sonin.mn
МОСКВА. /KAZINFORM/. Оросын Баруун Сибирийн Кемерово мужид мөөгөн хэлбэртэй үүл гарч, оршин суугчдыг түгшээлээ.Нийгмийн сүлжээнүүдэд үүнийг Хирошимагийн атомын бөмбөгдөлтөөс үүссэн мөөгөн хэлбэрт үүлтэй харьцуулжээ.
 
Ховор бөгөөд гайхширмаар энэ үзэгдэл нь нутгийн оршин суугчдад түгшүүр төрүүлсэн байна. Кемерово мужид орших нүүрсний арвин их нөөцтэйгөөрөө алдартай Кузбассын ордод дэлбэрэлт болох гэж буйг энэ мөөгөн хэлбэрт үүл ёрлож байж болзошгүй гэж оршин суугчид эмээж байна.
Албаны хүмүүс оршин суугчдад хандан тайван байхыг  уриалаад “энэ мөөгөн хэлбэрт үүл бол ердийн нэг борооны үүл” гэж тайлбарлажээ.
 
Г.Доржханд
 
Сурвалж: “Монцамэ” агентлаг