Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.09.29/ Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн юм. Энэ үеэр тэрбээр валютын ханшийн өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийллээ.
Мэдээллийн эхэнд тэрбээр Монголбанкийг валютын ханшийн өөрчлөлтөд ямар нэгэн оролцоогүй байгаа мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээгээр ташаа мэдээлэл цацагдаж байгаад тайлбар хийж байгаагаа онцлоод “Төв банк /МонголБанк/-ны тухай хуульд төгрөгийн тогтвортой байдлыг хангах нь тус банкны нэг үндсэн чиг үүрэг болохыг заасан байдаг. Үүнд ханшийн тогтвортой байдал ч тодорхой хэмжээгээр багтдаг.
Тиймээс төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд Монголбанк анхаарч ажиллана. Валютын ханш замбараагүй өсөх нь импортын барааны үнэ ханшид шууд нөлөөлж, түүнийгээ дагаад ард иргэдийн амьдралд хүндрэл үүсгэдэг. Нөгөө талаар арилжааны банкуудын зээлийн бодлогод нөлөөлдөг. Ихэнх зээлдэгч нар вальютын зээлтэй байдаг учраас бид энэ асуудалд анхаарал хандуулж байгаа” хэмээн мэдэгдэв.
Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүг 10.5-аас 15 хувь болгож өсгөж, валютын нөөцөө хамгаалах, хурдтай өсөж байгаа валютын ханшийн өсөлтийг тогтворжуулах зарчмыг баримталсан байна. Түүнчлэн цаашид их хэмжээний валют гаргаж интервенци хийх замаар ханшийг тогтворжуулах боломж манай улсын хувьд хомсдож байгаа аж. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, “Өнгөрсөн жилүүдэд ихэвчлэн интервенци хийснээр гадаад валютын нөөц багассан. Бид цаашид интервенци хийх ч гэсэн гол зарчим болгон ажиллахгүй.
Үүний хажуугаар мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэх уламжлалт аргаа хэрэглэсэн. Энэ нь цаанаа хүмүүст хүнд тусах хэдий ч эдийн засгийн суурь нөхцөл байдал сайжирч, гадаад валютын нөөц нэмэгдэж, импортын урсгал нэмэгдэх тусам Монголбанк бодлогын хүүгээ бууруулах арга замыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ” хэмээв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл0
ОДОО US$1=MN₮2300 болоод байгааг ерөнхийлөгч та юу гэж үзэж байна вэ нөгөө 1$=1300 яасан бэ?
бүү тэнэгтээд бай чи түүнийгээ АН асуу
Importiin ursgal nemegdeh tusam aa!? Dotoodiin vildverlegchid yahav? Bvh yum Hyatadaas uu? Tegeed ediin zasgiin suuri saajrah uu!?
мэдээний гарчиг нь ямар их алдаатай юм бэ
Tiim. hoyor garaa deesh urguj buduun gedsee haruulav.Tsaling punluu,shagnal heveeree,harin usgun avah ni zuitei. Erunhiilegchid doloon buudliin Dulmaa avgaig tavisanch adilhan.
Ene aimaar hudalch hun gj sonsson yum bn.ajilaa oligtoihon hiij chadahgui bol zaigaa taviad ug du
Ийм байдалд хургэсэн хумуусийг баримчлан харуйцлаг тооцохгуй бол буруу жишиг тогтох гээд байгаа залуучууд ингэж болдог дараа нь яадагчгуй. Юм байна гэж бодох болов
ene harvaas butehgui hund ogchihjee bid, ulstordoo hurtel gologdson gologdol bsiin bish uuu?
Одоо төгрөг ямарч авралгүй болсон. Өдрөөс өдөрт долларын ханш ухаан жолоогүй өсөж байна. Долларын ханшийг бууруулах тал дээр хэнч дуугарахгүй ажиллахгүй байна. Монголчууд өөрсдөө жагсаал хийж төгрөгөө аварч чадна. өөр хэнч биш.
Seleediin ohin ruu seveeskii oldohgui bolohoor ni hugshin Tsengeliig tataaskii
Энэ төр засаг юу л хийгээд байна даа.
Estoi heleh ug oldohguin de ajila hiij chadahgui bna shu de
Odoo bosoh tsag n bolson shu
Bosood uudlusun uls oron gej baihgui chinii gar hoshnogo 2 chini zagatnaad baival Surya
Мөнгөний ханш гэдэг олон улсын хэмжээнд ажиглхад төр нь хэр ялзарсныг харуулах баримт юм бишүү?!Төрд шургалсан хэдэн ченжүүд л мөнгө угаагаад ханш өсөгдөг гэж ойлогдог.Ханш унах тусам тэдний орлогло дээшлээд байгааг би л хувьдаа эх орноосоо ард түмнээсээ уравсан жигшүүрт үйлдэл мөн гэж дүгэндэг.