sonin.mn
Сонгууль эхлэхээс сар гаруйн өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орсоноос болж “хэвтэж” байгаад л гарчихна гэж санаа амар байсан нөхөд сандралд орж тойрог хуваах асуудал үймээн шуугианы бай болсны эцэст өнгөрсөн хагас сайн өдөр намуудын нэр дэвшигчид тодорлоо.
 
Сонгино Хайрхан дүүргийн Ардчилсан намын хувьд өнгөрсөн тав дахь өдөр нэр дэвшигчидээ тодруулсан бөгөөд тус хурлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга асан О.Магнай тус дүүргээс УИХ-ын 76-р тойрог буюу 3, 4, 5, 6, 26-р хороонд нэр дэвшихээр боллоо.
 
Зах зээлд шударга өрсөлдөөнийг төлөвшүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалахад чин сэтгэлээр хандаж Монгол улс хууль дүрэмтэй, тэр дундаа хэрэглэгч хохирсон тохиолдолд эрхийг нь хамгаалдаг газартай гэдгийг нийгэм, олон нийтэд таниулж өгсөн О.Магнай ийнхүү үйлс хэргээ улам өргөжүүлэхээр улс төр лүү шуударлаа.
 
 Н.БАЯР