj shylj bna.boroogin altig yaj moligdoj ablaa 1jishee.hyyli gargyylj bgaag.ehnii 5jil
Юуг яаж шулж байгааг тооцоо баримттай харуулна уу. Танаас үүнийг хичээнгүйлэн гуйж байна.
Бороогийн алтыг хэн ч яаж ч молигдоогүй. Нэг тонн алт ухах өртөг зардал хэзээ ч адилхан. 10 тонн алт олборлосон ч, 100 тонн алт олборлосон ч тонн алтны зардал, олох ашиг адилхан. Төлөх татвар нь ч адилхан. Тиймээс хэдэн тонн алт олборлов гэдэг нь чухал болохоос хэдэн жил ухав гэдэг нь чухал биш. Ажлаа хурдан дуусгасан нь хурдай эрчтэй сайн ажилласны шинж болохоос молигдсоны шинж биш. Харин 100 тонн алт олборлоод 10 тонн олборлосн гэж худал ярьсан бол энэ бол луйвар мөн. Имй луйвар болоогүй.
Ер нь аливаа ажлыг хурдан дуусгаж чадаж байвал хурван дуусгаж л байх хэрэгтэй. Ажил удах тусмаа л муу. Ялангуяа уул уурхайн хувьд аль болох газраа хурдан чөлөөлж нөхөн сэргээх нь компани, улс хоёрт аль алинд нь ашигтай. Хурд гэдгийн цаана урамшуулал байх хэрэгтэй. Дандаа бусдаас юм салгах авахаа урьтал болгож болохгүй.
Монголчууд дандаа хүнээс ийм юм авах ёстой, тийм юм идэх ёстой гэсэн үргэлж авахын дон шүглэсэн шуналын микробууд. Өөрөө хөдөлж, өөрөө хөдөлмөрлөж, өөрөө хөлсөө гаргаж мөнгө олох ёстой гэдгийг яагаад ухаардаггүй малнууд вэ? Толгойд хүнээс мөнгө авахаас өөр ямар ч бодол байхгүй. Ярьдаг ганц зүйл нь мөнгө. Зөвхөн мөнгө. Гэхдээ үргэлж хүннэс мөнгө саах тухай. Өөрөө мөнгө олно гэж хэзээ ч ярихгүй. Үргэлж. Ажил хийх тухай, бүтээх тухай, хөгуих тухай яагаад толгойгоо ажилуулж болдоггүй юм. Ажил хийх тухай яагаад ярьж болдоггүй юм. Ажил хийсэн хүн бүрийг идлээ уулаа гэж худлаа хардана. Яагаад?
МАХН-д орж ерөнхийлөгчид нэр дэвших бодолтой байсан. Гэтэл Энхбаяр нь нэр дэвшинэ гэдгээ зарлачихсан тул МАНАН-д орохгүй нь тодорхой болохоор Энхбаярыг л дэмжих нь зөв ш дээ. Ганбаатарыг дэмждэг хүн бүр Энхбаярыг дэмжих хэрэгтэй.
Уул уурхайн салбар, энэ салбарыг хөдөлгөж байгаа гаднын хөрөнгө оруулагчидгүйгээр өнөөгийн Монгол орныг төсөөлөшгүй. Үүний ачаар л Монгол улс оршин байна. Монгол улс мал аж ахуйн орон гэдэг худлаа. Нүүдлийн мал бол аж ахуй биш, бизнес биш. Энэ бол ердөө л хэсэг хүний өрхийн амьжиргаа төдий. Магадгүй нийт хүн амын ердөө 10-20 хувийн амьжиргаа төдий. Монголчууд бид гаднын хөрөнгө оруулалгчдад баярлалаа гэж хэлэх өртэй хүмүүс. Баяр, Баярцогт нарыг харааж зүхэх бус, хүндэтгэж талархах ёстой хүмүүс. Ийм хүмүүсийн ачаар Монгол оронд ОюуТолгой өндийсөн.
Bayar bayrtsogt metin yrbagch hylgaich nariig shvve
Odoo tarhia ygaalgahgvi ard tvmen oilgodog blson.lyibarchid vnend gvitsegdej bna
Тархи угаана гэдэг худал зүйлийг үнэн болгож ярихыг хэлнэ. ОюуТолгойн орлого, зарлага, ашиг алдагдал, олборлолтын хэмжээ, төлөх татвар гээд бүх зүйл бодитой. Энэ бол хий хоосон яриа биш. Ганбаатар бол үргэлж баримтгүй хий хоосон зүйлийг үнэн болгож ярьдаг. Жишээ нь Оюутолгойн хүдрийн олборлолт 2016 онд 800 мянган тонн байсан. Энэ хүдэр дэхь зэсийн агууламж нь 200 мянган тонн болсон. Нэг тонн зэс 4500 доллар гэвэл энэ нь нийтдээ 900 мянган доллар болно. Энэ бол маш энгийн тооцоо. Үүнийг тооцоход хүнээс их ухаан шаардахгүй. Гэтэл Ганбаатар үүнийг өсгөөд 2-3 тэрбум долларын зэс борлуулсан гэж шал худлаа тоо хэлж байсан. Энэ бол ямар ч боломжгүй. Ганбаатар бол худалч хуурамч гэдэг хамгийн эхний жишээ энэ.
Чи баярлаад л баигаач Чамд оффшорт мартдаг $ оосоо сохор цент гялаилгасан болов уу
Оффшорт баярцогтын байршуулсан мөнгө бол валютын арилжааны бизнес эрхлэхээр хийсэн өөрийнх нь мөнгө. Хэн нэгнээс хулгайлсан мөнгө биш. Энэ байтугай мөнгийг хувийн бизнесэсээ олох боломжтой. Төрмйн ажил хашаагүй үедээ бизнес эрхлээд үзсэн нь саын хэрэг.би бол баяр хүргэнэ.
Орчин үел валютын арилжаанаас хувь хүмүүс болон компаниуд маш их ашиг олж байна. Монгол хүн яагаад ийм бизнес эрхэлж болохгүй гэж. Бид бусдөас юугаар дутуу гэж?
Траншейныхан гэж баахан хэрэгцээгүй хүмүүс, нийгмийн хог шаар байдаг тухай ярьцгаадаг. Нүүдлийн мал аж ахуй бол үүнээс ч долоон дор ямар ч хэрэгцээгүй жинхэнэ золбин зэрлэг бүдүүлэг аж ахуй байна. Үүнээс хэрхэн яаж салж ангижирч Монгол улс хөгжих вэ гэдгээ бодох цаг хэдийнэ болсон. Нүүдлийн аж ахуйгаараа бахархах бус ичиж амьдрах хэрэгтэй.
Chi uuru iim bdloo gadni e~z iin alyyrchidtai bolbsryylsan afrik tehnologo heregjvvlne gebel sanasni garz zolbin gulug eh orongvi hylgaicha
60 сая мал нь 3 сая хүнээ мах, сүүгээр хангаж чадахгүй, гаднаас хүнс хоололо зөөж байгаа бол энэ бол эдийн засгийн сонгодог шилодэг аллага. Үүн шиг хорлонтой бизнес энэ хорвоод үгүй.
Эдийн засаг бол юмыг яаж цомхон хямд хурдан хийх тухай ухаан. 300 тонн даацтай ачааны машинаар зөөж байгаа ачааг тэмээгээр зөөвөл хичнээн тэмээ ачаа болох вэ? 100 км газар хэд хонож очихов. Нэг тэмээ ачаа гэдэг 200 кг ачаа. 1 тонн ачаа гэдэг 5 тэмээ ачаа болно. 100 тонн ачаа гэвэл 500 тэмээ. 300 тонн ачаа гэвэл 1500 тэмээ болно. 1500 тэмээг хэдэн хүн маллаж авч явахав, замдаа хэд хонохов, ачаагаа хэдэн удаа ачиж буулгаж тэмээгээ амраахав, нэг хүн болон нэг тэмээ өдөрт хичнээн хоол хүнс идэхэв гэхичлэн наад захын тооцоо хийгээд үз. Ямар их зардал чирэгдэл сүйтгэл гарахав. Эдийн засгийг жинхэнэ утгаар нь сүйрүүлж сүйд хийнэ. Гэтэл 300 тонн ачааг өнөөдөр ганц жолооч ганц машинаар 100 км газар ганц хоёр цагийн дотор хүргэж байна. Эдийн засаг эндээс эхэлнэ.
zuunii 2 luivarchin
amjilt hvsie . ta zaluu bn ; hvssen hvseegvi 4 jiliin daraa deeremchdiin chin bvleg nuran unana hugshin honinii nasgvi tugtsugnvvd vhej daldrana . niigem zaaval uurchlugdunu . opshorchid tonuulchid haranhui hongild chihegdej ard tvmenii magnai teniih tsag mudhun irne bvv shantar. uragshaaa amjilt hvsie gambaa
anxnaasaa demjdeg bsn amjilt
Энэ залуу бол үнэхээр тэмцэгч. Гэхдээ төр,нийгмийн бологтон гэхэдч хаашаа юм. Ер нь энэ цаг үед чинь их мэдэгч нар яасанч их болсийм.Боловсролтой,ёс суртхуунтай,бодлогын түвшинд ажиллах чадвартай хүмүүс улам бүр цөөрсөөр,бүр шахан зайлуулагдсаар байгаа энэ улс орон минь яана даа.
Их зөв хүн шиг санагддаг шүү, таныг дэмжиж байна. Сайн сайхныг хүсье
ОюуТолгой ч тэр, Эрдэнэт ч тэр, зэс олборлодоггүй, харин зэсийн баяжмал үйлдвэрлэж гаргадаг. Баяжмал гэдэг нь үндсэндээ шороо шүү дээ. Зэс биш Шороо. Ийм шороон дахь зэсийн агууламж ОюуТолгойн хувьд 25 хувь. 2016 онд ОюуТолгой уурхай нийт 800 мянган тонн хүдэр олборлосон. Энэ хүдэр дэхь зэсийн нийт агууламж 200 мянган тонн. Нэг тонн зэсийн үнийг дунджаар 4500 доллар гэвэл зэсийн борлуулалтын орлого нь 900 мянган доллар болно. Үүнээс өөрөөр тооцох ямар ч боломжгүй. Бодит үнэн бол энэ. Өөр үнэн байгаа бол тооцоогоо харуулах хэрэгтэй. Ганбаатарын ярьж байгаагаар ОюуТолгой 2 ч билүү 3 ч билүү тэрбум долларын зэс олборлодог гэнэ. Би ийм тоонд яагаад ч итгэхгүй. Огт үнэмшилгүй. Ямар аргаар яаж тооцоод ийм тоо гаргаснаа Ганбаатар хүмүүст тайлбарлах хэрэгтэй. Ийм тоонд нь хүмүүс яагаад итгэдэг, яагаад хууртагддгийг би мэдэхгүй. Гадныхан монголчуудыг шулж байна гэдэг үг хүмүүст таалагддаг, гоё сонсогддог байж мэднэ. Хүмүүс өөрт таалагдсан гоё үгийг сонсохын тулд иймэрхүү тоог шалгаж нягтлахгүй шууд итгэдэг байх. Жаахан мэдлэгтэй хүн жаахан тоо бодоход л энэ бол худлаа тоо гэдгийг дор нь мэдчих боломжтой юм шүү дээ. Жаахан бодолтой байлдаа, хүмүүсээ.
gambaagiin heleed baisan bvgd vnen baijee . . gambaad amjilt . hvsie . nar giih udur irneee . tand amjilt
Юу нь үнэ гэж. Ядаж ганц үнэн баримт нэрлэдээ. Цээжний бангаар худал гөрдөхийг хэн ч чадна. Тооцоо бол үргэлж үнэн. Тухайн тооцоог хэдэн хүн яаж ч бодсон эцсийн хариу үргэлж адилхан.
Ганбаатарын хийсэн тооцоо нь зөвхөн Ганбаатартаа л үнэн байх. Зөвхөн ганц хүнд үнэн тооцоог үнэн тооцоо гэж хэлэхгүй. Бүх хүнд үнэн тооцоог л үнэн тооцоо гэнэ. Үүнийг хянаж тооцдог аудитын компани гэж бий. Оюутолгойд хөрөнгөө оруулсан гадаадын сая сая жирийн иргэд бий. Тэд ганц үнэнд л итгэнэ. Тэр нь аудитаар баталгаажсан компанийн тайлан.
ОюуТолгой бол монгол дахь цорын ганц зэсийн баяжмал үйлдвэрлэдэг үйлдвэр биш. Эрдэнэт гэж бас өөр нэг үйлдвэр бий. Дэлхий дээр өөр өчнөөн олон зэсийн баяжмал үйлдвэрлэдэг үйлдвэр байна. Дэлхий дээр зэсийн баямал үйлдвэрлэх хэд хэдэн технологи байна. Технологи тус бүрээр нэг тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх өртөг зардал, үүнээс олж болох ашиг орлого бүгд тодорхой, нээлттэй байна. Бодит үнэн энэ тооцооноос нэг их хол зөрөхгүй. Тухайн үйлдвэр Монголд байна уу, Чилид байна уу, Африкт байна уу ялгаагүй. ОюуТолгойн орлого, зарлага, ашиг алдагдлыг харахад дэлхий нийтийн жишгээс бараг зөрүүгүй. Харин дэлхийн жишигт байхгүй шал өөр тоог Ганбаатар хаанаас яаж бодож гаргаад байгаа нь сонирхолтой. Бусдыг хуурч мэхлэх, худал хэлэхэд тооцоо хамаагүй бололтой.
Рио Тинто бол дэлхийн олон оронд ашигт малтмалын ордтой. Олон жилийн дадлага туршлагатай. Өөрийн гэсэн техник технологи ноухаутай дэлхийн шилдэг копапанын нэг. Тиймээс энэ компанид итгэж хувьцааг нь худалдаж авсан дэлхийн өнцөг булан бүрийн сая сая иргэд хувьцаа эзэмшигчдийн өмнө өндөр хариуцлага хүлээн ажиллаж чадаж байгаа компани. Хувьцаа нь хүн бүрийн өмнө нээлттэй. Дурын хүн худалдаж авах боломжтой. Хувьцаа худалдан авснаар ашигаас нь хувь хүртэх эрхтэй болно. Рио тинтогийн ашиг гэдэг нь хувьцаа эзэмшигчдийн хувааж авах ашиг.
Риотинто компанийн ашиг бол зөвхөн Оюутолгойн ашиг биш. Өөр олон уурхайн ашиг энд орно. Рио тинто бол оюу толгойн нэг том хувьцаа эзэмшигч. Оюутолгой уурхайн өөр нэг том хувьцаа эзэмшигч нь Оюутолгой компани. Оюутолгой компанийн хувьцаа дэлхийн хөрөнгийн бирж дээр чөлөөтэй арилжаалагдаж байгаа. Хүссэн хүн бүрийн өмнө нээлттэй. Оюутолгой компанийн хувьцаа худалдаж аваад ашгаас хувь хүртэж яагаад болохгүй гэж. Ганбаатар өөрөө ч бусдыг үлгэрлээд оюутолгойн хувьцаа худалдан аьвч ашгаас нь хувь хүртэж болно шү дээ
baabar chin shal xereggui undestnee gutaagch doroi xun sh de
ахмадууд энхбаяр даргыгаа дэмжилгүй яахав ах дүү үр хүүхэд ирж золгодог бүгд бидний үгэнд орно тэд дэмжнэ.энхбаяр нойр хоолгүй ажиллаж чадна ерөнхийлөгч болох хүн мөнөөс мөн амжилт
Үнэгүй хоол зөвхөн хавханд байдаг гэж үг бий. Үнэгүй зүйл гэж энэ хорвоод үгүй. Талх авсан ч, эрдэм сурсан ч, эмчид үзүүлсэн ч, мэргэлүүлсэн ч , ном уншуулсан ч, унаагаар зорчсон ч, утсаар ярьсан ч, зурагт үзсэн ч, интернет ашигласан ч та алхам тутамдаа төлбөр төлнө. Энэ бүхэн бүгд өөрийн гэсэн өртөгтэй, зардалтай. Компанийн ашиг ч ялгааүй. Үнэгүй, төлбөргүй ор хоосноос бий болдог ашиг гэж байхгүй. Компанийн ашгийн өртөг нь хувьцаа. Хэрвээ та компанийн ашгаас хүртмээр байгаа бол хувьцааг нь худалдаж ав. Энэ бол дэлгүүрээс талх худалдаж авах, сургууль эмнэлгийн төлбөр төлөх, эсвэл жүжгийн тасалбар юмуу гар утасны нэгж худалдаж авахтай л адил зүйл. Мөнгийг нь төлөхгүй талх авбал яахав? Энэ бол хулгай, дээрэм. Компанийн хувьцааг худалдаж авах ёстой, булааж дээрэмдэж биш.
Өргүй бол баян өвчингүй бол жаргал гэж үг бий. Өр гэдэг бол бусдаас үнэгүй юм авахыг хэлнэ. Хэрвээ та өнөөдөр хэн нэгнээс төлбөрийг нь төлөхгүй үнэгүй зүйл авч байгаа бол ирээдүйд та өөртөө болон үр хойчдоо өр үлдээж байна л гэсэн үг. Өнөөдөр бусдаас үнэгүй зүйл авах нь гоё сайхан байж болно. Гэхдээ ирээдүйд заавал буцааж төлөх болно. Та биш гэхэд таны үр ач нар хөлсөө урсгаж төлөх болно. Бусдаас авсан үнэгүй зүйлээ эргэж төлөх нь энэ хорвоогийн бичигдээгүй хууль, жам ёс юм. Энэ үнэнийг ойлгож ухаарах хэрэгтэй. Ухаарахын хэрээр бусдаас үнэгүй юм авах гэж зүтгэдэг сувдаг шунахай сэтгэлээсээ ангижрах хэрэгтэй. Зөвхөн өөрөө хөдөлж, хөдөлмөрлөж, хөлсөө урсгаж байж амьдрах нь зөв гэдгийг мэдэх хэрэгтэй. Монголчууд ухаан цаг суух болсон. Үргэлж нялхаараа эрхэлж амьдарч болохгүй.
Бурханд ч гэсэн өнгөрсөн амьдрал байдаг, Нүгэлтэнд ч ирээдүйн амьдрал байдаг гэж
Enkhbayar jinkhene uiliin uriig tsatssan hun ni shuudee
Худалч хүний үг нь эвтэй, хулгайч хүний хуруу нь дэмтэй. Тархи угаана гэдэг худал зүйлийг үнэн болгож ярихыг хэлнэ. ОюуТолгойн орлого, зарлага, ашиг алдагдал, олборлолтын хэмжээ, төлөх татвар гээд бүх зүйл бодитой. Энэ бол хий хоосон яриа биш. Ганбаатар бол үргэлж баримтгүй хий хоосон зүйлийг үнэн болгож ярьдаг. Жишээ нь Оюутолгойн хүдрийн олборлолт 2016 онд 800 мянган тонн байсан. Энэ хүдэр дэхь зэсийн агууламж нь 200 мянган тонн болсон. Нэг тонн зэс 4500 доллар гэвэл энэ нь нийтдээ 900 мянган доллар болно. Энэ бол маш энгийн тооцоо. Үүнийг тооцоход хүнээс их ухаан шаардахгүй. Гэтэл Ганбаатар үүнийг өсгөөд 2-3 тэрбум долларын зэс борлуулсан гэж шал худлаа тоо хэлж байсан. Энэ бол ямар ч боломжгүй. Ганбаатар бол худалч хуурамч хүн.
За даа бас л нэг хиншүү
Enhbayr neleed olon zohioliig orchuulsan geed boddoo
Uurhain nootsiig onoj tootsoj chaddaggui taamaglaj tootsdog gesen
Би ярилцалагыг нь уншсангүй.Гэхдээ юу ярисныг бараг ойлгож байна. Энэ хүн эрэгцүүлэн бодох, санаж сэтгэх юм хэлдэг. Өмнөх УИХ-д ганцаардхж байсан. Одоогийн УИХ-д Аюурсайхан энэ хүнийг орлож байгаа. Бас л бодож санах юм яридаг. Энэ 2 хүн шиг 100 улс төрчтэй болох юмсан.Тэгвэл Монголчууд юмыг арай илүү харах мэдээллээр хангагдаж, бодож сэтгэх болно. Учир нь УИХ-ын гишүүд илүү мэдээлэлтэй байдаг юм
Ганбаатараа өөрт чинь ганц л зүйл захья.Та яг өөрийнхөөрөө байл даа.Ийшээ ч нэг тийшээч нэг гүйгээд саваад байгаа чинь жаахан таалагдахгүй байгаа шүү.Түүнээс биш ярьж хэлж байгаа чинь ерөнхийдөө зөв л талруугаа байдаг шүү.
Ganbaatar shig ulsturchiig olohod dahin horin jiliig aldana daa.Hurdhan shig ojuulj ireech, ard tumeen