-Эх орондоо үлдсэн “эх орончид”, гадагш гарсан “урвагчид” гэсэн хана хэрэм босгочихоод хоорондоо хэмлэлдэж байгаа энэ дүр зураг нэгийг бодуулж байгааг анзаараарай-
Арван нэгэн настайдаа Монголоос явж, аав, ээжийн хамт Шведэд 18 нас хүртлээ амьдарсан И.Жаргалсайхан хэмээх хүүг тэндхийн цагаачлалын албаны шийдвэрээр албадан гаргахаар болсныг түүний сургуулийнхан нь эсэргүүцэн жагссан талаарх мэдээлэл өчигдөр сошиал сүлжээний нэгэн дуулиан байлаа.
Хүүгийн гэр бүл анх 2010 онд оршин суух зөвшөөрөл албан ёсоор авснаас хойш холбогдох хууль журмын дагуу дөрвөн жилийн дараа буюу 2014 онд уг эрхээ сунгуулахаар хандсан ч татгалзсан хариуг 2016 онд хүлээн авчээ. Орон нутгийн хэвлэлээр цацагдсан мэдээллээс үзвэл оршин суух эрхээ сунгуулах асуудлаар тэдний гэр бүл өмгөөлөгч авч хууль журмынх нь хүрээнд хөөцөлдөж байх зуур И.Жаргалсайхан хүү 18 нас хүрч, түүний оршин суух эрх нь эцэг, эх, гэр бүлээс тусдаа яригдах нөхцөл байдал үүсчээ.
Гэвч цагаачлалын алба түүнд оршин суух эрхийг олгоогүй бөгөөд засаг захиргааны энэ шийдвэрийг буруу хэмээн хамт суралцагч хүүхдүүд нь тэмцэл өрнүүлж эхэлсэн байна. Уг үйл явдал дэлхийгээр тархан сууж байгаа 200 гаруй /албан бус эх сурвалжийн тоо/ монголчуудад бол байнга шахам тохиолддог бэрхшээл биз. Гэвч И.Жаргалсайханы жишээг хурцатгасан нэг зүйл нь уг хүү Монголынхоо талаар чухам ямар бодол, төсөөлөлтэй байгаагаа илэрхийлсэн “баримт” байлаа.
Өдгөө 18 нас хүрсэн түүнийг “хүү” гэх үү “залуу” гэж нэрлэх үү. Юутай ч тэрбээр “Монголд бага сургуулийн сурагчдад хүртэл маш их гэрийн даалгавар өгч, хүүхдүүдийг ядраадаг. Гэрийн даалгавраа хийгээгүй хүүхэд маш хатуу шийтгүүлнэ. Нэг удаа би хичээлээ хийгээгүйгээс багшдаа төмөр шугамаар гаран дээрээ цохиулж байсан” гэж ярьсан нь дунд сургуулийн цахим хуудаст бичигдсэн юм байна.
Монголчуудын дунд хамгийн хурц шүүмж хэлэлцүүлгийг өрнүүлж байгаа энэ баримт бол үнэндээ 18 настай залуугийнх биш 11 настай Монгол хүүгийн сэтгэлд хадагдан үлдсэн дурсамж гэдгийг санах хэрэгтэй байх. Дөнгөж ухаан сууж байх үедээ Монголоос явж, өөр соёл иргэншилд өсч, төлөвшсөн түүнд тэр дарамт бол “хүлээн зөвшөөрч боломгүй” зүйл.
Харин Монголдоо 18 нас хүртлээ амьдарсан өсвөр насны хөвгүүдэд бол тэр явдал “байх л зүйл”. Чухамдаа соёл иргэншлийн ийм хоёр өөр соёлын дунд “сонголт” хийх ёстой болсон түүнд Шведийн засаг захиргааны шийдвэр “тулгалт” болж буй учраас хүний эрхийг дээдлэх үзлээр хүмүүжсэн хүүхдүүд эсэргүүцэл илэрхийлэх нь аргагүй ч байж болно. Үйл явдлыг тунгаахад надад бол ийм л “орчуулга” уншигдана. Гэвч монголчууд энэ үйл явдлын хоёр талд жинхэнээсээ хуваагдан талцаж байгааг сошиал сүлжээн дэх илэрхийлэл, сэтгэгдлүүдээс харж болно.
Тэрчлэн гол баатар болоод байгаа хүү “Сургуульд багш нар сурагчдыг эцэг эх нь ямар ажил хийдэг, эдийн засгийн хэр чадамжтайгаас нь хамаарч ялган харьцдаг. Түүнийг Монголд сурагч байхад чинээлэг гэр бүлээс гаралтай сурагч нь гэрийн даалгавраа хийгээгүй ирсэн ч багш нар нь түүнд онц дүн тавьдаг, жилийн эцэст хамгийн сайн үнэлгээтэй төгсдөг байсан... Энэ бүхний эцэст шударга бус явдал гэдэг энгийн зүйл юм байна гэдгийг би ойлгосон” гэж ярьсан нь шведүүдийг чухам эмзэглүүлжээ.
“Нэг талаар түүний хэлсэн энэ үгс гарцаагүй үнэн учраас төр засаг бодит байдлыг хүлээн зөвшөөрч улс орныхоо ирээдүйд санаа зовох ёстой” гэж үзэх монголчууд байхад “Эх орноо муулж байгаад харьд үлдэх бүхэл бүтэн үе өндийж байна”, “Эцэг эх нь ийм үг яриа зааж өгч байна” гэхчлэн буруутган жийрхэж байх аж. Маргаан эцсийн дүндээ Төр засаг юу бодож байна, юу хийх гэж байна?" гэсэн асуулт руу хөтөлж таарлаа.
Гадаадад төрж, тэндээ төрсөн хүүхдүүд 18 нас хүрээд хаанахын харьяат иргэн болох вэ гэсэн асуулт цагийн эрхээр тавигдах болж, давхар иргэншлийн хууль хэрэгтэйг төр, засгийн зүгээс ойр ойрхон хөндөх болсон ч тэр бүртэй хүчтэй эсэргүүцэлтэй тулгардаг. Тэгвэл Шведээс “албадан гаргах” шийд сонссон И.Жаргалсайхан шиг хүүхдүүд эх орныхоо талаар эвгүй үг дуугарсныхаа дараа эх орондоо ирлээ ч гадуурхагдаж магадгүй нөхцөлд орж байна. Ийм тохиолдол цаашид давтагдах, олшрохыг үгүйсгэх аргагүй учраас цаашид ер нь яах ёстойг үнэхээр ч төр, засаг бодох ёстой байх.
Сүүлийн хорь гаруй жил бидний замнасан нийгэм орлогын ялгаа, түүнээс үүдээд боловсрол, хөгжил, өрсөлдөх чадварын ялгааг бий болгосон үнэн. Энэ ялгаа монголчуудыг хооронд нь хагалж бутаргах “Берлиний хана" гээч шиг зүйлийг нүдэнд үзэгдэхгүйгээр барьж босгож байгаа. Хүүгийн хэлсэнд үнэний ор бийг “үзэн ядагсад” ч хүлээн зөвшөөрөх ёстой.
Дэлхий ертөнц даяаршихын хэрээр гадаадад амьдарлаа гэхэд орон зай, хил хязгаар, цагийн зөрүүг үл харгалзан эх нутаг, элгэн садан, энд үлдсэн ээж аавтайгаа холбогдох гэдэг төдийлөн бэрхшээлгүй зүйл болж хувирсаар байгаа ийм цаг үед соёл, хөгжил, цалин орлого, тав тухад татагдсан монголчуудын нүүдэл цаашид үргэлжилж таарна.
Одоохондоо гадагш явж буй монголчуудын 10 орчим хувь нь суралцахаар, дийлэнх хэсэг нь ажлын байр, амьжиргаа, цалин орлого хайж эх орноосоо явж байна. Хаа очсон газраа хар бор ажил олж, хөл дээрээ зогсох, хойно үлдсэн ам бүлээ тэтгээд байх гэрэл гэгээ олж харвал хөөрхийс эх орныхоо нэрийг сайн, муугаар аль алинаар нь худалдаад суурьших, цагаачлах эрх авахын төлөө зүтгэдэг олон арван амьд жишээний нэг нь И.Жаргалсайханы гэр бүлд тохиолдсон явдал юм.
Үнэхээр ч аль өрсөлдөх чадвартай нь, эсвэл амьдрах арга, ажил хайсан нь гадагш татагдсаар байх нь тодорхой болсон ийм үед Монголын төр засаг дотооддоо чухам ямар арга хэмжээ авч, алсдаа юу хийхээ бодох л естой байх. Эх орондоо үлдсэн “эх орончид”, гадагш зугтсан “урвагчид" гэсэн хана хэрэм босгочихоод хоорондоо хэмлэлдэж байгаа иргэдийн энэ дүр зураг нэгийг бодуулж байгааг анзаараарай.
Б.Төрбат
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
Үе үеийн 76 бол үзэл суртал хийж, Монголоо бараг л дэлхийн жишигт хүртэл хөгжүүлсэн гэж ярьдаг. Бодит байдал дээр Монгол дэлхий нийтийн хөгжлөөс 200 жил хоцорсны жишээ. Хятад ч гэсэн 25 жил хоцрогдож яваа. Нүцгэн үнэн энэ шүү дээ. Очнись! Опомнись! Сэргэ! Ухаар!
ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ: - Цус өтгөрч, холестрин ихсэх - Даралт ихсэх болон хуян хөөрөх - Тархины болон Зүрхний титэм судас хатуурч нарийссан - Бусад эрхтний судас хатуурч нарийссан буюу бөглөрсөн, түүнээс шалтгаалах хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зэрэг бүхий л эмгэгүүдэд хэрэглэж болдогоороо давуу талтай. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ: - Цус шингэлэх, холестрин бууруулах - Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх буюу судас цэвэрлэх, \бляшкаг хайлуулах\ - Захын тараагуур хялгасан судасны уналт \үжилт\-ыг сэргээх БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА: - Альфа линолейний хүчил /ALA/, - Гамма линолейний хүчил /GLA/, - Эйкозапентаены хүчил /EPA, Омега-3/ - Докозагексаений хүчил /DHA, Омега-3/ - Ногоон цайны полифенол - Токоферол /Е витамин/ зэрэг нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил буюу Омега орсон нь зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг олгосон “Омега комплекс” бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ Лавлах утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
Yavaad ochij bolnoo. Yamar nukhtsul ugtakh bilee. Ikh khurliin gishuudiin bodoj khiikh asuudal. Uursdiinkh nu ur khuukhed mun adilkhan yavj baigaa getel ulsaas idsen mungunduu bardaad teneglej yavaa shaarnuuddaa. Mongold amidakh argagui, hund berkh gej yarisan khumuus gadaadad irj ochij baina.
ХҮҮГИЙН БУРУУ БАЙХГҮЙ ШОРОН УЛС ГЭДЭГ ҮГ ЗҮГЭЭР ГАРААД ИРЧИХЭЭГҮЙ ЭНЭ МОНГОЛД АРДЧИЛАЛЫН ҮНЭР Ч БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ НЭГ ӨРӨВДМӨӨР НЬ АРДЧИЛСАН НАМ НЬ ӨӨРӨӨ ХАМГИЙН ХАРГИС ДҮР ЭСГЭСЭН БАЙНА ШҮҮ ДЭЭ БИД ЧУХАМДАА ЯМАР НИЙГЭМД АМЬДРААД БАЙГААГАА Ч ОЙЛГОХГҮЙ БОЛСОН ШҮҮ ДЭЭ НАЦИСТ ГЭХ ЮМУУ ФАШИСТ ГЭХ ЮМУУ ЯМАРЧ ГЭСЭН ХҮНЛЭГ АРДЧИЛСАН НИЙГМИЙН АН ГАРГАЖ ИРЖ ЧАДАХГҮЙ БАЙНА МАХН. МАН НЬ АРАЙ ЖААХАН Ч ГЭСЭН АРДЧИЛАЛЫН ШИНЖ ТӨРХИЙГ ХАРУУЛААД БАЙНА БИШ ҮҮ
Хөөгөөд гадуурхаад байгаа юм бол эх орондоо эргээд л ирэхгүй дээ. Муусайн лалынханаас болоод ганц Швед ч гэлтгүй нийт баруунд гадаадуудыг их гадуурхдаг болсон гэнэлээ. Боловсролы системийн хувьл манайх дампуурсан гэдэг бол яахын аргагүй үнэн. Хүүхдүүд "туршилтын туулай"-нууд болж, яам тамга, дунд их дээд сургуулиуд нь тэдэн дээр янз бүрийн туршилт хийсээр удлаа. Сүүлдээ бүр сурах бичгүүд нь Мүүн мэтийн гадны шашны үзэл сурталд автсан. Үнэхээр аймшигтай. Ийм болохоор эцэг эхчүүд Монголоосоо дайжиж өөр улс оронд хүүхдүүддээ боловсрол олгох элгүй яахав.
Элдэв долоон Кембридж гэх мэтээр хуухдийг ихээхэн хохироож бацгаа шуу. Ухсэн хатсаны чинь Кембридж байхав дээ. Соел гэгээрлийн салбарт шургалсан тархи толгойгуй малнуудын хийж байгаа ажил.
Кээмбриж байгаад нэмэргүй багш нь жинхэнэ монгол юмчин. Хувиа хичээсэн бүдүүлэг авлигач худалч хуурамч мэдлэг чадваргүй зарчимгүй нийгэмдээ ялгаварлан гадуурхагдаж доод түвшинд хүрсэн гэх мэт Бидний бодит байдал
жаргалссайханыг монголд авчирч ГАРЫГ ХУГА ЦОХИХ ХЭРЭГТЭЙ. ХАА ЯВСАН ГАЗРАА МОНГОЛОО МУУЛДАГ ХӨГИЙН ХУЛГАЙЧ НАР ГАДААДАД АМЬДАРЧ ВИЗ АВАХЫН ТУЛД ЭХ ОРНОО ХУДАЛДДАГ ХӨГИЙН АМЬТАД БАЙГАА ЮМ.
Chi buu dongos
Hutsdag haltar ve?! Unen yum l helsen baina. Cham shig archaagui yumnuud l mongold uldchiheed omdnii boos bolood suuj baidag yum.
Feodaliin niigem odoogiin Mongol oron
юун феодалын нийгэм? боолын нийгэм, хөөе
Үнэн юм үнэнээрээ сайхан.Манай бүх шатны сургалтын системийг өөрчлөхгүй бол явцгүй болжээ.Орчин үеийн үндэсний арга,аргачилал хэрэгтэй хэрэгтэй байна.
ter urbagch xyyxed tendee yyrd tonilbol deer dee..ex ornoo muulaad sain aa yzexgyi l bolov uu daa xeterxii erx chuluund umbaj yabaad soxorov doo...frantsad ochij blaa tendxiin xymyys ni maanag ch yum shig sanagdsan shyy naad zaxiin yum oilgoxgyi gaixaj tenegteed l...neg l bish ulsuud bdag yum bilee..
Chinii tolgoi ergechihsen maanagtaad yavsan yum bishuu kkk. Chi neg l bishee!
cham shig umxii ynertyylj yabaxgyi dee ax ni xaa ch xyndlyylj yabdag xyn dee..odoogiin niigem chin ungu mungu xardag bolson nabsaigaad l yabval chamaig adgiin xaltar deerelxene dee..
Aav eej ni orshin suukh zuvshuurluu sunguulj yavdag yum bna l daa, tegekheer ger buliin gishuud khuukhduud ni bas davkhar orshin suukh zuvshuurluu sunguulaad yavdag yum bh ni, baingiin orshin suukh zuvshuurul avch amjaagui ulsuud baina, ene khuu 18 khursen uchraas tusdaa ger bul gej uzegdej, huuli yosoor ger buld ni bagtakhgui bolson yum bna, Uuniig etseg ekh ni ertnees medej baisan baikh yostoi doo. Ene khuud Swedend baikh uchnuun arga bna, 1-rt Swediin deed surguulid orood oyutnii viz avakh kheregtei, tegeed tugsuud ajil turuld orood naanaa khussen khugatsaagaaraa amidarch bolno shdee. Getel dund surguulia tugsuugui baigaa uyed iim asuudal garsan bna, tegekheer mongoldoo ochij dund surguulia tugsuud tegeed Sweddee deed surguulid orchikhgui yuu. Swed khelteigiin khereg ingej l garna shdee. Ene bol khuuliin l asuudal bolokhoos Sweden oron gaduurkhaad baigaa yum alga, khuuliin asuudal deer bol yag robot shig l baidag ulsuud shuu dee. Khuuli bol khuuli, khuuliin zaaltaas bolj ingej khelmegdekh yavdal gardag, gekhdee yaaj ch jagsaal khiigeed barakhgui l bolov uu, Mongoldoo 1 jil amidarakh l yum bna.
Монголын төр, нийгмийн нөхцөл байдал нь эрүүл ухаантай хүнд багтаж шингэхэд үнэхээр хүнд хэцүү. Төрийн албан хаагч нар нь тэнгэрийн амьтад юм шиг хамраа сөхчихсөн. Хууль хэрэгжүүлэгч нар нь худал үнэнийг ялгахаа байчихсан.Галзуугийн больниц шиг улс ганцхан монгол л байна.
Баян ядуугийн ялгаа маш их болсноос ирээдүй залуу үе гэм хийгээгүй мөртлөө хохирч байгаа нь үнэн. Дээр нь манай боловсролын систем муу ажиллаж байна. Багш нар нь мэдлэг муутай,хүүхдийн авъяас чадварыг хөгжүүлэхийн оронд хэрэгтэй хэрэггүй даалгавраар дарж дарамталдаг.
Москвад байсан бол Жагаа шоронд алуулж Оросууд баярлан алга таших байлаа.Гэхдээ Дэлхий өөр.Америкд Монголчуудыг Оросуудаас дээр үздэг.
Ази хүмүүс намуун , гэмт хэрэгээс хол байдаг тул ад үзэгдэхгүй байдаг юмаа
Харин оросуудад тийм их талтай байдаг гүй олон юман дээр анзаарагдана даа.
ene huuhdiin helsen bugd unen yum bolohoor harin ene huugiin buruu yuu baihav dee
Ядуу тачуу таягаа тулсан улсын иргэн байхч зовлонтойч юмдаа унэхээр!Хаа явсан газартаа хуний нудний узуурт ад узэгдээдл,ядаж байхад хажуугаарнь бас хар толгой,онин нуд маань бас их тээг болноо..ад узэгдэх дахин шалтгаан бас Нэмэгдээд явчина!
mongolchuud gej .. tal ni manai erliizvvd . tal ni . chaa bas daa . 5 haltar . zoosnii tuluu . vhehsed . . . 2 iin hoorond . ingej . ami zuuh ch bish . delhiin hog shaar bolj baihaar . munhorgil saidiinhaa vgend orood . negdej vz . ene ulziitei .
bagsh nar etseg ehtei shuud haritsadagiig boliulah heregtei, gadaadad bol bagshtai uulzah geed ochihoor, hicheeliin erhlegch ni uulzaad ymar asuudal baigaag ni asuugaad shaardlagatai bol uulzuuldag, jil buriin tugsguld10 minutiin hugatsaatai etseg ehed ni huuhdiin dung taniltsuulj tsaashid yun deer anhaarahiig ni heldeg, etseg ehiin sudalgaag erduu avdaggui , manaid bol buh gazar avdag, emneleg surguuli geed l ,...
Gadaadad syygaa hymyysiin zoblong gadaadad syyj yzsen hyn l oilgono?Tiimees eh ornoosoo garch uzeegui hymyys bol syymjleh ni amarhan!Delhii deer bid zem l amidrah gej irdeg bye byeneen ad yzeheen bolizgoo!ta nar eh orondoo baigaa ch yu giigyylsen yum be?...hynii ene boginohon amidrah hygazaand baga sig bye byeneen hemelzgeeye!amidarl sanasaar chini boldoggyig sain oilgozgoo!!!
Уучлаарай эрхэмээ! Эх орондоо амьдарч байгаа бид их юмаар гийгүүлнэ шүү. Ядахдаа л бид эх орондоо байснаар МОНГОЛ УЛС оршин тогтнож байгааг тунхаглан зарлаж байгаа гэдгийг ойлгохгүй байна уу. Бид чинь эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө санаа бодлоо уралдуулан, долоо дордсон ч найм сэхэж яваа. Харин эрхэмээ та монголынхоо төлөө гадаадаас ёстой юу гийгүүлэвээ. Хэлээд өгвөл таныг ойлгоьё, өршөөе. Сүнс чинь зөвхөн монголд л байдаг гэдгийг дуулаагүй юу. Гадаадад суугаа та нар зовох нь ойлгомжтой. Наадахыг чинь Монголчууд хүний эрхээр жаргахаар, өөрийн эрхээр зов гэдэг юм. Ингэж өвгөд минь сургасан юм. Харин таны хэлсэн ...Хүний амьдрал богинохон, бие биенээ бүү ад үзэцгээ гэсэн утгатай үг чинь ёстой үнэн.
hend ch toogddoggyi, amitnaas doosh angilald baidag gants yndesten bol mongol. hen ch hyleen zovshoordoggyi. mongol ianhang avdag hyn baihgyi. byyr ynegyi gehed ni ch avah ergyi. mongol hulgaich archaagyi uildel deeree barigddag. hamgiin dood angilliin, baga tsalintai tsagaach nar ch tooj hiideggyi ajil bol mongol hynii huvid moroodol. haana ch toogddoggyi guilgachin hulgaich nar bol mongol. oor ornii iamar 1 hyyhded iim iavdal tohioldvol tuhain orond baigaa nutag negtnyyd ni jagsaj magsaad boon um bolj baigaa. yher mongolchuud bol hoorondoo taaramjgyi. achaad zailuulaasai gej hysdeg. mongoloos busad uls ornii hymyys ynenhyy ataarhal tormoor. byh um ni nogoon gerleer. tegeed hoorondoo evtei
Дэлхийд 8 сая гаруй монголчууда амьдарч байгаагаас монголын газар нутагт 3 сая хүрэхтэй үгүйтэй иргэд байгаагаас нам эвсэл нэртэй 90 оны ардчилалд нэртэй луйвар хуйвалдаанаас хойш байгаа хөрөнгө мөнгөнд шунасан, газар нутгаа худалдсан яачихсан хүний адагууд, луйварчид үе үеийн төр засгийн төрийн удирдлагад гарч байгаа нь монгол үндэстэн устах нөхцөл бий болж байгааг ухаарах цаг айсуй
Эх оронгүй иргэд хүний нутагт хүйтэнээ хүрвэл чулуу нь хүртэл хүйтэн байдагыг мэддэггүй луйварчид хэзээ улс орны эрх ашигыг бодох юм бэ?
Монголынболвсрол ид цэцэглэн мандаж байх уеэсээ согдон доройтох уеруугээ эргэлт буцалтгуй уналаа?! Ойрын урээдуйд монгол уламжлалд тулгуурласан шу- ы сэргэлт явагдахгуй, ахуй шинжтэй амиа аргацаасан хуухдууд ( ер нь хун) хашисан бордоо- тэжээлийн фермууд бол байх л байх?! Та нар гэгээрлийн хоер сайд аа хардаа ?? Батсуурь гэж шавар зуурагч , Отгонбаяр гэж банкны салбаруудын хооронд " шуудан" зоогч ....
delhiin tov haana ch baij boldog,mongol oron maani delhiin tov gej bodoh um bol tiim l sanagdana.
mongol gej 1 aimshigiin gazar baidin,yaaj garnaa
sweded uldeed swed irgen bolchihoo yadjil ih yum surna,hezee 1-n tsagt hereg ni garah ch yum biluu.mongol irvel shuud dampuurnashuudee sain oilgo.
ЭНЭ ТЭНЭГҮҮДТЭЙ ЮУ Ч ЯРИХ ВЭ ДЭ? ХАЙРАН Ч УЛС, ХАЙРАН Ч АРД ТҮМЭН ХАЙХАН Ч ИРГЭД! ГАДНЫ ХҮНИЙГ ХАРААД АМ НЬ АНГАЙГААД ШЭЭС АЛДСАН БУЗАРУУД! ЯС ЮМАН ДЭЭР ЭЛЭГ НЭГТЭН ШИГ САЙХАН, ӨӨРИЙН ХҮН ГЭЖ ҮГҮЙ ШҮҮ!!!!!!
ӨНГӨ МӨНГӨ БОДСОН ХҮНИЙ СҮГҮҮД ДУУГАЙ БАЙ! ТА НАР ХҮНИЙ НУТГИЙН ХҮЙТЭН ЧУЛУУГ МЭДЭХ ҮҮ? АМЬСГААНУУУДАА
Маш зов бичжээ,монгол хуугийн буруу алга,долигнуур багш нар олон шуудээ,монголчуудаа,ухаалаг байгаач
Ugaasaa mongol ireed heregui shuu mongold ymarch amidral ireedui bhgui gazar deer doorgui hulgaich hudalch lubarchindaar duursen ymarch ajiln bair bhgui heden umhiirsen archaagui uls turchdun ur tavihaas uur ajil bhgui ulsiin mungu hulgai hiij bayjin ard tumen tuliin yaduu nohoi shig amidar ch bndaa yaj hiigeed naad saihan orondoo uldsen deer mongold ireed chamd ymarch ireedui bhgui har baraan amidral ugtaj aban shuudee
хууль ёсны зээл авах нь үргэлж хэрэглэгчийн хувьд маш том асуудал болж байна. Зээлийн асуудал нь одоогийн хэрэглэгчдийн хувьд толгой өвдөх юм. Би та 2% нь боломжийн хүүтэй, зээлийн 2000 оны байгаа бөгөөд хамгийн дээд хэмжээ нь € 200,000 байдаг шиг би өгье хамгийн бага хэмжээгээр зээл олгох юм хүчин чадал бүхий хувь хүн байна. Та айлгүйгээр санхүүгийн туслалцаа авах сонирхолтой байгаа бол, аюулгүй санаа зовох байх; миний шуудан намайг холбоо барина уу: clementnguyen3@gmail.com
Эх орондоо амьдрах аргагүй байсан,ардчилсан хувьсгалд оролцоод гадуурхагдсан,Монголд хүний эрхийг зөрчдөг энэ тэр гэж муулж ,муухай харагдуулж байгаад тэр улсынхаа бичиг баримтыг авдаг хүмүүс нилээн байдаг. Эх орондоо таагүй байсан гэсэн хүмүүс маань бичиг баримттай болмогц эх орон руугаа л тэмүүлдэг. Энэ нь унасан газар,угаасан устайгаа хүйн холбоотой учир тэр . Гэтэл эх орон нь хатуу хүлээж авсан тохиолдол нилээдийг харлаа ,нутаг ус нь гомддог юм биш биз дээ гэж бодогдсон шүү.
Zovhon bolovsroliin system ch bish uls oron mini systemeeree hyamrald orj ediin zasgiin hyamralaas gadna oyunii hyamrald orjee. PhD, MASTER uls bolood baigaa hernee er hogjihgui. Iim oyunlag oron baij oyunii yaduurald olchihood baidag hn.
Heden ard ni amidral shudarga es haij garaad ruu durveed ur huuhdee hulgaigaar gadaad ruu oruulj adag suuld ni iimerhuu yum bolj baina. Uldsen heden ardaa ch avaad yavj chadahgui omsood, eo eo ene toriig.
Намайг битгий бөөрөнхийллөө гэж бодоорой. Монголд авах юм ч бий, хаях юм ч бий. Тэр гадаадад чинь ч авах юм их байхад, бас хаширмаар юм бас их байдаг юм. Монголчуудын сэтгэл зүй одоо өөр болсон шүү. Гадаадад явж, амьдарч үзээгүй хүн цөөхөн болсон. Ядахнаа л сонсдог болсон цаг шүү дээ. Харин эх нутагаа хөсөр хаяж чаддаггүй учраас л буцаад эх орон луугаа зүтгэдэг юм. Өнөөдөр монголд хэн залхуу, оюуны ядууралд орсон нь л ядуу тарчиг амьдарч байгаа болохоос хөдөлмөрч, оюунлаг, тэсвэр тэвчээртэй, шургуу шударга олон олон ард иргэд баялаг бүтээж, чинээлэг амьдарч байна. Өнөөдөр хөдөөд хэдэн зуун малчид малаа маллаад хэнээс ч гуйхгүй, өмсөж зүүгээд, гэдэс цатгалан, гаднаа хэдэн янзын маркийн машин техник сойчихоод, малаа мотоциклоор хариуллаа гэж шүүмжлүүлээд амьдарцгааж л байна. Тэнэгдүү улсууд л мал маллагааны хүнд хүчир ажлаас халширсандаа хотод орж ирж хог түүж амьдарч байна. Малаа үхүүлсэн буруугаа байгалийн бэрхшээл рүү чихнэ, залхуудаа хадлан тэжээлээ базаагаагүйгээс малаа алддаг. Малчны хөдөлмөр маш хүнд гэдэг нь ойлгомжтой. Тэр хүнд хүчрийг монгол хүн эр зориг, тэсвэр тэвчээр, уламжлалт ухаан ухамсар, хүнлэг сэтгэлээрээ даван туулсаар ирсэн юм. Тэр хэрээрээ мал дагавал ам тосдоно гээд жаргаж суудаг юм. Байгалийн бэрхшээл тэр бүр удаан ч үргэлжилдэггүй юм. Сайндаа л долоо хоног шуурна биз, хур бууна биз. Тэрийг байгалийн шалгарал гэдэг юм. Тэнгэр онгойход хүн малын зоо тэнийнэ гэдгийн жаргалыг үзээгүй хүн ойлгохгүй. Жаргалсайхан хүүд тохиолдсон асуудал бол бас амьдралын л асуудал. Тэр хүүхэд бага сургуульд байхдаа нэг удаа залхуураад ч юмуу, үнэхээр тухайн үед өөрийнх нь оюуны чадавхиас жаахан давсан даалгаврыг хийж чадаагүйгээс багшдаа шугамдуулж, тухайн үедээ гомдсон байж болно. Шугамддаг байтугай шийтгүүлдэг байх. Биднийг бага сургуульд байхад гэрийн даалгавар хийгээгүй, эсвэл сахилгагүйтсэн бол самбарын өмнө гараа өргөөд зогсох бол энүүхэнд байсан. Гэхдээ энэ арга барилыг зөвтгөхгүй. Боловсролын систээм мистээм гэж томрохгүй ч тэнд гажуудал байгааг хүлээн зөвшөөрнө. Зуун жил дээр дооргүй ярьсаар л ирсэн асуудал. Тэр хүүг эх орноосоо урвасан гэж буруутгаад ч яахав. Биднээс дээр юм сэтгэж байгаа ч юм билүү, үгүйсгэж болохгүй. Дээр нэг хүний сэтгэгдэл харин үнэн байх, хууль бол хууль, тэр улс хуулиа хэрэгжүүлж байхад яаж буруутгах билээ. За ингээд зогсьё. Бураад байвал хэдэн ч цаг бурна, хэн ч ялгаагүй. Хайран цаг........
Зөвхөн монголдоо... Хурдын маш гоё дуу бий. Дуулаад уйлдаг юм.
Cambridge l gene, Japan system l gene, unendee bolovsrold oruulj bgaa huvi nemer yu ch baihgui shuu dee. Guij ireed mongiig ni huvaaj avdag l baihgui yu. Gadnii system huulj ajlaa saijruuldaggui l baihgui yu. zovhon mongo ideh l arga. Mongold mash huchirheg bolovsroliin system baisan. Tolgoigui zasag suiruulj duusgasan.