Колорадагийн уран гулгагч охин

Нийтэлсэн: 2017-01-10 09:00:00

Отгонбаярын Ивээл
 \цуврал ярилцлага- 29  \
 
...Америкт ажиллаж амьдарч буй монголчуудын нилээд олон нь энэ оронд үр хүүхдүүдийнхээ ирээдүйн амжилтын төлөө өөрсдийн хүсэл сонирхлоо хойш тавин зүтгэж буй.
 
Өрсөлдөөн ихтэй хэдий ч хөдөлмөр зүтгэл, авьяас чадвар, тэвчээр эр зоригоороо Америкийн орон зайд амжилт гарган тодорч буй олон монгол хүүхдүүдийн ард ийм л эцэг эхчүүд байдаг. Тэд өөрсдийн үр хүүхдүүдийн гаргаж буй амжилтаар бахархан баярлах бүрдээ "Монгол эх орныхоо өмнө" хүлээсэн үүргээ биелүүлж байна хэмээн омогшино. Колорада мужийн Денвер хотод ажиллаж амьдарч суугаа Ж.Отгонбаяр, Д.Оюунтуяа нартай энэ сэдвээр уулзаж ярилцсан юм. Тэдний охин О.Ивээл уран гулгалтын спортоор амжилттай хичээллэн Колорада мужийн тэмцээнүүдэд өөрийн насны ангилалдаа тэргүүлж буй аж. Энэ тухай хэдэн жилийн өмнөөс сонсон сонирхож байсан боловч завдал бололгүй явсаар нилээд хугацааг элээв. Энэ удаад Отгонбаярын ажлын газарт ээж охин хоёртой цаг гарган хуучилсан ярилцлагаа та бүхэнд толилуулж байна.
 
Нэг. ТҮҮНИЙ АМЖИЛТУУД
-Монголын Үндэсний Олимпын Хорооны "Алтан медаль"
-Монголын Хүүхдийн Байгууллагын "Авьяас" алтан медаль
-Soutwestern States Regional Shampionship   мөнгөн медаль
-Cup of Colorado  алтан медаль-4, мөнгөн медаль-1, хүрэл медаль-1
-Denver Invitational  алтан медаль-2,  мөнгөн медаль-2, хүрэл медаль-1
-Broadmoor Open  алтан медаль-4, мөнгөн медаль- 1, хүрэл медаль-1
-Fort Collins Classic  хүрэл медаль-1
-Pueblo Invitational   алтан медаль-2
-Colorado Spring Invitational  алтан медаль-1,  мөнгөн медаль-1
-Colorado College  алтан медаль-1,  хүрэл медаль-1
 
 
 
Хоёр. ЦЭЦЭРЛЭГТ ӨГЧ ЗҮРХЛЭЭГҮЙ БОЛОХООР ОХИНОО ӨӨРӨӨ ӨСГӨСӨН
 
 
 
-Г.Галбадрах:Охин тань энд төрсөн үү?
 
-Д.Оюунтуяа: Манай охин 2005 онд АНУ-д төрсөн. Цагаач ээж аавтай бусад хүүхдүүдийн
 
адилаар энд төрж, энд өсч байна. Би охиноо бага байхад нь цэцэрлэгт өгөхөөр шийдээд  нэлээн их судаллаа.  Бүх л "сайн" гэсэн тодотголтой цэцэрлэгүүдийг нэг  бүрчлэн судлахад өндөр өртөгтэй ч үйлчилгээ нь  сэтгэлд ер хүрээгүй.  Миний бодоход Социализмд сайн ч зүйл байж, муу ч зүйл байж. Энэ нутагт ирснээр сайн зүйлсийг нь улам их үгүйлж байна. Жишээ нь, цэцэрлэгийн асуудал дээр харахад ихэнх цэцэрлэгүүд нь  хувийн хэвшлийн, өндөр төлбөртэй, дээрээс нь хоол муутай бас тохь муутай санагдсан.
 
-Г.Галбадрах: Тийм үү? Социализмд сайн зүйлүүд байсан гэдэг санаатай тань санал нийлж байна. Харин энд өндөр төлбөртэй гэдгээс нь шалтгаалан олон монгол эцэг эхчүүд хүүхдээ гэртээ харж өсгөдөг.
 
-Д.Оюунтуяа: Ийм учраас бид энэ охиноо өөрөө өсгөсөн. Нөхөр бид 2 өдөр шөнөөр ээлжлээд л охиноо бусдын адил амьдралаар өсгөлөө. Охин маань 2 нас хүртлээ хэлд ордоггүй.  Миний урдны туршлагаар бол хэлд орох цаг нь болсон байдаг, гэтэл байдаггүй. Эмнэлэгт очих бүртээ оюуны эсвэл хэл ярианы хомсдолтой эсэх талаар лавлаж асуудаг байв. Эмч нар намайг шоолоод "Жаахан хүлээчих, аяндаа зэрэг 2 хэлээр шулганаад эхэлнэ" гэж хэлсэн. Хүүхэд 2 нас хүрч хэлд ортлоо, өөрийгөө илэрхийлж чадахгүйгээсээ болж их нервитэй байдгийг анзаарлаа. Зарим хүүхдүүд 3, 4 настай хэлд ордог, зарим хүүхдүүд бүр 3, 4 хэлээр ч зэрэг хэлд ордог гэсэн.  
 
Гурав. ЮМ ЮМНЫ ДӨР СУУЛГАХ ГЭЖ ҮЗСЭН ДЭЭ
 
-Г.Галбадрах: Охин тань бусдаас өвөрмөц ч гэдэг юм уу? содон чанар ажиглагдаж байв уу?
 
-Д.Оюунтуяа: Гэдсэнд байхын их чадалтай, намайг их хүчтэй өшиглөдөг байсан. Багадаа бас их сайн сонсголтой байсан нь манай аав, ээжээс өвлөж авсан байх. Манай аав УГЗ Лүндэгийн Дашням гэж хүн байлаа. Монголын найрал дууг хөгжүүлж байсан хүн. Урлагийхан болохоор аавыг минь "Жороо аялгуутай Жонон хонгорын Дашням" гэдэг байж билээ. Миний өвөө Сэсэржаагийн Дамчаа гэдэг хүн байсан Боржигоны уртын дууг авч үлдсэн хүн гэдэг юм. Тийм болохоор охиноо "урлагийн хүн болж магадгүй" гэж боддог байлаа. Их аятай дуулна, эвсэлтэй бүжиглэдэг.
 
-Г.Галбадрах: Тэгвэл та нар урлагийн мундаг хүмүүсийн удам юм байна шүү дээ?
 
-Д.Оюунтуяа:  Анх 6 сартай байхад нь усан санд оруулсан чинь, хөл нь сарвагнаад яг л сэлэх гээд байсан мөртлөө амьсгалах учраа олохгүй. Уйлаад орохгүй байсан ч байгалийн рефлекс нь байдаг учраас дороо сурчихдаг юм билээ. Ой 2 сартай байхдаа усанд сэлж сурсан. Их сайн сэлдэг, хараад байхад бядтай шөрмөстэй юм шиг байгаа юм. Багаас нь олон янзын зүйлийг туршиж үзэхээр юм юмны дөртэй болдог юм шиг санагдсан.
 
-Г.Галбадрах: Ер нь эцэг эхчүүд хүүхдүүдээ юунд авьяастай болохыг мэдэх гэж юм юманд л туршиж үздэг юм шиг билээ?
 
-Д.Оюунтуяа: Ой 6 сартай байхад нь охин бид хоёр балетэд явлаа. Эхний үед явах дургүй байсан ч, сургалтанд ээж нартайгаа ордог учраас тайвширсан.  Дараагийн шатандаа өөрөө ч дуртай боллоо. Нэг удаа би шилэн хоргоны цаанаас харж зогсож байснаа гэнэт ажил гараад хурдхан гарчихаад буцаад ирсэн чинь сургуулиар дүүрэн орилоон, манай  хүн бүр хамаг хүчээрээ бархираад сургууль нураах шахаад сууж байна.
 
Багш нар нь баахан чихэр боов барьчихсан аргадаад ч дуугүй болдоггүй.  Ээжийгээ хайгаад, гэнэт байхгүй болохоор нь тэгж хөглөсөн юм билээ. Тиймэрхүү паянтайгаар  бүжигчин болов. Дараа нь бид хоёр орос багш руу шилжиж, тэр багш дээрээ 7 нас хүртлээ бүжгэнд явсан юм. Ижил насны хүүхдүүд бүгд л багшийн зааварчилгаагаар хөдөлдөг бол, манай хүний давуу тал нь хүнийг их сайн дагаж хийдэг. Орос багштайгаа хичээллэж байхад энэ нь их сайн анзаарагддаг байсан.  Багшийнхаа орос хэлийг ойлгохгүй учраас хөдөлгөөн бүрийг нь анхааралтай харж,  яг дагаж хийнэ.
 
Дөрөв. УРАН ГУЛГАЛТЫГ СОНГОСОН НЬ
 
-Г.Галбадрах: Хөөрхөн дурсамж байнаа.
 
-Д.Оюунтуяа: Ивээл гурван нас гарантай байхдаа Ванкүверийн олимпын уран гулгалтын тоглолтыг зурагтаар үзсэн юм. Тэр үед Ким Юу Нагийн уран гулгалт гарч таарсан. Тэрийг үзэхдээ манай хүн эргэлдэж дагаад л, "Яг л энийг хиймээр байна, би болчих гээд л байна, надад багш олоод өгөөч" гэж гуйв. Ази хүнийг хараад бас их өөрт нь ойр санагдсан байх. Бид энэ талаар ямар ч ойлголт байдаггүй, хаана ямар багш, сургалт, ринг байдаг талаар юу ч мэдэхгүй, анхнаас нь аливааг эхлэх гэдэг бас их амаргүй юм билээ. Тэгээд хайж үзэхэд манай ажилд нэлээн ойр, замын нөгөө талын байшинд ринк байдаг болж таараад, бид 2 очиж бүртгүүлсэн. Тэгж л уран гулгалт руу анх хөл тавьсан юм даа. Уран гулгалтын спортын сайхныг нь телевизээр үзээд л баярлаж бахдаж суудаг байсан бол, одоо энэ спортын зовлон жаргал бүгдтэй нь "хутгалдаж" явна даа.
 
-Г.Галбадрах: Энэ спортоор хичээллэхэд охинд тань давуу тал байсан уу?
 
-Д.Оюунтуяа: Америкт бахархмаар зүйл бас их байх юм. Олон спортын од, мундагууд үнэхээр ийм газар төрөхөөс ч өөр аргагүй юм даа гэж маш олон зүйл дээр харагдсан. Тэр жаахан баацагнасан хүүхдүүд хажууд цанаар гулгаж, мөсөн дээр гулгахаар бүр гайхмаар. Америкчууд хүүхэд байхдаа их жижиг байдаг гэсэн. Харин манай 2 хүүхэд багадаа их том биетэй байлаа. Денвэрийн эмнэлэгт тэр өдрийн "Хамгийн том охин төрсөн" гэж хэлж байсан.
 
Хүн бүхэн миний өрөөгөөр ирж үздэг, намайг "Ээж нь" гэхээр гайхаад, "Өөрөөрөө төрчихөж байгаа юм уу?" гэж их л сонирхоцгоож байв. "Их л том баавгай шиг хүүхнээс том хүүхэд төрсөн" гэж бодсон юм шиг байгаа юм. Хүүхдүүдийн дунд манай охин тугалан дотор бяруу ороод ирсэн юм шиг их том харагддаг, сургуульдаа бол хамгийн том нь. Өөрийнхөө үеийнхэн дундаа одоо болтол их том л яваад байна. Одоо дасгалжуулагч нь "Өсгөж болохгүй шүү л гэж захиад байгаа" , тэр ч бүү хэл бид хоёрыг "Төрүүлсэн ээж аав нь мөн үү?" гэж асууж байсан.
 
-Г.Галбадрах:Тэгэхээр хэтэрхий өндөр байж болохгүй гэсэн үг байнаа даа?
 
-Д.Оюунтуяа: Хэтэрхий өндөр хүн уран гулгалтаар амжилт гаргах нь бага. Тэр их хүчтэй эргэлт буюу секунтэд 4 эргэж буудаг болоод байгаа энэ үед, ийм их хурд хүчийг авахад  өндөр байх нь хэцүү. Олон жилийн туршлагатай багш нар ингэж  зөвлөдөг. Хүүхдүүдийг яг л "Уяач нар хурдан хүлгийг унага байхад нь шинждэг" шиг, спортын олон жилийн туршлагатай багш нар хүүхдийн биеийг шинжиж дүгнэдэг юм билээ. Манай охиныг" Аав шигээ өндөр болбол хэцүү , ээж шигээ болбол яг болж байна" гэсэн. Хэр хурдацтай өсөж байгааг нь ажиглах гээд багш нь сар бүр өндөр, жинг нь хэмжиж авдаг.
 
-Г.Галбадрах: Сургаж буй хүүхдээ судлахаас гадна, Америкийн уран гулгалтын сургалтын онцлог нь өөрт тань яаж анзаарагдав?
 
-Д.Оюунтуяа: Тухайн үед охиноо "тамирчин болгоно" гэж бодоогүй. Бүжиг шиг нь хичээллүүлнэ,  нэг ч гэсэн юм сурчихвал өөрт нь хэрэгтэй гэж бодож байсан. Анх
тэшүүрээ түрээсэлж  өмсөөд л мөсөн дээр гарсан. Гулгаж чадахгүй хашлаганаас бариад унаж ойчоод, анхны хичээл нь "Хэрхэн зөв унаж сурах вэ?" гэдэг  хичээл байлаа. Тэгээд хоёр, гурван өдөр өөрийгөө бэртээхгүй яаж зөв унах, босох техникийг л зааж байсан.
 
Хоёр дахь өдөр манай хүн нэлээд хол очоод ойчив, байн байн унаад уйлаад л. Орж болдог, дээрээс нь тэшүүртэй байсан бол хүүхдээ очоод авчихмаар л байлаа даанч болохгүй. Тэсэлгүй багшид нь хэлсэн чинь  "Уйлбал уйлаг, өөрөө л босох ёстой" гэж их хатуу хэллээ. "Жаахан өрөвдөх юм бол хүүхэд сурдаггүй юм, санаа зоволтгүй хүлээж бай" гэсэн, тэгсээр байгаад  нэг л өдөр хүүхэд өөрөө босоод сурчихсан. Зөөлөн тоглоомууд мөсөн дээр тараагаад өгчихдөг, хүүхдүүд дуртай тоглоомоо авахын тулд явахаас өөр аргагүй. Энэ мэтчилэн "Яг ингэж гишгэ, ингэж алх" гэж заахгүйгээр тоглоомын арга хэрэгслээр сургадаг нь их сайхан санагдсан.
 
-Г.Галбадрах:Хүүхдүүд ээж, аавтайгаа хамтад суралцаж байгаа нь сонирхолтой санагдлаа?
 
-Д.Оюунтуяа: Хүүхэд их хурдан сурч, өдөр бүр л нэг шинэ зүйлд суралцдаг. Тийм болохоор "Өнөөдөр манай хүүхэд юу хийж сурах бол?" гэж эцэг эхчүүд нь их л сэтгэл хөдлөлтэй хүлээдэг. Нэг өдөр нь урагшаа явж, нэг өдөр нь арагшаа явж сурна, тэгээд эргэж сурна. Программ нь сар гаруйн дараа дуусаад шалгалт авдаг. Үндсэн ийм програм нь 6-7 шат үргэлжилнэ, үүнийгээ давсны дараа хүүхэд цаашаа явах сонирхолтой бол хувийн багш аваад хичээллэх ёстой. Хичээл заадаг байсан нэг багш нь манай охиныг их сонирхоод цааш  үргэлжлүүлэн заалгахаар болсон.
 
Тав. УРАН ГУЛГАЛТ БОЛ ӨНДӨР ӨРТӨГТЭЙ СПОРТ
 
-Г.Галбадрах: Уран гулгалтын спортоор хүүхдээ сургахад төлбөр нь өндөр үү?
 
-Д.Оюунтуяа: Уран гулгалт бол их өртөг өндөр спорт, багшид нь минутаар мөнгө төлдөг. Мөсөн ринк хаана байна хүн бүр тэнд л очиж тодорхой хуваарийн дагуу бэлтгэл хийнэ. Жишээ нь, Сагс бол гадаа талбайд хүссэн цагтаа хичээллэх боломжтой байдаг бол уран гулгалтад  тийм боломжгүй. Мөсөн ринк дээр хөл тавих болгондоо мөнгө төлнө . Анхандаа "Минут нь тэдэн доллар" гэхэд нь итгэхгүй, "Цагаар биш үү? гэж асууж байж билээ.
 
Америкт уран гулгалтыг өртөг ихтэй спорт гэж тооцдог юм билээ. Түүнийг бид  сүүлд л мэдсэн. Нэгэнт орчихсон учраас гарах, ухрах боломжгүй болчихсон. Охин маань энэ спортдоо маш их дуртай. Зарим зайлшгүй байдлаас байдлаас шалтгаалаад, "Миний охин өнөөдөр бэлтгэлээ тасалчих" гэвэл маш дургүй. "Миний цаг болчихлоо, явъя ээжээ" гээд яарах хүүхдийг харахаар би өөрөө хичнээн халуурч байсан ч аваад явдаг. Хүүхдийн сэтгэл гэж маш их хэцүү , өвдсөн ч өвдөөгүй юм шиг л зүтгэж байгаа охиноо харахаар "Миний охин энийгээ больчих" гэж учирлах бүр ч хэцүү .
 
-Г.Галбадрах: Тийм шүү. Америкт маш олон эцэг эхчүүд үр хүүхдүүдийнхээ төлөө ингэж зүтгэж яваа?
 
-Д.Оюунтуяа: Хүний нутагт хэнд ч юу ч тохиолдож болно. Тэгэхэд "Бидний эцсийн зогсоол хаана байгаа болон бид юунд зорьж явна вэ?" гэдэг асуултуудыг өөрсөддөө тавин сэтгэлдээ шаналах үе зөндөө. Сайн тамирчин гаргах гэж бүхэл бүтэн улс санхүүжүүлээд дийлэхгүй байхад ганцхан айл, тэр дундаа  1-р үеийн цагаач бид хэр удаан энэ санхүүгийн байдлыг тэсвэрлэж чадахыг хэлэхэд хэцүү . Үнэнийг хэлэхэд, охиныхоо хүсэл тэмүүллийн төлөө "Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөөд" л явж байна.
 
-Г.Галбадрах:Мэдээж энэ бол амаргүй асуудал. Хэрэв охин тань энэ төрөлд амжилт гаргаж чадвал улсаас, эсвэл өөр газруудаас тэтгэлэг дэмжлэг олдох уу?
 
-Д.Оюунтуяа: Хэрэв охин маань үнэхээр сайн байвал 12 настайгаасаа улсын чанартай тэмцээнүүдэд оролцож  эхэлнэ. Ер нь 14 настайгаасаа л янз бүрийн тэтгэлэгт хамрагдах боломж бүрддэг юм байна гэж ойлгосон.Уран гулгалтаар явахын тулд маш их шаардлага тавигддаг. Хамгийн анх клубын тэмцээнд орохоор болоход "Гишүүнчлэл байхгүй бол тэмцээнд орох боломжгүй" гэсэн асуудалтай тулгарсан. Америкийнн Уран Гулгалтын Холбоонд элсэж орох ёстой гээд бүртгүүлсэн. Жил болгон татвар төлж гишүүнчлэлээ сунгуулдаг.  
 
-Г.Галбадрах:Охиныхоо уран гулгалтын төрөлд үзүүлсэн анхны амжилтыг дурсвал?
 
-Д.Оюунтуяа: Колорадогийн клубын тэмцээнд ороод анхны" Алтан медаль"-иа авсан. 4 нас хүрээгүй байсан болохоор бүр өмнөөс нь сандраад, охиноосоо "Юу хийхээ санаж байна уу?" гэж асуутал миний охин, "Би юу хийхээ сайн мэдэж байгаа ерөөсөө санаа зоволтгүй, зүгээр л надад итгэчих" гэж хэлээд гараад явсан. Би ийм жаахан хүүхэд ингэж хэлэхийг сонсоод бүр цочоод.
 
Охиноо энэ спортод бүр сэтгэлээсээ дурлаад байгааг л мэдэж байна. Тэр "Алтан медаль"-ийг хүртээд маш их урам зориг авсан даа. Дараа нь мужийн аварга шалгаруулах тэмцээнд, дараа нь хамгийн том тэмцээн болох Америкийн баруун өмнөд бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо. 15, 16 мужаас хүүхдүүд ирж оролцдог энэ тэмцээнээс "Мөнгөн медаль" авсан.
 
-Г.Галбадрах:Амжилт гаргах хэрээр тавигдах шаардлага нь өндөр болж байгаа байх?
 
-Д.Оюунтуяа: Уран гулгалтаар хичээллэхдээ "Тамирчин" гэсэн статусаар явахын тулд тавигддаг гол зарчим нь, жилдээ 5-6 удаа тэмцээнд оролцох ёстой. Тэгж байж байнгын бэлтгэл хангана, нэг ч бэлтгэл тасалж болохгүй. Хүүхдүүд зун амарч байхад миний охин амралт авах боломжгүй байдаг. Урт хугацаагаар ийш тийш явахыг хүртэл багш нь хорьсон. Хоногоос илүү хугацаагаар мөсөн дээр гаргахгүй байхад л байнгын бэлтгэл доголдоно гэх мэтчилэн ийм өндөр шаардлага тавихаар бид өөрсдийнхөө хүслээр хаашаа ч хамаагүй явах боломжгүй болчихоод байгаа. Өөрсдийнхөө төлөө биш, хүүхдийнхээ төлөө л амьдраад, амьдралын  зорилго маань их өөр болоод байгаа.
 
-Г.Галбадрах: Хүүхдүүдийнхээ төлөө зарцуулж буй цаг мөч болгон үнэ цэнэтэй болдог гэдгийг анзаарч байна?
 
-Д.Оюунтуяа: Би жишээ нь үндсэн 8 цагийн ажилтай хэрнээ өдөрт хүүхдүүдээ 2-3 юманд хүргэж өгч, авах зэргээр олон цагийг машинаар явж өнгөрүүлнэ. Өөрийнхөө ажлын цагийг  мөсний цаг, багшийн цаг, балет усанд сэлэлтийн цагт, хичээлийн цаг гээд бүх зүйлд тааруулж зохицуулна. Энэ охин бас сургуульд явна, сурах цаг хэрэгтэй, зүгээр л нэг мөсөн дээр гулгадаг хүүхэд болгомооргүй байдаг. Тийм болохоор сайн сургуульд явж сайн сурдаг. Иймээс л бид энэ амьдралд " Цаг бол алт" гэдгийг алхам тутамдаа мэдэрч,  минут бүр маш их үнэ цэнэтэй яваад байгааг л ойлгож байна. Хааяадаа найз нөхөдтэйгээ уулзан гарч орохыг бодох авч боломж ер нь байхгүй талдаа шүү.
 
-Г.Галбадрах: Миний хувьд уран гулгалтыг спорт урлагийн хослол гэж харж дурладаг.  Гэхдээ энэ спортод хэрийн хүн тэнцэж тогтоно гэж үү?
 
-Д.Оюунтуяа: Уран гулгалт бол спорт, урлаг хоёрын хослол. Балетгүйгээр хэзээ ч уран
гулгалт хийдэггүй, заавал байх ёстой зүйл. Манай охин Оросын сонгодог урлагийн өлгий болох Перьм, Москва, Ленинград хотуудад төгссөн 3 багшийн хамтарч байгуулсан
"Classical Ballet of Colorado"сургуульд явдаг.  Урлаг спорт хоёр яг адил их хатуу дэглэмтэй.
 
 Зургаа. СПОРТОД ХАМГИЙН ХЭЦҮҮ НЬ БЭРТЭЛ ГЭМТЭЛ
 
-Г.Галбадрах:Ийм спортод их зардлаас гадна их эрсдэл дагалдаж явдаг байх?
 
-Д.Оюунтуяа: Ноднин манай охин гимнастикийнхаа хичээлд явж байгаад бэртэл авсан.  Тамирчин хүнд бэртэх шиг их зовлон байдаггүй юм билээ. 5-6 сар физик эмчилгээ хийлгэсэн. " Булчин  гэмтсэн нь  хамгийн муу нөлөөтэй, тэрний оронд яс гэмтэх нь дээр" гэж багш нь бүр толгой сэгсрээд байсан. Хэдэн сар хөл нь нугарч чадахгүй мөсөн дээр ч гараагүй, тэр бол эмгэнэлтэй их хэцүү үе байлаа.
 
Өөрөө зах зухаас нь мэдрээд, одоо бол тамирчдыг бүр зүрх сэтгэлээрээ мэдэрч өрөвддөг болсон. Дараа нь мөсөн дээр гарахад  үеийнхээ хүүхдүүдээс хоцроод төсөөрчихсөн байсан. "Өдөр болгон мөсөн дээр гарах ёстой" гэдгийг үнэхээр сайн ойлгосон. Ер нь спорт бол "Хэн их хөдөлмөрлөж чадна, тэр хүн амжилтанд хүрч үеийн хүмүүсээс сугарч гарч ирэх боломжтой" гэж ухаарч байгаа. Одоо бол гайгүй байгаа ч заримдаа "Өвдөөд байна" гэдэг, зааврын дагуу мөсөн дээр гарч болно гэсэн үед нь мөсөн дээр гарсан. 
 
-Г.Галбадрах:Нөгөө талаасаа спорт залуусыг амьдралын зорилготой болгодог байх?
 
-Д.Оюунтуяа: Хүн зорилготой байх их сайхан юм, жаахан байлаа гээд багададгүй юм байна. Би сүүлийнү үед охиноосоо өөрөө их суралцаж байна. Ийм жаахан ч гэсэн их зүйл мэдэж ойлгодог. 3 настай байхдаа өвөл нэг халуурсан юм. Тэгэхээр нь "Хичээлээсээ чөлөө авъя" гэсэн чинь "Үгүй" гээд гүрийсээр байгаад очиж гулгасан. "Найзуудаасаа хоцорчихно"  гээд хичээлээ таслах их дургүй. Фейсбуук дээр нэг балетчин охин point shoes дээрээ гарчихсан, хамаг хуруунаас нь цус гарчихсаныгаа ороогоод боочихсон зураг тавигдсан байсан даа. Тэрийг хараад өөрийн эрхгүй нулимс гарч байв. Хүмүүс үүнийг л ойлгож хардаг л болчихвол "Амжилт гэдэг хямд биш" гэдгийг мэдэрнэ.
 
Хүмүүст энэ урлаг спортын гайхалтай сайхныг үзүүлэхийн тулд ард нь жүжигчид, тамирчид хэдэн цаг, хэдэн сар жилээр, хичнээн удаа хугарч, хичнээн ихээр нулимс  цусаа гоожуулж байгааг бид мэдэхгүй. Бид бахдаад алга ташаад баярлан шагшаад байгаа үзүүлбэр болгоны ард хөлс хүч, эрсдэл байдаг гэдгийг би зүрх сэтгэлээрээ ойлгож мэдэрч байгаа.  Өнөөдөр уран гулгалтын тоглолт үзэхээр сайхныг нь харж чадахгүй, цаадах аймаар хэсгийг нь бодохоор сэтгэл өвддөг болж байна.
 
Долоо. ОХИНЫ МИНЬ ИРЭЭДҮЙ
 
-Г.Галбадрах:Тийм шүү, энэ бол маш их эрсдэлийг давж байж хүмүүст баяр баясгаланг өгдөг. Тэр хэрээрээ тэд бусдаас огт хүмүүс болон төлөвшдөг гэж би боддог юм?
 
-Д.Оюунтуяа: Олимпийн төв дээр олимп дэлхийн аваргууд эд нартай хамт бэлтгэл хийдэг юм. Энэ Олимпийн төвд нэг ээлжинд 15 хүний багтаамжтай бөгөөд илүү хүн оруулдаггүй. Хэрэв хүн нь дүүрчихвэл" Уучлаарай танд зай байхгүй байна " гээд олимп, дэлхийн аварга байсан ч бусадтай адил хүлээнэ. Тэд ямар нэгэн илүү эрх ямба хүлээдэггүй, бусад хүмүүс болон хүүхдүүдтэй хамтдаа дугаарлаад л билетээ авдаг.
 
"Хүлээж байгаад 10 минутын дараа энэ 15 хүнээс хэн нэг нь ирэхгүй бол та орж болно, хэрвээ үгүй бол зай гаргах боломжгүй" гэдэг. Олимпын, дэлхийн  аварга ч бай, хэн ч бай яг ижил зарчим үйлчилдэг нь маш сайхан. Олимпын аваргууд нь эд нарт хаалга онгойлгож, хөгжмийг нь тавьж өгнө гээд л орчин нь их гоё урам зоригоор дүүргэж байдаг. Тэр хүүхдүүд олимпын аваргуудаа харж хамтдаа гулгаад, эд нар чинь дэмжээд сүйд болно, зургаа авахуулна, "Энэ хөдөлгөөнийг хийгээд өгөөч" гэхээр нь цуг хийнэ, нэн гоё орчинтойг хүн хараад өөрийн эрхгүй баярладаг. "Би" гэдгээс илүү, миний уран гулгалтын" хамт олон" гэдэг сэтгэлгээг бүр 2-3 наснаас нь эхлээд өгчихнө.
 
-Г.Галбадрах: Гэхдээ охин тань нэг бодлын азтай, ийм сайхан орчинд ингэж төлөвшинө гэдэг ?
 
-Д.Оюунтуяа: Манай охин Монголдоо үнэн голоосоо хайртай, очиж үзээгүй хэрнээ "Миний Монгол" гэж ярьдаг юм.  Охиныхоо сургуулийнхаа самбар дээрээ хийсэн байсан бүтээлийг хараад өөрийн эрхгүй нулимс минь гарсан шүү. "Миний сайхан Монгол" гэсэн сэдвээр 5 хуудас зохион бичлэг бичээд, тооноор нь утаа гарсан гэр, морь зураад, хажууд нь" миний Монголын уянгат сайхан хөгжим намайг байнга бүүвэйлж байдаг" гэж бичсэн байлаа. Тэр энэ бүгдийг л интернетээс өөрөө хайж олдог. Миний санаанд ороогүй зүйл л энэ хүүхдээс гардаг. Их сонин, судсан дотор нь яалт ч үгүй монгол цус урсаад байгаа юм даа.
 
Алхам тутамдаа энэ бүхнийг мэдэрдэг. Ангийхандаа "Үүнийг сонс" гээд хүүхдүүдийн дуулсан "Монголын төрийн дуулал" үзүүлж, сонсуулсан байгаа юм . Би заримдаа болгоомжилдог юм, хэтэрхий үндсэрхэг гаргаад байвал Америкт дургүй. Гаргах юман дээрээ гаргаж, дарах ёстой үедээ дарахгүй  "Би Монгол хүн" гээд байвал болохгүй. Монгол хөгжим сонсоод уйлдаг, шинээр гарсан Монгол СД бүрийг сонсоно. Эгчийгээ зэмлээд л "Наад Хип хоп чинь аягүй, энэ Монгол хөгжим жинхэнэ аялгуу" гэж сургаад байгаа юм даа. \инээв\
 
-Г.Галбадрах: Сайхан сонсогдож байна шүү? Охиныхоо ирээдүйг хэрхэн төсөөлж байна даа?
 
-Д.Оюунтуяа: Охины минь ирээдүй  "Хонгилын үзүүрт гэрэл гэдэг" шиг л байна, чадах
хүртлээ л явна. Бид охиндоо "Аав ээжийнх нь боломжинд хязгаар байгаа, тэр хүртэл амжилт гарга. Дараа нь чи өөрөө л өөрийнхөө хувь заяаг шийднэ шүү" гэж хэлдэг. Өөрөө ч энэ талаараа маш сайн ойлголттой.  Эндэхийн хүмүүс хүүхдүүддээ сэтгэл зүйч авдаг юм
байна билээ. "Тэмцээний өмнөх стрессийг яаж дарах вэ?",  Тэмцээнд нь яаж бэлдэх вэ?" ,
"Өрсөлдөгчтэйгээ яаж харьцах вэ?" гэхчилэн сэтгэл зүйчийн тусламжтайгаар бэлтгэдэг. Бид нар одоохондоо тэрийг нь аваагүй "Монголчлоод" өөрийнхөөрөө л хийгээд байгаа. Гэхдээ Монгол ухаан бол бүхнээс илүү . Бид энэнд чин сэтгэлээсээ итгэдэг.
 
-Г.Галбадрах: Та нартай уулзаж ярилцсандаа их баяртай байна. Охиныхоо төлөө зориулж буй цаг зав, мөнгө санхүү, сэтгэл зүрх тань хэзээ ч талаар болохгүй гэдэгт итгэж байна. Магадгүй хэдэн жилийн дараа уран гулгалтын ертөнцөд Монголын төрийн далбааг мандуулж, төрийн дууллыг эгшиглүүлээд зогсож байх ч юм бил үү?
 
-Д.Оюунтуяа: Ерөөлөөр болог. Таныг ч бидэнтэй зорьж ирж уулзан ярилцсанд их баярлалаа. Бидэнтэй адилхан харийн нутагт өөрсдийн үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө өөрсдийгөө золиослоод ч болов зүтгэж  байгаа олон монголчууд бий. Энэ бүхэн нь Монголын ирээдүй үеийнхний төлөө бидний хийж буй хөрөнгө оруулалт бас хувь нэмэр гэж бид боддог юм. Жаргал зовлон адилхан эдэлж буй бүх монголчууддаа баяр хүргэж, амжилт хүсье. Сайхан сэтгэл, хичээл зүтгэл болгоны ард заавал амжилт дагалдаж явдаг.
 
...Өртөг өндөртэй, эрсдэл ихтэй уран гулгалтын спортоор Америк гүрэнд амжилт гарган өсөж яваа О.Ивээл охины ирээдүйн талаарх түүний эцэг эхийн санаа зовинолтой, миний сэтгэл адил байлаа. Хэрэв санхүүгийн боломжгүй дээрээ тулан энэ спортыг орхих бол, энэ охины спортод чин зүрхнээсээ дурласан зүтгэл, энэ олон жил зүтгэсэн зүтгэл хөдөлмөр талаар болбол хэн хохирох бол? Монголчууд бид одоо л хичээж эхэлж буй уран гулгалтын спортын төрлөөр Олимпод тамирчин бэлтгэхэд хэр их зардал, хэр их хугацаа зарцуулах бол?
 
Өдийг хүртэл өөрсдийнхөө боломж чадлаар охиноо бэлтгэж чадсан энэ боломжийг  цааш нь Төрийн хэмжээнд анхаарч, үргэлжлүүлж болохгүй юм болов уу? Энэ бол зөвхөн О.Ивээл охинтой хамаатай төдий биш,урлаг спортын олон төрөлд яг О.Ивээл шиг гарч ирж буй олон монгол хүүхдүүдийн хувь заяа, ирээдүйн асуудал мөн. Өндөр хөгжилтэй орнуудын боломжин дээр амжилт гарган гарч ирж буй залуусаа" Монголын баялаг " гэж тооцох цаг нь айсуй. Тэд чинь Монголын минь ирээдүй. Тэдний цээжинд Монголын төрийн далбаа намирч, зүрхэнд нь Монголын төрийн дуулал эгшиглэж байгаа ч юм бил үү? Түүнийг нь дэлхийн хэмжээнд сонсгох нь та бидний ухаанаас шалтгаалах буйз.
 
 Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
  2017-01-10
СУРТАЛЧИЛГАА :

30 сэтгэгдэл харуулж байна        

  1. mundag ohin bn uragshaa bitgii uhar bayarlalaa amjilt

    mongolbold, 2017-01-10 11:22:07, 103.229.122.78Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Ene bertegchid Mongoliig yu gej bodood baigaa yum be? Eh ornoo orhij hunii nutagt tsagaachilchaad bas mungu, halamj nehdeg? US-n Microsoft-d ajillaj baigaa mongol garaltai tsagaach-aas UB-n gudamjiig shuurdej baigaa mongol hun manai mongol undestnii huvid iluu erhem baih yostoi. Iim uzel bodloor bid ireedui uiee humuujuulbel bid bosood l irne.

    irgen, 2017-01-10 12:17:09, 75.66.200.179Хариу бичих

  4. Fuck you

    Зочин, 2017-01-10 13:59:16, 23.119.122.63

    Охин, түүний аав, ээжийн зүтгэлийн тухай уншаад нулимс гарлаа. Энэ бол үлгэр жишээ болох үйл ажиллагаа. Ивээл охин спортод өндөр амжилт гаргадаггүй юм гэхэд, өөр салбарт бас л толгойд явж явах хүн болох юм байна. Гэхдээ спортод ч амжилт гаргаад эхэлчихэж. Би Монголдоо байдаг хүн: охин, түүний аав, ээж нараар бахархаж байна, та нарт амжилт хүсье!

    Зочин, 2017-01-11 10:11:40, 203.91.114.170

    Chi uuruu yavj chadaaguidee ataarhaa yu?! Chamd gadaadad garch, hen negnii tuslamj demjleggui zuvhun uurtuu naidan amidrah, ajillaj ursulduj deesh garch ireh zorig zurh baihgui! Hudlaa eh oron, Mongol, Chinges gej tseejee balbadag murtuu tatsan tamhinii ishee hogiin savand hiichih chadalgui, unencheer ajlaa hiigeed tatvaraa tulchih uhamsargui yumnuud ni end huuramch luivarchin turteigee hamt halamj nertei hulgain mungunuus hurtej bertegchin amidralaar amidarch baigaa ni unen.

    Зочин, 2017-01-11 11:32:08, 122.201.23.74

    Таны нэр:

    Тайлбар:

  5. Эх орондоо бүтээж байгаа баялаг бүр Монголд шингэж үлдэнэ. харин өөрсдийнхөө төлөө цагаачдын хийж байгаа нь тэр улсдаа, болон цагаачийн амьжиргаанд хэрэг болно. Иймд цагаачилсан л бол олон юм ярилгүй цаашаа л яв.

    Иргэн, 2017-01-10 13:01:12, 202.179.24.205Хариу бичих

  6. Tsagaachin harlasan hun xoeriinhoo yalgaag medseniihee daraa olon yum bichij bai za dunhuu mal mini

    Baagii, 2017-01-10 13:54:53, 24.188.155.160

    Mash zuv. Ene hun ih unen zuil helsen baina. Shine eh orondoo assimilate hiih heregtei. Urund barigdsan Mongol ulsad tsagaachdad zartsuulah mungu baihgui. Mongoliin tatvar tulugchid ch zuvshuuruhgui.

    irgen, 2017-01-10 22:46:53, 75.66.200.179

    пээ яасан аймаар бэртэгчин хүмүүс вэ яанаа яана

    олонбаяр, 2017-01-13 12:06:42, 202.179.11.10

    irgeniig demjij bn!! uhaalag hariult baina! tuunees bish bertegchin hariult bish bn! bitgii alivaag mushgij muiharlaj bai!

    Зочин, 2017-01-16 23:11:15, 70.174.163.62

    amerik tivd tsagachlaad amidarch bgaa bugd l 40/7 tsag shal ugaagaad ch shavhaa zuuraad ch bolov ajillaad hoyor idehgui hooson honohgui amidardag! tuuniig odoo hul deeree bosson Mongol geh uu! arai ch de! Mongol huniig ih doromjijlj bh shiv de! hul deeree bosohiin tuld 0harin jinhene hudulmurluh heregtei honogiin 24 tsagiin 20 tsagt ni ajillaad ch bolov! tuuniig l hul deeree bosno gedegiin! hul eeree bosson humuusiin gol ni honogt 2 tsag untaad 22 tsagt ni ajillasan baidag yum da!

    Зочин, 2017-01-16 23:20:32, 70.174.163.62

    Таны нэр:

    Тайлбар:

  7. hurai 3

    Зочин, 2017-01-10 13:51:27, 99.57.27.13Хариу бичих

  8. Манай монголчууд дунд нутагаа хаяаад цагаачлаад хуний нутагт амьдраад яваа улсууд монголчуудын дундаас хамгийн авхаалжтай сэргэлэн зоригтой сор болсон залуучууд яваад огч байгааг ойлгохгуй,тэд бол Монгол улсын баялагийн нэг хэсэг гэдгийг ухаарахгуй тэнэгтээд олон долоон юм яриад байдагнь тун утгаггуй санагддаг.Хуний нутагт хол дээрээ босох гэдэг бол тун хэцуу байгалийн болон амьдралын толоо шалгарал болдог.Цагаачлаад яваа монголчуудын ихэнхнь энэ шалгаралыг амжилттай даван туулж хол дээрээ босон эдийн засгийн боломжтой болсон байдаг.Энэ боломжийг Монгол улс тодорхой хэмжээгээр яваандаа зов ашиглаж сурах хэрэгтэй!Дэн Сяопин Хятад улсыг 1978 оноос баруунд амьдардаг Хятад цагаачдын тусламжтайгаар тэдний хоронго оруулалтаар босгосон юм шуу!

    Зочин, 2017-01-10 19:32:51, 79.139.142.86

    Mongoldoo baigaa huuhduudee l ehnii eeljind iveen tetgej tuslah yostoi tur zasag! yu ve avhaaljtai baih ni uurt ni heregtei bailgui de! yahaaraa hamgiin avhaaljtai ni gej amerikt gej! buh uls ornii hamgiin yaduu humuus l gadaadad tsagaachilj ntr!!!

    yagaad tur zasag iveeh yostoi gej!!, 2017-01-16 23:09:00, 70.174.163.62

    Тэнэгтээд байгаач!Монголдоо ядуу зудуу амьдарч байсанч зурх зориг гаргаад зээл хуулаар монго олоод ор тавиад,боон монгоний ороор виз гаргуулж зардлаа даагаад тив алгасаад нисээд ирсэн хумуус бол хамгийн зоригтой,шийдэмгий,ухаантай,пор болсон хумуус байдгийг би ярьж хэлээд явка юм бил энэнд один улсын статисикийн тооцоогоор ингэж гардаг юм за юу?Биеэ отоод залхуураад оороо оорийгоо омоорч оровдоод ядуугаа гайхаад сууж байгаа матарууд более Монголдч бай хаанач бай оодлохгуй гуйлгачин хэвээрээл улдэнэ!

    Зочин, 2017-01-17 00:29:15, 79.139.142.86

    Таны нэр:

    Тайлбар:

  9. Бөмбөрцгийн нөгөө бөөрөнд Монголынхоо нэрийг гаргаад явж байгаа "нялх амьтан"ы гаргаж буй амжилтанд баярлаж хөөрөхийн оронд бэртэгчин цагаачнаар нь доромжлон уурсаж суудаг бохирдсон бодолтонгууд сэтгэгдэл бичихээ түтгэлзвэл яасан юм бэ? "Урмыг нь хугалахаас ууцыг нь хугал" гэдэг юм. Авъяаслаг монгол охин Ивээлдээ, түүний аав, ээж нарт эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Их авъяас ивээн тэтгэгчийг өөртөө татах болтугай

    Т. Батмэнд, 2017-01-10 21:05:57, 145.255.151.84Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Amjilt husie, mьndig bna shuu dee

    Zochin, 2017-01-10 23:49:26, 202.9.41.221Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Bugd Negligee demjij baiya, hunii nutagt hezuu shuu dee, bitgii buuj uguurei, amjilt

    Зочин, 2017-01-10 23:50:29, 202.9.41.221Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. fucking American idiot girls

    монгол, 2017-01-10 23:55:40, 185.57.74.53Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Ивээл охинд болон эгчид нь аав ээжид нь чин сэтгэлээс талархаж улам их амжилт гаргахыг хүсье. Ингэж их хичээж амьдарч яваа та нарыг сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.

    Зочин, 2017-01-11 02:49:39, 49.0.206.41Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Har tsagaan hel am, yuu ch boloogyi baihad jaahan amitaniig yuun ch ih bichdeg yum be... haa ch baisan yum...olimpiin avarga bolloo gesen hoinol iimerhyy yum bich, ternees naana hyyhded hel am hyrne shyy dee setgyylch guai bolon eejee

    ..., 2017-01-11 03:23:16, 88.207.194.129Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Mundag ohin baina. Amjilt.

    amjilt hus'e, 2017-01-11 04:17:21, 123.152.194.217Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. ОЛИМПИЙН АВРАГА БОЛООРОЙ ГЭЖ ЕРӨӨЕ.

    ЗОЧИН, 2017-01-11 11:21:40, 59.153.114.127Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Амжилт хүсье.Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж, уран гулгалтын дэлхийн аварга, цаашлаад олимпийн аварга болохыг ерөөе. Итгэж байна шүү

    АМЖИЛТ, 2017-01-11 13:22:42, 202.180.220.172Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. МАНАЙ СПОРТЫН ЯАМ АЖИЛЛААД Ч ИЙМ ТОВШИНД ХУРЭХГУЙ БОЛОМЖГУЙ ГЭТЭЛ ЕНЕ ХУУХЭД ААВ ЭЭЖТЭЙГЭЭ ЧАДЧИЖ. ТЭГЭЭД БИД ОДОО. ДЭМЖЭЭД ЯВАХ АРГА БАЙХГУЙ ЮУ. УУН ДЭЭР Л. МОНГОЛОО ГЭСЭН СЭТГЭЛ. ЗУТГЭЛ ХАРАГДАНА ДАА. БАТТУЛГА ЖУДОГ ЯМАР БОЛГОВ. САЙН ЗУГТЭЭ. ЧИГЛЭСЭН Л БАЙНА ШУУДЭЭ. ХУМУУСЭЭ Э

    Bat, 2017-01-11 15:32:33, 202.21.106.155Хариу бичих

  28. Зугээр энгийн жижиг усгээр бичиж болдоггуй юмуу?Ингэж хашгирч том усгээр бичихийг чинь гадаад ертонцод хагас галзуу хуний ажил гэж уздэг юмшуу!

    Зочин, 2017-01-13 17:57:48, 79.139.142.86

    Таны нэр:

    Тайлбар:

  29. ивээл охин болон аав ээжид нь энэ хорвоогийн сайн сайхныг хүсэн ерөөе одоо монголдоо байгаагүйч ирээдүйд нутагтаа ирж дэлхийд монголыг дуурсгана гэдэгт бүрэн итгэж байнаа ивээл охинд монгол хүний цус гүйж байгаа шүү дээ ямар америкийн эрлииз биш

    энхжаргал, 2017-01-13 12:04:13, 202.179.11.10Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. Юуу гээд бас хадуураад туйлшраад явчихваа?Энэ хуухэд хэдийгээр монгол эхэцэгтэй боловч олимпийн аврага болоод ход дээрээ босвол Америкийн нэрийн омноосл америкийн тамирчин болж явна гэдэгнь тэмээндч ойлгомжтой асуудал!Монголд ирээд юу хийхийн?Хонь малтай мосон дээр гулгахуу?Америкт холоо Олсон хун нусаа хацартаа наасан угээгуй ядуу хоосон Монголд ямар улуугээ хийх гэж буцаж ирэхийн?Тэрний толоо энэ эцэг эхнь одор шоногуй ажилж бух чадал тэнхээгээ барж суугаа юмуу?Тэнэг мунхагаа бусдад буу гайхуулаад бай!Муу орчингоос зайлж богсоо отсон хун хэзээ байтлаа тэр муу орчинруугаа эргэж ирж байсын?

    Зочин, 2017-01-13 18:05:36, 79.139.142.86Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. Үр хүүхдүүдийнхээ төлөө нарийндаа бол Монгол улсын төлөө харь оронд ажиллаж амьдарч яваа гэр бүл эцэг эхчүүдэд амжилт сайн сайхныг хүсье. Эцсийн дүндээ энэ бол хараагаад байх зүйл биш үр хойчоо өнгөтэй өөдтэй байлгах гэсэн монгол хүний л ёс жудаг шүү дээ. Монгол хүнээс төрсөн хүүхэд хаа ч монгол л байдаг тэдэнд зүрх сэтгэл, төрсөн биш ч өлгий нутаг бий.

    Зочин, 2017-01-14 12:12:02, 24.56.183.104Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. Yariltslaga avch bga ugch bga 2 teneg socializmiig magtaad bh yum. Ta 2 socialismtaigaa bsn Bol odoo USA-d suuj bhgui l bsn bh daa!! Hotsrogdson, Taarsan 2 bn daa...

    Zoo bin, 2017-01-15 02:54:16, 103.229.120.7Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: