sonin.mn
2016 оны 1-р сарын 26-ны өдөр 600 сая ам.долларын бондыг дахин бүтэцлэх тухай асуудал яригдаж эхэлсэн билээ.
 
Үүний дараа 3-р сарын 14-ны өдөр бонд эзэмшигчдийг төлөөлсөн хороог байгуулж хууль ба санхүүгийн зөвлөхүүдийг сонгон ажиллуулж бондын төлбөрийг хэрхэн хийх талаар хэлэлцэж байсан ч 3-р сарын 29-ний өдөр бондын хүүгийн төлбөрийг төлөх боломжгүй гэдгээ зарласан юм. Гэхдээ уг өдрөөс хойш 30 хоногийн дотор төлбөрөө барагдуулбал дефолт хэмээн үзэхгүй гэж байсан бөгөөд энэ хугацаанд талууд асуудлыг шийдвэрлэхээр ажилласан ч өнөөдрийн байдлаар 30 хоногийн хугацаа өнгөрсөн ч хүүгийн төлбөрөө барагдуулж чадсангүй.
 
Мөн өчигдөр цацагдсан мэдээлэлд Хонг Конгийн хөрөнгийн бирж MMC компанийн бүртгэлийг түдгэлзүүлж болзошгүй тухай мэдээллээ. Хонг Конгийн хөрөнгийн биржийн зүгээс Биржийн бүртгэлийн тухай 13.24 журмын дагуу компанийн үйл ажиллагаа хангалттай түвшинд байгаа эсэх, биет болон биет бус хөрөнгийн үнэ цэнийг тогтоох үнэлгээ хийсний дараа компанийг биржийн жагсаалтанд хэвээр үлдээх асуудлыг хэлэлцэх юм.
 
Үүнтэй зэрэгцэн “BNP Paribas” болон “ICBC” банк зээлийн төлбөрөө нэн даруй төлж барагдуулахыг шаардлаа. Нийтдээ 95.4 сая ам.долларын зээл байгаа бөгөөд зээл олгогч банкууд зээлийн төлбөрийг гаргуулахаар “FTI Consulting” компанийг зөвлөхөөр томилсон байна.
 
Энэхүү үйл явдалтай холбоотойгоор компанийн хувьцааны ханшид хэлбэлзэл ихээхэн үүсч байгаа бөгөөд хөрөнгө оруулагчид маш анхааралтайгаар арилжаанд оролцохыг зөвлөж байна.
 
Эх сурвалж: www.hkexnews.hk