Нэгдүгээр сарын 10-ны тогтуун сайхан өдөр Архангай аймгийн төв Цэцэрлэг хотноо “Нутгийн удирдлагын ордны”-ны хурлын танхимд АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр танилцуулах уулзалт хийв.
Уулзалтад Архангай аймгийн АН-ын гишүүдийн төлөөлөл болох 300 гаруй гишүүд оролцлоо. АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуяг уулзалтыг эхлүүлэв. Тэрбээр намын даргын сонгуульд гурван учир шалтгааны улмаас оролцож байгаа аж.
Нэгдүгээрт: Хагас бүтэн сайнгүй ажиллаж байсан “Шинэчлэлийн Засгийн Газрыг”-ыг нам дамнасан бүлэглэл огцруулж МАНАН-гийн засгийн газар хийж эхэлсэн бүх ажлыг нь зогсоосон. Ийм учраас олон мянган намын гишүүд намын даргад өрсөлдөхийг санал болгож утсаар ярьсан, гар утсаараа богино зурвас бичиж дэвшихийг шаардсан.
Хоёрдугаарт: Ардчилал улам хэврэг болж дарангуйлагч нийгэм тогтож байгаа учраас. Гуравдугаарт: Нам дамнасан луйварчид хуйвалдан шударга ёсыг устган Монгол улсын баялгийг цөлмөх гэж байгаа учраас энэ сонгуульд оролцож байгаагаа гишүүддээ хэлэв. Хоёр зуун гишүүдээс биш хорин мянган гишүүдээс бус 176 мянган гишүүдийн итгэлийг хүлээж даргаар сонгогдоно гэдэгтээ итгэлтэй байна билээ.
Түүний дараа намын даргын сонгуульд нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
Ардчилсан нам шинэ санаа, шинэчлэлийг Монголын улс төрд авчирдаг. АН байхгүй бол Монголд Ардчилал байхгүй болно. 2020 оны УИХ-ын сонгуульд хэн АН-ын нүүр царай болж чадах вэ? Тэр хүнийг л намын гишүүд минь сонгоод өгчих. Тэгж чадвал энэ чинь та нарын минь гавъяа шүү гэж хэлэв.
АН-ын даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Архангайчууд МАХН-ын хэлмэгдүүлэлтэд хамгийн их зовсон аймаг гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Миний хоёр авга ах Лоохууз, Сурмаажавын хэрэгт холбогдоно 25 жил нутаг заагдаж байлаа. Бас гурван авга ах минь 37 онд хилс хэргээр буудуулсан. Төрсөн долоон ах минь АН-ын анхны гишүүд. Аав минь Сүхбаатар аймаг дахь МОАХ-ын үүсгэгчдийн нэг ийм учраас би яснаасаа ардчилсан либерал үзэлтэй гээд мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Нэр дэвшигч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Манай нам маш олон гишүүдийг төрийн албан тушаал, өндөр эрх мэдэлд хүргэснийг та бүхэн мэднэ. Намын ачаар өөдөө дэвшсэн гишүүдийн ихэнх нь хэрэгт холбогдохоороо МАН-ын суганд ороод нуугдчихдаг. Эсвэл нам сонгуульд ялагдахад гадагшаа зугтаадаг. Тэгээд сонгуулийн жил хүрч ирээд албан тушаал худалдаж авдаг. Би хэзээ ч ингэж байгаагүй. Ялахад нь ч байдгаараа байсан. Ялагдахад нь ч байдгаараа байсан.
2008 оны 7 сарын 1-нээс хойш гурван өдөр зурагтын нэг сувагтай сонин, интернетгүй байж үзсэн шүү дээ бид. Тэр үед миний хүүхдүүд ямар аймшигтай юм бэ гэж байсан. Ардчиллыг үр хойчдоо ойлгуулж чадаагүйн бидний буруу шүү хэмээн бас л бодууштай үг хэлж, мөрийн хөтөлбөрийг минь сайн уншаарай гээд товхимолоо өндөрт өргөн харууллаа.
Түүний дараа АН-ын даргад нэр дэвшигч Лу.Гантөмөр: Намын даргад нэр дэвшигчдийн нэрээ татах хугацаа өнөөдөр дуусаж байна. Хэн ч нэрээ татсангүй. Манай гишүүд мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа хов жив худлаа гэдгийг харж байгаа биз гээд мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Архангай аймаг дахь намын гишүүдтэйгээ 5 цаг гаран хөөрөлдсөн нэр дэвшигчид Цэцэрлэг хотноо хоноглоод өглөө эртлэн Улаанбаатар хотын зүг хөдлөв.
1-р сарын 12-нд АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч таван эрхэм БЗД, ЧД-ийн АН-ын гишүүдтэйгээ мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалт хийж өнжив. Үйлдвэрчний эвлэлийн соёлын ордонд болсон Чингэлтэй дүүргийн АН-ын гишүүдтэй хийх уулзалтын салхийг хагалан намын даргын сонгуульд нэр дэвшигч УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
Өнөөдөр би зөөлөн яринаа. АН ялахад ялалтын олз ашиг хайж ирсэн ялаанууд нисээд явчихдаг юм билээ. Энэ танхимд үнэнч гишүүд минь үлдээд сууж байна. Тийм учраас зөөлөн ярина. Манай намын 20 мянган гишүүн ажил амьдралгүй болчихоод байна. Лидерүүдийнхээ алдаанаас болж. Би намын даргад дөрлөгдсөн ерөнхийлөгч, ерөнхийлөгчид дөрлөгдсөн намын дарга АН-д хэрэггүйг ойлгосон. Хэрвээ би намын дарга болбол 2020 оны сонгуульд намаа ялуулж чадна гээд мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Түүнийг удаалан намын даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Бид ардчиллыг олон түмэнд ойлгуулах баримтат кино, ном зохиол хангалттай гаргаагүй нь ялагдлын бас нэг шалтгаан шүү. 1989-1990 онд гурвуулаа байгаа мөнгөө нийлүүлж хоёр хуушуур аваад крантны усаар даруулж идээд ардчиллын төлөө жагсаж энэ эрх чөлөөг авчирсныг одоогийн залуус мэдэхгүй. Эхэлж намаа шинэчилчихээд 65 коммунисттай яс тэмцэж Монголын ардчиллыг хамгаална гэв.
Харин намын даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Монгол төр босоо удирдлагатай. Манай нам хэвтээ тогтолцоотой. Иймд намаас төрийн албанд очсон гишүүдээс хэл ам тасардаггүй. Иймд намыг иргэний, ардчилсан хоёр тулгуурт нам болгох хэрэгтэй. Бас цахим ардчилсан нам болгох хэрэгтэй. УИХ-д ардчиллын есөн өрлөг байна. 2000 онд нэг өрлөгтэй байхдаа ч босож ирж байсан юм шүү гэсэн билээ.
Намын даргад нэр дэвшигч Лу.Гантөмөр: 1990 оны 2 сарын 18 нд энэ танхимд АН-ын чуулган болж байсан юм. Гэтэл одоо Чингэлтэй дүүргийн АН-ын төлөөлөл цуглаад энэ танхимыг дүүргэж байна. Бид ямар олуулаа болоо вэ гээд мөрийн хөтөлбөрөө танилцуулав.
Намын даргад нэр дэвшигч Н.Алтанхуяг: Би 2001 онд СХД-ийн намын даргаар нэг жил ажилласан юм. Дүүргийн намын амьдралыг мэднэ. 2016 оны УИХ-ын сонгуулийн нэр дэвшүүлэх хугацаанаас 2 цагийн өмнө манай нам нэр дэвших хүн хайгаад явж байсан шүү. Нам ингэж доошоо орж болохгүй гэж үгээ эхэлсэн юм.
Намын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж санал сэтгэгдлээ хэлэх үеэр ЧД-ийн 19-р хорооны намын гишүүн нэгэнбээр:
Сая АН-д гишүүнээр элссэн “Буян” компанийн захирал Д.Жаргалсайхан гэж хүн манай хорооны намын гишүүдийг намд гишүүнээр элссэн баяртаа урьж дайлж цайлах үедээ та нар зарим нэг хүмүүсийг намын даргаар сонгож болохгүй шүү гэж нэр заана ухуулга хийж байсан. Ингэж болдог юм уу гэж асууж байлаа. Өвөрхангай аймагт болсон намын гишүүдэд мөрийн хөтөлбөр танилцуулах уулзалтын үеэр мөнөөх “Буян”-гийн Жагаа бас л оччихсон явж байгаа харагдсан.
Д.Нацагдоржийн шагналт, яруу найрагч Б.Галсансүх
Сэтгэгдэл0
Эрдэнэ намын дарга болбол Буян жагаа ерөнхийлөгчид нэр дэвших юм гэсэн Эрдэнээ ч Жаргалсайхан чи намайг дэмжээд намын дарга болгочих юм бол би чамайг ерөнхийлөгчид дэвшүүлнэ гэж амалсан юм ганц Эрдэнээч биш З Энхболд чи Эрлэнээг дэмжээд намын дарга болгочих юм бол ерөнхийлөгчид дэвшүүлнэ гэж амалсан юм гэсэн Жагаа түүнд нь хөрөөд би хан-уул Баянгол дүүргийг хариуцаад дайлж цайлаад ноолуур тараагаад яваа юм
ХЭРЭВ ҮНЭХЭЭР БУЛХАЙ ОРОХГҮЙ ШУДРАГА БҮХ СОНГОГЧДИЙНХАА СОНГОЛТООР СОНГОХ ЮМ БОЛ 1т. АЛТАНХУЯГ ТУРШЛАГТАЙ АРД ТҮМЭНД ТАНИГДСАН ХИЙСЭН ЮМТАЙ ЖИНХЭНЭ МОНГОЛООРОО УЛС ТӨРЧ 2т. БАТЗАНДАН ДАЙЧИН ШУДРАГА ХЭЛИЙ ГЭСНЭЭ ХЭНЭЭС Ч АЙЛГҮЙ ХЭЛЧИХДЭГ АН-д ЭРС ШИНЧЛЭЛ АВЧИРЧ ЧАДАХ ХОТ ХӨДӨӨГҮЙ АРД ТҮМЭНД ТАНИГДСАН ОРЧИН ҮЕИЙН ЗАЛУУ СЭХЭЭТНҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ БОЛСОН ХҮН ГЭХДЭЭ НАМЫН ДОТОРХ ФРАКЦ ХООРОНДЫН ЗӨРЧЛИЙГ ЗОХИЦУУЛЖ ЧАДАХГҮЙ ГЭДГИЙГ СОНГОГЧИД ЭРХ БИШ МЭДЭХТЭЙГЭЭ БОЛОХООР ЯЛАХ МАГАДЛАЛ БАГА. БУСАД Нь ЯАХАВ ХОТОД ГАНЦ НЭГ ДҮҮРЭГТ С.ЭРДЭНЭ ТОДРОХ БАЙХ ГЭХДЭЭ УЛС ДАЯР БОЛ ТИЙМ ИХ ДЭМЖЛЭГ АВЧ ЧАДАХГҮЙ. ГАНТӨМӨРТ АРАЙХАН ИТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ХҮН ХОВОР БНА ЯАХАВ ХОТОД ОВОО САНАЛ АВАХ БАЙХ ГЭХДЭЭ ЭНЭ Нь ХАНГАЛТГҮЙ БАЙХ БОЛНО. ЭРДЭНЭБАТ ИХ ХУРЛИЙН ГИШҮҮН ГЭДГЭЭРЭЭ НИЛЭЭН САНАЛ АВНА ГЭХДЭЭ ЭНЭ Нь ТҮҮНД ЯЛАЛТ АВЧРАХГҮЙ ТҮҮНИЙГ АРД ТҮМЭН САЙН МЭДЭХГҮЙ.
Жагаа бусад энэ улс торийн хувалзнуудын хажууд арайл гайгуй шулуун шудрага эр хундээ!23-р сургуульд байхын мэднэ
Altankhuyagiig demjinee. Jinkhene chadvartai hun
АН- н даргад эрүүгийн элемент Эрдэнэ л гарахгүй бол хэн нь ч яахав. Харин тэр Буянгийн ясан толгойтын хувьд одоо жорлонгийн ялаач сонирхохоо больчихсон шүүдээ түүнд бүү анхаарал хандуул журмын нөхөд минь.
Чиний журмын нохдоос Буянгийн Жагаа юуугаараа дутахуу?Эсвэл чиний журамын ноход Жагаагаас юуугаар дээрдэхуу?
Sain baitsgaana uu? HEHEHE, An-iinhan eden dundaasaa Erdenebatiigaa songochihoosi hemeen sanagdaad baigaa shuudee manid. Zerves haraad baihad, Erdenebat geech etgeediin bi bodi ni nileed bolovsorchihson, huvigaliin ooriigoo terguund, ondort tavidag #ooriin bi# ni arilchihsan ni sain hereg. Za tegeed, Erdenebatiigaa darga bolgohguiee gevel #zovlon uzsen chavgants deer#- iin ulgereer Altanhuyagiigaa gargaval.
Чиний наад бичээд байгаа юмнууд Чинь яг галзуу хуний одрийн тэмдэглэлийн нэг хуудаснаас ураад авчихсан юм шиг ямарч авцалдаагуй хачин юм байхын!Чи ернь энд илуу дутуу юм бичихээ больвол яасан юмбэ ?Омноос Чинь богс улайгаад ичмээр байнашд!
Aldayhui. Erdene bas eruugiin etgeeduud
Jagaa ch baidag l.neg panzchin hun l dee Ene hund Mongol uls tiim ch chuhal bish
Тарваганы арьс Эрхууруу контейнероор гаргаж холдээрээ боссон хун.1984 онд нэг хуучин Жигули ногоон онготэй ВАЗ-02 уначихсан УБ ын ганган залуу явсан хундээ.Тэр уедээл ванлий байсан.
Монголчуудаа Ардчилсан нам, Ардын нам гэсэн хоёр луйварчин намыг дэмжихээ больёо. Энэ хоёр луйварчин нам төрийн эрхэнд гараад ард түмнээ улс орноо бодохгүй тоохгүй байгаа биз дээ.
Оор намынхан засгийн эрхэнд очвол луйвар хийхгуй байна гэсэн баталгаа тогтолцоо оноодрийн Монгол улсад огт байхгуй учираас ундсэн хуулиа ундэс орвонгоорнь эргуулэн оорчилж нийт монголчуудын эрх ашигийг хондож гадаадын луйварчдын гар хол болж их бага хэмжээний хохирол учруулсан хэнбугайгч хамаагуй цаазаар авч хоронгийгнь хураадаг болохоос нааш оорчлогдохгуй
Бид мартаагуй Жагаа лиценз эмх замбраагуй олгогдоод байна гээд орилоод байхаар нь уул уурхайн яамны сайд болгоод одоол нэг цэгцрэх байх гэтэл хувьдаа нуурсны ордны лиценз аваад марубени корпарацид зарж авсан зээлээ толж байсан баримт бий тун зальтай хун Эрэл Эрдэнэбат энэ 2 засгийг яаж самууруулж байсныг ард тумэн хэзээч мартахгуй
Энэ луйварчид ингээд болоод байдаг юм гэж бодож байгаа бол том эндуурч байгаа г саяхан болсон их хурлын сонгууль харуулсан гэхдээ МАН д егзор луйварчид тэдний ур удам байгааг мартаж болохгуй
Мэдээжээр Гантөмөр, Эрдэнэбат нар болно л доо. Гэхдээ өөрчлөлт шаардлагатай энэ үед Эрдэнэбат шаардлага хангахгүй. Гантөмөр ”увс хүн” шүү дээ. Бүгд л мэднэ дээ, увсынхан гэмгүй царайлж байгаад цаагуураа дандаа болохгүй юм хийдгийг. Эрдэнэ бол улайн цайм криминал. Хамгийн болохгүй хүн бол Алтанхуяг. Увс хүний шинжийг хамгийн тод шингээсэн хүн: дандаа арын хаалга, хуйвалдаан, танил тал. Одоо хар л даа, ойр дотны бүх хүмүүсдээ улсын мөнгө идэх бололцоо олгоод цаадуул нь бүгд хуулийн байгууллагаар ... Охин Саранзяаяа, найз Гансүх, хүргэн Дэнзэн, намын гар хөл Хүрэлсүх-Цэвэр агаар сангийн шоронд ордог гээд олон доо олон.
Увс мувсынхныг ернь сонгуульд орохыг хорьчихож бодоггуй юмуу?Дандаа нэг далдагансан шургасан заваан юмнууд байхын!
эРДЭНЭ БОЛ РЕЦЕТИВ гэмт хэрэгтэн гэдгийг олон хүн мэдэх л ёстой доо.Цэрэгт байхдаа хүн алсан,эхнэрээ бас алсан....
Тийм хунд гаруудыг улс торд ердоо ойртуулж болохгуй!
2-3 хун алсан хун яаагаад улс торд орчихсон явж байдаг байнаа?
Ардчилсан нам, Ардын нам гэсэн хоёр луйварчин намыг дэмжихээ больёо
Данжаад өвөөгийнхөө нь ямаан омгийг өвлөж авсан Буян Жагаа олиггүй хүн.Хүн мөргөх гээд дайраад байдаг.
Эрдэнэ 89 90 онд Багануурт цэрэг алсан хэргээр шоронд байсан худлаа шаахаа боль юун хоер хуушуур вэ
Алтанхуяг тасархай гарнаа!
Атигар жоохон амбийц ихтэй хумуус аюултай шуу!
90 онд Ардчилалын нэрээр одий зэрэгт хурч, идэж ууж цусвлж ханаагуй нэр нь шавар шавхайтай хутгалдаагуй улс торч АН- д байна уу ??? Аан . Харин ч энэ ходооний ичих булчирхайгуй гаруудын хажууд Жагаа чинь оорийнхоо арга заль ухаанаараа томорсон юм . Ирээдуйн Еронхийлогч бол Жагаа !! Оор хэн байна АН- д ??? Кккк
АН - яагаад 6 жил УЗХ- гээ хуралдуулж ротаци хийж намдаа салхи оруулаагуй юм бол ?? Яагаад АН- н Их хурал 6 жил хуралдаж гишуудээрээ асуудлаа шийдуулээгуй юм бол ??? Яагаад гэвэл УЗХ дээр Алтангадас фракци 120 гишуунтэй бух асуудлыг Н. Алтанхуягийн хуслээр шийддэг байлаа. Намаа дампууруулсан гар намаа шинэчлэнэ гээд явж байхыг харах ямарч азгуй, хувьгуй торсон АН гишууд вэ? Бид
Намын дарга ,ерөнхий сайд байхдаа хийж чадаагүй шинэчиллээ одоо яаж хийнэ гэжүү Ахүү минь. Гантөмөрийг лунагая гэж бнадаа увсынхаан