Тусгаар тогтнолын бэлгэдэл болсон Төгсбуянтаа дагана

Нийтэлсэн: 2017-01-05 16:05:00

Жил бүр цагаан сарыг хэзээ хийх вэ гэж хэрэлдэж маргалддаг, энэ чинь ийм шүү дээ, тийм шүү дээ гэсэн үг их явах юм. 
 
1-рт, жил бүр Хятадын ёсыг баримтлагч хэдэн хүн үл бүтэх юм яриад, ганц хоёр хэвлэл дэвэргээд байгаа болохоос, маргаантай юм байхгүй, монголчууд уламжлал ёсоороо л Цагаан сараа нэгэн өдөр хийж золгосоор ирэв. 
 
2-рт, Цагаан сараа хэзээ хийх учраа олохоо байчихаад, шинээр тогтоох гээд санал асуугаад хураагаад байгаа юм ч үгүй. Монголын тооллоо дагаж, бүх юм болдгоороо л болно.
 
Зарим хувь хүний хувьд л хаанахын Цагаан сарыг ёслон өнгөрүүлэх вэ гэсэн асуудал гараад байгаа юм байлгүй. Хятадынхыг уу, Монголынхыг уу гэсэн...
Билгийн тоолол буюу сарны календарь нь маш эртний түүхтэй. Түм түмэн жилийн өмнө хувилбарууд нь үүсч байсан анхны календарь юм. Манайх бол энэтхэг гарвальтайг, Хятад өөрийн гарвальтайг хэрэглэж ирлээ. Өвөг дээдэс маань бүр Хүннүгээс ч өмнөх үеэс, хэрэв гаднаас соёлын элемент авч хэрэглэх болбол, уусаж ижилсэх эрсдэлтэй хөрш улс түмнээс хүртэхгүй байхыг эрмэлздэг байсан уламжлалтай.
 
Цаг тоолол нь юуны хөдөлгөөний баримтлах, ямар цаг ууртай, улиралтай газарт тохирох зэргээсээ болж, хэдэн арван төрөл. Жилийн үргэлжлэх хугацаа нь ч ялгагдна. Энэ нь тэр нь туйлын үнэн гэх аргагүй юм. Аль аль нь л өөрийнхөөрөө зөв. Азид энэтхэг, хятад, ислам маягийн олон цаг тоолол байхад гагцхүү Хятадыг дагана гээд байгаа нь утгагүй. Монголын цаг тооллоо дагах нь яаж ч бодсон зүйн хэрэг.
 
Хятадад Шангийн үед нь цаг тооллынх нь суурь тавигдаж, олон дэг үүссэнийг Чинши хуанди хаан нь нэг мөр болгон, зарлигаар тогтоож байжээ. Бага зэрэг засаж боловсруулан өдий хүртэл хэрэглэж ирснийг шар зурхай гэж байна. Чингис хаан, эсвэл Хубилай хаан буй болгосон юм шиг яриад байгаа нь ямар ч үндэсгүй юм.
 
Дэлхий даяар хятад зурхай гээд мэдээд байхад, манайд л Намсрай зэрэг хүн монгол зурхай гэдэг нь хачин. Чингис хааныг гэж хэлэвч, Чинши хуандиг дагах гээд байх нь сонин. Хятадын комнамын Банчин богдыг дагадаг Санждорж зэрэг лам нарын фракцийнхны будлиантай үйл ажиллагааны хэв шинжит бүрэлдэхүүн хэсэг юм даа.
Хөхнуурын Сүмбэ хамбо Ишбалжир гэдэг эрдэм билэгт хувраг хүмүүн түвдийн сар, нарны хоёр янзын тогтолцоог судалж, өөрийн үзэл онолтой нийлүүлэн Төгсбуянтын зурхайг зохиосон нь монгол зурхай юм. Монгол цаг тоолол ч юм. Үүнийг өдий хүртэл баримталж ирлээ.
 
Хятад улс шар зурхайгаа төрийн зурхай гэх бөгөөд, харьяат иргэд нь цөм дагах ёстой гэдэг. 1911 онд Богд хаант Монгол улс тусгаар тогтнолын бэлгэдэл болсон Төгсбуянтын зурхайгаа дээдлэнэ гэж мэдэгдэж, Олноо өргөгдсөний оноо тоолж эхлсэн. Харин ДИУ Төгсбуянтын зурхай нь Хятадын төрийг дагаагүйн бэлгэ тул даруй больж, шар зурхай хэрэглэхийг дахин дахин шаардаж байв.
 
Гэтэл өнөөдөр дэлхийн бараг хамаг улстай дипломат харилцаатай тусгаар тогтносон улс гүрэн байж, Хятадын төрийн нэгэн бэлгэ болсон тооллыг л дагахгүй бол болохоон байчихаад байгаа юм шиг бужигнахын учир юу вэ? Хятад соёлтой цөөн улс хэрэглэж байгаа болохоос, Ази хэрэглээд байгаа юм алга, энэтхэг, ислам маягийн соёлтой олон улс орон өөр сарны тооллыг янз бүрийн байдлаар хэрэглэж байна. Түвдийн дарлалаас салъя ч гэх шиг. Түвдийн дарлал алга, манайх Түвдээс соёлын нөлөөг өөрсдөө анх залж авчирч, дэлгэрүүлсэн байдаг юм.
 
Манай баяр цэнгэл нь заавал гадныхтай адил байх ямар ч албагүй. Үндэстэн гэдэг бусдаас аль болох өөр байхыг хичээдэг болохоос, адилхан болохыг зорьдоггүй юм. Яс үндсийн мэдрэмж нь балардаж, овор сүр ихтэйг дууриах сэрэл нь давамгайлсан хүмүүс тийм юм ярьж байгаа бий вий. Энэ жил хятадын цаг тооллоор Цагаан сар хийвэл хамгийн хүйтэн үе тохиох юм байна. Тийм хавар гэж байх уу. Монголынхоороо хийвэл бууз хөлдөөх уламжлалт асуудал босч ирнэ. Хавар гэж урьтай л...
Монгол улс үндэстний баяр цэнгэл учраас монгол цаглабараа хэрэглэнэ.
 
Ч.Мөнхбаяр
СУРТАЛЧИЛГАА :

57 сэтгэгдэл харуулж байна        

  1. Ардчиллын ачаар 26-хан жилийн дотор хятдын колони болчихсон байж тусгаар тогтнолын бэлгэдэл ч гэх шиг. Битгий алиалаад бай.

    Зочин, 2017-01-05 17:57:00, 103.26.194.253Хариу бичих

  2. 90 jil orsin dagvar baisan odoo tegeed 26jiliin 18 jiliin MAN- tenguud tur barisan odoo baigaa charai ene

    mandar, 2017-01-05 18:48:10, 87.214.37.106

    Тегс буянтаар аа тэмдэглэнэ шуу. Цевуун цагт элдэв долоон ухвар мечид ухаангуй чууд давардаг гэдэг унэн шуу.

    Зочин, 2017-01-05 20:47:48, 103.212.118.52

    Оросын түүхий эдийн бааз байсан нь дээр байж гэж үү? ямар богино ой тогтоомж, ямар мөчидхөн ухаан бэ, зайлуул

    Зочин, 2017-01-06 11:06:19, 103.11.195.18

    Төвдийн зурхайгаар шинэлээд төвд шиг хятдын муж болох гэж байгаа юм уу?

    Зочин, 2017-01-06 16:35:22, 103.229.121.39

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Энэ Намсрай гээч нөхөр жил бүр ингэж хүн амьтаныг уруу татаж талцуулж байх юм.Ер нь тэр нь хэнд ашигтай,хэрэгтэй юм бэ,үүнийгээ болиочээ гэж хүсмээр байна.Хятад чинь арифметикийн тооллоор тоолдог,Монгол чинь харин од гаригаа тааруулаад тоолдог нарийн увидастай тоолол гэж би хувьдаа мунхагладаг.Удам судраасаа дагаж ирсэн тооллоо Хятад тооллоор солих дон тусаагүй бол үүнийгээл дагана л даа.Намсрай гуай үүнийгээ худлаа маргаан болгохоос яг өөрөө Ш/У-ны үндэстэй тайлбарлаж чаддаггүй юм байна лээшдээ.

    Зочин, 2017-01-05 19:24:28, 202.179.31.61Хариу бичих

  4. Тэр яаж чадах юм бэ. 90- онд хаа нэгтээгээс олсон 1000 жилийн нэг цаг тооны бичиг номыг хорвуулж эхлуулж байсан юм тэгээд туунээсээ жаал хоол олж идээд Одоо овоо цадмагцаа илуу харж билуу долоох гээч болж дээ. К черту дурак Намсрай.

    Зочин, 2017-01-05 20:52:11, 103.212.118.52

    Монголд Цагаансарын эхний өдрийг дорно дахины бусад орнууд: хятад, япон, солонгос,виетнам зэрэг орнуудтай адил өдөр эхэлдэг байх ёстой.Төгсбуянтын зурхай гэгчийг дагах ёсгүй.Тэр бол хоцрогдол, мунхруулгын уурхай юм шүү.

    Тойн лама, 2017-01-05 21:04:18, 194.228.20.172

    Хуцаа!! Бид ч яахав мунхраад Монгол зурхайгаа дагья! Харин чи Ухаараад эятадаа Даг! Тэгэх vv???

    Зочин, 2017-01-08 01:15:53, 27.123.214.116

    Таны нэр:

    Тайлбар:

  5. Ерөөсөө ард түмнээрээ ингэж тоглож болохгүй,Намсрай гуай,бодвол та ч бас бурханы шавь гэнэ л биз дээ.тэр тусмаа.

    зочин, 2017-01-05 19:27:01, 202.179.31.61Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Gadnaas sanxyygiin demjleg abdag bolood l jijig xambuud eldeb ianziin ecergyytsel gargaad bna daa?! Xamba Canjdorj ,(Niamdopj nar Dalai Lam Mongold ailchillaa gej Xiatadiin omnooc ixel uurcaj buigaa ilerxiilj xen boloxoo xaruulj baican daa.Tod udalgyi Xiatadiin Zasgaas Mongoliin Toriin esreg dairaltaa xarin chig neg idenxjyylj bnaa?!

    Зочин, 2017-01-05 19:31:46, 122.201.21.171Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. zurhai bol hjtad garaltai. tsagaan sar problem 300 jil dassan,manj garaltai

    zyrhai, 2017-01-05 20:14:29, 202.9.41.122Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Цагаан сар дөхөөд ирэхээр нөгөө балай юмаа яриад эхлэнэ.Сүүлдээ хаашаа харж баах бэ? Хэлээд өгөөч

    Зочин, 2017-01-05 20:21:58, 66.181.189.118Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Er ni tsagaan sar havar bolj urin tsag irlee; mal sureg ond mend orloo gej temdeglej baigaa yoslol shuu dee. Tegtel bur 1 sard l tsagaan sar bolno geh yum. Oilgoh yum algaa.

    Зочин, 2017-01-05 20:32:17, 194.230.159.204Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. ter eldeb zurkhai khamaagvi. Tertee kholiin garig deer tukhuurumjuu yag tobloson gazraa buulgaj chaddag astrologichid l vneniig khelne daanch manai odon orniihon duugarakhgvi yum.Tegeed l ter terbish ene ter zurkhaichid dandaa tuurugdvvlj baigaa yum

    Зочин, 2017-01-05 21:16:00, 103.26.193.58Хариу бичих

  16. xexe... astrologchid tuxuurumj buulgaj bna u? astronomichid ni yu xiij bx yumdee.

    onom, 2017-01-06 17:48:31, 116.68.148.98

    Таны нэр:

    Тайлбар:

  17. ar mongol uurtoo zasah oron bolsnii daraa namsraig daganaa

    Зочин, 2017-01-05 21:56:03, 122.201.24.5Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Намаараа хэд талцана,шашнаараа хэд талцана ,нутаг нугаараа талцана талцахгүй юм ер нь байна уу? хэдэн тийшээ харчихаад биенээ муулаад суудаг сонин ,ичмээр амьдралтай хүмүүс болжээ бид.

    Зочин, 2017-01-06 00:19:37, 103.26.195.98Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. 7 сарын 11-нд АН-ы гамин өвөө нарыг тас цавчин хөөсөн Ардын Хувьсгалаа хийгээд цагаан сараа Төгс Буянтаараа хийгээд болоо шүү дээ. Тусгаар тогтнолоо буцааж алдаж думдадын ерөнхийлөгч да жунтаны хөрөгт түвд богд мөргөж хятадын эрхшээлд орсон 11 оны бузар явдал хулхины 90 оны ардчилсан самууныг түүхийн хог руу хаяж хэрэгтэй хэрэггүй ойн баяруудыг зогсоох ёстой.

    Зочин, 2017-01-06 07:30:42, 182.160.33.206Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Энэ баярыг боливол яасан юм бэ. Чингис хааны үед намар хийдэг байсан гээ биз дээ

    Цагаан сарыг болих хэрэгтэй, 2017-01-06 10:35:54, 43.228.131.131Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Манай төв гандан хэзээ яаж тэмдэглэхээ мэдэж байгаа.хятад гаралтай хэдэн улсууд Хятадын шар зурхайгаараа явна биздээ.

    Зочин, 2017-01-06 11:24:29, 202.21.106.138Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. хаврын тэргүүнсарын шинийн нэгэнний өглөөг харах ямар сайхан гээч.Төгсбуянтаараа шинэлэнэ шүү хүмүүсээ эргэлзээ байхгүй

    иргэн, 2017-01-06 11:33:15, 103.212.119.157Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. 1921 оноос өмнө манай улсад амьдардаг байсан Шийяанз,Амгалангийн хятад иргэд Бээжингийн тооллоор шинэлдэг байсан.1921-1990 оны хооронд бол тэд дураараа дургиж чадахаа болиод нууцаар Бээжин ёсоор шинэлдэг байсан.1990 оноос хойш манай улс "ардчилсан" улс болоод, монголчууд ч хужаануудыг доошоо хийхээ болиод, тэд баярцогтоосо эхлээд төрийн сайд хууль, тогтоох байгууллагын дарга хүртэл хийж байна.Тэгэхээр Ан-н гишүүн дэмжигч голдуу хужаа иргэд үндэсний ёс заншлаа бариад Бээжин ёсоор шинэлэх гэж хүсэлгүй яах вэ дээ.Хятад хүмүүс юм чинь.Уг нь тэднийг Бээжин ёсоор шинэлэхэд төрийн зүгээс хориг саад тавихгүй юм чинь хүссэн ёсоороо хятад цагалбараар шинэлэхэд болохгүй юмгүй баймаар.Тийм байтал заавал язгуур монголчуудыг өөрийнхөө ёсоор шинэлүүлэх билээ гэж элдвээр өдөөн хатгалга хийгээд байхаа болимоор юм.Та нар хятад бол бид монгол шүү дээ.Монгол улс Ан-н гамингуудын тавьсан Бондын өрөө төлж дийлэхээ байгаад тусгаар тогтнолоо алдаж ДИУ-д дагаж орсны дараа бидний монголчууд тэртэй тэргүй Бээжин ёсоор шинэлэх цаг мөдгүй болсон. Та нар битгий адгаад байцгаа.Жаахан тайван хүлээж бай.Одоохондоо бид өөрийн ёсоор Төгс буянтаараа шинэлж байя.

    зочин, 2017-01-06 13:52:00, 103.229.123.105Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. Монголчууд цагаан сараа төшсбуянтаараа, аав ээжийн аль нэг нь хятад үндэстэн хүмүүс шар зурхайгаар тэмдэглээд явахад юу нь болохгүй гэж. Миний хувьд орос заншлаар Шинэ жилээ гэр бүлийнхээ хүрээнд нижгэр тэмдэглэчихээд, Цагаан сараар бол ахмад хүмүүстэй зүгээр сайхан золгоод л явж байна. Энэ чинь хүн хүн дор дороо л шийдэх асуудал шүү дээ. Шинэ жил эсвэл Цагаан сарыг заавал тэмдэглэ гэсэн албан шахалт шаардлага, хууль журам байхгүй биз дээ? Тэмдэглэх нэг нь тэмдэглэнэ л биз, тэмдэглэхгүй нэг нь болино л биз. Цагаан сар тэмдэглэсэнгүй гээд арай монгол хүний данснаас хасна гээгүй юм байгаа биз дээ? Дахин хэлэхэд энэ чинь зүгээр л баяр. Билэгдлийн чанартай эд. Ийм асуудлыг тойроод нэг их юм мэддэг дүр гаргаад хоорондоо маргалдаад үхэснээ хийнээ.

    Миний зөвлөмж, 2017-01-06 13:55:38, 202.179.23.4Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. тэнэг хүн ч ойлгохоор бичсэн байна Ингээд энэ маргааныг нэг мөр болгоё

    Зочин, 2017-01-06 14:54:54, 66.181.184.116Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. Цагаан сар гэдэг бол зүгээр ч нэг баяр бишээ.Энд монгол үндэстний тусгаар тогтнол,ёс заншил, оюуны үнэт зүйлийн дархлаа явж байгаа юм.Цагаан сар дөхмөгц элдвээр хэл ам таталж байгаа этгээдүүд бол монголчуудыг оюун санааны хувьд хоосруулж үүссэн орон зайнд нь Мүүнээ,Христээ, чихэх гэсэн хорон санаат бодлогын төлөөлөл юм.Цагаан сар хийхээ больж болно л доо.Чи хийхээ больдог юмаа гэхэд чиний үр хүүхдийн өнгөн дээр сураг ч үгүй болно.Цаагуураа та нарын үндэсний онцлог бүдгэрээд, та нар оюун санааны хувьд золбироод эхэлснийг л харуулж байгаа юм.Монголчууд төр төмбөгөр,ёс ёмбогор гэдэг.Энэ төмбөгөр ёсны цаана төрийн уламжлал нуугдаж яваа юм.Төрийн хар хайрцагны бодлого гээд донгосоод байдагт чинь энэ бүхэн бас багтаж явдаг юм шүү дээ.Чухам үүнийг харийн дайснууд гярхай мэдэж байгаа болохоор нэг бол Наадамыг,эсвэл Цагаан сарыг гоочлоод байгааг анзаарахгүй байна уу.Ухамсартайгаар хорт санаагаа оруулж ирж байгаа нэг хэсэг байхад ухамсарлахгүйгээр бусдын хорон санаат бодлогын золиос болж яваа мунхаг хэсэг бас байна.Мунхагаасаа гэгээрцгээ,монголчууд аа.Учиргүй юм гэж үгүй шүү.Бүгд учиртай.Чи хэрвээ МОНГОЛ хүн юм бол бодох юм даанч их байна даа.

    зочин, 2017-01-06 15:15:02, 66.181.186.189Хариу бичих

  36. Цагаан сар бол Билгийн тооллын нэг жил нөгөө жилээр солигдох мөчийг л билэгдсэн баяр болохоос ямар юмных нь үндэсний тусгаар тогнолын баталгаа, маталгаа, дархлаа мархлаа байх билээ дээ. Зүгээр ч нэг баяраа тэмдэглэж чадахгүй бие биентэйгээ уралцаж, эсвэл эргэн тойрныхоноо үзэн ядаж хялайн харж суугаа үхэр монголчуудын хувьд бол бүр ч биш ээ. Зүгээр л нэг сайхан баярлаж цэнгээд бөхөө барилдуулаад, ээж аав, өвөө эмээ нартаа очиж золгоод явах учиртай баймаар. Гэтэл чам шиг эргүү тэнэг солиотой хийрхүү юмнууд энэ баярыг хүмүүсийг нэг бол зурхайн ухааны эрдэм шинжилгээний бага хурал болгочих гээд эсвэл тусгаар тогтнол, төр засаг, элдэв хар цагаан хайрцаг ярьж лоозогноод байхаар олон нийт Цагаан сар гэж энэ сайхан баярыг тэмдэглэхээс ч залхдаг болсон шүү. Монголчуудыг чам шиг үндэстний аврагчдын дүрд тоглогч, худлаа хийрхсэн эргүү дагзнууд л дотроос нь устгаж байгаа болохоос гаднаас ямар нэг дайсан устгах гээд байгаа юм биш.

    Зочин, 2017-01-07 09:12:03, 202.179.23.26

    Таны нэр:

    Тайлбар:

  37. Yag uneneer ny helvel -Ene Namsrai gedeg hun l taliigaach bolchivol jil bur ingej margaldaad baihgui amar jimer cagaan saraa hiih baihdoo. Uuchlaarai!

    Зочин, 2017-01-06 15:28:44, 202.9.43.253Хариу бичих

  38. Асуудал Намсрайдаа ч биш, дэвэргээд байгаа сэтгүүлчдэд байгаа юм. Бид Төгс буянтаа л дагана ш дээ. Маргаад байх юм алга

    монголын иргэн, 2017-01-06 15:55:28, 182.160.3.231

    gui mun amarxan yum bolox nee... gexdee teneg xun texii dunduur ni gedeg shig l xelj

    xaxa..., 2017-01-06 17:51:37, 116.68.148.98

    Таны нэр:

    Тайлбар:

  39. tysgaar togtnoloo bodood tubduuru shinelye.ugluuni zam mur gargahda sarnii toolloro gargaya Gvitsee uur margah ym alga.dyndaa hiile shvv.

    Зочин, 2017-01-06 15:48:33, 202.9.40.36Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

  41. Төвдийн зурхайгаар шинэлээд төвд хятдын муж болох гэж байгаа юм уу?

    Зочин, 2017-01-06 16:06:45, 103.229.121.39Хариу бичих

  42. Таны нэр:

    Тайлбар:

  43. Төвдийн зурхайгаар шинэлээд төвд шиг хятдын муж болох гэж байгаа юм уу?

    Зочин, 2017-01-06 16:07:03, 103.229.121.39Хариу бичих

  44. Т1-тээд бай. ТӨГС БУЯНТААРАА ТЭМДЭГЛЭНЭ

    зочин, 2017-01-08 14:42:42, 139.5.217.193

    Таны нэр:

    Тайлбар:

  45. сүүлийн 26 жил Төгсбуянтын тооллоор л шинэлж байна даа, өөр юмгүй дээ

    Зочин, 2017-01-06 17:03:28, 202.170.71.157Хариу бичих

  46. Таны нэр:

    Тайлбар:

  47. Түвдийн тоолол гэхээр л айчих юм уу.Хуцваа.Түвдээс чухам юунаас нь айгаав.Тэгж ярьвал 1911 онд Олноо Өргөгдсөн Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн цорын ганц улс нь Түвд улс байсныг мартах болоогүй шүү.Цэрэггүй,автомат бүү хэл гар буугүй түвдүүдээс айх уу, өдөр өдрөөр араа шүдэндээ аажим аажмаар ахиулан зуугаад байгаа их гүрнүүдээс айх уу гэдгийг бодож үзээч.5 монгол 1 хятадтай тэнцэнэ,5 хятад 1 солонгостой тэнцэнэ гэж дуулсан уу.Тэгэхээр бидэн шиг жижижгхэн үндэстэн 25 монголын ухаан гаргаж байж дайснаа давж гарахгүй бол бүрмөсөн сөнөх болчихоод байна.Тулга тойрсон чавганцын тэнэглэлээ зогсоо.Монголчууд эвтэй байхдаа хүчтэй.Бидний дотор байгаа монгол нэртэй, монгол хэлтэй, адилхан царай зүстэй дотоодын дайснуудаа таньж мэдэцгээ.

    зочин, 2017-01-06 18:42:04, 103.229.123.105Хариу бичих

  48. Та яг зөв онож хэллээ. Цагаан сар бол Билгийн тооллын нэг жил нөгөө жилээр солигдох мөчийг л билэгдсэн баяр болохоос ямар юмных нь үндэсний тусгаар тогнолын баталгаа, маталгаа, дархлаа мархлаа байх билээ дээ. Зүгээр ч нэг баяраа тэмдэглэж чадахгүй бие биентэйгээ уралцаж, эсвэл эргэн тойрныхоноо үзэн ядаж хялайн харж суугаа үхэр монголчуудын хувьд бол бүр ч биш ээ. Зүгээр л нэг сайхан баярлаж цэнгээд бөхөө барилдуулаад, ээж аав, өвөө эмээ нартаа очиж золгоод явах учиртай баймаар. Гэтэл зарим эргүү тэнэг солиотой хийрхүү юмнууд энэ баярыг нэг бол зурхайн ухааны эрдэм шинжилгээний бага хурал болгочих гээд эсвэл тусгаар тогтнол, төр засаг, элдэв хар цагаан хайрцаг ярьж лоозогноод байхаар олон нийт Цагаан сар гэж энэ сайхан баярыг тэмдэглэхээс ч залхдаг болсон шүү. Монголчуудыг үндэстний аврагчдын дүрд тоглогч, худлаа хийрхсэн эргүү дагзнууд л дотроос нь устгаж байгаа болохоос гаднаас ямар нэг дайсан устгах гээд байгаа юм биш.

    Зочин, 2017-01-07 09:14:34, 202.179.23.26

    ДОТООДЫН ХЯМРАЛААР ХҮЧИЙГ НЬ СУЛРУУЛДАГ. МОНГОЛЧУУДЫГ ЭВТЭЙ БАЙ ГЭЖ МЭРГЭД СУРГАЖЭЭ. ЭВТЭЙ БАЙХЫН ЭХЛЭЛ НЬ БУСДЫГ ЭНЭРЭХ.

    ИРГЭН, 2017-01-08 14:46:37, 139.5.217.193

    Таны нэр:

    Тайлбар:

  49. Ард тумнууд дэлхийн бомборцогийн аль хэсэгт , цагийн ямар бусэд оршин амьдарч байгаадаа зохицуулан цаг ийн тоололоо зохиож сайжруулан уламжлажирсэн туухтэй юм даа, малууд аа! Юун хятадыг дагах, юун товдыг дагах?! Хятадтай цагийн нэг бусд байгааулс ундэстэн тэр бусийн цаг тооллыг, Товдтэй нэг бусд бол туунийг л баримтлана шуу дээ! Ямар тоололыг хэн зохиосон яаж уламжласан нь огт оор асуудал! Жаахан будуулэгээр, бээжинтэй цагийн нэг бусд амьдрагсад тэр ШАР гэнэ уу тоолол оо, лхастай нэг бусд хамаарагсад ньТОГС Б- аа хэрэглэ! Гээд хэлчихье. Ингэж хэлвэл мангараа нь эрхбиш тайлагдах болов уу гэж гайхширсных...

    Зочин, 2017-01-06 19:11:44, 103.26.194.242Хариу бичих

  50. Таны нэр:

    Тайлбар:

  51. Маргааны учир бидний монголчууд Шар зурхайгаар үхэж байсан ч шинэлэхгүй гээд байгаад байгаа юм шүү дээ.Хэдэн жилийн өмнө баабар гэдэг барууны хөлсний бичээч монголчууд энэ Төгс буянт гэдэг зурхайн ёсоор яагаад шинэлэх ёстой тухай тэнэг хүн ч ойлгохоор нийтлэл бичсэн юм.Түүнийг уншсан эрүүлээр сэтгэдэг монгол хүн бол эргэлт буцалтгүй Төгс буянтын зурхайгаар шинэлдэг болно.Гамингууд бол мэдээж яаж ч байсан Шар зурхайгаараа шинэлэх нь гарцаагүй.Тэгэхээр аль аль нь маргаад нэмэргүй.Монголчууд нь Төгс буянтаар,гамингууд нь Шар зурхайгаар шинэлнэ.

    зочин, 2017-01-06 22:41:43, 66.181.186.189Хариу бичих

  52. Таны нэр:

    Тайлбар:

  53. Sain baitsgaana uu? HEHEHE, 1989 onoos omno Mongoliin mini hamag yum jaran hagarhai, tumen tsoorhoi baisan met l bolchih. MONGOL GEECH BAIDGAARAA BAIGAAD, BOLDOG YUMS MINI BOLDGOOROO BOLOOD YAVJ BOLDOGGUI HAASHAA CH BOLCHIHSON YUMBEDEE. Onoo Enebish guai biluu terbish guai biluu ter huniihee l zurhaigaar Tsagaan Saraa hiiseer irsen yum bishuu. Ter Shar Zurhai geechiigee dagah ni dagaad, Mongolchuudiin Diilenh Ihenh Olonh ni sursan dadsan zurhaigaaraa yavahad yu ni bolohoo bolichihood baigaa yum boldoo. Ajil hiih durgui yum bolohooroo tsag nariig horooh geed l taltsaj baigaad l hagaraldaj, hemleldej, hooson nom hayaltsaj, metgeltsej hanadaggui yaasan humuus, uls geheeree iim baidag yum boldoo, ingej baihaasaa yadardaggui, zalhdaggui yum baihdaa.

    YUM-UZ, 2017-01-07 12:27:48, 216.240.89.20Хариу бичих

  54. Таны нэр:

    Тайлбар:

  55. "Уг муутыг усан дотор түймэр иднэ" гэсэн зүйр үг бий.Яаж ч ухуулаад гэрэл орохгүй баруун хойшоо харсан харанхуй нүх шиг болсон иргэд дэндүү олширчээ.Ийм байхад нээрээ л тусгаар тогтнол зэрэг том юм яриад яах вэ дээ.Тэдэнд дэндүү томдоно.Оргилуун дарс буудуулж,бялуу идээд, баахан архи, шар айраг гудрахаа л сайхан баяр гэж ойлгож явдаг юмнуудтай юу ч яриад нэмэргүй нь тодорхой боллоо.

    зочин, 2017-01-07 13:58:04, 103.229.123.105Хариу бичих

  56. Таны нэр:

    Тайлбар:

  57. Gol n buuz holdoh

    Зочин, 2017-01-07 14:16:34, 103.26.194.46Хариу бичих

  58. Таны нэр:

    Тайлбар:

  59. hudlaa yridag huihui tolgoinuud boli! ard tumen ydarch tuildaad bn shuu! har hereenuud mini.

    dsn, 2017-01-07 14:27:09, 202.126.89.199Хариу бичих

  60. Таны нэр:

    Тайлбар:

  61. MONGOLCHUUD MINI OORSDIIN GESEN UTGA BILEGDEL TSAGALBARTAI BAIY.

    ZOCHIN, 2017-01-07 15:15:54, 46.183.103.8Хариу бичих

  62. Таны нэр:

    Тайлбар:

  63. TOR ZOXITSUULAX TSAG BOLSOON

    ZOCHIN, 2017-01-07 15:18:54, 46.183.103.8Хариу бичих

  64. Таны нэр:

    Тайлбар:

  65. OLON ZUUN JIL XARIINXNII ERXSHEEL DOR BAISAN ARD TUMEN MAANI 1911 OND OVOG DEEDSIINXEE BUYNAAR TUURGA TUSGAAR BOLJ MONGOL ULSAA BAIGUULJ" OLNOO ORGOGDSONII ANX DUGAAR ON "GEJ ZARLAN TUNXAGLASAN TER TOOLLOOR YVSAN NI DEER BAIX GEJ MUNXAGLAV BI.

    ZOCHIN, 2017-01-07 15:33:08, 46.183.103.8Хариу бичих

  66. Тэгж олноо өргөгдөж яваад сайн дураараа Дундад улсын нэг муж болсон байхаа? Хэцс. улс байгуулах биш хятдын нэг муж байгуулсан юм бус уу?

    Зочин, 2017-01-07 20:22:24, 103.229.121.39

    Таны нэр:

    Тайлбар:

  67. төгс бол тэгээд л төгс л биз одоо цаг тавираагүй байхад яаж хаврын баяр хийхэв дээ

    Зочин, 2017-01-07 18:37:08, 202.126.91.98Хариу бичих

  68. Таны нэр:

    Тайлбар:

  69. Туруучийн толийн дуу цангинах нь хавар эхэлж буйн шинж байдаг юм даа, малчин гуай!

    Зочин, 2017-01-08 11:24:36, 122.201.22.22Хариу бичих

  70. Таны нэр:

    Тайлбар:

  71. Дэлхийн бомборцогийн аль хэсэгт оршин буйгаа мэдэхгуй байгаа бол товдийн тусгаар тогтнолын ( товд чинь ч аль хэдийнээ хятадынх болсон) билэгдэл ТОГС Б- аа дагадаа МАЛчид минь... !

    Зочин, 2017-01-08 11:31:18, 122.201.22.22Хариу бичих

  72. Таны нэр:

    Тайлбар:

  73. Тол хоровжичихсон, хавар дундааорчихсон, хангай дэлхий налайчихсан уед ТОГС Б- аа дага!

    Зочин, 2017-01-08 11:47:15, 122.201.22.22Хариу бичих

  74. Таны нэр:

    Тайлбар:

  75. Зарим нь урд зүгийн зурхайгаар шинэлдэг болоод хэдэн жил болж байна ш дээ.Бодвол урд зүгийн гаралтай улсууд юм байлгүй.Цагаан сараа тэмдэглэхдээ хүртэл хуваагдчихаар чинь Монголчууд бүх юманд хуваагдаад хэрэлдээд байдаг нь аргагүй ш дээ.

    Зочин, 2017-01-08 20:07:41, 202.21.106.112Хариу бичих

  76. Таны нэр:

    Тайлбар:

  77. Hujaagiin sheesuud 1 sard Mongolchuud 2 sard shinel tegeed l boloo bitgii margaldaad bai odoo boli za yu

    Зочин, 2017-01-08 22:02:25, 112.72.12.98Хариу бичих

  78. Таны нэр:

    Тайлбар:

  79. Түүхээс харж сонсож уншихаар цагаан сараа намрын дунд сарын 22-нд тэмдэглэж ирсэн байхын. Түвд Монгол хоёроос өөр газар шүтдэггүй шарын шашин орж ирсэнээс болж Монгол доройтсонл байхын.Лам нар нь шар шувталбал таарна. далай лам нь ирээд эхнэрээсээ сал.Ганц бие бай гээд дийлээгүй. Атмааныхаа үгэнд ордоггүй дэг ёсоо дагадаггүй ламизм монголд хүчээ аваад байна. Лам нарыг7 хоногт хоёроос гурван удаа хот хороо гудамж шүүрдүүлдэг болбол яаасын. Улсын хөгжилд хуруу хошуу ч хөдлөхгүй улс байхын.

    Зочин, 2017-01-08 22:55:37, 124.158.112.56Хариу бичих

  80. Таны нэр:

    Тайлбар:

  81. Уул нь Намсрай гуай Тэрбиш гуай 2 яг адилхан календарь хийхэд болохгүй юу байхавдээ хүмүүс авнашдээ. Яахав орлого нь хоёр хуваагдах болчих гээд өөр өөрийнхээрээ зүтгээд байгаан болуудаа.

    Зочин, 2017-01-11 03:57:18, 49.0.206.41Хариу бичих

  82. Таны нэр:

    Тайлбар:

  83. Ан гэгч гамингийн хорон санаатнуудын мафийн тавьсан дааж давшгүй их өрийг манай улс төлж чадахгүй болохоор хүссэн ч хүсээгүй ч БНХАУ-н харьяат улс болж эцэг өвгөдийнхөө ариун сүнсийг гомдоох нь тодорхой.Чухам хэзээ вэ гэдэг бол цаг хугацааны л асуудал.Тэгэхээр бидний монголчууд тэр гутамшигт муу өдрийг хүртэл Төгс буянтаараа шинэлж л байя.Тэгээд аяндаа гамингуудын хүсэл биелж бид харьяат болох тэр цагт Шар зурхайгаар шинэлэх болно.Манай Ан-н гамингууд жаахан тэвчиж чадахгүй бачуураад байцгаах юм.Тайван байцгаа.

    зочин, 2017-01-12 16:13:38, 150.129.143.152Хариу бичих

  84. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: