sonin.mn
Энэ жилээс оюутны сургалтад зориулсан 70 мянган төгрөгийн тэтгэлгийг зогсоохоор болсон. Тэгвэл бас нийтийн тээврийн хэрэгслээр зорчих оюутны төлбөрт ч өөрчлөлт оруулахаар болсон байна.
 
Тухайлбал, оюутны автобусаар зорчих төлбөрийн 50 хувийг нь төр хариуцаж, үлдсэн хэсгийг оюутнууд өөрсдөө хариуцдаг болох юм. Энэ жил төсөв санхүү хүндрэлтэй байгаа гэсэн шалтгаанаар ийм шийдвэрт хүрчээ.
 
Ж.Батсайхан
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг