Манай улс ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж болзошгүй тухай мэдээлэлтэй холбогдуулж МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн хөтөлбөрийн зөвлөх, дэд профессор, доктор Л.Оюунаас тус хөтөлбөр хэрхэн хэрэгждэг, түүний сөрөг болон давуу тал, авах сургамжийн тухайд ярилцлаа.
-Юуны өмнө “Стэнд бай” хөтөлбөр гэж юу болох тухай сэдвээс яриагаа эхлэх үү?
-“Стэнд бай” хөтөлбөр нь ОУВС-гийн гишүүн орнуудад эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн үед хэрэгждэг. Хөтөлбөр бол тодорхой зорилготой, хугацаатай, нэлээд их хэмжээний мөнгийг бага хүүтэй олгодог юм.
-Эдийн засаг ямар түвшинд хүрсэн тохиолдолд хөтөлбөр хэрэгждэг гэж ойлгох вэ?
-Эдийн засаг хямарч их хүндэрсэн тохиолдолд дээрх хөтөлбөрийг авдаг. Хөтөлбөрийг авахын өмнө Засгийн газар “Стэнд бай” хөтөлбөрийн Монгол дахь төлөөлөгчтэй уулзана. Дараа нь ОУВС-гаас комисс ирж, эдийн засгийн нөхцөл байдлыг судалж, улмаар “Стэнд бай” хөтөлбөрийг авах түвшинд хүрсэн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгдөг. Үүний дараа хоёр тал зөвшилцсөний үндсэн дээр хөтөлбөр хэрэгждэг юм. Манай улс энэ хөтөлбөрийг өмнө нь хэд хэдэн удаа авч, амжилттай хэрэгжүүлсэн байдаг.
Одоогийн байдлаар эдийн засаг хямарсан уу гэвэл үгүй. Хүндэрсэн үү гэвэл хүндэрсэн. Эдийн засгийн өсөлтийн уналт манай улсад гарсан гэж ойлгох хэрэгтэй. Өмнө нь манай улсын эдийн засгийн өсөлт 17.8 хувьтай байсан. Түүнээс хойш өнөөх өсөлт маань буугаад энэ оны сүүлч гэхэд 1.5 хувьд хүрэх урьдчилсан төлөвтэй байна. ДНБ-ийн өсөлтийг өмнөх үетэй нь харьцуулахад хасах утга руу ороод, улмаар гурван улирал дараалан үргэлжилсэн бол хямарсан гэж эдийн засгийн онолд үздэг. Яг тэр үзүүлэлтэд бол манай улс хүрээгүй.
-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдана гэхээр манайхны ихэнх нь цочирдож хүлээж авдаг. Хөтөлбөрт хамрагдсаны сөрөг тал юу байх бол?
-Хөтөлбөр хэрэгжиж байх хугацаанд хөтөлбөрт заагаагүй арга хэмжээг авч хэрэгжүүлж болдоггүй. Жишээлбэл, төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй гэж тус хөтөлбөрт тусгасан бол тэр хугацаанд цалин нэмж болохгүй гэсэн үг.
-Давуу талаас нь дурдаач?
-Давуу тал бол бий. ОУВС-тайгаа хэлэлцэн тохиролцож унасан байгаа салбар байдаг юм уу эсвэл төсвийн орлогыг нэмэгдүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг авах болно. Тэгснээр хүндрэлээс гарах боломжтой болдгоороо давуутай.
-Хөтөлбөрт хамрагдах хугацааг хэрхэн тогтоодог вэ?
-Хоёр тал тохиролцсоны үндсэн дээр хугацааг тодорхойлно. Ихэнх тохиолдолд богино хугацааных байдаг. Дунд хугацааных байж болно. Урт хугацааны гэж байхгүй.
-Тодорхой хугацааны дараа эдийн засаг тогтворжлоо гэхэд үүнээс авах сургамж юу байх вэ?
-Урт хугацааны бодлоготой бай гэсэн сургамж өгнө. Богино хугацааны юм уу эсвэл улс төржсөн байдлаар асуудлыг шийдэж болохгүй. Монгол Улсын хөгжил нь урт хугацаатай байх ёстой. Түүнийг нь үе үеийн Засгийн газрууд хариуцаж байгаа он жилүүддээ хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг авч явах хэрэгтэй. Урт хугацааны стратегигүй учраас тухайн цагтаа Засгийн газар нь янз янзын арга хэмжээг аваад, тэр нь үр дүн муутай байгаад байна.
-Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд “Манай улс 2030 он гэхэд нэг хүнд ноогдох ДНБ-ийг 17.500 ам.долларт хүргэнэ” гэж тусгасан. Ийм огцом өсөлт үзүүлэх боломж бий юу?
-Одоогоос 4-5 жилийн өмнө олон салбарынхныг хамруулсан цогц судалгааг хийж байсан юм. Түүний нэг судалгаа болох “Монгол Улсын эдийн засгийн эрчимтэй хөгжлийг хангахад санхүүгийн зах зээлийн оновчтой бүтцийг тодорхойлох нь” гэсэн судалгаан дээр бид оролцож байлаа. Тэрхүү судалгаанд Монгол Улсын эрчимтэй хөгжлийг хангахад банк, санхүүгийн тогтолцоо ямар байх ёстой вэ гэдгийг дүгнэж, саналаа гаргасан. Гэтэл Засгийн газар өөрчлөгдөөд нөгөө судалгааны зөвлөмж алга болсон. Эндээс үзэхэд, манай улсад улстөржилт асар их байна, өмнө хийснээ үгүйсгэж байна, цоо шинэ арга хэмжээг гаргаж ирж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хөгжлийг тэгээс эхлээд байна. Өмнөх Засгийн газрын уламжлалт бодлого, уламжлалт чанар алдагдсан байгаагаас эдийн засгийн хөгжил үхэр тэрэг шиг удаан байна. Уг нь улсыг хөгжүүлэхэд дорвитой хөдөлгөөн буюу чанарын өөрчлөлт гаргах хэрэгтэй байна гэж хэлэх байна.
-Бид өмнөх “Супер цикл”-ийг ашиглаж чадаагүй. Ер нь ийм боломж дахин ирэх болов уу эсвэл бид өөрт байгаа бололцоог үнэлэхгүй байна уу?
-Уг нь манай улс нөөц баялаг ихтэй. Үүнийгээ зөв ашиглавал гарц бол бий. Гэтэл энэ боломжоо бид ашиглаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй байна. Түүхий эд чигээр нь тээвэрлэж байгаа нь эдийн засгийг урагшлуулахгүй байна. Тэгэхээр нөөцөн дээрээ түшиглэсэн нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргах тал дээр дорвитой хөдлөх ёстой. Боловсруулах том үйлдвэрүүдийг байгуулаад эхлэхээр түүнийг дагасан үйлдвэрлэл хөгжинө. Ажлын байр шинээр бий болно. Иргэдийн орлого нэмэгдэж, амьдралын түвшин дээшлэх юм.
-Эдийн засгийн хүндрэлээс гартлаа манай улс уул уурхайн салбараа түших нь гарцаагүй. Гэхдээ бид ХАА, газар тариалангаас гадна өөр ямар салбарыг ирээдүйд түшиглэх ёстой вэ?
-Манай улс шиг хүн ам цөөтэй улсад боловсролын салбар бол маш чухал. Тиймээс энэ салбарт ихээхэн өөрчлөлт хийх хэрэгтэй. Уг нь манай улс өөрчлөлтийг хийхгүй биш хийгээд байгаа. Гэхдээ Монгол Улсыг аль салбар, тэдгээрийн боловсон хүчин авч явах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Дээрээс нь боловсролын салбарын хувьчлалын асуудал байна. Хувийн сургуулиуд бэлтгэж болох мэргэжлийг улсын сургуульд байлгах шаардлага байна уу, эсвэл хувийн сургуулиуд бэлтгэж чадахгүй, суурь лаборатори шаардагддаг мэргэжлүүдийг улс нуруун дээрээ авч явах зэрэг өөрчлөлтийг хийх хэрэгтэй.
-Одоо хоёул “Стэнд бай” хөтөлбөрийнхөө ярианд эргээд орьё. Хэрэв энэ хөтөлбөрт хамрагдвал улс юу хийх, ямар бодлого барьж ажиллах нь ерөнхий дүр зургаараа дээрх ярианаас харагдаж байгаа байх. Тэгвэл иргэн, айл өрх энэ хөтөлбөрийг хэрхэн хүлээж авах тухайд товч зөвлөгөө хэлэх үү?
-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдана гэдэг бол улс өөрөө удирдаж чадахаа байхаар тусламж авч байгаа хэрэг. Цуг удирдалцаад өгөөч гэдэг утгаараа бол энэ хөтөлбөр ороод ирэг. Ороод ирвэл бидний өмнө тулгамдсан асуудлыг цэгцэлж өгч таарна. Нэмж хэлэхэд аливаа улс орны эдийн засгийн анхан нэгж нь аж ахуй нэгж, компани, өрх гэр, иргэдийн санхүү байдаг. Тухайн аж ахуй нэгж, иргэн өөрөө өөрийгөө ажлын байртай, ажил орлоготой байлгах нь олон улсын жишиг юм. Ер нь өндөр хөгжилтэй орнуудын иргэдийн эдийн засгийн боловсрол нь өндөр, нөөц баялагтай ч санхүүгийн боловсрол доогууртай иргэдтэй орон бол хөгждөггүй юм байна.
Олон улсын рейтинг тогтоодог “Стандарт анд пүүрс” байгууллагаас гаргасан судалгаанаас харахад хөгжилтэй орнуудын иргэдийн санхүүгийн боловсролын индекс 77-80 байгаа юм. Ингээд түүнээс доош буюу 40, 20 гэх мэтээр санхүүгийн индекс буурч байна лээ. Энэхүү индексийг тодорхойлохдоо тухайн орны иргэдээс нь хэдхэн асуулт асуудаг. Түүндээ санхүүгийн шийдвэрийг гаргаж чадаж байна уу гэж асуусан байгаа юм. Үүнээс үзэхэд, өөрийнхөө олсон мөнгийг удирдаж чадаж байгаа эсэхээс хамаарч хувь хүн, айл өрх цаашлаад улс орны хөгжил хамаарна гэж үзсэн байна. Хичнээн мөнгө оллоо ч үрээд байдаг иргэдтэй оронд ямар гоё хөтөлбөр хэрэгжлээ ч эдийн засаг саармагждаг. Тиймээс эдийн засгийн боловсролтой, санхүүгийн сахилга баттай бай. Энэ бол их том дотоодын хүчин зүйл юм.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
энэ балай авгайгаас юугийн асуудаг байна АН үед бүх юм сайн болж байна гээд л алцанхуяагтай ээлжлээд л мэдээлэл хийгээд байсан нөгөө статистакийн бас нэг хэдэн авгай нар нийлээд хуцацгаад байсан яасан одоо та нар эргээд нэг хардаа улс орон ямар болсон байгааг чи ямар нүүрээрээ одоо ярилцлага өгдөг байнаа ичиж амьдараач одоо болно наад бөгсөө хөндийрүүлж арай сийрүү толгойтой залуучуудад наад суудлаа тавьж өг
Тэнэг малаа чамаас л илүү мэдлэг боловсролтой хүн байна. Чи бол шүлсээ савируулж хэн ч уншиж чадахгүй комментрхуу юм сараачиж суудаг сэтгэцийн өвчтэй малан дурак л байна. Чи зүгээр гэрийнхээ мухарт боовоо саагаад хэвтэж байвал барав бишүү
zurag avch surchihaad neree bichdee Chimgee guai, bi ene huniig tanihgui sonirhoh ch ugui, zugeer l ih muuhan zuraglaach baina ta,
ОУВСан , НУБ , Делхийн банк нар нь АНУ тегуутей орнуудийн шине колоончлолийн хамсатанууд юмдаг. Едийн засгийн хунд байдалд орсон ч , цаашид мелжиж болох баялагтай улс орнуудийг зеелийн маягаар гартаа оруулдаг юм даа. Хунд байфал нь лугширсний дараа нь , баялагийн хямдаар ,зеелийн еренд аваад , буцаагаад ендер унтей бараагаар зардаг юнсанж. Иймел байнада.
Энэ чинь харин марзан царайтай эмгэн байна шд.
Chi zasagt zahidal ogoh erhtei
Gehdee
Tavantolgoin.nuurs jenko shinhua tegeed buyets goer oor yumiig neg bolgoh n avstrail shig nohtsoliig Mongol tuulah esgui
Hjk
Arga yadsan ued zeel av uuntei l ijil
Ediin zasagt hurd dutuu baina
Том том юм ярихын наана том уйлдвэр гэж юуг хэлээд байгаагаа бод Хамгийн сайн хамгийн их хийж чаддаг архины уйлдвэр нь л гэхэд аль ч улсын нэг дуургийг хангаж денгедеггуй гээ биз дээ Хэдэн хунтэй билээ бид хэд нь юм хийж чаддаг билээ хийсэн юс нь хэнд хэрэгтэй ямар хэмжээтэй юу билээ Дэмий донгосохын оронд коммунизмын уе шигээ ядаж хэдэн малаас гардаг туухий эдийг амьсгалаас бусдыг нь менге болгоно гээд яриад сурчих Тэгээд туунээ чадаж байгаа эсэхээ нэг харчих! Бугдээрээ л хулгай хийх юм бодох юм За сайндаа зээл авна гэж санадаг шиг байна Баас шээс болгож байгаа бухнээ л хуримтлал болго Хенжлийнхее хэрээр хелее жий Мерееделдее хетлегдеж солиороод байхаар менге чинь хурэхгуй байна шуу дээ Гаднаас зеесен юм чинь хуртэл эзэнгуйдээд дандаа л сэээл гээд орилоод байгаа биз дээ? Ухаанд нь ухна ороод ухчихчихсэн сагсуу сугсэлзуурууд улс орныг баллаж байна!!
Nub ugaasaa kapitalistuudiin shulah
Энэ Оюун гэдэг чинь өр,зээл 2-ыг 2 өөр ойлголт гэж хадуурдаг эрдэмтэн гээд байгаа хүн мөн үү? Түүнийг юу гэж тайлбарлаад балайраад ёстой э/з-ийн А-гүй гэмээр юм яриад АНамынхныг дэмжээд баахан худал юм яриад байсан одоо болохоор юу гэж ярих гээд байна, чамд мэдлэг,ичих нүүр гэж байна уу? Больчихсон нь арай өөрт чинь өлзийтэй байх
Энэ авгай дэмий л донгосоос биш нэг ч уйлдвэр йн ТЭУ хийж узээгуй!
Стэндбай тийм ч таашаамаар зүйл биш, гэхдээ өөр аргагүй болсон бол хамрагдаад явах боломжтой. Гэвч тэд манайд юм хийж өгөөд бид эмчилгээ хийлгээд эдгэнэ гэж байхгүй. Бид өөрсдөө яг тодорхой тэр энэ юмаа ингэж сайжруулна гэсэн хатуу биелэгдэхээр тодорхой үр дүн гарахуйц төлөвлөгөөтэй орох ёстой. Гэтэд өнөөдөр бидний бэлэнчлэх сэтгэлгээ ийм юм хийж чадах чадвараа аль хэдийн устгасан байна. Нэг доктор нэртэй нөхөр юу ч гэж ярьж болн, хэн баталж нотлохын эцсийн дүнд эдийн засгийн урвал яаж явагдахыг хэн ч хэлж мэдэхгүй. Ёстой нөгөө Баярцогтын хэлээр олон мянган хувьсагч нөлөөлнө. гэхдээ хэрэв бид өөрсдийгөө сайн мэддэг бол судалсан бол юу болоод байгаагаа ухаарч байвал юу хийвэл зөв болгохоо мэдэж байвал тэр олон хувьсагчдаас ядаж удирдан дагалдан хувьсагчдыг нь таньж мэдсэн бол эдийн засгаа аврах боломж бүрэн бий. Харин юу ч мэдэхгүй юугаа ч бүрэн судлаагүй байж Стэнбай руу давхиж орж амь тариа хийлгэж байгаа бол Уучлаарай бид сөнөнө. Ийм л байна даа. Энэ шинэ ЗГ стэнбайд ортлоо өөрөө өөрийгөө бэлтгэж амжаагүй л гэж бодож байна миний хувьд. Зүгээр өнгөн хөрсөөр тэмтрэх бол юмаа судалж мэдсэн гэсэн хэрэг биш, бас орон нутгийн сонгуульд зориулж өнгөө хувиргаж намрыг зунаар будах маягтай болгож байгаа нь бас л өвөл болохгүй юм шиг хуурамч аашилж байгаагийн илрэл. Наад эдийн засаг чинь халуураад дэмийрээд одоо бүр ухаан солиорч эхлээд байхад ядахнаа хуурамч парацетомолоор эмчилнэ гэвэл тэрэн шиг худлаа юм байх уу?
Balga arhi l heregtei bn
Араатансүхийн Гоомарал 45 настай, 1971 онд төрсөн. Завхан аймагт 1-р анги төгсөөгүй. ХААИС-ийн дипломыг хуурамчаар үйлдээд, хуурамч дипломоороо докторт сурсан байна. Одоо тэрүүгээр ажилд орох гэж байна. Готовын Бат-Оюун 46 настай, Дамдины Нандинцэцэг 50 настай Сэрүүлэг дээд сургуулийн хуурамч дипломтой. Хуурамч дипломоо үзүүлээд докторт сурсан. Энэ хүмүүсийг барьж цагдаад шалгуулж хуурамч бичиг баримтыг устгуулж, хуурамч докторын хүчингүй болгомоор байна.