sonin.mn
МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид УИХ-ын гишүүн Сундуйн Батболд, НИТХ-ын даргад Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нарыг нэр дэвшүүлэхээр боллоо. Ийнхүү хотын даргаар дахин "хөдөөний" хүн ажиллах нь ээ. Өмнө нь Цогтын Батбаяр гэх Багахангай дүүрэгт олон жил ажиллаж байсан мөн л "хөдөөх" эр хотын даргаар ажиллаж байсан билээ.
 
Сундуйн БАТБОЛДын намтар
 
Монгол Улсын Их Хурлын гишүүн
Төгссөн сургууль, мэргэжил
1985 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1990 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль Хөдөө аж ахуйн инженер мэргэжлээр
1995 ондТөрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч менежер мэргэжлээр тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол
Техникийн ухааны магистр
Удирдахуйн ухааны доктор
Ажилласан байдал
1990 - 1993 онд Төв аймгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны зөвлөлд инженер
1993 - 1995 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуйн хэлтэст ерөнхий инженер
1995 - 1997 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга
1997 - 1998 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орлогч дарга
1998 - 2000 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
2000 - 2002 онд Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга
2002 - 2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004 - 2005 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
2005 - 2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
2006 - 2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2014 - 2015 онд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга