sonin.mn
МҮОНТ-ийн 1-р сувгаар 2014 оны Хятадын хамгийн олон үзэгчтэй кино "Бээжингийн залуус" олон ангит кино гарч эхэллээ.
Энэ нь БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол улсад айлчлал хийх үеэрээ хоёр улсын соёлын харилцааг хөгжүүлэх зорилгоор Хятадын олон ангит киног Монголын Үндэсний телевизээр гаргах тохиролцоонд хүрсэнтэй холбоотой гарч буй анхны кино аж.
 БНХАУ-аас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хай Мины хэлж буйгаар  "Бээжингийн залуус" киноноос гадна  нийт 25 олон ангит киног 5 жилийн турш Монголын төв буюу олон нийтийн телевизээр гаргах гэнэ.
 
С.Сарнай