Ард түмэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд засгийн эрхийг барьж байсан АН-ын нөлөө бүхий этгээдүүдийг хууль хяналтын байгууллагад шалгуулж, “Үнэгний ав” хийх ажлыг олонх болсон МАН-ынханд үүрэг болгосон билээ. Тэгвэл олны анхаарлыг татсан Чингис, Самурай бондын мөнгө, “Шинэ төмөр зам” төсөл гэх мэт томоохон хэргүүд одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна.
Энэ хэргүүдтэй холбогдуулан элгээрээ хэвтсэн эдийн засгийг сэргээхийн тулд бондын мөнгөнөөс завшсан, төмөр замын төслөөс мөнгө “хумсалсан” гэх эрхмүүдийг яаралтай баривчилж, улсыг хохиролгүй болго гэх үгс олон нийтийн цахим сүлжээгээр хүчтэй тарж эхлээд байгаа юм. Тэд MAH, АН гэж алагчлалгүй цагаан, захтнуудын хэргийг илрүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.
Тухайлбал, өнгөрсөн оноос АТГ болон Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн авлига, хээл хахууль, албан тушаалын болон эдийн засгийн гэмт хэргүүдийг олноор нь илрүүлэн шалгаж эхэлсэн ч төдийлөн үр дүнд хүрээгүй. Үнэндээ өнгөрсөн хугацаанд мөнгө угаах, татвараас зайлсхийх, албан тушаалаа гуйвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан хэргүүдийн гаралт ихэссэн гэдгийг бид бүгд мэднэ. Одоогоор бидний мэдэж буй “Шинэ төмөр зам төсөл”-ийн эзэн холбогдогч нар нь өдгөө хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа ч зарим нэр бүхий хүмүүс нь аль хэдийнэ гадаад улс руу дүрвэж, гадны иргэншилтэй болчихсон байх жишээтэй.
Харин дараагийн нэг хэрэг нь бондын мөнгө. Энэхүү бондын мөнгөтэй холбоотой хэрэг одоогоор хууль хяналтын байгууллагад өргөн хүрээгээр шалгагдаж, бондын мөнгийг захиран зарцуулсан эрх мэдэл бүхий албан тушаалтнуудыг улсад хэдэн төгрөгийн хохирол учруулсан бэ гэдгийг цагдаагийнхан удахгүй тогтоохоор зэхэж буй билээ. Тэгвэл одоо хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа эдийн засгийн гэмт хэргүүд ямар шатандаа явж байгааг сонирхъё.
Н.МӨНХБАТ НАРЫН БОНДЫН ХЭРЭГ
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг тус банкны захирлаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ-аас шалгаж, сэжигтнээр тооцон өнөөдрийг хүртэл шалгаж байгаа билээ.
Тухайлбал, түүнийг Япон улсын хөрөнгийн зах зээлд 30 тэрбум иений “Самурай” бонд гаргахдаа хөрөнгө оруулалт буюу зуучлалын үйл ажиллагааны чиглэлээр Япон улсын “Мизухо”, “Мицүбиши”, “Сумитомо” банкуудтай харилцан ажиллахаар хэлэлцээр хийж байсныг цуцалж, “Дайва Секюритиз”, “Номура Сеюоритиз” банкуудаар зуучлалын үйл ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн.
Японы олон улсын хамтын ажиллагааны банкинд баталгааны шимтгэлд 5.7 тэрбум иен суутгуулан 24.25 тэрбум иенийг 2014 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Хөгжлийн банкны Монгол дахь 3330536 тоот иенийн харилцах дансаар Япон улсын Мизухо банкнаас хүлээн авч, Хөгжлийн банкинд 5.7 тэрбум иений буюу онц их хэмжээний хохирол учруулсан.
Хөгжлийн банкны 20 тэрбум төгрөгийн хадгаламжийн хугацаа 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр дууссан байхад нэр бүхий банкнаас буцаан татаагүй. Мөн өдөр Хаан банкинд хугацаатай хадгалуулсан 10.420 тэрбум төгрөгийн хугацаа дуусаагүй байхад буцаан татах зэрэг удаа дараагийн үйлдлээр Хөгжлийн банкны хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд онц их хэмжээний хохирол учруулж, тус банкны хөрөнгийг онц их хэмжээгээр үрэгдүүлсэн гэж буруутгаж байгаа гэх мэдээлэл хэвлэлээр олонтаа гарах болсон.
Түүнчлэн АТГ-аас тус банкны зарцуулалтыг шалгах явцад “но-той”, “ноцтой” баримтууд дэлгэгдэж, Улсын Ерөнхий прокурорын тушаалаар Эдийн засгийн хөгжлийн яамны болон Хөгжлийн банкны удирдах албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлтэй эрүүгийн хэрэгт хамтарсан ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч нарын бүрэлдэхүүн багтсан байдаг.
Ямартай ч мөрдөн байцаалтын явцад Хөгжлийн банкинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлээд байгаа билээ. Уг хэргийн шалгагдах хугацаа дуусаж, дүнг нь удахгүй нэгтгэж дараагийн хууль хяналтын байгууллагад шилжүүлэх болно хэмээн албаны эх сурвалж мэдээлж байна.
Г.ДЭНЗЭНГИЙН ХЭРЭГТ ШИНЭЭР НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСЧЭЭ
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэгдэх Г.Дэнзэнд Засгийн газрын ХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж шинэчлэлийн Засгийн газрын үед “Эрдэнэс Тавантолгой” компаниас тендер авч, эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч шинээр хэрэг илэрсэн хэмээн хэргийг дахин шалгах болсон билээ.
Уг нь түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн сард болохоор товлож байсан ч шинээр хэрэг илэрсэн гэх шалтгаанаар шүүх хурлын тов тодорхойгүй болоод буй юм. АТГ- ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн бүтэн хоёр жил гурван сарын хугацаанд хангалттай нотлох баримт цуглуулсны хүчинд хэргийг Нийслэлийн прокурорын газар руу шилжүүлж, тус газраас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай эсэхийг нь дэнслүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн ч нэмэлт мөрдөн байцаалт хийхээр болсон гэсэн үг.
Уг хэрэгт холбогдож сэжигтнээр татагдсан Г.Дэнзэн үүнийг зохиомол хэрэг гэж хэлж байгаа ч мөрдөгчид түүнтэй холбоотой маш ноцтой зүйлийг олж илрүүлсэн учраас түүнийг гарцаагүй буруутна гэж үзэж буй юм. Ямартай ч “Би бохир улс төрийн золиос болсноо нотлох болно” хэмээн хэлж байсан Г.Дэнзэн өөрийгөө хэрхэн хамгаалах бол гэсэн хүлээлт ч олны дунд бий.
ЕРӨНХИЙ САЙД АСАН Н.АЛТАНХУЯГИЙГ АВЛИГЫН ЯМАР ХЭРЭГТ СЭЖИГЛЭЖ БАЙГАА ВЭ
АТГ-ынхан өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг сэжигтнээр тооцож, байцаалт авсан. Түүнийг ямар хэрэгт холбогдуулан сэжигтнээр тооцон шалгахаар болсон нь одоогоор тодорхойгүй байна.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэрэгт Боловсрол Соёл шинжлэх ухааны яам, зарим дүүргийн Тамгын газраас зарлан явуулсан нийт 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий тендер хууль бусаар явагдсаныг нийслэлийн хяналтын прокурор Бясман мэдээлсэн. Энэхүү хууль бус явагдсан гэх тендерт төсвөөс авсан санхүүжилтийн зарцуулалттай холбоотойгоо Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэг, Ц.Насанбат нарын зэрэг хүмүүсийг сэжигтнээр тооцож, цагдан хорих арга хэмжээ авсан билээ. Тиймээс уг хэрэгт холбогдуулан экс Ерөнхий сайдыг сэжигтнээр тооцон шалгах болсон хэмээн албаны эх сурвалж мэдээлж байсан юм.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр, Н.Алтанхуягт Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 2, 270 дугаар зүйлийн 2 дахь зүйл ангиар хэрэг үүсгэн, сэжигтнээр татсан. Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 2 нь төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах бөгөөд хоёр дахь заалт нь энэ хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
270 дугаар зүйл хээл хахууль зуучлах. Энэ зүйлийн 2-т нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.
Харин өчигдрөөс эхэлж Н.Алтанхуягийг мөрдөн байцаагчийн дуудсан цагт ирдэггүй, хэвлэлийнхнийг дагуулж ирэн хүндрэл учруулдаг гэх мэт үндэслэлээр хорьж магадгүй гэсэн мэдээллийг зарим эх сурвалжууд мэдээлж байв.
Х.БАТТУЛГА НАРЫН ХЭРЭГ ХЭРХЭХ БОЛ...
Төслийн нэрээр гадна дотныхонтой нийлж “Шинэ төмөр зам төсөл”-өөс ихээхэн хэмжээний мөнгө шамшигдуулсан гэх хэрэгт холбогдоод буй Х.Баттулга ба түүний нөхдийн хэрэг. Яг үнэндээ энэ хэрэг нийгэмд дээрхүүдээс илүү шуугиан тарьж, сүртэй гэмээр баривчилгаануудыг хийж байсан билээ.
Энэ хэргийн улмаас УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын эргэн тойрны хүмүүсийг цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан юм. Тодруулбал, уг хэрэгт холбогдоод буй ЗТЯ-ны ТНБД асан Б.Батзаяаг “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэхдээ улсаас онц их хэмжээний мөнгө шамшигдуулсан, мөнгө угаасан хэмээн баривчилж “Самсунг Си Энд Ти” компанийн захирал солонгос эрийг хүртэл хэрэгт буруутгасан.
Гэвч энэ хэргийг шалгах шаардлагагүй болж байгаа тухай мэдээлэл гарч байсан. Учир нь Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих концессын гэрээг Монголын Төмөр Зам компани “Самсунг Си энд Ти” компани харилцан тохиролцсоны үндсэн дээр хүчингүй болгожээ. Тодруулбал гэрээ дүгнэх үйл ажиллагаа гурван сарын турш үргэлжилж, өнгөрсөн аравдугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсныг Зам Тээврийн Хөгжлийн сайд Д.Ганбат албан ёсоор зарлаж байв.
Энэхүү гэрээ нь хүчингүй болсон учраас дараагийн хөрөнгө оруулагчийг олж хамтран ажиллахаар болсон юм. Тиймээс л энэ хэргийг хаагдах магадлалтай хэмээн олон хүн үзэж буй ч хэргийг үргэлжлүүлэн шалгаж, хэн гэгч албан тушаалтан улсад хэдийн хэрийн хэмжээний мөнгөн хохирол учруулсан гэдгийг баримтаар тогтооно хэмээн албаны хүн онцлон хэлж байсан юм.
Ямартай ч энэ мэтээр цааш тоочвол эдийн засгийн асар олон гэмт хэрэг болон албан тушаалын хэргүүд өнөөг хүртэл эцэслэн шийдэгдэлгүй, хэрхсэн нь бүрхэг хэвээр байгаа юм. Уг нь хууль хяналтын байгууллагынхан нийгэмд дуулиан тарьсан шигээ эдгээр хэргүүдийг яаралтай эцэслэн тогтоовол амь тарианд ороод буй эдийн засгаа аврах боломж ч харагдана.
Мэдээж энэхүү эдийн засгийн гэмт хэрэг үүгээр дуусахгүй. Энэ мэтчилэн маш олон албан тушаалтнуудын гэмт хэрэг шалгагдаж буй учраас дараа дараагийнхаа дугаарт цувралаар хүргэх болно.
Р.Саруул
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
Жинхэнэ гол хумуусээ бичээгуй бна!!!
Эбэ Да. Ганболд ХХБийн Эрдэнэбилэг С.Эрдэнэ Зика Сайханбилэг Баярцогт гээд явж огно
Чимэдцэрэн нарынь хэн чатар нарын гээд олон олон казиночидынхыг яах вэ
s.bayar elbegdorj m.enkhbold nar yaah bolj bna aa
Эбэ Да. Ганболд ХХБийн Эрдэнэбилэг С.Эрдэнэ Зика Сайханбилэг Баярцогт гээд явж огно
Элбэгдоржийн авилгалын олон уран зураг ,М.Энхболдын эрлийз морьд, Үндсэн Хуулийн Цэцийн Жанцангийн тоо томшгүй олон үнэтэй хөөрөгнүүд яагаад тооцоонд орохгүй байна.
sugariin avsan aral haus 2 haana bnaa 560 say dolloroor avsan shvv dee
ЭМ.ЭНХБОЛДЫН БЭЭЖИНГИЙН ХАУСТАЙ ЭСЭХИЙГ БАТАЛЖ ШАЛГА.ЭНЭ ХҮНД ШАНЬСИ МУЖААС ХӨЛӨӨР НЬ АВЧИРСАН НАГАЦ ӨВӨӨ ДАЛАЙ ГУАЙН ШААХАЙНААС ӨӨӨР ЭД МӨНГӨ ГЭЖ БАЙГААГҮЙ.ЭНЭ ИХ ДАЛАЙ МЭТ ХӨРӨНГИЙГ ТАМГА ТЭМДЭГЭЭРЭЭ ОЛОСОН ГЭДЭГТ БУРХАНЧ ТЭР БУГЧ ТЭР ӨЧҮҮХЭНЧ ЭРГЭЛЗЭХГҮЙ.ТАМД ЦАГААН ДААВУУ Ч НӨМРӨӨД ОРОХГҮЙ БИЗДЭЭ
Ёстой зөв асуудал хөндөж.Дэмжиж байна. Харамсалтай нь ерөнхийлөгчөөсөө эхлээд эх орон ард түмнээсээ харийнхантай хамтран хулгайлсан хар МАНАН-гийн урвагч хулгайч дотоодын дайснуудыг эх орноо худалдсных нь төлөө,ард түмнийг хууль цааз төр улсыг минь доромжилсных нь тулд эх орон ард түмэндээ өрөгсөн тангаргаа няцсных тулд Монгол улсын нэрийн өмнөөс хатуу ял шийтгэл оногдуулах нь чухал.
Эд нар л Монголыг өрөнд унагасан. Бид тойруу замаар төлнө.Хэрэг бол мартагдаж хэрэгтнүүд өндөр суудалд ахиад залрана.
Зөв. Нам харгалзахүйгээр шалгаж арга хэмжээ авах зав.
gol luivarchid boloh elbeg bayr bayrtcogt me enhbold nyamdorj nart huuli hezee vilchleh ve
bayr,bayrtsogt,saihanbalag,elbeg,cv batbold, badamjunai,bagabandi,mie,zika,palinbat,geh met huburnu
Хорвоод 2 төрлийн хүмүүн байдаг. Нэг нь өөрийн улаан гар, хөлс хүчээр нийгмийн баялаг бүтээж ард түмнийг тэжээдэг хүмүүс,нөгөөх нь бусдын бүтээсэн нийгмийн баялгаас хувалз мэт сорон амьдардаг хүмүүс. Дөчин мянгатынхан болон АН-ынхан энэхүү хувалзны төрөлд хамаарах хүмүүс. Хувалзыг нэг нэгээр нь түүж устгадаг. Хувалз болоогүй хачигнуудыг ч гэсэн дүст цацаж бас л устгадаг. Тэгэхээр нийгэмд үүрэлсэн хачиг хувалзнуудыг бүгдийг устгах хэрэгтэй. Эс бөгөөс Монгол орон хачиг хувалзандаа бариулсан эцэнхий туранхай мал лугаа адил болоод байна шүү дээ.
Tumur zamaas 740 saya $ idsen karmaanii hulgaichaas turiin hulgaich bolson jonhuu battulgiig shorond hiij buh hurungiig ni huraa !!!! Manan-n offshore-chdiig bugdiid shorond hii!!!
Эбэ Да. Ганболд ХХБийн Эрдэнэбилэг С.Эрдэнэ Зика Сайханбилэг Баярцогт гээд явж огно
Гол хумуусээ яагаад бичихгуй байгаа юм бол, дандаа гар хелний узууруудийг биччихэж
МАН-ын хүмүүсийн зургийг тавиач.Хамгийн гол гол хулгайчууд нь МАН-д бий шүү.
Энэ ерөнхий прокурор Энхамгалан яахаараа эрдэнэтийн 49 хувийн хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож хааж байгаа юм бол.Бас АТГ-ын Энхжаргал гэж юу ч хийдэггүй нөхөр байн. Эхлээд энэ нөхдүүдээс салахгүй бол авилгачдаас салахгүй юм байна. яаагаад одоо хүртэл Батүүлийг шалгахгүй байна аа.
МАН аа бичээчээ. С.Баяр, Сү.Батболд, Зоригтбаатар, М.Энхболд,Номтойбаяр, Гарамжав, Нямдорж,Хүрэлсүх гээд олон хүмүүсийг шалгуулах хэрэгтэй.Эрдэнэтийн 49%-ийг нийгэмчлэхэд оролцсон ХЗБХ дарга гээд хууль бус үйл ажиллагаа явуулж хууль хяналтын байгууллагын дээгүүр гэшгиж тогтоол шийдвэр гаргасан үндслэлээр АТГ өгөх.Ард түмнийг буруу зүйлд турхирсан өөрсдийгөө хуулиас дээгүүр тавьсан үндэслэлээр шалгуулах гээд одоогийн ИХ Хурлыг таарах үндэслэл байгаа эсэх.
Дэлхийд томоохонд орох Цагаан Суваргын Ордыг нэг хүнд бэлэглэсэн тогтоол гаргаад байдгийн цаана асар том авилгал байгаа.Үүнийг яаралтай шалгах хэрэгтэй.
Яагаад эд идэж цөлмөж бид татвараа нэмүүлж төлөх ёстой юм вэ,
АНыхан эрх барьж байхдаа МАНыхныг шалгуулаагүй тул тэдэнд Хохь чинь гэж хэлэхээс өөр арга алга
124.158.109.140 geh umhii ANuusiin bugs doloogch oo chi end dut, nam geltgui bugdiig ni shalgah bno.........
Hezee negen tsagt shiitguuljil taarna
бараг АН тэр чигтээ хулгайч нар даа бүгдийг нь барьж хорих хэрэгтэй
МАН хамгийн их хуувилдагчид. Чимээгүй идэж ууна. АН нийгэмд хэрэгтэй, дотоодод болж байгаа бүхэн ил тод, шүүмжлэгч олонтой шударга талдаа байдаг. МАН идэж уух нь битүү, бие биеэ хамгаалсан, хаацайлсан дотоод ардчилалгүй нам. Ийм 2 өөр бодлоготой намыг ялгаж харах хэрэгтэй. Цаашдаа битүү, дүлий, ардчилалгүй намаар удирдуулаад сууж байх ёстой юм уу. Бодож үзэх хэрэгтэй байна.Монгол цаашид ямар замаар хөгжих юм уу, үгүй юм уу гэдгээ бодмоор байна. МАН бол Ардчилалд дургүй гэдэг нь одоо бүр тодорхой болж байна. Оффшорт байгаа, Хөгжлийн банкнаас зээл авсан, Эрдэнэтэд шахаа хийсэн хүмүүсийнхээ нэрийг нам харгалзахгүй ил гаргаад тавиачээ гэхээр огт дугарахгүй байна шүүдээ. Ихэнх нь өөрсдийхөн хүмүүс байгаа болохоор тэр, үнэндээ шударга баймаар байна. АТГ энэ хүмүүсийн шууд барьж хорих хэрэгтэй. Энэ ажлыг Нямдоржоос эхлэх нь зөв.
Эвий хөөрхий энэ амьтан алинаас ч юм авч чадаагүй хоцорч дээ. Юм байвал өгөөч дээ
ЕРӨӨСӨӨ Л АВЛИГИ ХЭЭЛ ХАХУУЛЫГ Л УСТГАХ ХЭРЭГТЭЙ. ЭБИЙГ ОЛНЫ ӨМНӨ ЦААЗЛААД Л ХАЯЧИХ ХЭРЭГТЭЙ. ЗҮРХ МУУТАНГУУД ҮНХЭЛЦЭГ НЬ ХАГАРЧИХНА. ДАХИАД АВЛИГЫН АСУУДАЛ ОГТ ГАРГАХГҮЙ. УЛС ОРОН ХӨГЖИХ ҮНДЭС НЬ ТАВИГДАНА ДА
Bux xun xyyliin umnu adil tegsh erxteigeer baidag bol odoo turd bga bolon baisan xumuus bugd yaltan bolno shuu dee
Avligin gemt xereg xiisen 10 nuxuriig l zalxaan teerluulexed l xen ch daxin avliga avaxaa bolino sh dee
Mongol ylsad deg jyram.xyyliig xeregjuulex xoyor l dytagdaj bna
Ард түмэн бухимдах юм. Албан тушаалтан чих нь таг. Өөрсдөө бие биенийхээ идэж уусныг гайхах юм. Идээгүй хүн үлдсэнгүй. Харин хэрэгт холбогдсон нь хэдхэн жараахай. Жадамбын Энхбаяр гэх эрхэм гишүүн ёстой үнэн үг хэлсэн бана лээ. Намын гишүүн болно гэдэг хамгийн чухал мэргэжил болсон гэж. Тэгэхээр яах вэ? Нэг ч монгол үлдэхгүй намдаа элсэх үү? Эсвэл? яах вэ?????
МАН-АН-г МАНАН-гийнх шалгах уу? чи намайг бодоорой би чамайг бодлоо шүү гэж 30 жи хаацайллаа.одоо хэдэн жил хэдэн төрийн нүүр үзээдч энэ засагдахгүй.Хэрэв өвгөд минь тэнгэрээс бууж ирвэл эдэн дотроос ядаж 10 жил авах хүн үлдэхгүй бүгд духандаа дагзандаа сум зоолгоно. Энэ л үнэн. Тиймээс хэн нэгнийг харалгүй өөрсдөө засгийн эрхийг энэ хулгайчуудаас салгаж ав. өөр арга замгүй.