Шинэ парламентыг бүрдүүлэхээр УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардсан зарим гишүүдээс сэтгэгдлийг нь сонслоо.
Жавхлан ялаагүй Монгол ялсан юм шүү
УИХ-ын 54-р тойрог, Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж, сонгогдсон С.Жавхлан:
-Та шинэ УИХ дахь цорын ганц бие даагч боллоо. Ирэх 4 жилд хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Монголын тал нутагт Хамаг Монголд хүртэл дэлхийгээр цацсан шагай шиг хүмүүс маань чих тавин сонсч хүлээж байлаа. Зөвхөн Монгол биш хамаг монголчууд сонсч байсан. Тойргийнхоо нийт түмэн олондоо баярлалаа. Монгол дээлтэйгээ очиж сонгуулиа өгсөн бүх хүмүүст баярлалаа. Монгол яллаа. Жавхлан ялаагүй юм шүү.
Миний ярьж явдаг Монгол ёс заншил, мартагдаж байгаа үүх түүх соёл минь яллаа. Энэ ялалтууд цаашид үргэлжилнэ. Монголын төлөө би чөтгөртэй ч хамт нийлнэ гэж ярьдаг байсан. Монголын төлөө бол хэнбугай ч, нам эвсэл ч хамаагүй ээ. Харамсалтай нь Монголд асар их талцал байгаа шүү дээ. Энэ муухай талцалыг оёж эвцэлдүүлэх чиглэлийг барьж ажиллана.
-Та энэ дунд дээлтэй ирсэн ганц хүн байна. Чуулганд ч бас дээлтэйгээ суух уу?
-Тэгнэ. Ер нь эд нарыг бүгдийг нь дээл өмсгөж сургана. Хэрвээ Монголын төлөө ярьж хуралдаж байгаа бол монгол ёс заншлаараа байх ёстой. Өөрөө гадаадын хувцас өмсчихөөд Монголын эдийн засаг гэж ярихгүй ээ. Эд нарт би жинхэнэ ядаргаа болно.
Тангараг өргөх ёслол дээр гадаад хувцас өмсөхгүй байхыг анхааруулж хэлмээр байна. Монгол хувцастайгаа ирэхгүй бол, цаашлаад монгол дээлээ өмсөхгүй бол Жавхлан тэмцэнэ шүү гэж хэлье. Эд нарыг хөлдөө чирч бөөн юм болно. Намайг хараад нойр нь хүрэхгүй бөөн л юм болох байх даа.
"Эрдэнэт"-ийн гэрээг сайжруулахыг Засгийн газраас шаардана
УИХ-ын 47-р тойрог, Орхон аймагт МАХН-аас нэр дэвшиж, сонгогдсон О.Баасанхүү:
-Та УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдлоо. Тэр дундаа МАХН-аас УИХ-д суух цорын ганц гишүүн болсон. Ирэх 4 жилийг хэрхэн харж байна?
-Орхончууд, тэр дундаа Эрдэнэтчүүд хамгийн ихээр дэмжиж, МАХН-ыг УИХ-д төлөөлөлтэй болох зөвшөөрлийг өгч, саналаа өгсөнд талархаж байна. Ирэх дөрвөн жил урьд өмнөхөөсөө илүү их ажил хийх шаардлага үүсч байна . Ялангуяа Эрдэнэтчүүдийн хувьд “шок”-нд орсон байгаа. 1978 оны гэрээгээр оросууд Эрдэнэтчүүдийг дэмжиж туслахаа амлан, түүнийгээ биелүүлж ирсэн.
Одоо Эрдэнэтчүүд шинэ дарга нартай болсон сурагтай байна. Тэд өмнөх гэрээг хүчин төгөлдөр байлгах уу, Эрдэнэтчүүдийг ажилтай байх уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй болж байна. Тиймээс "Эрдэнэт"-ийн1978 оны гэрээг илүү сайжруулан байгуулахыг Засгийн газраас шаардах болно.
Мөн МАХН-аас нэр дэвшиж, сонгогдсон учир намынхаа дуу хоолой болж, аюул учраад байгаа ардчиллыг хамгаалахын төлөө өөрийн чадлаар ажиллах болно. МАН-ын зөв зүйл дээр нь дэмжинэ, буруу зүйлийг нь шүүмжилнэ гэдгээ хариуцлагатай мэдэгдэж байна.
Маргаашнаас эхлээд МАН-ын мөрийн хөтөлбөрийг өдөр бүр сануулна
УИХ-ын 27 дугаар тойрог, Сэлэнгэ аймагт АН-аас нэр дэвшиж, сонгогдсон Д.Эрдэнэбат:
-АН шинэ парламентад цөөнх боллоо. Ирэх 4 жилд хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Сэлэнгэчүүд надад итгэл хүлээлгэлээ. Тэднийхээ итгэлийг алдахгүй, сайн ажиллана. АН-д нийт иргэдийн 50 хувийн санал байгаа гэдгийг МАН-ынхан дандаа санаж явах хэрэгтэй. Яах вэ, энэ удаагийн сонгуулийн систем мажоритараар болсон. Мажоритар системээр явах сөрөг тал нь намын савалт ихтэй.
Тухайлбал, 1996 онд болсон сонгуулийн үр дүнг сануулж салхи дахин нэг эргэлээ. Одоо АН УИХ-д есөн хүний бүрэлдэхүүнтэй бүлэг байгуулах болж байх шиг байна. Энэ бүлэг маргаашнаас эхлээд МАН-ын мөрийн хөтөлбөрийг өдөр бүр сануулна. Хамгийн гол ажил бол энэ гэж харж байна.
-АН-ын ялагдал ямар шалтгаантай гэж бодож байна вэ?
-Бидэнд дүгнэлт хийж, шинэчлэх ёстой ажил их байгааг харууллаа. Ардчилсан намыг цаашид зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Тийм учраас би намын даргадаа ганцхан зүйлийг хэлнэ. АН их хурлаа хуралдуулж намынхаа үндсэн дүрмийг яаралтай шинэчлэх хэрэгтэй.
МАН төрийн албаар оролдохгүй
УИХ-ын 72 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон Н.Учрал:
-Эдийн засаг хямарсан энэ цаг үед МАН шинэ парламентад олонх болсон. Ирэх 4 жилд хэрхэн ажиллахаар төлөвлөж байна?
-Хямралыг арилгах зорилготой олон чухал ажил МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан. Экспортод чиглэсэн ААН-үүдийг төрийн бодлогоор дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, татварын бодлогоор дэмжих зэрэг олон асуудал туссан байгаа.
Мөнгөний бодлогыг тогтворжуулахад нэн тэргүүнд анхаарна. Үүнээс гадна өмнө нь ажиллаж байсан шинжлэх ухааны паркууд үргэлжлэн хэвийн ажиллана. Ирэх 4 жилд МАН халамжийн арга хэмжээг бууруулахгүй, тасралтгүй өсөлттэйгөөр авч явна.
-Сонгуулийн өмнөхөн МАН-ын зарим удирдлагуудтай холбоотой бичлэг тарсан. Үүнтэй холбоотойгоор төрийн албан хаагчдын дунд битүүхэн айдас бий болоод байна. Энэ талаар танай нам ямар бодлоготой байна вэ?
-Тэр бичлэг бол эвлүүлэг гэдгийг шинжилгээгээр тогтоосон. Тэр бичлэг дээр гарсан шиг асуудал үүсэхгүй. МАН ямар ч үед төрийн бодлогыг шинжлэх ухаанчаар авч явж ирсэн. Тийм учраас төрийн албаар оролдсон зүйл болохгүй гэдэгт итгэлтэй байна.
Нарийн асуудлуудыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүд бодлогоо чиглүүлэх ёстой
УИХ-ын 71 дүгээр тойрог, Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон Ц.Гарамжав:
-УИХ дахь эмэгтэй гишүүдийн тоо өмнөхөөсөө нэмэгдэж байгаа. Эмэгтэй гишүүний зүгээс хэрхэн ажиллахаар зорьж байна?
-УИХ дахь эмэгтэйчүүдийн тоо бүлэг байгуулах хэмжээд хүрсэн. Тиймээс Эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулагдана. Нийгмийн тулгамдсан бүхий л асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг хамгийн түрүүнд хүргэхийн төлөө ажиллана. Эмэгтэйчүүд мэдрэг учраас нийгмийн нарийн асуудлыг шийдвэрлэхэд бодлогоо чиглүүлэх ёстой гэж бодож байна.
Би наадамд зодоглохгүй
УИХ-ын 29-р тойрог, Төв аймагт МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон А.Сүхбат:
-УИХ-д анх удаа сонгогдлоо. УИХ-ын гишүүний хувьд ямар зорилт тавьж ажиллах вэ?
-МАН хүний амьдралын бүх мөчлөгт нийцсэн мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн. Амьдралд буусан, бүрэн хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөр юм. Хэрэгжүүлэхийн төлөө бид хамтран ажиллах болно. Надад өгсөн энэ их халуун сэтгэл, үүрэг хариуцлагыг дааж ажиллана.
-Та энэ удаагийн Үндэсний их баяр наадамд зодоглох уу?
-Наадамдаа бэлдэн таван хүүхдийн бэлтгэл хийлгэж, бэлтгэлийг нь хангаж туслаж байна. Би өөрөө наадамд зодоглохгүй. Би чинь багш хүн шүү дээ.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Жавхлан одоо ганц дээлний хэрvvл хиййгээд л хэвтчих юм бна л даа. Улсад хэрэгтэй хууль санаачлах естой шдээ тэр.Монголчуудын амьдралыг яаж сайжруулах вэ гэдэг дээр чиний толгой евдеж байх естой.Тэгээд гишvvн байхын хажуугаар оройгоор Улс тер эдийн засгийн сургуульд сууж боловсрол эзэмш ээ.Чи дээл емссенеер монголчуудын амьдрал сайжрахгvй шvv.
ЯГ ҮНЭН ТОГОО ШАНАГАНЫ ХЭРҮҮЛ ХИЙЛГЭХ ГЭЖ СОНГООГҮЙ ЮМ ШҮҮ ДЭЭЛ ӨМСӨХГҮЙ БАЙЛАА ГЭЭД МОНГОЛ ХҮН БАЙХАА БОЛЬЧИХ ЮМ УУ МОНГОЛООРОО БАЙНА ГЭЭД ОРЧИН ҮЕИЙН ХӨГЖИЛ ДЭВШЛЭЭС МОНГОЛ ХҮН ХОЦРОХ ЁСГҮЙ ШҮҮ ХАЧИН ЮМ ЯРИХАА БОЛЬМООР ЮМ
Үндэсний хувцасаа өмсөж байж үндэсний үзэл үндэстний эдийн засгаа ярина шдээ бас зөв л дөө. Үндэсний үйлдвэрлэл үндэстнийхээ эрх ашгыг нэгт тавих ёстой. Гадны хүмүүсийн хийж бүтээснийг идэж уугаад өмсөж зүүгээд бид өөрсдийгөө орхигдуулсан хийж чадах юмгүй болсон гадныхныг шүтэж горьдож амьдардагаа болих хэрэгтэй.
Архангайн Манж Гончигоо,Шавь тавын Жунгаа Энхболд хоёулаа дээл өмсөөд л үнэтэй хөөргөө Монголчуудад гайхуулж ирээд л тамхилж золгодог байхад жужиг тавьж байгаа биш үндэснийхээ хувцасыг өмсөхөд яадаг юм.
tegvel Japan Sweden Britain Germany geed hogjiltei uls undesnii huvtsasaa omsoj huraldahgui bgaa. Diplomat yosiig sain sudal. chi delhiid ulsaa tolooloh hun shuu. deel hivtsasnii heruulee orhi.
deel umsuud l mongoliin tuluu setgeltei mongoliin tuluu zutgedeg hun bolohgui l dee odoo Javhlan deel gej heruul hiihee bolih heregtei
Дээлний төлөө хэт туйлширч болохгүй. Гол зорилго чинь Монголын хөрсөн дээр бууж Монгол хүн эрүүл аюулгүй орчинд амгалан ажиллаж амьдрах хуулийг шинэчлэх, санаачлах юм шүүдээ. Бас Монголд хүн амын 6% сонин захиалж уншдаг гэж ярьдаг чинь үнэн бол 60% болгож хуулийг хүн бүр мэддэг болгох юм шүүдээ
Жавхлан яавч эрүүл биш. Дээл өмсөнө үү байна уу ямар хамаа байнаа! Мэдрэл мэдрэл юм яриад эхэллээ удахгүй амьтны ад болно доо
ENE MUU TENEG LALAR DEEL MEEL GEJ HUZAHIIN OROND YADUU HUMUUSIIN TOLOO SANAA TAVIH ESTOI DEEL GEJ HUZAHIIN BOL ERGUULEN TAT MUU MALIIG IH HURAL MALAAR DUTAAGUI
ardiin namiixan ta nar baritsgui xudlaa bult userdeg noxduud shu dee,anxaaruulj xelexd ded said bsan enxtaibniig saidaar tavix yum bol shuud eserguutsene shu
deel umsuud buh yum saihan bolhuu
Javhlan uunees eeriig hiij cnadahgui yum cnni yana daa BZ- uudee
Жавхлангийн мэдлэг, боловсролын түвшин энэ хариултаас шууд харагдаж байна даа. Яаж төрийн түшээгийн үүргийг 4 жил гүйцэтгэнээ. Яг Гүндалай шиг амьтан гарч ирлээ дээ. Тусгаар Монгол Улсын парламентад дэлхийгээр тархан суурьшсан монголчуудын тухай хашгичаад хэрэгггүй л дээ. Энэ дуучин дээл өмсөж, дэлхийн монголчууд гэж дөвчигнөөд байх нь л дээ. Ядарсан амьтан ч бол доо хөөрхий.
Зүгээрээ уйдахгүй гэдгийг амалчихья
Сайн байцгаана уу? Монголчууд аа Нэгэн үед цагаан сараар төрийн түшээд цагаан сараар хэн нь үнэтэй дээл өмсөж хөрөнгөтэйгээ харуулдаг байсан бол одоо монгол дээлний моод гарч хоорондоо өсөлдөх юм байна л даа.Улсын их хурал жилд хэдэн хоног хуралддаг билээ түүнийгээ 4 жилээр үржүүлсэн хэмжээний дээлийн тоотой УИХ-ын гүшүүдтэй болох юм байна.Нилээд хөрөнгөтэй болом байна.
Ha ha ha gehdee ter Javhlangiin ed nart jinhene yadargaa bolno gedeg ug ih dogi sanagdlaa. Jiliin daraa Javhlan uur bolnoo. Zaluu hun hurdan surna. Gol ni mongoloo gesen setgel chuhal.
ёо ёо Гарамжав гэж нэг царай муутай шулам юу бэ хаана юу хийж бйасан шулам бэ?
Царайны сайхнаар цай сүлэхгүй гэж өвгөд сургасан. Эмэгтэй хүнд баймгүй их ачаа үүрдэг энэ эмэгтэй олон хүний амьдралыг авч явдаг шүү
Учралын хэлсэн үг биелэх бол уу. Өөрийн толгойгоор ах нарын өмнөөс дуугарч байгаа сайн хэрэг. Хулсэндээ туушьай зогс. Бид харж байя.
Түгжилийн охинд чирэгдэлгүй тогтож үлдсэн сонгоолын үр болохоор хэлсэн үгэндээ эзэн болж чаднаа. Монгоолын үрс олон болох болтугай. Н.Номтойбаяр та 2 чаднаа
Баянзүрхийн сонгогч нар хамгийн тэнэг морь дээл хоёрыг хараад сонголт хийдэг хоёр хөлтэй малууд юмаа.
Ард түмэн сонголтоо хийсэн, тэднийг доромжлох эрх чамд байхгүй за
570-аар гангараад унаснаас морь тэргээрээ давхиад үнэнд хүрсэн нь хавьгүй нэр цэвэр юм бишүү
Javxlan duuxuu mash zov Tender booliin xuvzastai xuniig tanidaggui um,bugdiin deel omschixoor ix daruu saixan boldgiin .chamd bayr xurgie,bid chamaig urgelj ajiglaj bga shuu
Baasanxuu enxbayraas xol bai chamd gai bolno
Garamjav mundag shuu,Halzan Erdenebat bol demii demii.shal hudlaa ,
эрдэнэбат гэгч энэ амьтнаас болж АН ялагдсан ш дээ. чи өөрөө 4 жил өөрийн мөрийн хөтөлбөр гэгч юмаа санаагүй байсан байж, юун бусдад сануулах вэ ичээч, муухай амьтан
Яаг үнэн
ene amitan yaj danxaljaj zasgiin gazar baiguulj ix xurliig zoloo tsulbuurgyi bolgoj MAN iig daramtalj bsanii gor garch bgaa ni ene dee.odoo chi gantsaardax xychfyidex gej yu bdgiig amsana daa.yiliin yr ch yum shig.
yamar muuhai heruulch ,toriig uimuulsen yariaa hoorootei iimerhuu nohduud erdoo ch hereggui,2012 onii songuulid ardchilsan namiin jagsaaltaar ih hurliin gishuun bolson erdenebat gegch ene hun aziin chono gegch arhind olon huniig horduulj uhuulj bsan,iimerhuu ner hundgui humuusiig ardchilsan nam ooriin egneend oruulj uls toriin 2 dagch tom huchin boloh namiin ner hund ilted ard tumnbii dund unaad bgaad dugnelt hiij ,iimerhuu hudlaa yaridag huuramch surjin durtei humuuseesee salah ni zov,ter tsagt ard tumen ardchilsan namiig uneleh bolno.
olon bas hardag yum bn oo, erdenebat nogoo hed dundaa ajillasan shuu suuliin 4 jild
АН ын ялагдал АН ыг харлуулж байгаа хэдхэн ноход бий Батхуу Баярцогт .авгай Гончигоо Алцанхуяг Сайханбилэг.Ер нь намын удирдах зовлолд хариуцлага тооцож дээп дурьдсан нохдуудыг намаас хоогоочээээ.Жижигхэн хун жижиг л байдаг байхгуй юуууу ..АН онц их хурлаа хуралдуулж ялагдалыг авч хэлэлц.Намын даргаа соль тулгатай улс торч Санжмятаваар дарга тавь.АН ард тумний омно нудний нуух боллоо. Жижиг мажиртар систем дээ биш АН дотор ялзрал их байгаадаа ухэж байгаа юм.Жинхэнэ шинэчлэл хийсэн бол АН эсрэгээр 65 судал авах байсан юмшуу малнуудаа.АН ын удирдлага эрс ПЕРЕСТРОЙКА хийх ёстой байсан юм.АН дотор бугшсан идээ бээрийг шахан зайлуулах ёстой байсан юм.Тэгвэл ард тумэн итгэнээээ
Бөх хүн бүдүүн өвсөнд гэгч шиг л унасан АН дотроосоо алдаагаа хайгаачээ. Бусдад буруугаа нялзаах гээд байвал 2020 онд булшанд орнр шүү
ANaas salah geed baahan bor halzan honi hurga songoson doo. ANiin baliar bodlogoos bolj iim humuusiig songohoos uur songolt baisangyu.
МАНАЙ АН-ыг ялагдуулсан хэдхэн хүн бий гэдэгт санал нэг байна.Зи,Гончиг,Д.Эрдэнэбат,Баярцогт,Сайхнаа,Н.Батаа,Батхүү, Гарам-гай,С.Эрдэнэ,С.Одноо,Бурмаа...нарыг АН-аас зайлуулах хэрэгтэй.Дээр нь Элбэг орохоор бүр муухай харагдуулаад байгаа юм.
Яг үнэн шүү. Албан тушаалын төлөө АН-ыг ашиглахаар орж ирсэн энэ хүмүүс бол ардчилалыг гутааж, дүр эсгэсэн болгодог шүү. Бас шунал Женко нэмэгдэнэ
Javxlan ta, deel surtalchilax gej ulsiin is xurald songogdson jum uu. Uls tur gedeg chin tulga tourson , avgai xuuxnii yaridag deel xuvtas bish gedgiig anxaarax xeregtei. Mongol Es Juram zui ch, unuugiin baidald Ene chuxal bish, ulsiin bay lagiig bus dad xyamd Zarj dundaas n luivardsan ulsiig shuuxdej ulsiin bolon ard tumnii baylag gazar nutgiig butsaaj avax xeregtei. Ouyn Tolgoin xergiig daxin xyanaj uzej Mongoliin xoich ireeduig bodson jum xiix xeregtei.
Xuurxii Mongol uls suirch baigaa gin Ilrel uls Turin songuulias yamar xumuus garch baigaan god on xaragna. Edger duuchin, bux xumuus xuurxii yamar uls Turin medleg baix ve. Mongolchuudaa, xuduunii ard Tyumen min uls Turin undue medlegtei zaluu xumuus ee songooch Dee. Ta xediin so sox durtai duuchin , bux ulsiin is xurald suugaad yamar ch ulsiin xuuli, durem Juram bolovsruulax medleg xoms. Mongol uls xuuchin xuu bish shine xuu bolj usuj undiix xeregtei. Udaxgui Afrikiin buurai doroi ulsiin neg boloxn.
Жавхлан. Хэлэх ч уг алга. Битгий худал дур эсэг. Тэнэг хун ч дээл омсоод дээрдэхгуй гэж мэднэ шдэ.
Дээлээр хэрүүлээ эхлүүлж байгаа Жавхланд мөрийн хөтөлбөр бий юу???????
CH.TUYA CH geh shig hentii ch geh shig hiih ajilgyi hoolnii savaa yavj honio hariyl twittert yum bichih surguuli hiigeed b.ga yumuu aa zugeer garj uheree saa
Javhlangaar uv umsuhuu zaalgahgui l de. Chavgants tsarailchaad ehneesee erguuteed ehelchij. Yamar malnuud n iim hog songodog bnaa
saihan mongol tsamts omsoj bolno.ih saihan haragdana.orosod surdag oyutnuud dotuur bairandaa tegj gangardag baisan.
HEN YU OMSOHIIG ZAADAG MAL BAS BAINA AA HET TUILSHIRSAN MAL BAS NEGEER NEMEGDEJ TORIIN AJIL HIILGEHGUI BOLOH MAL BAINA ENE BOL SHOUNII GAZAR BISH
Deel chuhal ni chuhal gehdee unu bish tsaad sanaa ni mongolin tuluu baih yostoi shuu
Bas ene heruuliin buzar suhbat chn bas yuv de
Ene humuus deel meelhen yariad uraltsahaa l bodoh ym .odoo negdeed ediin zasagaa avraad daraa n ter hogjil mogjiliinhoo gartsiig tdhoilbol yasiin.
Uneniig helhed deelnees tsaashgui hun shu ene javhlan.oop yarih ym medeh ym yu ch bhgui ene hund.tegeel aygui bol uvs muvs oirad ene ter gj yarial hudlaa heruul hiigeed bvl .yana da ene balaig iim ih demjsiim bh da .
Ishh ene halzan erdenebatiin yarij bgaag de.tiim l shudarga baisiim bol AN iin hulgaichidiig ....
DEEL OMSSONGUI GEED MONGOL HUN BISH BOLCHIHGUI USEE URT URGUULJ DEEL OMSSONOOR SAIN HUN BOLOHGUI ENE BOL NEG ESNII OVCHIN TUILSHIRAL DEELNII TOLOO BISH MONGOL ULSIIN BAYALAG MONGOLIIN ARD TUMEND ERH TEGSH HUVAAGDDAG BAIHIIN TOLOO BAYAN YADUUGIIN YALGAA ARILSAN NIIGMIIN TOLOO AJILIIN BAIR AJIL ORLOGOTOI GER BULIIN TOLOO HUULIIN OMNO ERH NI ADIL BAIHIIN TOLOO AJILLAH ESTOI UHSEN AZNII CHIN DEEL VE YADARSAN ARD OLNIIG SHINE DEEL HIILGEED OMSUULHIIN TOLOO TEMZ MUDAK AA DUUCHIN BAZAANA AA ENE BOL SHOU BISH SHUU HUUL TOGTOOH TORIIN BAIGUULAGA