sonin.mn
Хүүхдийн баяраар хүүхэд байгчуудыг эцэг эх, асран хамгаалагч нараасаа төөрөхгүй байх бугуйчийг зүүж өгч байгааг иргэд талархан хүлээн авч байв.
 
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудаа амар тайван баярлуулахын төлөө Улаанбаатар хотын цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
 
Энэ эх, үрсийн баяр, наадам, олон нийтийг хамарсан өргөн арга хэмжээний үеэр бага насны хүүхдүүд эцэг, эх, асран хамгаалагчаасаа төөрөх тохиолдол байнга гарч байдаг.
 
Иймд Улаанбаатар хотын цагдаагийн газрын Мэдээлэл харилцааны багийн албан хаагчид хүүхэд, багачуудын бугуйд эцэг, эхийн утасны дугаар бичих зориулалт бүхий бугуйвчийг зүүж өгч байгаад эцэг эхчүүд талархаж байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентал