-Сайн явж ирэв үү, та?
-Сайн. Риогийн олимпын наадамд Монголын тамирчид амжилттай оролцоод ирлээ.
-Г.Мандахнарангийн хүрэл медалийн төлөөх барилдааны шүүлтэд ямар бодол, байр суурьтай байна вэ?
-Хүн төрөлхтний спортын хамгийн том наадам бол олимп билээ. Олимп маань өөрөө “хүн төрөлхтний эв нэгдэл” гэсэн уриатай байдаг. Үүнийхээ дагуу шүүгч, тамирчид ч гэсэн эв нэгдлийн төлөө тангараг өргөж олимпын их наадамд оролцдог. Гэтэл энэ удаагийн олимпод маш бүдүүлэг, дэлхий нийтийн анхаарлыг татсан, олон түмнийг бухимдуулсан буруу шүүлт удаа дараа боллоо.
Үүний хамгийн тод жишээ бол Узбекистаны бөх Ихтиёр Наврузов олимпын их наадамд эхний даваанаас авахуулаад Бахрайны бөх Адам Батэйревийг шүүгч нарын тусламжтай луйвардаж хожсон. Хоёрдугаар тойрогт ч мөн адил шүүгчийн тусламжтай ялсан. Манай тамирчныг ч луйвардсан. Манай бөх эцсийн мөч хүртэл барилдааныг хошуучилсан. Дээр нь барилдааны идэвх, техник тактикийн үзүүлэлтээр илүү байсан.
-Манай тамирчны сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн байдал шүүлтэд нөлөөлчихөв үү дээ?
-Спорт сэтгэл хөдлөл, гоо зүй, үзэгчидтэй харилцах харилцаа гээд олон зүйлээс бүрддэг. Тамирчин үзэгчидтэйгээ баяраа хуваалцаж л байдаг шүү дээ. Дугуйгаар явж байгаа хүн барианд орохоосоо өмнө үзэгчидтэй баяраа хуваалцаж л байдаг. Хүндийн өргөлтийн тамирчин ч нүүр царай, бүхий л байдлаараа сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг. Үүнийг л шүүгч нар идэвхгүй гэсэн байдалтай ялгаж салгах ёстой байсан.
-Шүүгчид оноогоор торгохоосоо өмнө сануулга өгөх ёстой байсан уу. Дасгалжуулагчдын эсэргүүцлийг гаднын хэвлэлүүд онцолсон. Яагаад нүцгэлж эсэргүүлээ илэрхийлсэн бэ?
-Бид барилдааны бичлэгийг нарийвчлан үзэхэд 5 минут 55 секунд хүртэл манай тамирчин Ихтиёр Наврузовын довтолгоог идэвхтэй хамгаалж, хариу мэх хийж барилдааныг үргэлжлүүлж байсан. 56- 59 дэх сэкундэд нуруугаа харуулалгүй өрсөлдөгчийнхөө нүүр рүү улаан халз хараад гараа өргөж баярласнаа илэрхийлж, өрсөлдөгч бөхийнхөө мэх хийх аюултай зайнаас тодорхой хэмжээгээр зайлсан.
Үүн дээр дэвжээний шүүгч оноо торгуул гэсэн байдлыг таван минут 58 секундэд үзүүлсэн. Ер нь бол чөлөөт бөхийн дүрэмд дэвжээний шүүгч санал үзүүлээд дэвжээ ахалж байгаа шүүгч хажуугийн шүүгч, гурвуулаа санал нэгдсэн тохиолдолд барилдааныг зогсоогоод тамирчинд сануулга өгөөд сануулсныхаа дараа л торгох бүрэн эрхтэй. Гэтэл сануулга өгөөгүй. Ер нь шүүгч тамирчныг торгох эрхийн хугацаа нь барилдааны нийт зургаан минутын дотор л байдаг. Шүүгчид эхлээд манай бөхөд ялалт өгсөн.
Бид бүхэн ялалтаа тэмдэглэж байх хоромд шүүгчийн шийдвэр өөрчлөгдсөн. Энэ үүссэн байдал бид бүхнийг төдийгүй дэлхий дахины олон хүнийг цочирдуулсан. Энэ маш бүдүүлэг явдал байлаа. Энэ шийдвэр маш өндөр хэмжээний баяр баясгаланг богинохон хугацаанд маш их гуниг гутрал, бухимдал болгосон. Бидний гол харлаж, маш хэцүү байсан. Олимпын дэвжээн дээр эсэргүүцэл үзүүлэхдээ бид хүнийг үгээр доромжилж, зодоон хийж, ямар нэгэн юм шидэж, цохиж эвдэлж хэмхэлж болохгүй.
Тэгээд бид эсэргүүцлээ нүцгэлж илэрхийлэхээс өөр аргагүй байлаа. Энэ эсэргүүцэл бол дэлхий нийтийн спортод нүүрлэж байгаа бүх шударга бус булхайтай шүүлтийн эсрэг байсан. Ер нь анх удаа зоригтойгоор эсэргүүцлээ илэрхийлж байгаа тохиолдол болсон. Энэ нь хойч үед маань асар их хэрэгтэй зүйл болсон гэж гаднынхан биднийг дэмжиж байна.
-Цаашид ямар арга хэмжээ авах бол?
-Олимпыг шүүж байгаа ерөнхий шүүгчид “Барилдааны шүүлтийг манай баг зөвшөөрөхгүй байна. Маш алдаатай шийдвэр гаргалаа” гэж албан ёсоор бичгээр өргөдөл өгсөн байгаа.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэн цус шингэлж , холестрин бууруулах олон үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Хэрэглэхэд тохиромжтой эмгэгүүд: Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, даралт, хуян. Курс нь 660000төг, сараар хэрэглэх нь 220000төг. Утас: 96665038. Танилцуулга бичлэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
Tamirchidda setgel zuin beltgeiin hicheel sain zaah heregtei !!!!!! Setgel zui bol shinjleh uhaan shuu !!!!!! Togsgol muu hiij baina !!!! Japan,,,,bolon busad ornii bohchuudiig har !!!!! Yaj temtsej bain !!!
Bayraa guyaiu ta...Ogloo bosood guij bai !!! Fitnesseer hicheel dasgaljuulagch hunii GUZEE bish baina !!! Arga chin zov !!! Guzee chin MGL iig gutaachihlaa !!!!!!!!!!!
mongol ylsiin ner delhii dayar mandavaa gej.Shuud striptease uzuuljdeg baunashdee.
Bayaraad Arga hemjee av !! Elbegdorjoo !!! ASEM iig chin alaad hayachihlaa !!!!! Japan dasgaljuulagch av !!!!
Монголын чөлөөтийнхнийг Олон улсын тэмцээнд оролцох эрхийг нь хассан гэж үзсэн.
Ийм тохиолдолд Монголын тал багаараа эсэргууцэж бух торлийн тэмцээнээс татгалзах естой байсан!Тэгж байж олон улсын тавцан дээр анхаарал татар Филагийнхны ажилын ур дунг ноль болгож энд олон улсын олимпын байгууллагуудын анхааралыг латах хэрэгтэй байлаа!Манайхан иймэрхуу юманд угаасаа зохион байгуулалт муутай хоорондоо эв тэнзэн муутай улсууд ургэлж хунийхэнд идуулж явдагнь харагдаж байгаа юм!Яг синий бодож байгаагаар более иймэрхуу явдлуулд манайханд ургэлж гаргаж байдаг!2010 онд Япончууд Дагвадоржийг или хуйвалдан Сумогоос хооход бусад монголчууд нийлээд Асааг зугээр байлгахгуй бол бух монголчууд дэвжээгээ орхилоо гээд хоолой нийлуулээд ганцхан удара жагссан более японууд Асааг оролдохоо болих байсан!Манайханл болсон хойно бугд гор оорсдийнхоо нухэндээ толгойгоо чихэж хувь хувийнхаа амиа бодож явсаар монголчууудыг Ганц нэгээрнь ургэлж хунийхэн барьж иддэг!
Энэ хүнийг Монгол улс хүндэтгэж байна.Монголыг дэлхийд муухай харагдуулж допинг хэрэглэчихээд бултаж бултагнаж хэл ам хийж 6 сар өнгөрсөний дараа би очиж заргалдана гэж хэрэг нь өнгөрсөн хойно дэвхэцсэн чөтгөр сүхбатыг муулах өдрийг Монголд бий болгоё.авир муутай ааш муутай арга залиар амжилтанд хүрдэг амьтан албан тушаал суудал эрх мэдлийн өмнө бөхөлзож дохилзож Монголын нэрийг баастлаа.новш гэж