Улс төрийн хүрээнд хэдэн өдөр далд өрнөсөн зүйл бол жижиг намууд СЕХ-нд хүсэлтээ өгөлгүй АН-ыг дэмжин ажиллах, түүнийхээ оронд тус намаас нэр дэвшигчийн квот авах байлаа.
Тухайлбал, МҮАН, Эх орон нам юм. Мөн ИЗНН сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд уламжилсан ч гэлээ одоогоор АН-ыг дэмжиж магадгүй байна. Хэрэв сонгуульд өрсөлдөхгүй гэвэл АН-аас ИЗНН-д таван мандат, Эх орон, МҮАН-д тус бүр хоёр мандат амласан гэлцэх. Энэ тухайд УИХ дахь Ардчилсан намын бүлэг хоёр өдөр хуралдаж ярилцсан байна. Нэлээд хэсэг нь жижиг намын хүмүүст квот олгохыг дэмжээгүйгээс хурал хоёр өдөр сунжирсан гэнэ.
Хэрэв ИЗНН, Эх орон, МҮАН-ын хүмүүс АН-аас нэр дэвшинэ гэвэл өөрийнхөө намаас татгалзаж, АН-д гишүүнээр элсэх ёстой. Өөр хуулийн гаргалгаа байхгүй. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 125.6-д “Нэг намын гишүүнийг өөр намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг тус тус хориглоно” гэсэн бол 125.8-д “Нам, эвсэл аливаа нэг намын гишүүн бус иргэнийг түүний бичгээр гаргасан зөвшөөрлийн үндсэн дээр нэрийг нь дэвшүүлж болно” гэжээ. Түүнчлэн 129.1.3-д “Өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн бол нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана” гэсэн заалттай.
Тэгэхээр дээр дурдсан намаас удирдах албан тушаалтнууд буюу намын дарга нар нь л АН руу орж таарна. Жишээ нь, МҮАН-ын дарга М.Энхсайхан, ИЗНН-ын дарга С.Оюун, Эх орон намын дарга Б.Эрдэнэбат нар юм. Гэвч тэд намаа хаяж, голоод өөр намын хатавчинд орох бололцоо бий юү гэдэг өнөөдрийн гол асуулт. Яагаад гэвэл Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй бүхэл бүтэн нам Их хурлаа хуралдуулж даргаа сонгож, тамга тэмдгээ хадгалуулдаг.
Мөн Дээд шүүхэд намын дарга нарыг бүртгэн баталгаажуулдаг. Тэгэхээр энэ гурван нам Их хурлаа хуралдуулж байж намаа голсон даргаа үдэж, тамгаа авч үлдэх болно. Цаана нь Дээд шүүхэд баталгаажуулсан намын даргынхаа бүртгэлийг хасуулна гээд хууль, журмын дагуу үргэлжлэх ажил бий. Өнөө, маргаашгүй нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх гэж байхад ийм үйл явцыг хийж амжих уу. Жижиг намууд Их хурлаа хийж ядах энүүхэнд ч Дээд шүүх асуудалд түргэн шуурхай хандахгүй л болов уу.
Иймд өөрийнхөө намыг голж, өрөөлийг шилж очих санаатай хүмүүс юун дарга манатай, нэр дэвшиж ч чадахгүйд хүрэх вий. Одоо л АН ийм эмоцтой хүлээж авч байгаа юм чинь сонгуулийн өмнө тэднийг гудамжинд хаяж мэднэ. Нэг тойрогт багтаж ядаж буй АН-ын нэр дэвшигчид бусад намаас гүйж ирсэн хүнд зүгээр сууж байгаад мандатаа алдах нь юу л бол. Нам ч үгүй, дарга, тойрог ч үгүй хаягдах энүүхэнд байна даа.
М.Цэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Ямар vр дvнд хvрэхийг цаг хугацаа харуулах биз...
НАМ бАЙГУУЛЖ ТОГЛОДОГ изнн-ын ОЮУН, эх орон намын- Эрдэнэбат, МҮАН-ЫН Энхсайхан АРТ МОНГОЛЫН АРД ТҮМЭН САНАЛАА БҮҮ АГ ноен урваач нохой шарваач гэж энэ хүмүүс монголын тард хэрэггүй
монголын тард хэрэггүй хүмүүс ЭРЭЛ- ЭРДЭНЭБАТ,ИЗНН- ОЮУН, МҮАН- Энхсайхан нар бол улс төрийн ЯНХАНУД ЮМ
МАНгаруудын шээс нь гоожих нь дээ. АН зөв юм хийж.
дээр юм бичсэн нөхөр шар эмнэлгээ бараад даа. тэмээ гэхэд ямаа гээд зүтгээд байдаг тэнэг гаруудын нэг байна
s.ouyn odoo bolimoor yum Nogoo sain eceg ehiin neriig 3 hudalddag gedeg shig Sain ahiin neriig hed hudaldachih vaa?
iim ubaigyi tenegyyd bxgyi blgyi dee...AH-gej orox yum bol odoo AH-g songox teneg oldoxgyi l blgyi dee..xudlaa uls turch bolox gej tenegteed yaxav dee ene oyun erdenebat 2 bol yarshig l bna
Ard tymen ylas toriig jigsen ynen men chanart ni hyrtel bainga syymjleh erhtei!!!tyyneech bichseer bna!gehdee yyn sig archaagyi byzamtgai ajil delhii deer baihgyi!!delhiin haana ch ene ylas toriin hereg byzartai hyn terlehten ene ylas toroor syireh baih aa!!
ED NARIIG GOLOOG GEH HUN BAIHGUI HEND YUND HEREGTEI YUM BE YUN SANAL OGOH NI BAITUGAI NERIIG NI CH MARTSAN LUIVARCID
Iim tenegyyd baidag l yum bna daa?Hynii yydiig sahidag garnyyd bol zebhen ylas toriin seesnyyd l baihgyi yu?Ingetlee door oroh gej dee!!!heerhiisyyd!!!Mongold zeb zohistoi yum negch alga daa!!!neg l bis bolj ee!Minii Mongol ene har nertei Elbegdorj gedeg luibarchingaas bolj dee!!haraal idsen muu yhdel!!!!chi yiliin yr gej bii?tyyniigee ydahgyi heden sariin daraa yznee!
Tertei tergui songogdohgui shuu dee. Hen ni ch ter.
Oyun avgai bolio boli enuund hiisen um bgamuu zail
Бүхийл амьдрал нь урвах шарвах хуурах худал мэхлэх байсан шүү дээ! Иргэний зориг энээ тэрээ бүгд л худал байсан ард түмэн зальдуулж мэхлүүлж ханах биш үүнийг дагаж далдагнаж явсан базар нарууд хөөрхий яа .Одоо яана гэхэв . . . .Тэсэж үлдээрэй, . . .Энэ хорвоо галзуу шүү