Одоогоос таван жилийн өмнө Шанхай хотноо болсон “Авьяаслаг хятадууд-2011" шоунд Өвөрмонголын Хөлөнбуйраас ирсэн бяцхан хүү “Алсад суугаа ээж" дууг дуулж, үзэгчид төдийгүй шүүгчдийг уйлуулсан билээ.
Өнчин өрөөсөн, нүдэндээ гунигтай ч олны өмнө нулимсаа харуулахгүй тэвчээр заан зогсох тэр бяцхан хүү Монгол түмний сэтгэлийн утсыг хөндөж орхисон.
Эцэг эхээ хар багадаа алдсан хүү тухайн үедээ дэлхийг нов ногоон өвсөөр бүрхдэг шидэт бэх зохион бүтээхийг мөрөөдөж явдгаа ярьсан юм. Хожим нь хүү мориор дэлхийг тойрох хүсэлтэй хэмээн хүсэл мөрөөдлөө уудалсан билээ. Ухаалаг харцтай энэ хүү өдгөө 17 настай том эр болжээ.
ЭЭЖИЙНХЭЭ ДУРТАЙ “АЛСАД СУУГАА ЭЭЖ” ДУУГ ДЭЛХИЙ НИЙТЭД ТАНИУЛСАН
Уудам хүү 1999 оны есдүгээр сарын 9-нд Өвөр Монголын Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны Шинэбулаг суманд малчин айлын хүү болон мэндэлжээ.
2007 онд хөгжмийн сургуулийнхан Хөлөнбуйраас орчон, эвэнк, дагуур болон монгол үндэстний буриад, барга ястан хүүхдүүд элсүүлэхэд Уудам хүү монгол ардын уртын дуугаараа "Таван тансаг Хөлөнбуйр" хүүхдийн найрал дууны хамтлагийн удирдаач Бүрэнбаяр, Урнаа нарын анхаарлыг ихээхэн татжээ. Энэ үеэс эхлэн хүү "Таван тансаг Хөлөнбуйр" хүүхдийн найрал дууны хамтлагийн гишүүн болсон байна.
Ийнхүү Уудам гэрээсээ анх холдож, хамтлагийнхнаа даган Хайлаарт сурахаар явжээ. Бяцхан хүүдээ санаа нь зовнисон ээж нь Шинэ Барга зүүн хошуунаас 200 км явж, Хайлаар хотод хүүгээ эргэж очдог байв. Гэвч нэгэн удаа хүүгээ эргэчихээд буцах замдаа автын осолд орж, удалгүй нас баржээ.
Ээжээ алдсан гунигаас салж чадаагүй байтал аав нь ч нас баржээ. Ийнхүү хар багаасаа өнчрөл хагацал амссан хүү ээжийнхээ сонсох дуртай МУГЖ С.Жавхлангийн дуулсан “Алсад суугаа ээж” дууг бүх Хятадын тайзнаа дуулснаар дэлхий нийтэд таниулсан нэгэн юм. “Авьяаслаг хятадууд-2011" наадмаас тэрбээр “Хаан хүүгийн мишээл” шагналыг хүртсэн.
БУРИАД ГАРАЛТАЙ АЙЛД ӨРГҮҮЛСЭН ҮҮ
Уудам хүүг буриад айл өргөж авсан гэсэн яриа байдаг. Үнэндээ тэрбээр БНХАУ-ын Ардын жүжигчин Бүрэнбаяр, түүний гэргий, буриад гаралтай Урнаа нарын гэр бүлд өргөгдсөн юм. Хүү айлд өргүүлэхээсээ өмнө өдгөө 23 настай том эгч Сургагийнхаа асрамжинд байсан аж.
Өргөж авсан аав Бүрэнбаяр нь хүүгээ Францын нэрт зохиолч Экзюперийн бяцхан ханхүү хэмээх баатартай зүйрлэдэг. Тэрбээр “Би бүхий л амьдралаа хөгжим, дуутай холбож өнгөрөөсөн. Миний хувьд мэргэжлийн жүжигчин болохоор эхнэр Урнаатайгаа хөгжмийн сургуульдаа хөвгүүдийн хор дууны хамтлаг бий болгохоор ажилласан.
Тэр үед л Уудамын авьяасыг шууд анзаарч байсан. Сурган хүмүүжүүлэх чиглэлээрээ олон дуучин, жүжигчинд хичээл зааж байсан ч Уудам бидний хувьд ховор олз байлаа. Тэр жинхэнэ од болно” хэмээж байжээ.
КАНАДАД СУРАЛЦАЖ БАЙНА
МУГЖ С.Жавхлангийн дуулсан "Алсад суугаа ээж” дуугаараа танил болсон Уудам хүү “DOZ” энтертайнментын урилгаар “Хөх толбот хүмүүс” кинонд тоглосон билээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Уудам хүү өнгөрсөн намраас Канадад суралцаж эхэлсэн бөгөөд тэндээ хэдэн жил амьдрах төлөвтэй байна. Үүнээс гадна өргөж авсан аав нь Уудам хүүг 178 см өндөртэй том залуу болсон, англиар чөлөөтэй ярьж бичдэг болж, хичээлээ гүйцсэн мундаг хүү хэмээн магтан бичжээ.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Уудам хүүд их амжилт, эрүүл энхийг ерөөж, элгэмсэг монгол сэтгэлээ дэлгэрүүлж явахыг хүсье.
саяхан том монхор залуу ирчихсн дуулж байгаа харагдсан шvv!!! Амжилт!!!
Uudam huud amjilt, aza jargal sain saihan buhniig husie
Iinkhuu Mongol tumen mini Ugsaatnaa bainga survaljilj avyastai bugdiig demjij baikh tuiliin chukhal yum. Yalanguya iinkhuu kheliin chadad amidarch bui avyastnuudaa tun ikh khairlaj baikh khergetei. Avyas gedeg khun bolgond zayakhgui, surch boldgui khovor nandin burkhan. Khariin orond olon arvan avyastan amitan amidarch, burkhanii orond ch ochson baigaa tedniigee bainga khundlen munkhjuulj baikh kheregtei yum shuu.
одоо ямар болсоныг нь оруулахгүй дээ.
ter hyatad shuugch mongol er hun chini uildaggui yum shuu dee gej helj bsan shuu. unuu ued harin erchuud yum l bol eruul sogtuu yanz bureer uilaad bdag boljee. uudam huud amjilt bas l tsoglog mongol huu shuu
jinhene mongol er hun etseg eh,eh oron,nutag us,uvug deedsee dursah uedee nulimsaa haramgui asgana shuu. hun heveeree baigaagiin shinj. gehdee uuniig neg huuhen muuhend toogdohgui hayagdlaa barilaa gej uilj unjdag shalchgar solongos erchuudiinhtei holij hutgaj bolohgui.
Ashgui dee Uudam huu maan sain yvah yostoi .mongoliin tenger huurhun huugee harj uznee.Uudam mongol hun shuu,Amjilt huseye. Aztai sain aild urchlegdjee.
Нэг ч гэсэн монгол хүн сайн явахад нийт монгол баярлах учиртай юм.Нийт монгол уруудан доройтоход баярцогт баярлах учиртай юм.Юм гэж учиртай.
tiim shuu
Tsever mongol zusnii humuusiig mongoldoo avmaar yum yadargaatai yum.Yadaj hodoo oron nutaguudaar mal harah tuslah humuus baival
Jinhene er hun zurhendee uildag yum.
Uudam huud amjilt husie Amiddaa bie biendee tusaltsgaaya mongol ah duu naraa
Kanadad al' hotod baina aa?
mongol gedeg neriig nerniikhee umnu duuduulj yavaarai amjilt husei
toronto hotod bnaa
Уудам хууд сайн сайханыг хусье.
Er xyndee xu.
Torontogiin mongolcnuud yylzalddag bol calgary-n mongolcnuudiin naadamd iruulj duuluulmaar bna
Хөөрхөн хайр татсан хүү шүү
эрүүл энх,амжилт бүтээлийг ерөөе.