sonin.mn
СӨҮЛ. /Korea Bizwire/. Монголын эрчим хүчний “Moshea Eco Energy” компани болон Солонгосын үл хөдлөх хөрөнгийн менежментийн “Idea Bridge” компани Монголын нийслэл Улаанбаатараас 31 км зайтай газарт буюу шинэ нисэх онгоцны буудлын ойролцоох 100 га газарт 50 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц барих гэрээг энэ долоо хоногийн эхээр эцэслэн байгууллаа.
 
Энэ шинэ станц нь Монголын нийт цахилгаан эрчим хүчний хэрэгцээний ойролцоогоор 5 хувийг хангах ажээ.
 
Станцын барилгын ажлын эхний шат /15МВт/ ирэх 9 дүгээр сард эхэлж, 2017 оны 5 дугаар сар гэхэд дуусах бол хоёрдугаар үе шат /15МВт/ болон гуравдугаар шатны ажлыг /20МВт/ 2018 оны эцэс гэхэд болон 2021 оны эхээр тус тус гүйцэтгэж дуусгахаар төлөвлөжээ. Уг цахилгаан станц шинэ нисэх онгоцны буудлыг эрчим хүчээр хангах юм.
 
“Idea Bridge” компани энэ цахилгаан станцыг барихад 100 сая долларын санхүүжилт хийх ажээ. 
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг