Ж.Эрдэнэбат: Цахилгаан халаагуур, шөнийн тоолуурыг зээлээр авах боломж бүрдүүлнэ

Нийтэлсэн: 2017-01-11 14:15:00

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 1 сарын 10-нд болсон өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хийсэн мэдээллийг хүргэж байна.
 
Тэрээр нийслэлийн агаарын бохирдлын өнөөгийн байдал, хүний эрүүл мэндэд үзүүлж сөрөг нөлөө, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж эхэлсэн болон хийхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн юм.
 
Нийслэлийн агаарын бохирдлын өнөөгийн байдлын талаар
 
Агаарын бохирдол иргэн бүрийн санааг зовоосон асуудал болоод байна. Хүүхэд багачуудын  амьсгалын замын өвчлөл ихсэж, иргэдийн эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж байгаа нь яаралтай,  дорвитой арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгааг харуулж байна.
Өнгөрсөн 2 жилийн хугацаанд ДЭМБ-аас 103 орны 3000 орчим томоохон хотыг хамруулсан судалгаагаар агаарын бохирдлын түвшин хоёр дахин нэмэгдэж, эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөлөл эрс нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
 
Бага болон дундаж орлоготой улс орнуудын 100 мянгаас дээш оршин суугчидтай хотуудын 98хувь нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын агаарын бохирдлын тогтоосон стандартыг хангаж чадахгүй байгаа нь ард иргэдийн амьжиргааны түвшинтэй шууд холбоотойг харуулж байгаа. 
Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд Агаарын чанарыг хянах 15 харуулын автомат станц ажиллаж,  агаарын бохирдлын хэмжээг өдөр бүр хэмжин бохирдуулагч бодисын хэмжээг олон нийтэд LED цахим дэлгэц, agaar.mn, гар утасны апликейшн зэргээр мэдээлж байна.
Улаанбаатар хотын Агаарын бохирдлын хэмжээ өнгөрсөн 7 хоногийн  байдлаар:
 
PM2.5 буюу жижиг ширхэгт тоосонцрын хэмжээ 200 микрограмм, метр куб байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандарт хэмжээ буюу 50 микрограмм, метр кубээс 4 дахин их байна.
PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ 7 хоногийн дунджаар 606  микрограмм, метр куб байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандарт хэмжээнээс 6 дахин их байна.
Хүхэрлэг хий: Өнгөрсөн 7 хоногийн дунджаар 235 микрограмм, метр куб байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандарт хэмжээнээс 4.7 дахин их байна.
 
Азотын давхар исэл: Өнгөрсөн 7 хоногийн дунджаар 119 микрограмм, метр куб байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  тогтоосон стандарт  хэмжээнээс 2.4  дахин их байна.
 
Агаарын бохирдлын асуудлыг өнгөрсөн 10-аад жил ярьж байгаа боловч 4-5 Засгийн газар дамжин агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 200 орчим тэрбум  төгрөг зарцуулсан боловч нөхцөл байдал дээрдэхгүй байна.
 
Агаар бохирдуулах гол бодисууд болох том ширхэгт болон нарийн ширхэгт тоосонцор нь 10 микроноос жижиг хэмжээтэй үл үзэгдэх тоосонцрууд юм.
Эдгээр тооцсонцор нь хорт хавдар үүсгэх хорт нэгдлүүдийг агуулдаг ба уушигны гүнд шигдэж, зүрх судас, амьсгалын замыг өвчлүүлж, хүний дархлааны системийг устгаж, хүүхэд, өндөр настан, бие султай иргэдэд хатгаа тусах, хорт хавдраар өвчлөх зэргээр нөлөөлж байна.
 
Агаарын бохирдлын эх үүсвэрийн талаарх судалгаанаас авч үзвэл:
-Нийт агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын яндангийн утаанаас,
-Бохирдлын 5-6 хувийг үйл ажиллагаа явуулж буй дулааны цахилгаан станцуудаас ялгаруулж буй утаа эзэлж байгаа бол,
-Автозамын хөдөлгөөнд оролцож байгаа 400,0 мянга гаруй  автотээврийн хэрэгслэлээс ялгарч буй утаа, угаарын хий10 хувийг,
-Дээр дурьдсанаас бусад эх үүсвэрээс ялгарч буй утаа, тоосжилт 4  хувийг эзэлж байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэр болох түүхий нүүрсний хэрэглээ нь жилд 5,9 сая тонн бөгөөд үүнээс гэр хороололд 10 хувийг нь хэрэглэж байгаа боловч агаарт ялгаруулж байгаа бохирдлын 80 хувийг эзэлж байна.
 
Гэтэл дулааны цахилгаан станцуудад түүхий нүүрсний 85 хувийг нь хэрэглэж байгаа ч агаарт ялгаруулж байгаа бохирдлын хувь хэмжээний 6 хувийг эзэлж байна.
Түүхий нүүрсний хэрэглээнээс гадна агаар бохирдуулагч нэг эх үүсвэр нь авто тээврийн хэрэгсэл юм.
Улаанбаатар хотод 2016 онд 439 мянга гаруй тээврийн хэрэгсэл тоологдсон бөгөөд эдгээр автомашинаас ялгарч байгаа утаа, угаарын хий нь нийслэлийн агаарын бохирдлын 10 хувийг эзэлж байна. Нийт автотээврийн хэрэгслийн 60 гаруй хувь нь 10-аас дээш жилийн насжилттай автомашин байгаа нь бохирдолт үүсэхэд нөлөөлж байна.
 
 “Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл явуулах журам”-ын дагуу аймаг, нийслэлийн хэмжээнд агаарын бохирдлын эх үүсвэрийн тооллогыг  явуулсан дүнгээс халаалтын зуухнуудын талаарх зарим нэг тоо мэдээллийг та бүхэнд танилцуулъя.
 
-10 кВт хүртэлх хүчин чадалтай зуух
 
Монгол Улсын нийт хүн амын 40 гаруй хувь нь Улаанбаатар хотод оршин сууж байгаагаас нийслэлийн төвийн 6 дүүргийн гэр хороололд нийт 198 мянга гаруй өрх бүртгэгдсэнээс ердийн галлагаатай халаалтын эх үүсвэртэй 187 мянган өрх, нам даралтын зуухтай 9,0 мянга гаруй халаалтын уурын зуухбүхий аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт \10 кВт хүртэл хүчин чадалтай\ 160,9 мянган зуух бүртгэгдсэний 38 хувь буюу 61,000 өрх нь энгийн зуух, 62 хувь буюу 99,9 мянган өрх нь сайжруулсан зуух ашиглаж байна.
 
-11 кВт-аас дээш  хүчин чадалтай зуух
 
   Нийслэлийн төвийн 6 дүүрэгт 11-100 кВт хүртэл хүчин чадалтай 3,1 мянган усан халаалтын зуух бүртгэгдсэн ба дүүргээр нь авч үзвэл хамгийн их нь Баянзүрх дүүрэгт 698, Сонгинохайрхан дүүрэгт 675 зуух, Чингэлтэй дүүрэгт 505 зуух ашиглагдаж байгаа бол  бусад 3 дүүрэгт 354-395 зуух байна.
Багануур, Багахангай, Налайх дүүрэгт 10 кВт хүртэлх хүчин чадалтай ердийн галлагаатай 9,6 мянган зуух, сайжруулсан 1,2 мянган зуух, нийт 10,8 мянган зуух ашиглагдаж байна.
 
-Дулааны цахилгаан станц зэрэг томоохон эх үүсвэрүүдийн хувьд
 
  Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 2, 3, 4 дүгээр ДЦС, Амгалан дулааны станцад ажиллаж буй нийт 29 зуухны хэрэгцээнд жилдээ 4,8 сая тонн нүүрс, аймаг орон нутагт ажиллаж байгаа нийт 72 халаалтын зуухны хэрэгцээнд жилдээ 1,9 сая тн нүүрс түлж байна.
 
Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийн талаар товч танилцуулъя:
 
Агаарын бохирдолт хүний эрүүл мэндэд хэрхэн сөрөг нөлөөлөл үзүүлж буй талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ, Дэлхийн банк болон олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудаас хийсэн олон талын судалгааны үр дүн, тайланг бид уншиж танилцах боломжтой юм.
Эдгээрээс гадна манай Анагаах Ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтэн, судлаачид АНУ-ын Берклийн Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүлийн их сургуулийн судлаачидтай хамтран нийслэлийн агаарын бохирдол хүн амын эрүүл мэнд, тодорхой насны хүн амд болон тодорхой нэр төрлийн өвчлөлд хэрхэн нөлөөлж байгаа талаар нарийвчилсан судалгааг хийсэн байна.
 
Эдгээр бүх судалгаа, тайлангийн дүгнэлт бүгдээрээ Улаанбаатар хотын агаарын бохирдол, түүнээс хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлж буй үндсэн шалтгаан бол түүхий нүүрсийг галлагаанд хэрэглэж байгаа явдалгэж дүгнэж байна.
 
Агаарын бохирдлын улмаас хүн амын эрүүл мэндэд үзүүлж буй зарим сөрөг нөлөөллийг авч үзвэл:
 
·  Амьсгалын замын өвчлөл манай хүн амын дундах тэргүүлэх өвчлөл болж агаарын бохирдолт ихтэй гэр хороололд амьдарч байгаа өндөр настан, бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний хүндрэлд хүргэж байна. 
 
·  Зүрх судасны өвчлөл, цус харвалт, уушигны архаг үрэвсэл зэрэг өвчлөлд хүргэх нэг шалтгаан болж байна,
·  Жирэмсэн эхчүүдэд ихээхэн сөрөг нөлөөлөл үзүүлж, ураг хүчилтөрөгчийн дутагдалд орох, зулбах, дутуу төрөх, шинээр төрсөн хүүхдийн жин буурах гэсэн үр дагаварт хүргэж байна.
 
Хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа шалтгааныг арилгах арга хэмжээг авахын зэрэгцээ эмч, эмнэлгийн ажилтан, эмнэлгийн орны хүрэлцээг сайжруулах, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхдүүдийг дархлаажуулах, витаминжуулах зэрэг олон талын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.
 
АГААРЫН БОХИРДОЛТЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ЦААШИД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ТОВЧ ТАНИЛЦУУЛЪЯ:
Монгол Улс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өнгөрсөн жилүүдэд ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан гэдгийг манай хэвлэл мэдээллийн байгууллагууд өнгөрсөн өдрүүдэд тодорхой танилцуулсан.
 
Хэдийгээр өнгөрсөн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төр засгаас тодорхой ажлуудыг хийж  ирсэн ч төрийн бодлогын залгамж, уялдаа холбоо дутагдалтайгаас бид өнөөдрийг хүртэл агаарын бохирдлын асуудлаа шийдэж чадаагүй, олон нийтийн онцгой анхаарлыг татсан, тулгамдсан асуудал хэвээр байна.
Нийслэлийн агаарын бохирдол нь бидний амьдрах уламжлалт зан заншил, хэрэглэж буй түлээ түлш, хот суурин газрын хүн амын төвлөрөл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан бий болж, олон арван жилийн туршид хуримтлагдсан асуудал болсон учир бид энэ байдлаас ангижрахын тулд богино, дунд, урт хугацаанд чиглэсэн олон талын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байж нааштай үр дүнд хүрнэ.
Иймээс бид цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг 2017 ондоо багтаан  яаралтай хэрэгжүүлэх, мөн дунд болон урт хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэж ангилан авч үзлээ.
 
1.  Богино хугацаанд авч хэрэгжүүлэх шаардлагатай зарим арга хэмжээг авч үзвэл:
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2016 оны гуравдугаар улирлын байдлаар Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд 214,7 мянган өрх амьдарч байгаа бөгөөд үүнээс 92,8 мянган өрх гэрт, 121,9 мянган өрх байшин сууцанд амьдарч байна.
  Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн гэр хорооллын өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэж Засгийн газрын тогтоолыг гаргасан. Засгийн газрын энэхүү тогтоолыг дагалдуулан холбогдох бусад шийдвэр, журмыг батлан мөрдүүлж эхлээд байна.
 
  Өнөөдрийн байдлаар гэр хорооллын нийт цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн 75 хувь буюу 110,8 мянган хэрэглэгч 2 тарифт тоолууртай бөгөөд эдгээр өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны төлбөрийг бүрэн хөнгөлж байна.
 
  Цаашид 2 тарифт тоолуургүй 36,4 мянган айл өрхийг тоолууржуулах, цахилгаан эрчим хүчний тасралтгүй найдвартай ажиллагааг хангахад богино болон дунд хугацаанд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
 
1 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд  Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэнзохион байгуулж, ард иргэддээ халаалтын системийг танилцуулах, иргэн, аж ахуйн нэгжүүдийг сурталчлах ажлыг зохион байгууллаа.
 
Банкуудын холбоотой хамтран гэрийн цахилгаан халаагуур болон шөнийн тарифт тоолуурыг Ногоон зээлийн сангаас зээлээр авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
 
·  Агаарын бохирдлын эсрэг сан байгуулж, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд зориулах төсөв хөрөнгийн эх үүсвэрийг төвлөрүүлэх,
·  Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулж орон нутаг, салбар хоорондын үйл ажиллагааг дэмжих,
·  Сайжруулсан түлшний үйлдвэрийн үйл ажиллагааг тогтворжуулж 2017 онд нийтдээ 23,0 мянган өрхийг сайжруулсан түлшээр хангах,
·  Агаарын бохирдлын хор уршиг, сөрөг нөлөөллийн талаар олон нийт, иргэдэд мэдээлэл бодит өгч, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх,  зөв дадал хэвшилд сургахад чиглэсэн сурталчилгааны ажлыг зохион байгуулах,
 
·  Автомашинаас ялгарах хорт утааг бууруулах, тортогийг барих шүүлтүүрийг автомашинд суурилуулах шаардлагыг тавьж, мөрдүүлэх,
·  110 мянган айл өрхийг 2.5 квт-ын чадалтай цахилгаан халаагч хэрэгслээр халаах техникийн боломжийг бүрдүүлсэн.
·  Үүнээс 20 мянган айл өрхийг 4 квт чадалтай цахилгаан халаах хэрэгслийг ашиглах техникийн боломжийг бүрдүүлнэ.
·  Одоо ашиглаж байгаа  нам даралтын халаалтын 70 зуухны үйл ажиллагааг зогсоож, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбоно.
·  Цахилгаангүй 5800 айл өрхийг 4 квт-ын чадалтай цахилгаан халаагуур ашиглах боломжтойгоор дэд бүтцийг бий болгож холбоно.
·  Цахилгаан халаах хэрэгслийг ашиглах схем, аюулгүй ажиллагааны заавар, гарын авлагыг боловсруулж, хэрэглэгч бүрт түгээнэ.
Агаарын бохирдлоос шалтгаалан хүн амын эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, томуу томуу төст өвчний дэгдэлтийн эсрэг Засгийн газраас тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж ирлээ.
 
Үүнд:
·  Засгийн газрын 2016 оны 60 дугаар хуралдаанаар Томуу, томуу төст өвчний байдлыг хэлэлцүүлж цэргийн төв эмнэлэгт хүүхдийн 50 ортой тасаг нээх, улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүүхдийн 30 орыг нэмж ажиллуулах зэрэг шийдвэрийг гаргаж ажиллуулахад бэлэн болоод байна.
·  Эрүүл мэндийн сайдын 2016 оны А/185 дугаар тушаалаар 533 резидент эмч, 64 сувилагчийг гэрийн эргэлтэнд гаргаж, нийслэл хотын хүүхдийн тасаг бүхий нэгдсэн эмнэлгүүдэд 596 ор нэмж, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар тус тус ажиллуулж  байна.
 
·  Засгийн газрын 2016 оны 215 дугаар тогтоолоор томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээрээ 3-5 хоног асарсан ажил, хөдөлмөр эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох асуудлыг шийдвэрлэсэн.
·  Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр тогтоолоор томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн 10 нэр төрлийн ууж хэрэглэх эмийг 100% үнэгүй олгох асуудлыг шийдвэрлэсэн.
 
2.  Дунд хугацаанд авч хэрэгжүүлэх шаардлагатай зарим арга хэмжээний талаар танилцуулъя:
 
·  Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, хамрагдах дүүрэг хороодын тоог нэмж, сайжруулсан зуухаар хангах, ахуйн хэрэглээнд угаасан нүүрс, боловсруулсан түлшийг ашиглахад иргэдэд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж, түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар хязгаарлах,
·  Гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, зохистой байршуулах, улмаар орон сууцжуулах ажлыг цаашид эрчимжүүлэх,
·  Монгол гэрийг дулааны алдагдал багасгах технологийг дэмжиж ажиллах,
·  Олон жилийн насжилттай хуучин автомашины импортыг үе шаттай хязгаарлах арга хэмжээ авах, нийтийн тээврийн автобусыг хийн түлшинд ээлж дараатай шилжүүлэх,
 
·  Агаарын чанарын хяналт-шинжилгээг өргөжүүлж, суурин автомат суурин  харуулын тоог нэмэгдүүлэх,  
·  Улаанбаатар хотын хэмжээнд ажиллаж буй 160 халаалтын зуухыг буулган хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох,
·  Гэр хорооллын 68 мянган айл өрхийг 4 кВт чадалтай цахилгаан халаагуур ашиглах техникийн боломжийг бүрдүүлэх,
·  Гэр хорооллын 43 мянган айл өрхийг сайжруулсан түлшээр хангах,
·  Төвлөрсөн дулаан хангамжид холбогдох боломжгүй хэрэглэгчдийг хэсэгчилсэн дулаан хангамжид холбох байгалийн хийгээр ажилладаг шинэ эх үүсвэрийг барих туршилтын төсөл хэрэгжүүлнэ.
 
3.  Урт хугацаанд (4-7 жилийн дотор) авч хэрэгжүүлэх шаардлагатай зарим арга хэмжээний талаар:
 
·  Хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх замаар хүн амын 40 гаруй хувь нь нийслэлдээ төвлөрч байгаа өнөөгийн сөрөг үзэгдлийг халж, хүн амыг зохистой байршуулах, тодорхой бүс нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх,
·  Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэх,
 
·  Нийслэлд төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжийн бодлогыг хэрэгжүүлэх,
Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг зөвхөн тогтоол шийдвэр биш бодитой үйл ажиллагаагаар бууруулах шаардлагатай. Үүний тулд бид агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг зөв төлөвлөн цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүнд ихээхэн хэмжээний хөрөнгө, төсөв шаардагдахаар байна.
Богино хугацаанд хэрэгжүүлэх гэр хорооллынэрчим хүч, дэд бүтцийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнд ойролцоогоор 100,0 орчим тэрбумтөгрөгийн эх үүсвэр шаардагдана.
 
Цаашид авах бусад арга хэмжээний талаар эрдэмтэн судлаачидтай сайтар зөвлөлдсөний үндсэн дээр тодорхой төлөвлөгөөг боловсруулан гаргаж, түүнд шаардагдах хөрөнгө эх үүсвэрийг нарийвчлан тооцоолох болно.
 
Өвлийн улиралд гэр, орон сууц, албан тасалгаагаа халаахад зориулан  шатааж байгаа түүхий нүүрс, бусад түлшнээс ялгарч байгаа утааны хор хөнөөл бидэнд ямар их  үнэтэй тусч байгаагбид шат  шатандаа ухамсарлаж ойлгох ёстой.
 
Цаашид 1,3 сая гаруй хүн амтай томоохон хотын хөгжлийн төлөвлөлтийг алсын хараатай боловсруулж хэрэгжүүлэх, хүн амын орон сууцны бодлогыг зөв төлөвлөх, гэр болон байшин сууцны халаалтыг орчин үеийн дэвшилтэт технологийн шийдлээр бүрэн шийдвэрлэх зэрэг алсыг харсан, зарчмын шинэ шийдлүүдийг өнөөдрөөс гарган хэрэгжүүлэх ёстой юм.
 
Агаарын бохирдол гэсэн энэхүү нийгэмд үүсээд байгаа сөрөг үзэгдэл нь бид бүгдийн оролцоотой үүсч, бүрэлдэж байгаа учраас бид энэхүү сөрөг үзэгдэлийг хамтын хүчээр, бүх нийтийн оролцоотой бууруулах боломжтой.
 
Агаарын бохирдлоо бууруулж чадвал бид хамтдаа эрүүл байж, сэтгэл тайван амьдарч, эдийн засгийн хэмнэлттэй, ногоон хөгжлийг  түүчээлж цэнхэр эх дэлхийгээ ирээдүй хойч үедээ үлдээх үйлсэд хувь нэмрээ оруулах болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СУРТАЛЧИЛГАА :

17 сэтгэгдэл харуулж байна        

  1. YO YO SHI DARGYG SUUJ BNA GJ ENDUUREKH SHAHLAA SH DEE ,ENE MUU UTSAN KUUKELDEI ODOO YU GEED BNA AA

    Зочин, 2017-01-11 15:42:00, 85.248.227.165Хариу бичих

  2. Шал хедеений 9 биднийг тэнэг гэж бодоод байна уу??? Бvгд цахилгаан халаагуур тавьчихвал Шугам нь дийлэхгvй гэдгийг гэр хорооллын захын Бацаан хэлнэ ш дээ!!! Битгий ШОУ хийгээд байгаарай!!

    Зочин, 2017-01-12 00:46:19, 27.123.214.89

    Элбэгдоржийг шоронд хий! Эрдэнэтийг хятад эзэнтэй Худалдаа Хөгжлийн банкаар дамжуулж хувьдаа авсан. Худалдаа хөгжлийн банкны хувь эзэмшигч 62% нь Оффшорт бүртгэлтэй хятадын компани. Монголд үйл ажиллагаа явуулдаг боловч эзэд нь оффшорт бүртгэлтэй хятадын компани.Элбэгдоржийн сонгуулийн саалийн үнээ Эрдэнэт. Эрдэнэтийг хуйвалдаж, луйвардаж, хулгайлж авсан Элбэгдоржийг Солонгосын ерөнхийлөгч шиг гутамшигтайгаар яг одоо огцруул. Бос, жагс, тэмц!!! Огцруул! Шоронд хий!!! Үндсэн хууль өөрчилж хэмжээлшгүй эрхт олигархи засаглалыг тогтоох хэрэгтэй байна гэж МАНАН гийн гүйцэтгэгчид гадаад далайн эздээсээ авсан даалгавар шүү дээ. Сүүлийн 25 жил нийгмийн өмчийг хувьдаа хумж авсан хэд одоо үндсэн хууль хэрэггүй одоо зөвхөн баяжсан давхрагийн баталгаат мөлжигч давуу талыг олгогч дарлагч эрхийн хууль зүйн баталгааг бий болгож дарангуйлагч ангийг хамгаалах хууль хэрэгтэй байна, үндсэн хууль болохгүй байна гэж дайрж байгаа. Үр дүнд нь гадаадын дарангүйлагч эздийн дуулгавартай зарцын мандатыг баталгаажуулсан үндсэн хууль бэлдээд байгаа. Гучин размерийн гуталтай Гуравдугаар ангийн формтой Хүүхдийн ертөнцөөс хувцасладаг Хүүлэгч ангийн тэжээвэр Тайван Батчимэг дэвсгэртэй Таван сантиметр хуйтай Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Элбэгдоржийг шүүе - Impeach Elbedorj Уучлал: Халтар пилипин 2 Халзан америк 1 Өршөөл эрэн өргөдөл өглөө Гучин таван тэрбумийн луйварыг өршөө Гурваны нэгийг өөрт чинь өгөе гэлээ Халтар пилипин 2 Халзан америкийг 1 өршөөх Амархан мөнгөний зарлиг байлаа. Монголоо хамгаалаад тэнэгтэх үү, өөрийгөө баяжуулах боломжоо алдах уу. Монголоо бодох уу, доллараа тоолох уу. Би доллартаа хайртай. Хулгайч луйварчдад өршөөл үзүүлэн Худал ярих их амархан шийдвэр байлаа Өрийгөө бодож хэдэн доллар авч Монголоо доромжлон даапалан хараах Өгсөн хэдэн доллар гарт имрэгдээд Энэ долларт Элбэгхудалч би ямар их Хайртай хамааралтайгаа бодоод сууна Хошгороод байвал баяжаад л байна Эх оронд аюул тулгарлаа! Элбэгдорж: Манай хужааг дэмжээрэй, бид саяхан Хятад банк оруулж ирсэн бөөн хятад эрээн цаас зээллээ, хариуд нь алт, мөнгө, байгaлын баялагаа үнэгүй өгөхөөр боллоо, газар нутгаа худалдахаар боллоо, эхнэр хүүхдээ, үр садаа, ирээдүйгээ хятад банкны зээлэнд хүүлүүлж, мөлжүүлж үүрдийн үүрд боолчлуулхаар боллоо, монгол түмнийг газар нутаггүй, эрх чөлөөгүй, палестин, гүйлагчин цыган шиг, үгээгүй ядуу тэнэмэл, эх оронгүй болгохоор боллоо, харин МАНАН хятад эрээн цаастай болохоор боллоо. Одоо тэр Пүтинээс айлгүй Хятад улсын өмнө сөгдөж, толгойгоо бөхийлгөж, улыг нь долоож, боолын боол, босгоны зарц болж хормойгоо тос за юу гэж урвагч дүлзэн Элбэгдорж аргадан, тулган шаардах үгээ, өнхрүүш шиг, тоть мэт давтан, давтан данжаад аятай инээвхийлэн, баярлан хэлтэл нүүрнийх нь цоохор бараг арилав. Ардчилалын ёроолоос дэвшсэн Атга худлаар зуурсан Санхүүгийн хуйвалдаанаар томорсон Шанага луйвраар бэхэжсэн Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсан Орос хүрэн байвгайг Олон удаа молигдсон Хятад шар луунд Тусгаар тогтнолоо худалдсан Монгол түмнийг молигдсон Муу бүхнийг дэлгэрүүлсэн Микрофон барих мэргэжилтэй Молигдож хуурах увдистай Малын эмч прокурортой Мянгуужингийн философтой Ардчилал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсан Авлига Авлига гэж Ардын намаа айлгасан Эцэст нь толгойг нь эргүүлсэн Эрээн хятад цаасаар Эх орныг нь худалдсан Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна Олон долоон хошгорсон Огт баригдахгүй хулхидсан Долоон сарын нэгнийг санаачилсан Дараан сайхан нил мурьсан Баярцогт хужаагаа хамгаалсан Баттулга эх орончийг дарамталсан Бат Үүлээ баатар болгосон Байгал орчноо будаа болгосон Хятад улсад хайртай Монгол улсад халтай Хятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсан Гайгүй монголыг гадагшлуулж Гамин хятадыг нутагшуулж Онгорхой хууль батлуулж Олон хятад орогнуулж Худал хоосон хошгорсон Хорон санаагаа нуусан Олны толгойг эргүүлсэн Олон түмэнд хараагдсан Олон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасан Утас телевиз интернетийг Урд зүгээс хянадаг болгосон Заль нэг заль хоёрын дунд Зон олныг гүйлгэж захирсан Орой болгон худал ярьж Ойр ойрхон хошгорноо Ард монгол чамайг Газар нутагтай чинь хамт Гадаадад хэвлэсэн эрээн цаасаар Гайхалтай хулхидаж худалданаа Ингэж өнхрүүш дуулж хуурдаж Хятад гоймонгоо идэнгээ Чингэсийн судасгүй ч гэлээ Чин гүрний бэлтгэгдсэн Чимээгүй худал инээх Чинээнд нь тултал хуурах Худал ярьж Ардчилал сургаж Хулгай хийж Авлига авж Алтан ургийн удамгуй ч Алиа салбадайн цустай Баатар болохгүй биетэй ч Бяцхан төрсөндөө харамсаж Эцэг эхдээ гомдсон Эх монгол орныг занасан Арван сантимертийн тахтай Алцан майга алхаатай Тарвага зурам гэшгээтэй Таамаг худал яриатай Өндөг шиг бөөрөнхий Өнхрүүш болон төрсөн Одой бяцхан биетэй Онигоо болсон намтартай Намын жагсаалт гэдэг Нарийн залийн ачаар Ард түмний сонгуулийг Ардчилсан хайрцагаар тоолуулж Монголын сонгууль мэтээр Машинаар луйвардан ялж Төрийн ордонд сууж Тэрбум хужаагийн төлөө Үхэн үхтэлээ зүтгэж Үндсэн хууль өөрчилж Үүрдийн ерөнхийлөгч болох Үнэн хятадын өнхрүүш байна Гэж хошгоров Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Арван сантимитер тахтай Алцан майга өнхрүүш Хорин янзаар хошгордог Холион бантан өнхрүүш Хорин мянган хувьсагчтай хөөрцог Баярцогт Хахуулын мөнгөө оффшорддог хүүхэмсэг Баярцогт Өндөр биетэй ухаан богинотой Урвагч сэтгэлтэй худалч яриатай Утсан хүүхэлдэй уймраа яриатай Гадны гар хөл болсон Гамин чандруугий үлдэгдэл болсон Долдой биетэй долигнуур зантай Элбэгдоржоор халхлуулсан эрүүгийн элэмент Сайханбилэг нэртэй муухайбалаг үйлдэлтэй Тоглоомийн засагт тооройн үүрэгтэй Худал ярж хулгай хийж Оффшор дансанд мөнгөө нууж Оффистоо харин гэм хийж Удахгүй яллагдах гэдгээ ойлгодог Урвагч дүлзэн уйлагнан улалзан Гадаад банкны эзэддээ долигнон Гарз хохиролтой тоглоомын гэрээг Хулгайч цариалан хурдан зурдаг Хувь хүрсэндээ баярлсан урвагч Элбэгдоржийг шоронд хий! Жинхэнэ алуурчид Элбэгдорж, Бат Үүл, Баяр, Багабанди зохион байгуулалтай хуйвалдан С.Зоригийг онц хэрцгийгээр хөнөөсөн! Элбэгдоржийг шоронд хий!

    Ард түмэн , 2017-01-12 10:15:57, 174.29.12.231

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Халаагуур, тарифт тоолуур, гал дэмждэггүй өндөр даацын хөндлөн огтлолын талбай ихтэй өндөр үнэтэй кабель утсаа бас хөнгөлөлттэй үнээр өгөөрөэ. Зөрүүг нв төсвөөсөө гаргаад өөрсдөө баяжаарай!

    Зочин, 2017-01-11 18:37:29, 59.153.87.204Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Ard irged ch gsn archaatai bai l da .tegleed ogii geed bhd ter halaaguur tooluur ene teriig n idevhtei hurdan avaadogoh heregtei shde .ali bolgon algaa tosch suuhiin .

    Зочин, 2017-01-11 19:17:49, 202.9.40.91Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Иймэрхүү аахар шаахар үгсийг Ерөнхий сайд ярьдаггүй байх. Цахилгаан, дулаан, дэд бүтцийг яаж шийдэж өгөх талаар төр үгээ хэлдэг,хэрэгжүүлдэг нь дэлхийн практик. Болоогүй, өдөр хоног өнгөрөөсөн л шоу болж ёстой нэг дуусашгүй яриа болж буй нь харамсалтай.

    Зочин, 2017-01-11 20:11:20, 103.57.93.193Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. TER HALAAGUURIN MUNGIIG NI HEN TULJ BAIGAAN??????

    Зочин, 2017-01-11 22:54:04, 202.179.23.179Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Udakhgui zaigaa tavij ugukh hun shuu dee.5 sar uldev

    zochin, 2017-01-12 11:19:37, 43.228.130.169Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Энэ муу хятадын эрлийз Монголчуудыг гэртэй шатааж дуусгах бодлого барьж бна.Тэнэг Монголчууд нь цахилгааны үнэ тэглэсэн гээд бөөн бөөнөөрөө халаагуур тавиад нөгөө муудсан аалзны тор шиг замбараагүй кабелууд нь ачааллаа дийлэхгүй гал гараад гэртээтэйгээ шатаад дуусна,Монголчууд шатаад дуусахаар Хятадуудыг оруулж ирнэ....Энэ төр засаг иймэрхүү л бодлого барьж байна даа....

    Зочин, 2017-01-12 12:39:19, 202.179.31.55Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Зээлийг чинь ажилтай, орлоготой, бас банкинд баньцаалах хөрөнгөтэй хүнд өгдөг болохоос гэр хороололд амьдарч байгаа ядуучуудад өгдөггүй юм шүү дэ. Амьдрасаас тасархай хоосон юм ярихаа болих хэрэгтэй штэ.

    Зочин, 2017-01-12 13:14:11, 103.26.195.240Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. хэрэв тийм бол та и-мэйл дээр зээлийн холбоо түүнд хэрэгтэй би зээлийн зээлдүүлэгч Хатагтай Sheniqua eatman би миний дансанд өнөөдөр 5 цагийн дотор зээл авах болно гэж надад хэлье би зээл авах өчигдөр өргөдөл үед, өнөөдөр зээл авах (sheniquaeatmanloancompany@gmail.com) ноён Reberto

    ноён Reberto, 2017-01-25 15:56:23, 45.61.43.137Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Сайн байна уу найзууд, Та зээл хэрэгтэй юу? Та төлбөрөө хүртэл төлөх хүсэж байна уу? Чи хүсэж байна уу бизнесээ өргөжүүлэх? Та хийх ёстой бүх илүү нь бидэнд буцааж авах явдал юм хэрхэн мэдээлэл Эхлэхийн тулд, та нар авах вэ? Зээлийн та хүсдэг. Энэ саналыг энэ мэдээлэл Доорх дээр буцаж байх ёстой бүх нээлттэй байна цаг хугацаа. Манай зээлийн нөхцөл нь 3% хүүтэй болохыг анхаарна уу. Та Энэ нь хангах боломжийг бидэнд олгодог доор бидэнд хүссэн мэдээллийг өгөх ёстой Та зээлийн хувьд та яг зээлийн хэмжээг мэдээлэх оруулна уу. Манай компаниас зээл сонирхож уу. Таны хүссэн байна Доор заасан мэдээллийг дүүргэх ба цааш нь буцаж бидэнд авах Таны зээлийн гүйлгээ. Доорх бөглөнө үү Out Энэ мэдээлэл: Зээлийн өргөдлийн маягт {онлайн} 1) Нэр: - - - - - - - - - - 2) Улс: - - - - - - - - - 3) Мэргэжил: - - - - - - - 4) Гэрлэлтийн байдал: - - - - - - - 5) Хүчинтэй Утасны дугаар: - - - - 6) сарын орлого / Зээлийн хугацаа: - - - - - 7) Хаяг: - - - - - - - - - - - - - - - 8) зээлийн зорилго нь ?: - - - - - - - - 9) Зээлийн хэмжээ шаардлагатай: - - - - - - - - 10) Хэрэв та ?: өмнө зээл авах хүсэлт гаргасан байх - - - E-MAIL: beckymonaloancompany1@gmail.com

    Хатагтай Бэки, 2017-02-18 10:33:01, 197.211.63.120Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Скай Дэлхийн зээлийн фирм, бид хүүтэй 3% 0f дээр гарч зээл өгч байна.   Сайн өдөр эрхэм ээ / ма байна. Бид хувийн компани байдаг бөгөөд бид зээлийн хэмжээ нь бизнесийн хөгжилд 1,000 $ долларын зээл, 100 сая хоорондын зээлийн заалтуудыг нь тодорхойлоход бага хүүтэй зээл санал болгож байна: зах / бизнесээ өргөжүүлэх, өрсөлдөх чадварыг. Бид зээл нь төрөл бүрийн санал болгож байна * Хувийн зээл (барьцаалах, баталгаагүй) * Бизнесийн зээл (барьцаалах, баталгаагүй) * Нэгтгэх зээл    урьдчилгаа төлбөр байхгүй. Бид энэ зар уншиж цаг гаргасанд баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээлэл, лавлагаа нь өнөөдөр бидэнд и-мэйл илгээх skyworldloanfirm@gmail.com skyworldloanfirms@yahoo.com Сара Уильямс.

    SARAH WILLIAMS, 2017-02-20 17:54:47, 197.210.227.134Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Сайн уу     Таны санхүүгийн хэрэгцээг шийдвэрлэхэд яаралтай зээл хэрэгтэй байна уу? Бид 2,000.00-аас 50,000,000.00 хүртэлх зээлийг санал болгодог бөгөөд бид найдвартай, хүчирхэг, түргэн шуурхай, динамик, зээлийн шалгалтгүй, 100% баталгаат гадаадын зээлийг энэхүү шилжүүлгийн үед олгодог.     Бид мөн зээлээ бүх зээлийн 2 хувийн хүүтэй зээлээр олгосон .... Хэрэв та энэ имэйлээр бидэн рүү буцаж ирэхээр сонирхож байгаа бол. Хэрвээ сонирхсон бол trustfirm2010@gmail.com хаягаар бидэн рүү буцна уу Хүндэтгэсэн, Ноён Энди Trustfirm2010@gmail.com

    MR ANDY COLE, 2017-08-28 22:56:43, 197.211.59.137Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Сайн уу     Таны санхүүгийн хэрэгцээг шийдвэрлэхэд яаралтай зээл хэрэгтэй байна уу? Бид 2,000.00-аас 50,000,000.00 хүртэлх зээлийг санал болгодог бөгөөд бид найдвартай, хүчирхэг, түргэн шуурхай, динамик, зээлийн шалгалтгүй, 100% баталгаат гадаадын зээлийг энэхүү шилжүүлгийн үед олгодог.     Бид мөн зээлээ бүх зээлийн 2 хувийн хүүтэй зээлээр олгосон .... Хэрэв та энэ имэйлээр бидэн рүү буцаж ирэхээр сонирхож байгаа бол. Хэрвээ сонирхсон бол trustfirm2010@gmail.com хаягаар бидэн рүү буцна уу Хүндэтгэсэн, Ноён Энди Trustfirm2010@gmail.com

    MR ANDY COLE, 2017-08-28 22:57:25, 197.211.59.137Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. Сайн уу Таны санхүүгийн хэрэгцээг хангах яаралтай зээл хэрэгтэй юу? Бид 2000,000-аас 50,000,000.00 хүртэлх зээлийг санал болгож байна. Бид найдвартай, хүчирхэг, түргэн шуурхай, динамик, зээлийг шалгаж, энэ шилжүүлгийн үед 100% баталгаатай гадаадын зээлийг санал болгодог. Бүх зээл дээр 2 хувийн хүүтэй зээлийг бид бүгдэд олгосон .... Хэрэв та сонирхож байвал бидэнд энэ имэйлээр буцаж ирээрэй. Хэрэв та сонирхолтой бол trustfirm2010@gmail.com ашиглан эргэж ирээрэй Хүндэтгэсэн, Ноён Энди Коул Trustfirm2010@gmail.com

    MR ANDY COLE, 2017-09-01 05:41:35, 197.211.61.130Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. Танд баярлалаа, Бүх төрлийн зээлийг 3% -ийн хүүтэйгээр зээлж, Энэ нь хамгийн ихдээ € 100.00 хүртэл € 10,000,000.00 хооронд хэлбэлздэг 30 жилийн хугацаатай. Хэрэв танд зээл хэрэгтэй бол өөр өөр байх болно бидэнд бөглөсөн өргөдлийн маягтыг илгээх. БИДНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ * Гэрийн зээл * Авто зээл * Ипотекийн зээл * Бизнесийн зээл * Олон улсын зээл * Хувийн зээл Зээлийн өргөдлийн маягт Нэр: _______________ Жендэр: _______________ Нас: _______________ хаяг: _______________ Төрийн мэдээлэл: _______________ улс: _______________ Шаардлагатай хэмжээ: _______________ Сарын орлого:_______________ үргэлжлэх хугацаа:_______________ Утасны дугаар: _______________ И-мэйл: Jamesbenardloanfirm@gmail.com

    jamesbenardloanfirm, 2017-09-23 02:54:12, 199.115.118.81Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: