sonin.mn
Мушгиралдсаар Москва  (2-р хэсэг)
 
 
 
Кремлийн тухайд

 

 
15-р зуун гэхэд Москвагийн Кремль нь одоогийн Кремлийн хэлбэр байр сууриа бүрэн олсон аж. Өнөөдрийг хүртэл улдсэн Европ тивийн хамгийн том цайз хэрэм юм.
 Кремлийн ханын урт нь 2235м, өндөр нь 19м, өргөн нь 6м. Ханаа дагасан 20 цамхагтай, хамгийн өндөр цамхаг нь 80м. 
 

Оросын анхны хаан монгол цустай Догшин Иван 1547-1584

 

 
Хамгийн алдартай цамхаг нь Спасская башня.
 
Түүний хаалга нь Кремлийн ёслолын хаалга болдог. Эндээс Орос цэргүүд эхорноо хамгаалахаар явдаг байв.  Одоо энд гадаадын өндөр хэмжээний зочдыг хүлээж авдаг болсон. 
 
Оросын анхны хааныг Москва төрүүлэв.
 
Москвагийн Василий III их вантай гэрлэсэн ван Глинскийн гүнж Елена нь Монголын алтан ургийн удмын бүсгүй байлаа.  Энэ хоёрын дундаас төрсөн Иван IV нь Оросын анхны хаан (1547-1584) болсон юм.  Энэ үеэс эхэлж Оросын хааныг Европод Царь харин дорно дахинд Цагаанхаан гэж нэрлэх болжээ.  Энэ хаан түүхэнд Догшин Иван нэрээрээ алдаршсан. 
 

Оросын Монгол хаан Симеон Бекбулатович 1575-1576

 

 

Москваг дахин шатааж, айлгаж чичрүүлэв
 
1571 оны 5-р сарын 24-нд АлтанОрдны суурийг залгамжилсан Монголын Кремийн хаант улсын морьт цэрэг Москваг довтолж шатаав.  Оросын он дарааллын бичигт “Москва хотыг гурван цагийн дотор бүрэн туймэрдэж дуусгав. Тоймгүй олон хүн шатаж үхэв. Москваг хар аюул нөмөрлөө.”гэж бичжээ.  Чулуугаар барьсан Кремль шаталгүй бүрэн бүтнээрээ үлджээ. Кримийн Монголчуудын дараагийн  довтлогооноос айж цэрвэсэн Догшин Иван хаан нэгэн мэргэн арга олжээ. 
 

Монголын Кримийн хаант улсын морьт цэрэг 16-р зуун

 

Энэ нь Орос дахь Монголчуудын нөлөөллийг нэгэн цэгт зангидаж, Кремийн хаант улсын заналхийллийг сулруулах байв.  Энэ үед ч гэсэн Монголчуудын нөлөө Оросын хааны ордны амьдралд ч гүн шингээстэй байв.  Оросын ихэс дээдсүүд ямар нэгэн хэмжээгээр монгол цустай холилдсон байлаа.  Тэр өөрийн хаан ширээг Симеон гэсэн монголд шууд шилжүүлэн өгөв.  Симеон Бекбулатович нь Чингис хааны цусан удмын хүн бөгөөд Москвагийн язгууртан байлаа.  Бүр муслим шашин шүтдэг байжээ. Орос даяар үүнийг шуугин ярьж байлаа.
 

Монголын Кримийн хаант улсын цэрэг  18-р зуун

 

 
Харин жилийн дараа Догшин Иван өөрийн хаан ширээгээ  буцаагаад сэмхэн авсан байна. Ингэж Оросын нөлөөтэй монгол цустай язгууртнуудын эрхашгийг нэгтгэж хүчирхэг Орос улсыг үүсгэсэн байна. 18-р зуун гэхэд хатан хаан Екатеринагийн үед Бат хааны эзэлсэн эзэмшил нутгийг аажмаар мэрж эхлэв. Улмаар өргөн уудам нутаг, хүн ам олонтой болсон Орос 1783 онд Монголын Кримийн хаант улс руу довтолж эзэллээ. Кримийн хойгийг эзэлснээр хар далайгаар Европтой усаар хил залгасан.
 
 Ингэж Бат хааны өрнө зүгт байгуулсан эзэнт гүрэн 550 жил үргэлжлээд өөрийн өсгөсөн үр могойдоо залгиулав. 13-р зуунд Бат хааны байгуулсан эзэнт гүрний орыг залгамжлан 200 гаруй жилийн дараа Оросын хаант улс үүсэж, түүний хураасан улсыг бага багаар хумслан цуглуулж ийнхүү эзэнт гүрний статустай болж, Ариун Ромын Эзэнт гүрний хоёр толгойтой бүргэдийг бэлгэ тэмдгээ болгож, дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлсэн юм. 
 

Ромын эзэнт гүрний хоёр толгойт бүргэд Оросын бэлэг тэмдэг бөгөөд Орос далбаа 

 
 
Түүхэндээ Орос хэзээ ч эзлэн түрэмгийлэх дайн хийж чадаагүй юм.  Зөвхөн Бат хааны үлдээсэн асар том баян, өргөн уудам газар шороог буцааж авах эсвэл харийн түрэмгийлэгчдээс хамгаалах дайн хийж байсан. Жишээ нь, 1939 онд Сталин, Гитлертэй нууц гэрээ хийн, Польшийн нутгийн талыг Оросод нэгтгэж, талыг Германд хаяж байсан. 
 
Жич, Сталин бол гүрж хүн.  Түүний өвөг дээдсийн цусанд шингэсэн монголчуудаас чичрэх айдас, үзэн ядалт нь татар монгол, халимаг, буриад, туваг үй олноор нь хядаж, нүүлгэн шилжүүлж байсан.  Мөн Буриад, ӨвөрМонголыг Армонголтойгоо нэгдэхийг ч зөвшөөрөөгүй юм. Монголчууд нэгдвэл газар нутаг ч тэр, хүн ам ч тэр хоромхон зуур томорч, хүчирхчихээс айсандаа Хятадад талыг нь өгч, өөртөө талыг нь авсан бөгөөд үлдсэн жаахан АрМонголыг коммунизмын туршилтын туулай болгосон доо. Үүнийг могой гурав тасравч гүрвэлийн чинээтэй үлдэнэ гэж сэтгэлээ дэвтээж хөгшчүүл маань ярьдагсан.
 
 
Сталин нь АрМонголын Чингисийн удмынхан болон язгууртнуудыг толгой дараалан хядуулж түүнчлэн овог удмын болон ургийн бүх бичиг дансыг устгуулсан. Иймээс монгол угийн систем тасарсан. Чухамдаа бид ойд төрсөн сармагчин мэт аяглах болсон. Иймээс одоогийн монголхүн өөрийн өндөр өвгөө мэддэггүй. Төрсөн эцгээрээ л овоглодог. Өөрсдийн угийн нэршилгүй болсон учраас өөр газарт шилжсэн цусан төрлийн хүнтэйгээ мэдэлгүй суун, цус ойртсон ургийн гажигтай үр төрүүлэх болсон.
 Гэтэл манай улсын казакууд гэхэд дээд 9 үеэ нэрлэж, доод үеийн төрөл саднаа алдалгүй тоолж, нэрлэж чадаж байна. Харин Сталин Оросын угийн системийг халаагүй. Өрнө нь ч тэр дорно нь ч тэр соёлт улсууд өвөгдээдсийн овгоороо ясан болон цусан удмаа мэдэж байна.Үр төлөө ариун байлгаж, овог удмын үүх түүхээрээ бахархдаг байна. 
 
Өрнө болон Оросын түүхэнд Монголчуудыг Татаар эсвэл Татаар Монгол гэж нэрлэж, тэмдэглэсэн. Энэ нь эрлэг тамын элч гэсэн утгатай tartar гэсэн латин үг бөгөөд аман дуудлагаар татаар гэж сонсогдох талаас нь крилл үсгээр тэмдэглэж ирсэн. Одоо бол түрэг,орос, итали гээд цус холилдсон монголчууд болно. Үүнийг Монголын нэгэн аймаг байсан Татаартай андуурч ойлгох нь их байдаг. Кримийн монголтатаар мөн ижил мөрний Казаний монголтатаар өөрсдийн тусгаар тогтох байдлын төлөө тэмцэж байгаа. Гэвч Сталины үед хийсэн хүнамыг нь олноор хядаж, дундад ази руу нүүлгэн шилжүүлж тараасан геноци бодлогоос шалтгаалан өөрсдийн нутагтаа эзлэх хүний тоо нь орос хүмүүсээс бага мөн Орос дахин задралыг яахин хүсэх аж...    
 
 
 Одоогийн Орос
 
Гашуун боловч үнэндээ одоогийн Орос бол Монгол цус шингэсэн шинэ орос үндэстэн юм.  Оросын харъяанд байгаа өөр үндэстэн ястангууд  ”Оросыг ухвал татар(монгол) гарна” гэдэг. Оросууд үүнийгээ ч үгүйсгэдэггүй.  Оросын их зохиолч Л.Толстой “Чамд монгол цус байхгүй бол чи өөрийгөө орос гэж бүү хэл” шулуухан хэлсэн байдаг. 
 

Хүчирхэг хоёр хөршийн маань Зэвсэгтхүчний БатланХамгаалахЯамны сайдууд. Баруун гараас, Хятадын монгол ястай Чан Ван Цюан нөгөө нь Оросын монгол цустай Сергей Шойгу 

 
Орос бол Русь (орос) биш гэж Украйнчууд ярьдаг. 
 
Харин Украйн гэдэг нэрийг Монголчууд өгсөн. Бат хааны эзэнт улсын зах хязгаарт байсан энэ оросуудыг “крае” гэж алс холын буюу зах хязгаарын орос гэсэн утгаар харьцсаар сүүлдээ нэршилт болоод тогтсон. Одоо бол Оросоос салан тусгаарласан улсын нэр нь болж байна.
 
Украйн хүмүүс “Орос хүний царай төрхийг хар. Тэд монголчуудтай цус холилдсон. Славян байсаан. Гэвч одоо өөр үндэстэн шүү дээ”гэдэг. Украйнчууд өөрсдийгөө цэвэр орос гэдэг. “Русь была, есть и будет Киевской ” Орос байгаа, байх ч болно. Гэхдээ энэ бол Киевийн Орос гэж Украйны ерөнхийлөгч Л.Кравчук дэлхий даяар зарласан. 
Одоогийн Орос улс орос хүмүүс биш ээ харин Киевийн орос бол жинхэнэ оросууд мөн шүү гэснээ нотлоод байгаа юм.
 
Сая Орос Украйн хоёр стратегийн маш их ач холбогдолтой Кримийн хойгийг булаалцалдлаа. Энэ бол Монголын газар нутаг мөн гэж хүлээн зөвшөөртлөө маргалдав. 
“Энэ бол Монголын АлтанОрдны улсын эзэмшил нутаг байсан нь үнэн. Одоо бид энэ улсын нутгийг залгамжлан эзэмшиж байна. Иймээс түүхийн талаас манай улсын нутаг дэвсгэр...бид үүнийгээ хамгаалж дайтахад бэлэн”. Оросын ерөнхийлөгч Путины хатуу шийдвэр ЕвропынХолбооныУлсуудын нүдийг оройд нь гаргасан бол Оросын ардтүмний зүрхийг огшоож,нэгтгэн уухайлуулав.
 
Одоо Орос орон Бат хааны эзэмшил нутгийн  гуравны хоёрыг эзэмшиж байгаа билээ.
 
 
Орос хэлэнд ууссан Монгол үгсээс Богатырь- эрэлхэг, хүчтэй дайчин эр. Баатар гэсэн монгол утгатай бөгөөд монгол үг. Монголбичгээр [bagatur] гэж бичдэг. 13-р зууны монгол дуудлагаараа үлдсэн. Одоогийн монголхэлэнд хэлний хөгжлөөрөө баатар гэж хувирсан. Караул-харуул. Дундад зууны монгол аялгаараа үлджээ. Харуул манаа, хамгаалалт гэсэн утга. Монголбичгээр [qaragul] гэж бичдэг.
 
Барлук- барлаг. Харц ядуу, удам угсаагүй хүн. Барлаг тариачин гэсэн утга. Монголбичигт [barlug]. Яг энэ дундад зууны дуудлагаараа бас үлдсэн. Амур- Оросын зүүн хязгаарын том мөрний нэр. Монголбичгээр [amur]. Дөлгөөн, амар тайван мөрөн гэсэн утгаар өгсөн нэр нь бас л  дундад зууны монгол дуудлагаар үлджээ. Одоогийн амар гэсэн үг. 
 
Байкаль- Дэлхийн цэнгэг цэвэр устай хамгийн том нуур. Монголбичгээр [bayigal].Бидний нэрлэж заншсанаар Байгаль далай бөгөөд өвөг дээдэс Бөртэ чоно, Гоо Марал эндээс нүүдэллэн ирсэн гэдэг.
 
Сибирь-Сибирийн ой бол Оросын нэрийн хуудас.Аглаг бөглуу энэ газар одоо Оросын үнэт баялаг болсон. Сибир нь Монголчуудын эзэмшил байсан бас монгол нэршилт юм.  Монголбичигт [siber]. Сибэр гэсэн үг нь монголхэлэнд “Нягт чиг ургасан модод буюу зай завсаргүй ширэлдсэн бургас бут” гэсэн нэрлэсэн утга юм. Одоогийн монголхэлэнд шивэр, шивэрт гэж дуудлага нь өөрчлөгдсөн.Эндээс шивээ гэсэн шинэ үг үүссэн бөгөөд мод бургас зэргийг завсаргүй босгож тогтоож барьсан хашаа хороог хэлдэг.
 
Жич, Хөвсгөл аймагт Шивэртийн даваа гэж байгалийн маш үзэсгэлэнт газар байдаг. Ой модоор битүү хучигдсан даваа юм. Энэ Шивэртийн даваанаас эх авч урссан жижиг голыг Шивэртийн гол гэдэг. Тариалан сумын ГурванБадрах уулын хормой хүртэл үргэлжлэн урсдаг байна.
 
Эхлэл хэсэг энд дарж үзнэ үү?
 
Бичиглэгч, Монголын армийн бэлтгэл офицер
З.Ганболд