sonin.mn
УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үеэр Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд зэрэг аймгийн 83 сумын 201 байршлаар 30 мянга 450 иргэн гол ус гаталж сонгуульд оролцоно гэсэн судалгааг ОБЕГ-аас гаргажээ.
 
Иймд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, ард иргэд гол ус гаталж сонгуульд оролцох, тухайн нутаг дэвсгэрийн сонгуулийн хорооноос саналын хайрцагаар санал авах үед аюулгүй байдлыг хангах чиглэлээр ОБЕГ-аас орон нутгийн Онцгой байдлын газруудад тусгайлан үүрэг хүргүүллээ.
 
Үүргийн дагуу орон нутгийн Онцгой байдлын газруудаас сонгуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах, гол ус гатлах үеэр иргэд сонгогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс 18 завь, 7 бярваз, 1 сэлүүрт завь, 23 автомашин гаргаж ажиллахаар бэлтгэл, бэлэн байдлыг хангаж байна.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг