sonin.mn
“Дархан Монгол Нэгдэл” Таван толгойн нүүрсний орд, Монголд гадаадын банкны салбар байгуулах асуудлаар УИХ-ын бүх гишүүдэд дараах албан шаардлагыг хүргүүлжээ. 
 
 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
ГИШҮҮНТАНАА
 
 
ШААРДЛАГА ХҮРГЭХ ТУХАЙ          
 
            Сүүлийн 10 хүрэхгүй жилийн доторМонгол Улсад бий болсоннөхцөл байдлыг“Дархан МонголНэгдэл”-ийн зүгээсМонгол Улсын Их Хурлын гишүүн танаа онцгойлон сануулахын хамт хоёр зүйл шаардлага хүргүүлж байна.
 
Монгол Улсердөө 6жилийн дотор дэлхийн хамгийн ихөрийн дарамттай улсуудын нэг болж, гадаад өр нь тус улсын ДНБ-ий 200 орчим хувьтай тэнцжээ.Судалгааны байгууллагын мэдээлснээр, өнөөгийн бага орлоготой улсуудын гадаад өр дунджаар ДНБ-ийхээ 8 хувьтай, дундаас доош болон дээш орлоготой улсуудынх ДНБ-ийхээ 21 хувьтай тэнцэж байгаа бол Монгол Улсын хувьд энэ харьцаа бага орлоготой улсуудын дунджаас 20 дахин өндөр, дундаас доош ба дээш орлоготой улсуудын дунджаас 8 дахин өндөр болсон байна.
 
Энэ нь Монголын ард түмний хувьд асар их өр бөгөөд уг өрийг сүүлийн хэдхэн жилдМонголын төрийн эрхийг барьсанцөөн тооны эрх мэдэлтэн болон тэдэнтэй холбоотойаж ахуйн нэгжүүд бий болгожээ. Гэвч ард түмний олонх нь байгалийн баялаг, зээлийн үр шимийг хүртэлгүй ядуурал, байгаль орчны бохирдол, шударга буснийгэмд орхигдсон хэвээр үлдэв. Энэ их зээл яагаад ард түмэнд ач тусаа өгсөнгүй вэ? Үүнийхариулт тодорхой бөгөөд өнөөгийн авлигатай холбоотой хэргүүдээр нэгэнт ил болж байна.
 
Харамсалтай нь өнөөгийн төр, засгийн эрх мэдэлтнүүд үүссэн нөхцөл байдлыг бодитой үнэлэх, их хэмжээний зээлийгавлигын замаар оруулж үрэн таран хийсэн этгээдүүдэд хариуцлага тооцон хохирлыг барагдуулах, ард түмний амьжиргааг өөд нь татахүр дүнтэй бодлогын арга хэмжээавахын оронд гадаад өрийн асуудлаар далим хийж, эдийн засгаа аврах нэрийн дор Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэснийаюулгүй байдлыг золих шийдвэр гаргах гэж байна.  Тодорхой хэлбэл, тэд дараах хоёр ноцтой шийдвэргаргахад бэлэн болжээ. Үүнд:
 
Нэгдүгээрт, Монгол Улс гадаад өрийн дарамтанд орсныг далимдуулжтус улсын нийт иргэдийн өмч болох 390 триллион төгрөгийн үнэлгээ бүхий“Таван толгойн коксжих нүүрсний орд”-ыг гадаад улсын мэдэлд өгөхөөр зэхэж байна. Эх сурвалжуудуг ордын 49 хувийг Хятадын төрийн өмчит “Шинхуа” группт маш хямдаар зарах буюу мэдэлд нь өгөх, үлдсэн 51 хувийн ихэнх хэсгийг Хятад зэрэг гадаад орны хөрөнгө оруулагч нар хувьцааг ньэзэмшдэг, асар их өртэй“Эм Си Эс” группынхөрөнгө оруулалттай “Энержи Ресурс” ХХК-д эзэмшүүлж, харин Монголын төр ба иргэдэдердөө 17 хувийг үлдээх хувилбараар, эсвэл Монголд үр ашиггүй, Үндэсний аюулгүй байдалд харшилсан өөрямар нэг хувилбараар тус ордын хувь заяаг шийдэхэд бэлэн болоод буйг мэдээлэв.Гэтэл хэсэг эрхмэдэлтний зүгээс энэ мэдээллийг батлах мэт Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулахдаа зөвхөн “Шинхуа” групп, “Энержи Ресурс” ХХК-тай хамтарна хэмээн удаа дараа мэдэгдсэн ба энэ чиглэлд олон нийтийн сэтгэлзүйг бэлдэх, Таван Толгойн ордыг гадны мэдэлд өгөх хууль, эрхзүйн орчин бүрдүүлэх алхмуудыг хэрэгжүүлж эхэлсэн байна. 
 
Хоёрдугаарт, Таван толгойн коксжих нүүрсний ордыг гадаад улсын мэдэлд өгөх гэж буй эгзэгтэй үеийг тааруулж гадаадын банкууд, ялангуяа Хятадын төрийн өмчит банкуудыг Монголд  байгуулж, үйл ажиллагааны өргөн эрх олгох хуулийг УИХ-аар хэлэлцэн батлах гэж байна. 2016 оны 12 дугаар сарын 28-нд Б.Жавхлан тэргүүтэй УИХ-ын хэсэг гишүүн “Хөрөнгө оруулалтын банкны тухай” нэртэй хуулийн төсөл өргөн барьсныг сая УИХ-ын олонх гишүүдийн саналаар хэлэлцэн шийдэхээр тогтжээ. Энэ төсөлд Монголд гадаадын банкны салбар байгуулснаар санхүүгийн зах зээлд өрсөлдөөн нэмэгдэж, шинэ технологи нэвтэрч, том төслүүдэд хөрөнгө оруулна гэх мэт чихэнд чимэгтэй үндэслэлүүд  дурджээ. Гэвч төслийг судалж үзэхэд, дээрх үндэслэлүүдийн талаар ямар нэг бодит судалгаа, тооцоо огт байхгүй байна. Иймд үнэн хэрэгтээ уг хуулийн төсөл Монголын эдийн засгийг үр дүнтэй хөгжүүлэх, экспортод чиглэсэн үндэсний үйлдвэрүүдийг дэмжих гэхээс илүүтэй гадаадын банкуудыг Монголд байгуулж, улмаар санхүүгийн зах зээлийг тэдний мэдэлд өгөхөд чиглэсэн бөгөөд эцсийн дүнд Монгол орныг томоохон аж ахуйн нэгжүүдийнх нь зээлийн барьцаа болон засгийн газрынх нь өрийн бичгээр дамжуулан гадаадын банкны барьцаанд оруулах аюул агуулсан байна.  
 
Дээрх үндэслэлээр “Дархан Монгол Нэгдэл” Монгол Улсын Их хурлын гишүүн танд хандан дараах хоёр шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:
 
1.      Төрийн өмчид буй Таван толгойн коксжих нүүрсний ордыг бүхлээр нь буюу хэсэгчлэн гадаадын аж ахуйн нэгж, дотоодын хувийн аж ахуйн нэгжид өмчлүүлэхгүй, эзэмшүүлэхгүй, ашиглуулахгүй байж, зөвхөн төрийн өмчит “Эрдэнэс-Таван толгой” ХК-ны өмчлөл, эзэмшилд хэвээр үлдээн тус компанийн өнөөгийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийг тууштай дэмжих.
2.      Монголд гадаадын банкны салбар байгуулах эрх зүйн орчин бүрдүүлэх “Хөрөнгө оруулалтын банкны тухай” нэртэй хуулийн төслийг буцааж, Монголд гадаадын банкны салбар байгуулах ямар нэг алхмыг дэмжихгүй байх.
 
Дээрх хоёр шаардлагын хариуг 14 хоногийн дотор ирүүлж, бидний шаардлагыг дэмжих эсэхээ албан ёсоор мэдэгдэхийг хүсье. Үүнийг бид олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэх болно. Хэрэв УИХ-ын зүгээс бидний албан шаардлагыг дэмжээгүй тохиолдолд хүргүүлсэн шаардлагуудаа хэрэгжүүлэхийн тулд “Дархан Монгол Нэгдэл” Монголын ард иргэдтэй хамтран дараагийн шатны арга хэмжээнд шилжих болно гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна.
 
 
 
 
                 ДМ НЭГДЭЛ-ИЙН
                 УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА                                          Д.ДАШ