Одоогоос жилийн өмнө манай сонинд Дорнод Монголын талаас хятадууд хадлан бэлтгэж байгаа талаарх мэдээлэл нийтлэгдэж байв. Тухайн үед Дорнод аймгийн Баянхошуу боомттой ойролцоо, Халхгол, Матад сумын нутгийн захаас эхлээд хэдэн мянган га газрын өвсийг хадаж нуруулдаад, ачихад бэлэн болсон байсантай манай сурвалжлах хэсэг таарч байсан юм.
Нутгийн малчид “...Хятадуудын хадлангийн талбай энэ. Өөр олон газраас хадлан авч байгаа” гэж байсан. Хятадууд аймгийн удирдлагуудтай нь тохиролцчихсон, Эрдэнэцагаан суманд жижгэвтэр зочид буудал барьж өгөөд хариуд нь хадлан бэлтгэж авахаар болсон гэдэг мэдээллийг бидэнд өгч байсан юм.
Харин энэ талаар албаны хүнээс тодруулахад “...Монголын талаас 2011 оноос эхлээд байгалийн хадланг БНХАУ-д экспортлох саналыг тавьж ирсэн. Тус улс ч авах сонирхолтой. Өнгөрсөн долдугаар сард БНХАУ-ын Хорио цээрийн дэд даргаар ахлуулсан хүмүүс манайд айлчлахад энэ асуудлыг тавьсан” гэж байв.
Мөн өнгөрсөн онд Сүхбаатар аймгийн зарим сумын нутгаас хадсан 74.9 мянган тонн өвс өмнөд хөрш рүү ачигдсан гэх мэдээлэл байна. Мөн тус аймгаас 80 тонн өвсийг бүтээн байгуулалтын хөлс болгон өгч байсан баримт байдаг.
Түүнчлэн өнгөрсөн жилийн намар УИХ-ын зарим гишүүн, Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, Хилийн цэргийн ерөнхий газрын дарга нарыг Дорнод аймагт ажиллах үеэр Нөмрөгийн заставт ноцтой асуудал үүссэн талаар яригдаж байсан.
Тодруулбал, хил нэвтрэн орж ирж, хадлан хадаж байсан Хятадын иргэдийг Нөмрөгийн заставын хоёр хилчин баривчлах гэтэл Хятад улсын таван хилчин буу тулган сүрдүүлж, иргэдээ хилээр буцаан авч гарсан байдаг.
Тэгвэл уржигдар ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн зүүн аймгуудын нутгаас хятадууд хадлан бэлтгээд удаж байгаа. Энэ талаар дорвитой арга хэмжээ авахгүй бол болохгүй болсон тухай мэдэгдлээ.
Монгол Улс 112.7 сая га бэлчээр хадлангийн талбайтай. Малын тоо толгой хэт өссөний улмаас бэлчээрийн даац хэтэрч, хадлангийн талбай ихээхэн багасаад байгаа нь нууц биш.
Улсын болон Улаанбаатар хот, Дархан-Уул, Төв аймгийн нөөцийн өвсийг зүүн аймгуудаас л бэлтгэдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд хятадууд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй өвс хадлан бэлтгэж нутаг руугаа ачих болсон нь өнөөдөр төр засгийн чихэнд хүртлээ гаарчээ.
Өөрөөр хэлбэл өнөөдөр ч хятадууд хадлан бэлтгэж л байна гэсэн үг. Тэгвэл зөвшөөрөл олгож, өвсөө хадуулдаг гэгддэг зүүн аймгийн удирдлагууд энэ асуудалд ямар суурьтай хандаж байна вэ.
Бид энэ талаар тодруулахаар Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөртэй уулзахад “...Энэ жил аймаг гандуухан байгаа. Хадлан тэжээлээ сайтар нөөцөлж авахгүй бол өвөлжилт хүндрэх эрсдэлтэй. Энд нэг асуудал байгаа нь Хятадууд сумын Засаг дарга нарын зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүйгээр хадлан хадах асуудал яригдаж байна. Өвөлжилт хүндэрч болзошгүй үед бэлчээр, отрын нутгаа нөөцлөх зэргээр Хятадуудтай холбоотой асуудлыг зайлшгүй шалгаж цэгцлэх ёстой” гэсэн юм.
Үүнээс гадна сүүлийн үед хэвлэлүүдээр нэгэн ноцтой гэмээр мэдээлэл цацагдаад байна. Тодруулбал, Хятадын нэгэн хэвлэлийн саяхны дугаарт “...Монголоос өвс хадаж байгаа явдал бол дотоодын экосистемээ хамгаалах үүднээс хийж буй ажил” хэмээн мэдээлжээ.
С.УЯНГА
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Сүртэй шдэ. Орон нутгийн удирдлага нь зохицуулаад л яваа биз. Хуулийнхаа хүрээнд л шийдэх асуудал биз дээ. Яс юман дээр малчид өөрсдөө нээх их хадлан бэлтгээд авчихдаг ч юм шиг.
Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэн цус шингэлж , холестрин бууруулах олон үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Хэрэглэхэд тохиромжтой эмгэгүүд: Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, даралт, хуян. Курс нь 660000төг, сараар хэрэглэх нь 220000төг. Утас: 96665038. Танилцуулга билчэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэн цус шингэлж , холестрин бууруулах олон үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Хэрэглэхэд тохиромжтой эмгэгүүд: Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, даралт, хуян. Курс нь 660000төг, сараар хэрэглэх нь 220000төг. Утас: 96665038. Танилцуулга билчэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
Хуцаа!!! Битгий улс тержvvлээд бай??? Жил жилийн жилд шатдаг евсийг хужаа нар биш бид Монголчууд хадаад авах гаруудад нь зарах нь буруу бишээ!!! Хужаа нарыг оруулж ирж хадах бол харин буруу!!! хэн нэгнийг буруутгахын тулд бус ажил!!! Тэр хол газраас зеегеед барун аймгуудад зар нь Битгий солиорцгой Лалруудаа!!! Сонсож байна уу??? Чоно тvймэр 2-с еерэн ч сониодоггvй газрыг хадаж экспортлох ьн Зев)))
oorsdoo hadlan beltgehgui baij yavahav dee. daraa jil urgachih yumiig yund ogohgui geed suid bolood bdag yum ve
hadlan haduulaad zarchihsan ni oronnutgiin eco systemd deeree,tegehgui bol nogoo nmundag uyachdiin aduu ireed tsav tsagaan bolgood ogno
Хятадуудаар одоо хадлангаа хадуулж байна, дараа нь юугаа хадуулах бол доо, хадлангаа өөрсдөө хадаж чадахгүй болтлоо доройтсон гэж үү?
onoodor hadlangii chini margaash eh orniig chini tovd shigbolgovol yana! surtei bailgui yah ve! yunii toloo hil hyazgaar baina. manai zalhuu naadam hooson guzeetei darga nart bol ashig olj baival boloo baih!
энэ явдлыг шууд таслан зогсоо
жаахан мөнгө орж ирж л байг ямар нөхцөлөөр гэдгийг ил болгоод татвараа авал даа
Hohi ni gedgiimdaa hoogood gargaj chadahgyi malnuud
Өөрсдөө залхуураад хадлан авдаггүй байхгүй юу дээ. Сумын засаг дарга нь тэгэхээр нь жоохон өвс хадуулаад оронд нь сумын клубын барилга бариулчихсан л байхгүй юу дээ. Хажуугаар нь бас зармаандаа баарны мөнгөтэй болчиход яахав дээ. Хэрэв манайхан ажилсаг байсан бол өөрсдөө хадлангаа авчихаад илүүчлээд хятадад зараад хэдэн бор юмтай болчихыг хэн байг гэсэн юм. Манайхан харин өөрсдөөсөө илүүчлээд сумандаа ганц амбаар бариулаад өгөх болуу даа. мэдэхгүй. Амьдрал ийм л байгаа. Тэгсэн мөртлөө санаачлага гаргаад юм хийгээд байгаа бусдыгаа гоочилж суудаг.
Өөрсдөө залхуураад хадлан авдаггүй байхгүй юу дээ. Сумын засаг дарга нь тэгэхээр нь жоохон өвс хадуулаад оронд нь сумын клубын барилга бариулчихсан л байхгүй юу дээ. Хажуугаар нь бас хармаандаа баарны мөнгөтэй болчиход яахав дээ. Хэрэв манайхан ажилсаг байсан бол өөрсдөө хадлангаа авчихаад илүүчлээд хятадад зараад хэдэн бор юмтай болчихыг хэн байг гэсэн юм. Манайхан харин өөрсдөөсөө илүүчлээд сумандаа ганц амбаар бариулаад өгөх болуу даа. мэдэхгүй. Амьдрал ийм л байгаа. Тэгсэн мөртлөө санаачлага гаргаад юм хийгээд байгаа бусдыгаа гоочилж суудаг.
ХИЛ гааль хяналт даваад орж ирэн дээрэм хийгээд баигаа юм биш ш дээ? АВЛИГЧИН хонжоочин хурган дарга марга нар л урьж ирүүлэн ухуулж сэндийчүүлэн дараа нь иргэний хөдөлгөөчин гэх луиварчид сенсаац үүсгэн мөнгө олох аргандаа шилждэг хэлсэндээ хүрдэггүи луиварчин ардчилал МОНГОЛЫГ маань гутаасаар гутаасаар л баина? ӨВӨР МОНГОЛЫН ноёд ингэж л МОНГОЛОО алдсан юм дараагийнхнь бид юм бишүү?
oorsdoo archaagui bna sh dee. hadlangaa avch hyataduudad zaraad heden tsaas oloh n yasan yum be. 1 pad pad zeeleer avaad hadahad ovsoo zaraad uniig n tolood tsaana n iluu garna sh dee. tenger zayat uchir ajil hiideggui bolohoos.
Энэ чинь хятадын буруу биш бидний буруу.Дорнодын ай саваас их хэмжээний хадлан бэлтгэж экспортод гаргах боломжоо Засгийн газар олж харахгүй байна.Өвөрмонголд өвс хэрэгтэй бол Монгол улсад хадлан байна.Гэтэл энэ дундаас яагаад хятадууд ашиг унагаж хоёр монгол хожигдох ёстой юм бэ.Өөрсдөө хийхгүй, тэгсэн атлаа бусдаар хийлгэхгүй байдаг энэ буруу хандлагаа өөрчилье,ах дүүс ээ.ОХУ-н сайд биднийг "Өвсөн бухал сахьсан нохой"-той зүйрлэсэн шүү.Өөрөө идэхгүй, тэгсэн атлаа бусдад өгдөггүй ийм байж болохгүй.Өөрсдөө хадъя, хадсанаа заръя,Сэргэлэн сайд аа. Саяхан болтол Ховдын Батзориг заан, Мягмарсүрэн заан гэсэн бизнес эрхэлдэг бөхчүүд Өвөрмонгол руу өвс гаргаад байсан даа.Тэд арга замыг нь сайн мэднэ.
Монголчууд бол маш муухай хүмүүс, төр засгийн эрх баригч нар ч муухай хүмүүс, ард түмэн нь ч муухай хүмүүс.
Horvoo-d 100% tegsh togs ard tumen bhgui. Mongolchuud harin ch hunleg ard tumen shu!!!!!!!!!!!!!! Chi end baih hereggui!!! Zurh chini hari uym bn!!! Zail endees.
Сүхбаатар аймгийн засаг дарга байсан батсуурь гэж АН-н бизнесмен улс төрч байсан.Тэр бол энэ хятадааар хадлан хадуулдаг ажлыг эхлүүлсэн алтан хараацай.Жаргалтулга гуайн хүү ерөнхий сайд түүнээс суралцах болжээ.
ХУЖАА САРМАГЧИН 2 ЯЛГААТАЙ ЮУ?
mongol uher hoer yalgaatai yu?
сармагчингуудыг бүгдийг нь устгах болно.чи ч гэсэн сармагчин ойлгов уу гөлөгөө
Өөрсдөө юу ч хийхгүй хятад хүн мөнгөө өгөөд өвс харахад та нар яагаад хашиграад байна.Үхэр царайлаад дуугүй архиа гудар та нарт чадах юм байхгүй. Чацга царайлсан үхэрүүд.
Өөрсдөө залхуу хадлангаа авахгүй бэлэнчилэх сэтгэлгээтэй тэгсэн хэрнээ түймрээс айгаад өвсөө хадаад өгөөчээ гээд гуйдаг гээ биз дээ харин хийсэн хүмүүсээ дэмжиж тэрийг экспортонд гаргаж мөнгөний урсгалаа оруулж ирээчээ төрийн тэр зээл тусламж бидэнд хүртээлтэй биш