Малчны хотонд хагалгаа хийж, эх үрийн амийг аварчээ

Нийтэлсэн: 2017-03-18 21:22:32

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хагалгааны баг Бөмбөгөр сумын нутаг Хотын булан хэмээх газарт хаваржиж буй малчин Б-гийнд дуудлагаар очиж, жирэмсэн эхэд яаралтай хагалгаа хийж эх, нярайн амь насыг аварчээ.
 
Малчин Б-гийн эхнэр, 23 настай Б.С жирэмсний үеийн таталтын улмаас хүндэрч ухаангүй болж, улмаар эх, ургийн амь нас дээсэн дөрөөн дээр болсон байжээ. Бөмбөгөр сумын эмнэлгийн эмч, эх баригч, сувилагч, лобарант, жолооч нар тус айлд очиж анхны тусламжийн үйлчилгээг үзүүлээд байхад нь Нэгдсэн эмнэлгийн хагалгааны баг очсон байна.
 
Өвчтөний толгой гэнэт өвдөж, улмаар бөөлжиж эхэлсэн тул өглөөний 9 цагийн үед сумын эмнэлэгт дуудлага өгчээ. Сумын эмнэлэг яаралтай арга хэмжээ авч II шатлалын эмнэлэгт хандсанаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн хагалгааны баг зөвлөлдөөд яаралтай мэс засал хийхээр шийдвэрлэсэн байна. Ингээд хагалгааг хийж 1800 грамм охиныг эсэн мэнд төрүүлж, эх ургийн амийг аварчээ.
 
Улмаар сэхээн амьдруулалт хийж, эх, нярайн биеийн байдлыг тогтворжуулаад Бөмбөгөр сумын Эрүүл мэндийн төвд хүргэжээ. Эх 33-34 долоо хоногтой жирэмсэн байсан аж. Одоо эх, нярайн биеийн байдал сайжирч аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна.
 
Энэхүү буянтай үйлсийг хийсэн хагалгааны багт аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Г.Хоролсүрэн, их эмч Б.Мөнхжаргал, Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн эмч П.Алтанзаяа, мэдрэлийн их эмч М.Эрдэнэчимэг, хагалгааны сувилагч Ж.Байгальмаа, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн сувилагч С.Жавхлан, жолооч Баярбаатар нар ажиллажээ.
 
                                                                                                            Б.Мөнхзул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

3 сэтгэгдэл харуулж байна        

  1. ta byhendee mash ich baiarlalaa. yneheer baharhaj baina. bayar hyrgej amjilt hysie

    unshigch, 2017-03-20 03:04:38, 62.203.140.214Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Эмч нартаа бауарлалаа

    баяр хүргэе, 2017-03-20 09:20:23, 202.131.230.178Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Уг нь манай эмч нар ийм мундаг ш дээ. Баяр хүргэе. Эмч нарын оны шалгаруулалтанд оруулах хэрэгтэй. Бахархаж байна.

    Иргэн, 2017-03-20 12:33:14, 183.81.171.135Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: