sonin.mn
Сонгуулийн Ерөнхий хорооноос УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг өчигдрийн 07-22 цагийн хооронд орон даяар амжилттай зохион байгууллаа.
 
Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр сонгуулийн дүнг хэлэлцсэн хуралдаан хийв. Хуралдаанаар сонгуулийн дүнг танилцуулсан бөгөөд гишүүнээр сонгогдсонд тооцсон нэр дэвшигчдэд маргааш УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгохоор шийдвэрлэлээ. Мөн гишүүнээр сонгогдсон сонгогчдын нэрсийн жагсаалтыг Ерөнхийлөгчид айлтгахаар тогтов.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг