\"Сэтгэлгээний хямрал" цуврал-04\
..."Бид нас бие гүйцэн ухаажих тусмаа 300$ болон 30$ -ын цаг зүүх нь ямар ч ялгаагүй, цагийн зүү ижил тоо заадгийг, 300$ болон 30$ -ын хэтэвч, ямар ч цүнх хэрэглээд доторхи мөнгөний хэмжээ өөрчлөгдөхгүйг, 30 м\кв байранд амьдраад, 300 м\кв байранд амьдраад ч ганцаардал өөрчлөгдөхгүйг аажмаар анзаарч мэддэг".
Энэ дэлхийд буй материаллаг зүйлсээс дотоод сэтгэлийн жинхэнэ аз жаргалыг мэдэрч чадахгүй, харин хамт суун ярилцаж, инээж, дуулж, уйлах аав ээж, ах эгч, анд найз нартай байна гэдэг нь жинхэнэ аз жаргал болохыг ойлгоно.\Фейсбуукийн бичлэгээс\
Монголчууд бидний хэр хэмжээнээсээ хэтэрсэн "брендийн өвчлөл"-ийг хууль бус аргаар баяжсан улстөрчид, дарганцаруудын эхнэрүүд, "нууц амраг"-ууд бий болгож, атаархагчид болон зусардагч тэнэгүүд өгдөөн дэвэргэжээ.
Энэ солиорол нь жирийн иргэдийн өөртөө таалагдсан энгийн хувцсыг боломжиндоо таацуулан худалдан авч өмсөх "эрх чөлөө" нд хүртэл халдаж, сэтгэл зүйн хувьд дарамт болгон хувиргаж байна. Хүмүүсийг мэдлэг мэргэжил, оюун ухааны чадамж, авьяас билэг ур чадвараар нь бус, өмссөн зүүсэн бренд хувцсаар нь ялгаварлан гадуурхдаг тэнэглэл нь өнөөгийн Монгол дахь эдийн засгийн ч, сэтгэлгээний ч хямралын нэгэн шалтгаан.
Бусдад дарамтлуулахгүйн тулд таалагдсан эс таалагдсан, зохисон эс зохисон, хэрэгтэй эс хэрэгтэй үнэтэй брендийн бүтээгдэхүүнүүдийг өр зээл тавиад ч болов авч өмсөхийн донд олон гэр бүлүүд хэрэлдэн маргалдаж, олон бүсгүйчүүд нулимсаараа зовлонгоо зуурч буй. Зохиогүй, таараагүй, дурлаагүй брендүүдийн дотроос өр зээлэндээ шаналсан нүд, өрөөл бусдад гайхуулах гэсэн хуурамч инээмсэглэл, баярхаж жүжиглэсэн ядмагхан царайг анзаарч болно.
Үйлдвэрлэгчдийн бий болгосон бренд бүтээгдэхүүнүүд чанартай, загвар сайтай байх хэрээрээ үнэтэй байх боловч заавал хүн болгон авч өмсөх хуультай ч биш. "Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх" зарчмаар хүн болгон өөртөө таарсан, таалагдсан, биедээ эвтэй ямар ч хувцсыг сонгож өмсөх эрхтэй.
Тэглээ гээд хэн нэгэнд гадуурхагдах ёсгүй. Хэрэв хүний өмссөн хувцас, зүүлт сэлт, эдэлж хэрэглэж байгаа хэрэглэлээр нь ялгаварлан гадуурхаж байгаа бол энэ нь гэмт хэрэг. Гэтэл монголчууд бид яагаад брендийн солиорлоор бие биенээ гадуурхаж байгаа юм бол? Олон олон гэр бүлүүдийн өр зээлүүдийн шалтгааныг эндээс олж болно.
Бренд бүтээгдэхүүн хэрэглээгүй гээд оюун ухаан нь самуурлаа юу? мэдлэг чадвар нь дутлаа юу? авьяас билэг нь мөхлөө юу? Монголчууд бидний энэ тэнэглэл, солиорол, галзуурал тань бидний үр хүүхдүүдэд "халдварлаж", дунд , дээд сургуулиудын хэмжээнд ялгаварлан гадуурхлыг бий болгон, ядруухан багш нарын амь зогоох "авилгал"-ын шалтгаан нь болж буй. Харин бид харсан ч хараагүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй юм шиг хажуугаар нь хяламхийн өнгөрч, өөр хоорондоо л шивэр авир хийн халаглана. Бид амт нь гашуун ч, цаас нь гоёмсог чихрийг худалдан авч байгаатай адил.
Өөрийн хэр хэмжээнээс давсан бренд хувцас, бренд машин, бренд хэрэглээнд шунасан шуналын өрсөлдөөн нь монголчууд биднийг эдийн засгийн хувьд ч сэтгэлгээний хувьд ч асар ихээр доройтуулж байна.
Брендийн шуналаа гүйцэлдүүлэхийн тулд хууль бусаар хулгайлж, бусдыг луйвардаж, биеэ үнэлж, өөрсдийн мөн чанараа худалдацгааж байна. Үгүй гэж үү? Эргэн тойрноо хар даа. Мобикомын 9911.... тэй дугаарыг хэдэн арван саяар, азын тоотой машины дугаарыг хэдэн арван саяар үнэлж бие биедээ гайхуулдаг тэнэглэл Монголоос минь өөр оронд бий гэж үү? 9911... дугаартай утсаар харь гариг руу ярих уу? азын тоотой дугаартай машинаар тэнгэрт нисэх үү? Бид зүгээр л өөрсдийн мөн чанараа алдаж, өнгө мөнгөний боол болон хувирцгааж байна.
Харамсалтай биш гэж үү? Бид өөр хоорондоо шал тэнэг зүйлээр өрсөлдөцгөөж, өөр бусад үндэстэнгүүдийн элэг доог болж буйгаа анхаарах ч сөхөөгүй. Зүгээр л өөрсдийнхөөрөө амьдарцгаая л даа монголчууд аа. Өөрийнхөөрөө цэвэрхэн хувцаслаж, гар утас, машин, орон сууцаа "хэрэглээ" хэмээн тооцож, өөрсдийн оюун сэтгэлгээ, хөгжил дэвшилдээ анхаарах цаг болжээ. "Бренд хэрэглэсэнгүй" гэж ялгаварлан гадуурхаж буй тэнэгүүд рүү зүгээр л нулимж орхи. Өөрийнхөөрөө амьдарч сураа. "Алтан шаахай углавч алцан майга нь хэвээрээ" гэдэг зүйрлэл байдаг даа.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2016-10-26
Сэтгэгдэл0
Сэтгэлгээний доройтол энэ ч харин үнэн шүү.
Brend busdad tanigdsan buteegdehuun bolon uilchilgeeg heldeg. Adil torliin buteegdehuun uilchilgeenees chanar gedgeeree jalgagddag.
Manaihan gadaadiin ajilchid abchirch ham hum barilga bariulj hamag dolloroo aldaj baihaar mongolchuudaaraa bariulaad baingiin ajliin bairtai bailgah uhaan toriihond alga haramsaltai baina.
Энэ өвчин бүр япон, солонгосоос эхлэлтэй. Тэндхийн залуучуудын өвчин.
Бүгд сэтгэлгээний доройтол гэдгийг мэддэг боловч ихэнх хүмүүс мөнгөтэй болохооро бас брэнд хөөдөг
Сармагчин шиг нэгийгээ дуурайж байгаа нь биднийг оюун ухаантай хүн биш, сармагчин болгож байна. Дээр нь бас атаа жөтөө хорсол хүн төрх, хүнлэг чанарыг улам алдагдуулж байна. Шалтгаан нь зөвхөн мөнгө шүтсэн, зэрлэг капитлизмын замаар явж байгаа явдал юм.Мөнгөжих, хөрөнгөжих өрсөлдөөн нь монгол хүнийг, мОНГОЛ УЛСЫГ сүйрүүлж байна.
Галбадрах аа 8 долларын шил бүү зүү. 800 долларын шил зүү, шал өөр харагддаг юм. Өдөрт 1,3 сая төгрөгний хоол ид л дээ. Битгий 3 долларын хоол ид, Үнэхээр өөр шүү, улам л их идмээр бүр үйлдвэр зовадыг ч идмээр болдог юм
Umnuh 1,2,3r hesgiin link bnuu
Ер нь бол бренд бvтээгдэхvvн гэдэг бол сайн чанарын енге vзэмж сайтай бараа бvтээгдэхvvН юм лдаа.Хувцас нь емсехед биед эвтэйхэн бегеед таатай техник гэр ахуйн хэрэглэл нь удаан эдэлгээтэй гоемсог.Гэвч харьцангуй ендер vнэтэй учир Монголчууд маань бvгд авч хэрэглэж чадахгvй бна.Зевхен менгетэй хvмvvст л боломж нь байгаа.Тэд тэр брэнд хувцас бvтээгдэхvvнээ авч хэрэглэж ч баа.Гэхдээ нийгэмд тэр брендийг хэрэглэж чадахгvй баа нэгнээ ялгаварлан гадуурхаж доош нь хийдэг тэр балай vзэгдлийг л арилгах естой юм.Vvнийг тер засаг л хууль эрхзуйн хешvvрэг хэрэглэж байхгvй болгох ажлыг сэдэх хэрэгтэй лдээ.Брендээр уралддаг байдал явж явж улс орны хегжилд ч муу нелеетэй их нарийн асуудал.Иймхэн зvйлийг анзаарахгvй енгерееж баа нь тер засгийн удирдлагад баа хvмvvс тер засгийн чимхлvvр ажлыг мэдэхгvй мэдлэггvй хэр баргийн юм тоодоггvй сэтгэлгvй толгой муутай хvмvvс гэдэг нь харагдаж баа юм.
Ер нь бол нийгмийн харилцааны хэм хэмжээг 21 р зуунд зевхен зев хуулиар л зохицуулна.Vvнийг хийхийн тулд хууль санаачлагчид ендер боловсролтой тvмнээ гэх сэтгэлтэй байж их хурал терийн дээд байгуулагад ажиллах естой юм л даа.Одоо Энэ брендээр уралдах асуудлаас егсvvлээд хvмvvсийн бие биенээ элдэв муухай vгэр гутаан доромжлох гэх мэт бvх нийгмийн харилцааг байж болох Одоо байгаа бvх хэлбэрийг нь судалж тvvнийг зохицуулж байдаг маш нарийн бvх хуулийг л боловсруулж амьдралд иргэн бvр мерддег болгох естой л доо.Тэгж байж л муу муухай зvйлээсээ сална.Эдийн засгаа сайдруулахад ч мен адил Маш нарийн менеджмент хэрэгтэй.Ийм л учир тер засагт Ендер мэдлэгтэй амьдралын туршлага сайтай сэтгэлтэй боловсон хvчин хэрэгтэй баа юм
bbbbbbbbbbbbb
Ер нь бол нийгмийн харилцааны хэм хэмжээг 21 р зуунд зевхен зев хуулиар л зохицуулна.Vvнийг хийхийн тулд хууль санаачлагчид ендер боловсролтой тvмнээ гэх сэтгэлтэй байж их хурал терийн дээд байгуулагад ажиллах естой юм л даа.Одоо Энэ брендээр уралдах асуудлаас егсvvлээд хvмvvсийн бие биенээ элдэв муухай vгэр гутаан доромжлох гэх мэт бvх нийгмийн харилцааг байж болох Одоо байгаа бvх хэлбэрийг нь судалж тvvнийг зохицуулж байдаг маш нарийн бvх хуулийг л боловсруулж амьдралд иргэн бvр мерддег болгох естой л доо.Тэгж байж л муу муухай зvйлээсээ сална.Эдийн засгаа сайдруулахад ч мен адил Маш нарийн менеджмент хэрэгтэй.Ийм л учир тер засагт Ендер мэдлэгтэй амьдралын туршлага сайтай сэтгэлтэй боловсон хvчин хэрэгтэй баа юм
Мөнгөтэй нь брэндийн хувцас өмсөж болно, мөнгөгүй нь болохгүй гэж төрөөс зохицуулах юм уу? Цаг хугацааны болоод сэтгэхүйн л асуудал. Ямарваа зүйлийг хүчээр зохицуулах гэж оролдох аваас дандаа дордуулдаг болохыг мөн ч их үзэж байна.
Тер засаг менгегvй ажилгvй хvмvvСээ ажилтай орлоготой болгох естой юм.Тэгэхийн тулд Тэд терд ажиллах естой болохоос еерсдийгээ баяжуулах биш
Цаг хугацааны асуудал гээд суугаад юу ч хийхгvй байвал юу ч дээрдэхгvй.Баабар: ,,бvтэн vе солигдож байж юм сайжрана.VvНийг хvлээх хэрэгтэй " гэсэн нь хамгийн буруу юм.
Галбадрах та ямар зовлонтой сэтгэдэг хүн бэ, Та өөрөө бренд бодоод шаналаад байгаа юм бишүү? Хүмүүс хөнжилийнхөө хэрээр хөлөө жийгээд болоод л явж байгаа биз дээ. Бренд нэг хоногийн өмнө үүссэн ч байж болно 100 жилийн өмнө үүссэн ч байж болно. Аль брендийн юугаа эдлэх нь хүний эрх, би л хувьдаа ямар ч их мөнгөтэй болсон Ниссан унана, хувцасыг бол бренд хамаагүй өөрт эвтэй зөөлхөнийг нь сонгоно, Викториноксийг бол үнэ хайрлахгүй цуглуулна, яагаад гэвэл миний хобби, тэглээ гээд бусад тоёта унана уу, LV гээ өмсөнө үү надад сонин биш атаархах ч юм алга, гэхдээ найз нөхөр маань шинэ North Face өмсчихсөн байвал сайхан харагдаж байна гээд хэлчихэд асуудалгүй.
HULGAI LUIVARIIN GAIHAMSHIGTAI HIIDEG AN MAN NAMIINHAN SHIG ELBEGDORJ BATUUL NAR SHIG HIIDEG HUMUUS L ENE UNETEI BRENDIIG HEREGLEDEG BAIH AA TUUNEES JIRIIN HUMUUST HEREGGUI ED BIDEND AJIL JINENE HUUL ES SHUDARGA NIIGEM EREGTEI BAINA
Kkkkkkkkk uheruud uhereereee l duusana kkkkkkkkkkkk
Galbadrahaa chi hunjliinhuu hireer huluu jiildee. Hun uur uuriin bolomjoor yugaa omsono. Huviin asuudal. Uuriin biyend taalamjtai, chiig tatahgui, bas chanartai huvtsas omsohiig l bodno. Teheer chanar dagaad l noguu brend chini l bolood bh shig. Brend omsoogui gej huniig doosh. Hiij boddog hun baihgui bhaa. Chi l uuriiguu tegj bodood bna
sain baitsgaana uu? "Brand"-iin buteegdehuun gedeg uigagui olon jiliinhee hodolmoriin ur shimeer bii bui bolson buteegdehuung l heldeg bolvuu. Material ni ch oydol ni ch, zagvar ni ch, omsgol ni bied taatai tohiromjtoi, yund heregleheer zoriulagdsan buteegdehuun baina tuundee yag tag yav tsav niitsej duitssen baidagt l hergiin gol ni baidag. "Brand" geheeree l zaaval hudaldaanii une ni ihteig heleed baihgui, baidaggui. Hamgiin gol ni edelgeenii ni ortog gej yum baina. Manii huvid gehed l edelgeenii ortgoo, nemeed minii sanhuugiin bolomj yu bilee gedgee harj hargalzdag. Tuhailbal, ajliinhaa huvtssiig ali boloh l buteegdehuun ni ajliin maani nugachaag davj tuulaad garchihsan kompanii huvtsas baidag. Bi geech alban tasalgaanii ajiltan bol bish. Ajliin mini oroo Hoh Tengeriinhee dor Horstiinhee deer baidag buyu gadaa ajil. Jich; Galbadrah geech etgeedee, ooroo alivaag bodood bodood bodiin shiir 4 gedgeer l dugneed avaad hayachihdag, hii hui chini ihedsen etgeed.
Аливаа юм хоёр талтай. Монголчууд бол улаан залаат цэнхэр тамгат тэнгэрийн амьтан учир хорвоогийн шороо бужигнуулагч хүнийг хараад ихэд өхөөрдөн сонирхож бас түүнийг хэлбэрдэн дууриадаг юм. Энэ удахгүй больчихно. Бидний тэнгэрээс бууж ирэхдээ өмссөн хувцас бол дээл байсийм. Сая 6 давхар тагзны хэмжээтэй дээл оёлоо. 2хон үхрийн боодог хийлээ. Эдийн засгийн хямралаас болоод. Удахгүй Бурж Дубайгаас том дээл, нэгэн зэрэг 1000 үхрийн боодог хийнэ. Хагас сая бөх барилдуулна. Дэлхийн нүд бүлтэрч чих тасрах болно. Цаана нь гутал оймс малгай юу эс байна. Хэмжээ нь бол хязгаар гэж үгүй. Яг тэнгэр огторгуй шиг. Дэлхий хэмээх гараг дээл гуталтай зогсож байх цаг удахгүй ирнэ. Энэ ч юу ч биш.
Brand-iin buteegdehuung bii bui bolgohod hugatsaa ordog gedeg mini, oon udaan jiliin tursh saijraad yavsan buteegdehuun baina. Mon tegehed, hun on udaan jiliin hugatsaand sanaj bodoj bolovsruulj yavsaar saya l neg tsag moch ni irj taarch 1-2 jiliin omnoos buteegdehuun bolgoj gargasan hedii ch heregleenii ortgooroo olond gerliin hurdaar tanigdaad yavchihsan brand ch baij baina.
Шунал гэдэг бол их юмтай байхын нэр биш, харин зүгээр үнэгүй юм авах гэсэн сэтгэлгээ, арга барил дадал заншил, үйлдлийн нэр. Маш баян шуналтан ч бий, хэзээ ч юутай ч байгаагүй шуналтан ч байна, бас эсрэгээрээ тийм өглөгч ч байна. Үнэндээ хойт төрөлд нь бүгдийг тэгшитгэдэг нигууртай. Өглөгчийг өглөгчтэй, харамчийг харамчтай, алуурчийг хохирогчтой нь байрыг нь сольж хамт төрүүлдэг аж. Хэт даврагчийг бол ухаан мэдрэлээс нь нэг хэсгийг аваад төрүүлчихнэ. Тэрээр өөрийгөө тамлан зовоох юмыг өөрөө сэдэж хийнэ. Өвчин зовлон бүгд адил. Мухар сүсэг биш шүү, би тийм ч тэнэг амьтан биш маш их юм судлаж, ажиглаж эцэст нь ийм л дүгнэлт хийсэн (нээлт биш, үнэмшил). Учир зүй үр дагаварын холбоо бол орон зай, цаг хугацаа, хурд, хүчний нэн хязгаарлагдмал орчинд үйлчилдэг зөвхөн тухайн тохиолдолд хамаардаг зүйл аж. Үнэндээ тэнэгрэл гэж юу юм. Тэнэгрэл гэдэг бол буруу зүйл хийх хохирохын нэр биш, зөвхөн бага орон зай бага цаг хугацаанд хамаарах сэтгэлгээ юм. 4 жилээр бодох 40 жилээр бодох тооцоолорхын ялгаа гэсэн үг. Гэхдээ тэнэсэн сум тархинд гэдэг 4-тч 40-дч 400-дч байж л байна. Яагаад гэвэл үүнээс зүйрлэшгүй бага хугацаа, зүйрлэшгүй их хугацаа аль аль нь байгаа. Хугацаа гэдэг чинь цаг биш, энэ чинь амьдрал. Орон зай гэдэг чинь метр, км биш бас л амьдрал. Бүх цаг үеийн суут ухаантнуудын хийсэн дүгнэлтийг хар үгээр илэрхийлэв. Ингэхэд зөв, буруу гэж юу юм бэ. Сэтгэгч, хайгч, судлагч, харьцуулагч, танин мэдэхийн, учрыг олохын донтнууд шуналтнууд олшрох болтугай.
Миний ойлгож бдгаар бол брэнд бүтээгдхүүн олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий бсон зүйл учраас байх л зүйл. Харин ХЭРЭГЛЭЭ ХЭРЭГЦЭЭ гэдэг ойлголт бол өөр асуудал.Ард түмний амьдрал ойролцоо жигд амьдралын төвшинд хүрсэн үед аяндаа өөр өөрсдийн сонголт хүсэл сонирхлоор хэн хүссэн нь сонголтоо хийгээд брэнд гэж хийрхэлгүй тусад нь тэгтлээ ач холбогдол өгөөд байхгүй л хэрэгцээ болж хувирна. Өх: юм үзсэн хүмүүс угаасаа тийм зүйлд ач холбогдол өгөөд бдаггүй. Тэгэхээр ард түмэн маань үнэхээр дийлэнх нь ядуу зүдүү амьдарч бна . Юм үзсэн хүмүүс бага бгаа учраас л ийм солиотой хийрхэлд автаад бгаа хэрэг! Энэ гажуудлыг засахын тулд ТӨР ЗАСАГ Л зөв ажиллах ёстой!!тэрийгээ дагаад ч энэ хийрхэл үнэ цэнэгүй болох учиртай гэж бодож бнаа.