sonin.mn

УИХ-ын гишүүн асан, сумочин Кёкүшюзан Д.Батбаяр одоогоос таван жил орчмын өмнө анхны эхнэрээсээ салж,  дуучин, УГЖ Т.Баясгалантай гэрлэсэн билээ.
Хоёр хүүхдийн  ээж н. Буяндэлгэрээсээ  салах болсон шалтгаан нь Д.Батбаярын үнэнч бус байдалд байсан хэмээн хэвлэлүүд тухайн үедээ бичиж байсан.
 Юутай ч УИХ-ын гишүүн асан маань  салсан эхнэртээ хөрөнгөнийхөө тодорхой хувийг өгөх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаад нь Буяндэлгэр тун таагүй ханддаг юм билээ.


Түүнээс ч болсон уу? хүү, охин хоёроо аавтайгаа уулзахыг  зөвшөөрдөггүй гэнэ.
Буяндэлгэр бүсгүй өдгөө Монголд амьдарч, бизнес эрхэлж буй аж.

С.Сарнай