Монгол Улс Далай ламаас нүүр буруулжээ

Нийтэлсэн: 2017-01-05 15:10:00

БОСТОН. /bostonglobe/. Монголын удирдагчид хэдэн зууны өмнө Далай ламыг тодруулахад гол үүрэг гүйцэтгэсэн боловч өдгөө түүнийг дахин урьж залахгүйгээр шийджээ.
 
Далай ламтай холбоотой асуудлаас үүдэн Хятадаас шахалт ирж, Монголд хүндрэл учирч байгааг тус улсын Гадаад хэргийн сайд өнгөрсөн сард мэдэгдэл хийхдээ хэлсэн билээ. 
 
Өнгөрсөн 11 дүгээр сард Далай ламыг хүлээн авсандаа Монголын Засгийн газар “харамсч” байгаа бөгөөд энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай лам дахин Монголд айлчлахгүй гэж Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил "Өнөөдөр" сонинд ярилцлага өгөхдөө дурдсан тухай “Bloomberg” телевиз мэдээлэв.
 
Монгол Улс Далай ламыг дахин урин залахгүй гэсэн нь зарим эрдэмтдийг гайхшралд оруулаад байна. Учир нь Монгол Улс 1500-аад оноос хойш Далай ламтай гүн гүнзгий харилцаатай байсаар ирсэн билээ. Далай гэдэг нь монголоор далай тэнгис гэсэн утгатай үг юм.
 
Монголын Засгийн газар Далай ламыг уриагүй, тэрбээр шашны зорилгоор тус улсад айлчилсан хэдий ч БНХАУ уг айлчлалыг эсэргүүцсэн байна. Үүнтэй холбоотойгоор Хятадын тал Монголын албаны хүмүүстэй хийх гэж байсан уулзалтуудаа цуцалжээ.
 
Энэтхэгт амьдарч байгаа Далай ламын айлчлалыг хориглох зорилгоор Хятадын зүгээс олон орныг, тэр дундаа Өрнөдийн зарим орнуудад шахалт үзүүлж байсан билээ. Хятадын Коммунист намын удирдлага Далай ламыг Түвдийн салан тусгаарлах үзлийг дэмжигч дайснаа хэмээн үздэг бол Далай лам Түвдийг илүү автономит эрхтэй болгох зорилготой гэдгээ илэрхийлсэн юм.
 
Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай Хятад улсад үзүүлэх Монголын хариу үйлдэл нь нэг талаараа таамаглах боломжтой байсан юм. Учир нь тус улс эдийн засгийн асуудлаа зохицуулахаар хичээж байгаагийн зэрэгцээ Бээжингээс зээл авах зорилготой байгаа билээ. Монгол Улс хүнд байдалд орохоосоо өмнө эдийн засгийн хувьд маш өндөр өсөлттэй байсан юм.
 
Үүний зэрэгцээ Монгол Улс хөрш ОХУ, БНХАУ хоёроос зайгаа барихыг оролдож, АНУ-ын цэргийн түнш болсон. Мөн уламжлалт буддын шашинтай монголчууд Түвдийн буддын шашин болон Далай ламын түүхтэй эрт цагт холбогдсон боловч Гадаад хэргийн сайдын хийсэн мэдэгдэл нь зарим түүхчид, Түвдийн талыг баримтлагчдыг гайхшралд оруулжээ.
 
Колумбын их сургуулийн орчин үеийн Түвдийг судалдаг түүхч Роберт Барнетт дүгнэн хэлэхдээ “энэ үйл явдал нь Хятадын зүгээс үзүүлэх дарамт шахалтыг дипломат аргаар тогтоон барих боломж дэлхий даяар улам бүр хумигдаж байгаагийн нэгэн жишээ юм. Мэдээж, томоохон гүрнүүдийг бодвол Хятадын далайд гарцгүй, жижигхэн хөршүүдэд энэ нь бүр ч амаргүй” гэжээ.   
 
Хятадын умард хэсгийг захирч байсан 16 дугаар зууны үеийн Монголын удирдагч Алтан хааны үеэс Далай ламын нэр олонд түгсэн билээ. Тухайн үед Мин гүрний үеийн хан угсааны хаан Хятадыг захирч байжээ.
 
Үүнээс гурван зууны өмнө Юань гүрнийг байгуулсан Хубилай хаан Түвдийн буддын шашныг сонирхож, түвд багшийг урин залж байжээ.
1577 онд Түвдийн бурхны шашны Гэлүг хийдийн тэргүүн өөрт нь бараалхсаны дараа Алтан хаан буддын шашныг монголчуудын дунд албан ёсоор түгээжээ. Улмаар Алтан хаан Далай лам буюу “оюун ухааны далай” нэрийг хайрласан байна.
 
Энэ нь Монгол болон Түвд, Монголын удирдагчид болон Гэлүг хийдийн хооронд харилцаа тогтоосон үйл явдал юм. Энэ цагаас хойш Далай ламын байр суурь Ази тивд тархаж, улс төрийн хэмжээнд хүрсэн байна. Мөн Алтан хаанд бараалхсан Гэлүг хийдийн тэргүүний өмнөх хоёр тэргүүн мөн адил Далай лам гэсэн цол хүртжээ.
/2016.12.31/
 
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг 
СУРТАЛЧИЛГАА :

11 сэтгэгдэл харуулж байна        

  1. ТӨВД, ТҮҮНИЙ БУРАНГУЙ ШАШНЫ ТЭРГҮҮН ГЭГДЭХ ДАЛАЙ ЛАМ ХЭМЭЭГЧ НЬ МОНГОЛД ГАЙ Л БОЛЖ ИРСНЭЭС, ТУС БОЛСОН НЬ НЭГЭЭХЭН Ч ҮГҮЙ. ТЭД БУРАНГУЙ ШАШНЫ МУНХРУУЛГААР МОНГОЛ ХҮН БҮРИЙГ ХАРАНХУЙ БҮДҮҮЛЭГ, МУХАР СҮСГИЙН МАНАНД ТӨӨРҮҮЛЖ, ҮҮГЭЭР ДАЛИМДУУЛАН УЛСЫН БОЛООД ХУВЬ ХҮМҮҮСИЙН АСАР ИХ БАЯЛГИЙГ ДУР ЗОРГООРОО ТӨВД, МАНЖ РУУ УРСГАЖ БАЙСАН, ОДОО Ч УРСГАСААР БАЙНА. БУРАНГУЙ ШАШНЫХА БУЗАР НӨЛӨӨГ УЛАМ БАТЖУУЛАХЫН ТУЛД ӨГӨР ТӨВДҮҮД ТЭНГЭР ШҮТЛЭГТ БӨӨГИЙН ШАШНЫГ ҮГҮЙ ХИЙЖ, БӨӨ НАРЫГ НЬ ХЭДЭН МЯНГААР НЬ ШАТААН ХӨНӨӨЖ БАЙСАН БИЛЭЭ. ЭНЭ ЦАГИЙН МОНГОЛД ДАЛАЙ НЬ Ч, БАЛАЙ НЬ Ч, БОГД НЬ Ч ХЭРЭГГҮЙ. ОДОО МОНГОЛД БАЙГАА ХУВАЛЗ МЭТ ШУНАЛТАЙ ТӨВД ЛАМ НАРЫГ УЛСААСАА ХӨӨЖ ГАРГАХ ХЭРЭUТЭЙ!!! МОНГОЛЧУУД УЛСАА ХӨГЖҮҮЛЖ, ӨӨДТЭЙ АМЬДАРЪЯ ГЭЖ БАЙГАА БОЛ ЕСӨН ЖОРЫН ЛУЙВАРЧИН ЛАМ НАРТ БИШ, ШИНЖЛЭХ УХААНД ШҮТЭХЭЭС ӨӨР ГАРЦГҮЙ ШҮҮ!!!

    Ш/У -нд ШҮТ, ТЭГВЭЛ ХӨГЖИНӨ, 2017-01-05 19:05:38, 202.9.43.3Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. цагийн АЯСААР БАС ТУЙЛШИРЧ БОЛОХГҮЙ ХЯТАД ЭСЭРГҮҮЦЛЭЭ ГЭЭД БУРХАНЫ ШАШНЫГ ҮГҮЙСГЭЖ БОЛОХГҮЙ. УРЬДЫНХААРАА Л БАЙ. ЭНЭ АСУУДЛЫГ ЭНЭ ЦАГ ҮЕД ШИЙДЭХГҮЙ.ДЭЭРХИ СЭТГЭГДЭЛ БИЧИГЧ БАС ЮУ ВЭ. ТЭНЭГТДЭГ БН Ш ДЭЭ.

    зочин, 2017-01-05 19:35:03, 139.5.218.209Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Delhiin shivshig boloh yumaa. Daaganaas boldoggui daravgaraasaa boldog gej ene dee.

    Зочин, 2017-01-05 20:34:24, 194.230.159.204Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Манай төрийн сэтэртэй дарга нарын нэг нь далай ламыг ач үрээ Богдод тодруулахаар залж,нэг нь дахиж Монгол нутагт хөл тавиулахгүй гэж зарлаж дэлхийд онигоонд орж дуусахгүй юмаа. Монголынхоо бүх хөрөнгө мөнгийг ээлж дараалан засаг барьж хулгайлсаар ,офшордсоор улс эх орноо дампууруулсан нөгөө хэд маань гуйлга гуйгаад бүх дэлхийгээр хэсэж бусад орны төр засгийн удирдагчдад шоолуулсаар дахин онигоонд орсоор л явна. Ичих булчирхай алга уу эдэнд.

    Зочин, 2017-01-06 00:42:05, 103.26.195.98Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Shivshig bas stupid. Diplomatuud ni mergejliin tuvshind bish, udirdagch nar ni urvaach sharvaachiin shinjee. Er ni mongolchuud zovhon tuhain ueinn erh ashig harj busadtai harizaj bdagiin tod jishee.

    shudarga, 2017-01-06 03:35:38, 37.228.245.133Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Энэ мэт илүү дутуу, шальдар бульдар мэдээгээ бүрмөсөн зогсоож С. Жавхлангийн хувьсгалт тэмцэлд нэгдэн нийлэн босох цаг болжээ. Хором алдвал Түүх биднийг өршөөхгүй!!! Хаа газрын хувьсгалыг оюутнууд хийсэн байдаг !!!

    Зочин, 2017-01-06 09:01:25, 99.226.97.200Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Энэ мэт илүү дутуу, шальдар бульдар мэдээгээ бүрмөсөн зогсоож С. Жавхлангийн хувьсгалт тэмцэлд нэгдэн нийлэн босох цаг болжээ. Хором алдвал Түүх биднийг өршөөхгүй!!! Хаа газрын хувьсгалыг оюутнууд хийсэн байдаг !!!

    Зочин, 2017-01-06 09:01:32, 99.226.97.200Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Энэ мэт илүү дутуу, шальдар бульдар мэдээгээ бүрмөсөн зогсоож С. Жавхлангийн хувьсгалт тэмцэлд нэгдэн нийлэн босох цаг болжээ. Хором алдвал Түүх биднийг өршөөхгүй!!! Хаа газрын хувьсгалыг оюутнууд хийсэн байдаг !!!

    Зочин, 2017-01-06 09:01:41, 99.226.97.200Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. ter bogd yahve azgui batsaan neg muu yaduu ailiinl huu baigaa zolios yum banchin bogdiin huvi zayag davtana hyatduud avaadl yavna udahgui

    geser, 2017-01-06 12:04:31, 121.164.146.127Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Төвдийг ч, Хятадыг ч үзэн ядах нь мунхаг хүний үйлдэл, гэхдээ Монголчууд бид дотроо бодолтой бх ёстой, мөн Монголд буй олон Буддистуудыг хүндлэн энэ шашныг доромжлохгүй бх нь ёс суртахуунтай үйлдэл болой

    mm, 2017-01-06 14:17:39, 182.160.36.248Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Ном уншсан үрчигэр духтай лам манай эх оронд хэрэгтэй юу? Аль эсвэл үйлвэр баялаг бүтээгч хэрэгтэй юу?

    Зочин, 2017-01-06 14:25:46, 66.181.191.166Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: