МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болоод салбарын дэд сайдууд өнөөдөр /2017.3.24/ Говьсүмбэр аймагт ажиллаж, Шивээ-Овоогийн уурхайн үйл ажиллагаатай танилцан, аймгийн иргэдтэй уулзалт зохион байгуулав.
Шивээ-Овоогийн уурхай 2002 оноос хойш 11 жил алдагдалтай ажиллаж ирсэн хэдий ч 2016 онд 2.2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан талаар уурхайн удирдлагууд хэлж байсан бөгөөд энэ онд багтаан техникийн шинэчлэл хийх шаардлагатай байгааг салбарын дэд сайд Т.Гантулгад дуулгаж байлаа.
Харин аймгийн иргэд Уул уурхайн салбарт баримтлах бодлого, ОУВС-аас авах хөтөлбөр, Тэтгэврийн насыг нэмэгдүүлэх болсонтой холбоотой олон асуултыг албаныхнаас асууж байв.
Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН иргэддээ өгсөн амлалтаа биелүүлж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ" гэдгээ илэрхийлээд "Хямрал, өрийн энэ ангалаас өөрсдийн чармайлт оролдлогоор гарч, эдийн засгаа эрүүлжүүлэх, улмаар эргүүлэн сэргээхэд ОУВС-гийн дэмжлэг, хамтын ажиллагаа бидэнд хэрэгтэй. Энэ боломж нь юуны түрүүнд ОУВС өөрийнхөө хөтөлбөрөөр Монголд хөрөнгө оруулагчдад баталгаа өгч байгаагаар эхний үр дүнгүүд харагдана. Түүнчлэн хөтөлбөрийг авч хэрэгжүүлэхээр бол жил бүр тэтгэврийн насыг 0.5 насаар нэмэгдүүлж явах юм. Ингэснээс 2026 он гэхэд эрэгтэй хүн 65, 2036 онд эмэгтэй 65 настайдаа тэтгэвэрт гардаг байхаар зохицуулах юм. Монгол хүний дундаж наслалт 2036 он гэхэд 75 болохоор харагдаж байгаа" хэмээсэн юм.
Мөн иргэд Говьсүмбэр аймгаас сонгогдсон гишүүн Г.Мөнхцэцэг болоод салбарын дэд сайдуудаас аймгийн брэнд болсон кракул үүлдрийн хонины удмын санг хамгаалах, цэвэрлэх байгууламж барих, нүүрсний чанарыг сайжруулж, үнийг хөнгөлөх тал дээр анхаарлаа хандуулахыг хүссэн.
Энэхүү хүсэлтэд Г.Мөнхцэцэг гишүүн "Кракул үүлдрийн хонины удмын санг хамгаалах тухай хуулийн төсөл өргөн барьж, батлуулахаар ажиллаж байна. Мөн Чойр хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд цэвэрлэх байгууламж барихаар болсон" тухай хэлсэн.
Нүүрсний чанарын тухайд дэд сайд Т.Гантулга "биологийн шинж чанараас нь шалтгаалаад асуудал үүсдэг ч шийдэх боломжтой. Үнийн хөнгөлөлтийг хууль баталж байж шийддэг" хэмээн тайлбарласан юм.
Түүнчлэн иргэдийн "Шивээ-Овоо" ХХК-ийн ажилчид "Уурхайн ажилчдын орон сууцаа хувьчилж авч болох уу" хэмээх асуултад "Үүнд болохгүй гэх зүйл байхгүй. Тиймээс уурхайн удирдлагуудтай ярилцаж, шийдвэрлэж өгөх тал дээр хамтарч ажиллая" хэмээсэн.
Ийнхүү МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсгийн иргэдтэй хийх уулзалт өндөрлөж, Дорноговь аймаг уу хөдөлсөн юм.
Сэтгэгдэл0
НДШ ИЙН ТАТВАР НЭМЧЭЭД БАС ТЭТГЭВРМЙН НАС НЭМНЭ ГЭДЭГ СОЛИОРОЛ.
Хоолой өвдсөн үед халуун ус ууж болдоггүйг та мэдэх үү? Мөн уураар утаж болдоггүй бөгөөд ихэнхи тохиолдолд антибиотик хэрэглэх шаардлагагүй байдаг? Хоолойн өвчиний талаар дэлгэрэнгүйг: www.iEmch.mn
Amlalt ajil hoeriin hoorond arvan aldiin zoroo bna
ЭНЭ ТЭНЭГ ГАР ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ ДЭЭ. БАС НЭГ БУУНЫ НОХОЙ. ХӨСРИЙ ЦАРАЙЛСАН ОРК.
АНыг АЖИЛ ХИИХЭЭР ХУЦААД БАИДДАГ СТА ТЭГЭЭД ЧАДДАГ ЮМ БОЛ ХИИГЭЭЧ ДЭЭ
МАН сайн байнаа. Татвараа илуу их нэмээч. Тэтгэврийн насыг 100 болго. Ухэрууд угаасаа ойлгохгуй
Ирээдүйд улс орны төлөө иймэрхүү нөхдүүд гарч ирэхээр өгсөж явна гэдэг бол энэ улсын хөгжил цэцэглэлтийн талаар яриад ч хэрэггүй. Өнөөгийн нөхдүүд гай тарьснаараа дуусахгүй араасаа хог шааруудыг ургуулж гаргаж ирж бна. Хүмүүсээ идэвхтэй бж өөрсдөө эдгээр шуналаар зорилго хийсэн эрдэм чадалгүй шимэгч, сэтгэл муутнуудаас салахгүй бол хичнээн жил новшнуудад дарлуулах билээ.
Татвар нэмэх чинь танай намын амлалт билүү. Мөрөөрөө татвараа төлөөд цалингаа аваад жирийн амьдарч яваа биднийг яасан их дарладаг юм бэ худал амлагч нараа
МАН-ын албан тушаалын наймаа панз үргэлжилсээр байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд тендерчин С.Бямбацогт өөрийн хамаатан нисэхийн мэргэжилгүй 10 р ч ангийн боловсролгүй хүнийг Ховдын нисэх буудлын даргаар тавьсан байна.МАН-ын мэргэжлийн Засгийн газар гэж энэ дээ.
Shaadag shaampar ats !
Баярлалаа МАН-ын лаларуудаа. Иргэдийн халаасыг хоосолж хямралаас гарахаар шийдсэн новшнууд. Та нарт ард түмэн дүнгээ тавьчих байлгүй дээ
Хужаа луухаанаар толгойлуулсан МАН-ын албан тушаалын наймаачид хэн ч биш болох өдөр ирнээ.
МАН амлалтаа татвар нэмж л биелүүлэхээр зүтгүүлж байна.Ард түмэн чинь сөхөрч дууслаа,өр ширэнд баригдаж ядуугийн туйл боллоо. 7 буудал,Баян хошуу, налайх гээд захын хорооллоор яваад нэг үз. Тал талх биш талын талыг ,2 ш биш 1 ш төмс авдаг болсон байна. Эмгэнэл биш үү. Сайхан ордонд,сайхан индэрээс үг хэлэх нэг өөр,жирийн ардын амьдрал тэс өөр болчихож.Ард түмэн чинь өр дарсаар ядуу дээрээ,гуйлгачин болж байна. Цаашдаа бүүр яах вэ? ОФШОРТ БАЙГАА 17 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨ ТАТАЖ АВРААЧ,ӨР ШИРЭЭ ТҮҮГЭЭРЭЭ ДАРААЧ. ХУДАЛ ЯРЬСАН БӨӨН БАЯЧУУД. АМАРБАЯСГАЛАН ТА ӨӨРИЙН НАМЫН ОФШОРЧИН САНДУЙ,БАЯР НАРААС АЖИЛАА ЭХЛЭЭЧ. ОФШОРЫН ЖИНХЭНЭ ХУУЛЬ САНААЧЛААЧ. ТЭХДЭЭ БЯМБАЦОГТЫН ӨРГӨН БАРЬСАН ХУУЛЬ ЕРДӨӨ БИШ ШҮҮ. БЯМБАЦОГТ ШУДАРГА ХҮН БИШ НЬ АЛЬ ЭРТ МЭДЭГДСЭН. Түүнийхээр бол 17 тэрбумыг гаргасан офшорчдод хууль эргэж үйлчлэхгүй юм гэсэн. Өөрийнх нь мөнгө офшорт байгаад тэр биз. Саяхан М. Энхболд офшор данстай хүнийг төрийн албанд ажиллуулахгүй гэжээ тэд чинь ихэнх нь үр хүүхэд,ах ,дүүс ,эхнэр ,нөхөр найзынхаа нэр дээр данс нээчихсэн байгаа.Баяраас эхлээд охидуудынхаа нэрээр офшор данс эзэмшиж бна. Танай намыг хэзээ ч офшортнуудтай тэмцэхгүй юм бна гээд иргэд энд тэндгүй тэмцээд эхэллээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ийм маягаар орвол Энхболд шууд унана. Ер нь М.Энхболдоос шударга шийдвэр гарна гэж ч итгэхгүй л дээ,тэр удирдагчийн шинжтэй зоримог хүн биш,аялдан дагалдагч .Монголчууд офшор гэдэг дээр бүгд нэгдчихээд,босоход ч бэлэн болсон . Ард түмнийг их басаж байж өндрөөс чанга унах вий дээ МАН-ынхаан. Ард олон ганц нэг үгэнд хууртахаа өнгөрсөн шүү.
bitgii hutsaa....