Энэ сарын 1-нээс эхлэн “Ганцмод” боомтын үйлчилгээний хураамжийн төлбөрийн нэршил болон үйлчилгээний хураамжийн стандартад дараах өөрчлөлтүүдийг оруулсан шийдвэрийг урд хөрш гаргасан.
Тухайлбал, хилээр нэвтэрч буй бүтээгдэхүүний тонн тутамд найман юань, хилээр нэвтэрч буй машин бүрээс 10 юань, зэсийн баяжмалаас үнийн дүнгийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний хураамж авах болсон юм. Ингэснээр манай улсын эдийн засагт тийм ч таатай биш гэдгийг эдийн засагчид хэлж байна.
ӨМӨЗО-ы Хөгжил шинэтгэлийн хорооноос гаргасан мэдэгдэл нь 2016 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр гарсан бөгөөд ӨМӨЗО-ы бүхий л боомтод хамааралтай шийдвэр аж.
Ганцмодны боомтоор Монголоос Оюутолгойн зэсийн баяжмал, Тавантолгойн нүүрсийг гаргадаг. Боомтын төлбөр хураамж нэмэгдсэнээр Монголын экспортлогч компаниудад тодорхой хэмжээнд ачаалал үүснэ. Оюутолгой зэсийн баяжмалаа экспортлохгүй гэдэг нь ч бас учиртай. Өөрөөр хэлбэл, тус компаниас Хятадын хилээр өдөрт долоон цуваа зэсийн баяжмал тээвэрлэдэг аж. Нэг цуваанд дунджаар 16 машин байдаг бөгөөд нэг нь 38 тонн зэсийн баяжмал тээвэрлэдэг юм байна. Тэгэхээр өдөрт ойролцоогоор 112 машин урд хилээр гарна гэсэн үг. Тодруулбал 4256 тонн зэсийн баяжмал өдөр бүр гарч байгааг Хятадын гаалийн мэдээнээс харж болно. Тэгвэл нэг жилд 1553440 тонн зэсийн баяжмал хилээр гардаг байх нь.
Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар урд хөрш нэг тонн зэсийн баяжмалыг 36660 юаниар худалдан авдаг байж. Тэгэхээр ойролцоогоор 56 тэрбум 949 сая юань болж буй. Үүнээс нэг тэрбум 138 сая 982 мянга 208 юанийг хилийн хураамжид төлнө. Тиймээс л Оюутолгой компанийн 66 хувийг эзэмшдэг Канадын уул уурхайн “Туркойз Хилл Ресурс” компани зэсийн баяжмалын экспортоо зогсоож буйгаа мэдэгдсэн хэрэг. Тэдний мэдэгдэлд дурдсанаар “Шинэ журам нь аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөс гадна хил дээр олон цагаар хүлээлт үүсгэж байгаа” гэсэн байна.
Харин “Reuters” мэдээллийн агентлаг Канадын RCB банкны аналист Фрэзир Филипп “Зэсийн баяжмалын экспортыг зогсоох нь сөрөг нөлөөтэй” гэжээ. Түүнчлэн уг шийдвэрийг Далай ламын айлчлалын улмаас бий болсон хэрэг хэмээн үзэж буйгаа ч хэлсэн байлаа.
Манай улсын эдийн засгийн дийлэнхийг уул уурхайн бүтээгдэхүүн нуруундаа үүрдэг. Тиймээс дэлхийн зах зээл дээр өсч буй түүхий эдийн үнэ эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэх хүлээлт бий. Харамсалтай нь урд хөршийн хатуурхал үүнийг үргээчих вий гэх болгоомжлол бас байна. Яагаад гэвэл “Туркойз Хилл Ресурс” компаниас гарч байгаа мэдээлэл хөрөнгө оруулагчдад “брометр” болдог гэдгийг учир мэдэх нэгэн хэлж байсан юм.
Уг нь манай улс хөгжих бүрэн боломжтой хэдий ч боломжийг ашигладаггүй гэдгийг гадны экспертүүд онцолдог. Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд Такэнори Шимизүгийн дипломат ажил үүргийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж нутагтаа буцах болсонтой нь холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Ж. Эрдэнэбат хүлээн авч уулзах үеэр “Монголын шинэ Засгийн газар бодлогоо зөв тодорхойлж, зөв ажиллаж чадвал Монголын эдийн засаг гурван жилийн дараа эргэн сэргэх байх” гэсэн байдаг.
Ер нь бид хийдэг биш ярьдаг гэдгээ алхам бүртээ нотолсоор байгаа. Олон жилийн туршид “Ганцмод” боомтыг олон улсын статустай болгох талаар ярьсаар ирсэн. Гэвч орон нутгийн харьяатай хэвээр. Иймэрхүү түүх 2012 онд тохиож байсан бөгөөд Өвөрмонголын Баяннуур аймгийн захиргаа Монголын нүүрсэнд, тэр дундаа угаасан нүүрсэнд өндөр хураамж ногдуулж байсан билээ. Боомтыг олон улсын статустай болговол ийм асуудал гарах нөхцөл хязгаарлагдана гэдгийг эх сурвалж хэлж байлаа. Ярьдаггүй хийдэгсэн бол Монголын нүүрс Хятадын эргийн буюу коксжих нүүрс өндөр үнэтэй байдаг бүс рүү нэвтрэх бололцоо бүрдэх юм.
Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
URD HURSHIIN YADARSAN AHAN DUUS MAH TSUSNI TASARHAI UVUR MONGOLCHUUDAA AVARAH TSAG NI BOLLOO,BIDNAAS ILUU MONGOLOO GESEN ZURH SETGELTEI BIDNAAS ILUU MONGOLOOROO BAIGAA AHAN DUUSEE HYATADIIN DARANGUULALIAS OCHIJ AVARTSGAAYAA.HEIL GITLER AMRAAA!!!!!!
Мэдээж дипломат ёс, геополитик мэддэггүй Монголчууд ингээд АНУ-ын тоглоом болоод байж байх нь дээр
Далай лам худалдаад авчихгуйгээс хойш дэмий энэ хавиар явж улс орон vймvvлэх юм даа
archaagui ajilgui zasgiin gazar dalai lam gej donshuurchniig oruulsnaas bukh yum bolj bga yumdaa
Урагш нь бус Эрдэнэт рvvгээ ачдаг ч болоосой. Хил дээр олон цаг хvлээлгэхээр аюулгvй байдал нь зорчигдох гээд байна гэнэ vv. Тэгвэл зэсийн баяжмал дотор их алт гадагш гардаг байх нь дээ, шалгахсан. Эрдэнэтийн vйлдвэрт боловсруулаад гаргавал унац их, ашиг арвин байхсан даа
Дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ нэг тонн нь 300 ам доллараар зарагдаж байгаа үед монголчууд Таван толгойн сайн чанарын шилмэл коксжсон нүүрсээ нэг тонныг нь хятадуудад 28 ам доллараар нийлүүлж дэлхий нийтийн өмнө онигоонд орох шахав. Шахав гэсний учир нь засгийн газрын тэргүүн Таван толгойн удирдлагад үүрэг өгч Чалкотой үнээ дахиад ярь. Өсгөж чадахгүй бол өөр зам бий шүү гэж чангахан дуугарсаны дараа суудлаа алдах вий гэж цочсон Эрдэнэс Таван толгойн дарга нар Чалкогийн удирдлагуудтай хэлэлцээрийн ширээний ард суун коксжих нүүрсээ 50 ам доллараар он гаргаад 60 ам доллараар өгөхөөр тохиролцож Ашигттай наймааны гэрээ хийлээ гэж хөөрцөглөсөнд байгаа юм. Монголчууд бид яснаасаа, цуснаасаа арилжаа наймаанд ямар ч дөргүй ард түмэн гэдэг нь эндээс харагдаж байх шиг. Дэлхийн зах зээл дээр 300 ам доллараар зарагдаж байгаа нүүрсээ 50 ам доллараар өгөх болсондоо баярлан цээжээ ханхалзуулан Ингэж л наймаа хийдэг юм гэх ухааны царай гаргаж суугаа нь үнэхээр инээдтэй хэрэг юм шүү. Үнэн хэрэгтээ манай дарга нар сайндаа ч нүүрсний үнийг нэмүүлээгүй байх даа хөөрхий. Хятад хүн нарийн хариг, тооцоотой, алхам гишгэдэл болгоноо хэмжиж явдаг, энэ тал дээрээ тэднийг гүйцэх амьтан энэ дэлхий дээр байхгүй. Гэхдээ энэ удаа бас ч гэж арай хэтэрхий шулж Гобсекээс ч илүү харам царайлбал дэлхийн шившиг болж мэднэ гэж болгоомжилсон байх. Монголоос гарч, Зүүн хойд Хятадын гангийн үйлдвэрүүдэд очиж байгаа нүүрсний үнийн зөрүүнээс сүүлийн ганц жилд гэнэт төрөн гарсан тэрбумтан баячууд нь ч гэсэн нэгийг бодсон байлгүй. Чалкогийн нүүрс 27 ам доллараар гарч эхэлж байх үед хуучин Бээжин жиип уначихсан тар нярхийлгэж явсан жижигхээн компанийн захирал одоо Хөх хот, Бээжинд хувийн зоогийн газартай, Мерседес бенз жийпүүдийг сэлгэж унасан нэгэн болчихсон яваа юм чинь Хятадын засгийн газар жаахан ч гэсэн өгөөмөр зан гаргая гэж бодоод ийнхүү нүүрсний үнэн дээр хэдэн доллар нэмж монголчуудыг нэг удаадаа гийгүүлье гэж бодсон биз. Уг нь дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсөх болгонд Чалкогийн хятадуудтай тулж ажиллан, хэлэлцээрийн ширээний ард суун шавдуулаад байсан бол өдийд нэг тонн нүүрсээ 110 ам доллараар өгч байх боломжтой байсныг энэ явдал харууллаа. Дээр үед манай дарга нар оросуудаас айгаад дуугарч зүрхэлдэггүй байсан шиг одоо хужаа нараас үнхэлцгээ хагартал айгаад Нэгэнт л гэрээндээ тэгээд тусгачихсан юм чинь бид юу ч хийж чадахгүй гээд суудаг нь буруу юм байна гэдгийг ч харууллаа. Дарга нарын сандал суудалтай ярин далайлгахад гэрээний үг үгсийг хөдөлгөж өөрчилж чаддаггийг ч бид нүдээрээ харлаа. Урд хөрштэй харилцах бүхий л харилцаан дээр гүйлгээ ухаантай, зоримог шийдмэг, зарим талаараа муйхар хүмүүсийг тавих хэрэгтэйг энэ явдал харууллаа.
ХУНХУУЗУУД НЭГ МУУ ӨВГӨН МОНГОЛД ИРЭЭД ЦАЙ УУГААД ЯВСНЫ ТӨЛӨӨ ГАЛЗУУРАХ ГЭЖ БАЙНА. ТЭР 10-Р БОГД ЭНЭЭ ТЭРЭЭ БОЛ ХУДЛАА ШҮҮ. МОНГОЛ УЛС ХЭЗЭЭ Ч ЯДРАХГҮЙ, ӨЛСӨЖ ТУЙЛДАХГҮЙ. ГАЗАР ШОРООНД НЬ ЭЦЭГ ӨВГӨД, ДЭЭД ТЭНГЭРИЙН АСАР ИХ ХҮЧ ЭНЕРГИ ХУРИМТЛАГДСАН УЧРААС ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ. ЕРӨӨСӨӨ ПУТИН АГААГ Л ТҮШИХ ҮЛДСЭН ШҮҮ. ОРОСУУДТАЙ ЯГ ШУДАРГА НАЙМАА ХИЙХ Л ХЭРЭГТЭЙ. ОРОСУУД ӨӨРИЙНХ НЬ ХЭЛЭЭР ЯРЬЖ, НАЙЗАРХАГ НӨХӨРСӨГ ХАНДСАН ЯМАР Ч ХҮНИЙГ ТАЛАРХАН ХҮЛЭЭЖ АВАХ БАЙТУГАЙ БАЙДГААРАА Л ДАЙЛДАГ. МОНГОЛ ГЭРИЙН ҮҮДИЙГ МӨНХӨД УРАГШАА ХАРУУЛЖ БАРЬЖ БАЙ ГЭСЭН ДААЛГАВАР БИЙ. ЯАХАВ ТҮҮХИЙН НУГАЧАА ТААРЧ ОРОС Ч ГЭСЭН ӨӨРИЙНХӨӨ ОЛОН МЯНГАН ИРГЭДИЙГ Ч ХЭЛМЭГДҮҮЛЖ БАЙСАН. ОДОО ЯАСАН? ЭЛБЭГДОРЖИЙГ ХОЙНООС ДУУДААД БАЙНА УУ? ХАРИН ЭЛБЭГЭЭ МАШ ТОМ БАЙТУГАЙ АЛДАА ХИЙСЭН ГАЙТ ХҮН ГЭЖ ХАЖУУД НЬ АЙЛЧЛАЛААР ОЧСОН ТӨРИЙН ТҮШЭЭД ЯРИЛЦАЖ СУУНА. ХАА ХОЛ ГЕРМАНЫ КАНЦЛЕР ХОВЧ ШАР ЗӨГИЙ ХОЧИТ АВГАЙД ОЧООД ПУТИН АХЫГ БААХАН МУУЛЧИХСАН ЧИНЬ ЕРДӨӨ 7 ЦАГЫН ДАРАА КРЕМЛЬД ШУУМ ОЧИВ. САЙХАНБИЛЭГ АРГАДАХААР ОЧООД АМАА АЛГАДУУЛААД БАРАГ УЙЛСААР ХӨӨГДӨЖ ИРСЭН БИЗ ДЭЭ. "ҮҮНЭЭС ХОЙШ ТА НАР ОРОСУУДТАЙ ЮМ ХИЙЕ ГЭВЭЛ ЭХЛЭЭД БЭЭЖИНГЭЭС ЗӨВШӨӨРӨЛ АВЧ БАЙ, ОЙЛГОВ УУ" ГЭЖ ШИРҮҮН ЗАНДАРЧ ХЭЛСЭН БАЙНА. ОРОСУУДТАЙ УЛАМЖИЛАЛТ ХАРИЛЦААГАА ГҮНЗГИЙРҮҮЛЖ, ОРОС ЦЭРГИЙН АНГИЙГ БАЙРШУУЛЖ, ОРОС ХЭЛИЙГ БАГА АНГИАС ҮЗЭЭД ЭХЭЛЬЕ. ОРОС БААВГАЙГ ХЯТАД МУУЖГАЙ САМАРДАЖ ЧАДАХГҮЙ. ОРОСООР ДАМЖУУЛААД ЗЭС, КОКСЖСОН НҮҮРС, ТӨМРИЙН ХҮДЭР, БАЙГАЛИЙН ХОВОР ЭЛЕМЕНТИЙГ ЕВРОПИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАЯ. ТӨМӨР ЗАМ БЭЛЭН. ЗАСМАЛ БЭЛЭН. КАЗАХСТАНТАЙ САЙН НАЙЗЛАХ ХЭРЭГТЭЙ. ӨМНӨ ЗҮГ РҮҮ ХАНДСААР БАЙГААД ТӨРӨӨ ХУДАЛДАХАД БЭЛЭН БАЙГАА ШҮҮ. ХЯТАДУУД ТАЖИКСТАНД ЗЭЭЛ ӨГСӨӨР, ТҮҮНИЙГ ТӨРИЙН ХУЛГАЙЧУУД НЬ ИДЭЖ АНУ РУУ ЗУГТСААР БАЙГААД ГАЗАР НУТГИЙНХАА 49 ХУВИЙГ АЛДАВ. ОРОСЫГ ҮЕИЙН ҮЕД ТҮШЭЖ ИРСЭН. ПУТИН УГ НЬ МОНГОЛ ЦУСАНД ЭЛЭГТЭЙ ХҮН. ТҮҮНИЙГ АЙМААР ГОМДООСОН ХҮМҮҮС НЬ МАНАЙ ТӨРД ШУРГАЛЧИХСАН ХЯТАДУУТАЙ НӨХЦӨВ. ХЭЭРИЙН БООХОЙТОЙ НӨХЦСӨН ГЭРИЙН ТЭЖЭЭМЭЛ НОХОЙ БҮР Ч АЮУЛТАЙ. АРД ТҮМЭЭН, АХАН ДҮҮСЭЭ ӨЧҮҮХЭН 19 ХҮРЧ БАЙГАА МУНХАГ ДҮҮГИЙНХЭЭ САНАА БОДЛЫГ УНШИЖ ТААЛСАНД ТАЛАРХАЯ. БҮГД ҮГЭЭ НИЙЛҮҮЛЖ, УХААН БОДЛОО УРАЛДУУЛЖ, ЭНЭ ТӨРИЙГ ЦЭВЭРЛЭЕ. МОНГОЛЫН НЭГЭН ХААН "БИ МОНГОЛ ХҮНИЙ САРУУЛ УХААНД ИТГЭДЭГ" ХЭМЭЭЖЭЭ. МОРЬТОН МОНГОЛЧУУД НЬ МОРИНДОО, МАШИНТАЙ НЬ МАШИНДАА...
Ёстой үнэн
Ene chigeeree hujaanuudaas salaya.
далай лам төвдүүд Монголд үргэлж гай дагуулж ирдэг байсан мянга мянган эмэгнэлт түүхийг ерөөсөө уншихгүй юм Монголчууд зовбол төвдүүд таргалдаг юм шүү Монгол улс хятад орос далай ламаас салах өдөр ирнэ
za
Маш сайн мэдээ байна. Хятадтай хийсэн бүх гэрээгээ цуццал!!! Шинээр шударга гэрээ хийх боломжийг хятадууд бидэнд өгч байгаа юм биш үү! 50 0000 000 малынхаа ашиг шимээр бүсээ чангалъя! Ард оросууд байна. Америк ч ойрхон байна. Бусад нь байна!
Монголд хор хүргэсэн үндэстэн үйлийн үрээ эдэлж манайд учруулсан хохирлоо хэд дахин нугалан төлдөг гэдгийг манай хятад хөршүүд мэдэхийн дээдээр мэдэж л баймаар юм.Түүх үүнийг батална.Одоо тэд болчимгүй үйлдэл хийж нэгэнт ийм хорон бодлого явуулж эхэлсэн бол өнөө маргашгүй үүнийхээ үрийг амсана.Тэгэхдээ бид биш биднээс өөр үндэстэн амсуулна.Энэ бол жам.
Далай лам бол БНХАУ-ын бугуйнд шигдсэн өргөс юм. Хятадууд Далай ламыг Төвдийн салан тусгаарлагч хэмээн үздэг бөгөөд Олон улсад хийх түүний айлчлалыг хүчтэй эсэргүүцдэг. Далай ламын Монгол улсад хийсэн долоо буюу найм дахь айлчлалуудыг Хятадын тал хүчтэй эсэргүүцэж байсан бөгөөд 2002 онд Эрээний хилийн боомтыг 7 хоногоор хааж, Далай багшийн тараасан улаан зангиаг хүзүүндээ зүүсэн үй олон наймаачид Дээрхийн гэгээнтнээ дотроо нэг хараагаад л нэг залбираад л тун гоё юм болж билээ. 2006 онд ирэхэд нь Улаанбаатараас Бээжин хүрэх нислэгийг цуцлах хүртэл арга хэмжээ авч байсан. Харин сая энэ удаа Далай лам Монголд айлчилсан нь бүхэл бүтэн улсын санхүүгийн хувь заяаг эргүүлж орхих шиг боллоо. Монгол улс өдгөө нөөц хөрөнгө гэх юмгүй, өр ширтэй шинэ оноо угтах гэж байна. Энэ хүндрэлээс БНХАУ-ын тусламжтайгаар гарахаар төлөвлөчихсөн, найдчихсан байлаа. Өөрөөр хэлбэл эрх баригчид БНХАУ-ын тусламжтайгаар хямралаас гарах зорилгоор өмнөд хөршөөс 4,2 тэрбум ам долларын зээл хүсээд байсан юм. Гэтэл Далай багш дөрөвхөн хоног манай улсад саатсаны төлөө БНХАУ-ын талаас манайтай хийх улс төрийн томоохон айлчлал, уулзалтуудыг цуцалж орхив. Энэ удаагийн Далай ламын айлчлал эдийн засаг талаасаа үнэхээр цагаа олсонгүй гэж судлаачид үзэж байна. Уг нь бол хийх ажилгүй, ажил хийх дургүй монголчууд хөрсөн дээрээ бууж байгаа сайн талтай юм. Одоо тэр малынхаа арьс хөрсийг элдэж, гутал хувцас хийдэг нүүдэлчин ахуйгаа сэргээгээд, овооролдож шавааралдсан суурин иргэншлээ тараагаад дотоодын нөөц боломжоо шавхаад нэг амьдраад үзэх хэрэгтэй болов уу. 2017 онд төсвийн орлого 6,1 их наяд, төсвийн зарлага 8,5 их наяд байхаар төсөвт туссан юм гэнэ лээ. Дээрх хөрөнгийг босгохын тулд өмнөд хөршөө царайчлахаас одоо аргагүй болсон билээ. Одоо Далай ламын айлчлалаар дарамталсан Хятадын тал Банк оф Чайна-гийн салбараа Монголд нээх албан ёсны тулгалт хийх нь эргэлзээгүй. Бараг л манай засгийн газар хятадын банк орж ирэхийг зөвшөөрөх болов уу. Эсвэл Оюутолгойн 36 хувь Эрдэнэтийн сая ОХУ-аас авдаг 49 хувиа Хятадад өгөх байх. Ер нь ингэхэд манай улсыг Далай лам л эдийн засгийн хүнд байдалд оруулсан юм бол бид буцаагаад Далай багшаа 2 тэрбум доллар түр зээлээч. Дараа эдийн засаг сэргэхээр буцаагаад өгье гэж болохгүй гэж үү. Далай ламын Энэтхэг дэх Үндэсний конгрессийн дансанд хоёр байтугай тэрбум долларын өмч бий. Энэ нь яваандаа Энэтхэг дэх түвдүүдийн цаашдын амин зуулгад хэрэглэгдэх ёстой мөнгө юм гэсэн. XIV Далай ламын өөрийнх нь нэр хүнд бол Барууны оронд дор хаяж тэрбум долларын үнэ хүрнэ. АНУ дахь Түвдийн залуучуудын үндэсний конгрессын дансанд 2 тэрбум орчим ам доллар эргэлддэг. Тэгэхээр XIV Далай ламаас 2 тэрбум доллар зээлээд дансандаа хийчихвэл манай улсын эдийн засаг сэгхийгээд л өндийгөөд босоод ирэх бус уу. Ёстой аргаа барсан бодол гэж үүнийг л хэлэх байх даа. Гэхдээ бас ч гэж оргүй ч биш ортой байж болох л санаа шүү. За 2 тэрбумаа больё, 500 сая доллар манай улсад ороод ирэхэд л тамирдсан эдийн засаг маань тэр дорхноо сэгхийгээд л босоод ирнэ. Ингэхдээ XIV Далай ламаар Баян Намсрай бурхныг тахиулж Намсрай бурхны сан тавьдаг байж дээ.
hleb eer daildgaa dagatsgaa
Хятадууд хатуурхаж байгаа биш харин бидэнд түүхэнд урьд нь гаргаж байгаагүй тус хүргэж байна.Тэд хэрвээ монголчуудыг эрхлүүлээд, энхрийлээд, бүгдийг бидний өмнөөс хийж өгөөд байсан бол эргүү монголчууд өөрсдийгөө дайчилж бие даах байсан уу.Бэлэн юман дээр дарваганаж байгаад Да Чин гэдэг Их гүрэн байгуулж байсан манж үндэстний хойноос нүд аних байсан бус уу.БНХАУ-н бодлогод баярлалаа.Дахин баярлалаа.Одоо монголчууд тансаг хэрэглээгээ танаж өөрсдөө юм хийж сурах цаг болсон.Аль юм болгон өөрөө хөдлөхгүй бүхнийг бэлэн шаардаад суугаад байх вэ дээ.
elbegee nowsh l MAN,g darah geed DALAIlam,g zalsan bh tegeed MAN daragdah bus MGL bid daragdah yor bw uu