1. Эхлэл
Одоо олон нийтийн дунд Монголын боловсролын системд Мүүний бодлого туссан, тусаагүй гэж буруушаасан эсвэл өмөөрсөн маргаан дэгдэж байна.
Шалтгаан нь, Б.Насанбаяр “Би Мүүнтэй холбоо байхгүй, баримтаа гарга, би Буддаг шүтдэг, боловсролын шинэчлэлийг үгүйсгэж, намайг гүтгэж байна.” гэж гүрийснээр хөвөрч эхэлсэн. Манай сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадвар муу байгаа нь нөлөөгөө тусгаж асуудлыг улам будилаантуулсан.
Тухайлбал, асуудлаа гүйцэд судалгүй, боловсролтой холбоотой буруу гэсэн болгоныг түүн рүү чихэж булах гэсэн нь ёс зүйн ноцтой алдаа юм. Жишээ нь, Отгонбаяр сайдын үед хамгийн их алдаж бичээд байгаа түгээмэл үгсийг журамлах гэж шинэчилсэн 700 үгийг (Эндээс ЗБД-ээ 57 үг нь зөрчсөн )гаргасан алдаатай бодлого, ЗөвБичихДүрмээ сайжруулахын тулд монголхэлний зүй тогтолтой уялддаггүй дөрвөн үсгийн тухай хэл шинжээч эрдэмтдийн хэлэлцүүлгийг хүртэл түүнийг зохион байгуулсан гэх мэтээр тулгаж байсан нь мэргэжлийн ур чадвар, харьцааны соёл тун дорой байгаадаа Насанбаяраас уучлалт гуймаар...
Гээд Насанбаяр нь Мүүний гаж урсгалын гол төлөөлөгчдийн нэг бөгөөд бусдыг ч энэ сургалтандаа уруу татаж байсан зохион байгуулагч, удирдагч байсан. Одоо ч энэ байгууллагаас тодорхой хэмжээний хувьцаа хүртдэг мөн Солонгосод байгаа Сан Мүүн их сургуулийнхаа докторант гэдэг нь баримтаар илэрч байгаа.
Түүнчлэн Боловсролын сайд Л. Гантөмөр нь ТВ-ийн “Шашин ба Боловсрол”нэвтрүүлэгт Гандангийн хамба лам Чойжамцийг хажуудаа суулгаж байгаад ”Мүүн гэж юу вэ? Христээс Буддаг илүү хамгаалсан байгууллага. Шашнуудыг тойруулж суулгачхаад, та бүхэн эвтэй найртай бай гэж уриалдаг” гэж элийрч, гал дээр тос өргөсөн юм.
2.Одоогийн МонголБоловсролын шинэчлэл.
Үнэхээр Л.Гантөмөр тэргүүтэй түүний багийнхан Боловсролын ямар шинэчлэл хийж байна вэ? Мүүний бодлого Боловсролын стратеги төлөвлөгөөнд туссан юм уу эсвэл үгүй юу? Иймээс тэдний ...
Боловсролын шинэчлэлийн (2012 он) стратеги төлөвлөлтөнд та анхаарлаа хандуулна уу.
1. Хүүхэд бүрт “Боловсролын бодлого” гэдгийг хүргэх ёстой.
2. Үүнийг ойлгосноор балчир бага болон өсвөр насны хүүхдүүд өөрсдийгөө хөгжүүлж, авьяас чадвараа нээх ёстой, давуу талаа хөгжүүлэх ёстой.
3. Хүүхдээ хөгжиж байгааг харсан эцэг эхчүүд хүссэн хүсээгүй оролцоно.
4. Багш нь өөрийн сурагчаа хөгжиж байгааг хараад бас өөрийгөө тасралтгүй хөгжүүлнэ.
5. Хүүхэд нь хөгжөөд, эцэг эх нь оролцоод, дагаад багш нь хөгжихөөр улс орны эдийн засаг өөрөө аяндаа хөгжинө.
6. Энэ бүхэн бодитой болоод ирэхээр боловсролын салбарт үр ашиг нь гарна. Одоо Монголд төсвийн хөрөнгийн 17-20% боловсролд зарцуулдаг.
7. Үүнийг дагаад улс орны бүх салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ур чадвар аяндаа бий болно.
8. Ингэж хүн бүрийн ур чадвар дээшилсэнээр бидний хүсээд байгаа сайхан нийгмийн үндэс болсон тэгш байдал, шударга ёс тогтоно.
9. Ийм л нэг нь нөгөөсөө хамаарсан Боловсролын концепци гэдгийг бид боловсруулсан.
Үүнийгээ “Eagle News”-ийн “Баримт сэдэв”(2016.03.09) нэвтрүүлэгт оролцсон Монголын Боловсролын Яамны стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр нь,
-Та ингэж гүтгүүлэн сэтгэл зүрхээ өгч яваа ажлаа ганц өгүүлбэрээр хэлнэ үү гэхэд
- Нэг хүн энэ бүх ажлыг хийдэггүй юм аа. Нэг хүний цаана асар олон хүнтэй баг бий. Олон хүний хөдөлмөр байдаг. Манай яамнаас гаргадаг эмхтгэлийн ард бидний ажлын гол утга томъёолол байдаг. Үүнийг тайлбарлая. Энэ бол манай концепци. Бид үүнийг 2012 онд маш тодорхой хэлж ярихыг хүссэн хэмээн өөрсдийн Боловсролын стратеги төлөвлөлтийн томъёололоо дээр дурдсанаар заан тайлж өгсөн юм.
БСШУЯ-ны эмхтгэлийн арын хөх хавтсан дээрх цагаанаар зурсан томъёолол нь үргэлжилсэн гурван ороомогын бүтцээ эвдлээд дээшээ мушгиран сум заан цоройсон байх юм. Адилтгавал цагирагласан могой цорволзон үсрэх маягийн томъёо нь философийн ороомогийн шатлалаар өсөн хөгжих ертөнцийн зүй тогтолыг эвдсэн гаж бэлгэдэл мэт санагдмаар. Зарим хүнд энэ стратеги төлөвлөлт, томъёолол сайхан санагдаж болох юм. Тийм ч учраас ийм загварт оруулж томъёолсон биз ээ.
Дээрх стратеги төлөвлөгөө нь эхнээсээ ойлгомжгүй дараах асуулт байна.
• “Боловсролын бодлого” гэж юу? Хүүхэд үүнийг ойлгож байж өөрийн давуу тал авъяасаа нээх нь.
• Хүүхдийн хөгжлөө хараад эсвэл мэдрээд хүссэн хүсээгүй эцэг эхчүүд юунд оролцох юм бэ?
• Хөгжиж байгаа хүүхдээ хараад багш нь өөрийгөө тасралтгүй хөгжүүлнэ. Сурагч нь багшдаа яаж өөрийгөө хөгжүүлж болохыг үлгэрлэж үзүүлэх юм байна. Иймээс сургуульд багшийн үүрэг хэрэггүй харин багш сурагчийн үүрэг солигдоно гэсэн үг үү?
• Хүүхдээ дагасан эцэг эх, багшийн хөгжил нь улс орны эдийн засгаа хөгжүүлсэн ямар туршлага аль улсад байна вэ?
Сургалттай холбоотой эхний хэдэн хэсэг дээрээ тогтоё үүнээс цаашхи стратеги төлөвлөлт нь өмнөхөөсөө урган соёолж байгаа учраас таны цагийг хэмнэн тайлбаргүй орхилоо.
• “Боловсролын бодлого” гэж юу вэ? Хүүхэд үүнийг ойлгож байж өөрийн давуу тал авъяасаа нээх нь.
Хүүхэд бүрт очих ёстой “Боловсролын бодлого” гэдэг нь сурагчдын сурахбичиг болон дасгал ажлынх нь ном болно.Үүгээр дамжуулан хүүхэд өөрийгөө хөгжүүлнэ, авъяас чадвараа нээнэ. Хүүхэд гэсэн нь эцэг эхийнхээ өврөөс салж амжаагүй сургуулийн өмнөх нас болон сургуулийн насны 6 настай балчраас 18 нас хүртэлх өсвөр насны хүүхдүүд хамрагдана гэсэн үг. Тэгвэл одоо хэрэглэж байгаа сургуулийн сурахбичиг нь шаардлагаа хангаж байна уу?
Баримтыг,- эцэг эхчүүд маань Facebook буюу танилцуулах номондоо тавьж “Ийм байж болох уу? Үүний үр нөлөөг тайлбарлаж өгөөч.” гэхэд нь “Яагаад болохгүй гэж...юу нь буруу байна. Амьдралд байдаг жишээ байна.” гэх мэт сэтгэгдэлтэй жишээнүүдийг иш болголоо. Энэ жишээнүүд нь бүгд фотогоор татагдаж баримтжлагдсан байна. Нөгөө талаас энэ жишээнүүд нь тухайн сурахбичгээ ямар аргазүйгээр бичсэн болон агуулга бичиглэлийн баримжаа дүр зургаа тодорхойлох боломж олгож байгаа юм.
Нэгэн жишээ, 5-р анги, Амжилтын алхам-5 дасгал ажлын номонд ээжийгээ ээмэг бөгж өгсөнгүй хэмээн зодож нүд аниулсан зэрлэг хүүгийн тухай сонинд бичсэнийг тайлбарлан хэлэлцүүлж,
4. Ээж гэдэг үг яаж сонсогддог вэ?
а.сайн сайхныг в.уулын оргил ... ...
5.Хүүгийн талаар сонинд юу гэж бичсэн бэ?
а.зэрлэгээр зодсон б.ээжийгээ алсан в.нүд аниулсан г.зодож нүд аниулсан
6. Ээжийгээ юу өгссөнгүй гэж зодсон бэ?
а.хайр энэрэл өгсөнгүй гэж б.алт мөнгө өгсөнгүй гэж в.хоол унд өгсөнгүй гэж ...
Ийм дасгал ажиллуулж болохгүй. Учир нь, бага насны хүүхдэд хар эрчим цацраасан мэдээлэл өгч, айдас хүйдэст автуулаад тэгээд бүр жижиглэн задалж тайлбарлуулж байгаа нь хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх биш сэтгэцэнд хортойгоор нөлөөлнө.
Хамгийн итгэмээргүй нь дээрх эх нь 7 өгүүлбэртэй байтлаа зөв бичих дүрмийн 3 алдаа болон найруулгазүйн хэлзүй, учиршалтгааны алдаануудтай байна. Сурахбичгийн хэлнайруулгаар хүүхдэд алдаагүй зөв бичиж, товч тодорхой бичих санаа өгөх нь битгий хэл, найруулгазүйн хичээлийн задлан ялгалд алдаатай жишээгээр татахад ч гологдохоор юм. Хүүхдийн дасгал ажлын ном ийм байж болно гэж үү
Нэгэн жишээ, 2-р ангийн тооны олимпиадын бодлого.
22) 6:15 сүнс алга болов. Яг энэ үеэс эхлэн тэр өрөөний цаг буруу тийш явж эхлэв. (Тийм боловч зөв явж байгаа цагтай ижил хурдтай.) Сүнс дахин тэр өрөөнд үзэгдэхэд зөв цагаар 19:30 болж байв. Тэгвэл тэр өрөөний цаг хэд болж байна вэ?
Ийм бодлогыг 6-7 насныхан бодож байна. Гэртээ ганцаараа байхаас ч үнхэлцэг нь хагарчих гээд байдаг балчирхан үрс маань бодохоосоо өмнө сүнс нь зайлаад алга болчихмоор аймшгийн киноны эхлэл шиг аймаар бодлого. Яагаад...? гэсэн асуултаар ертөнцийн зүй тогтолын учрыг хайж, хөгжиж байгаа оюуныг сүг сүнсний айдсаар дүүргэж байгаа нь ямар учиртай юм бэ? Хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон танин мэдүүлэх, хөгжүүлэх бодлого гэж үү.
Нэгэн жишээ, зурагжуулж авахдаа аль ангийнх гэдгээ дурдаагүй сурахбичигт...
Юуны тухай илтгэл бэлтгэх вэ? Сонгоорой.
Эд зүйл: Дээл, моринхуур, ааруул...
Хүн: Чингис хаан,Богд хаан, Д.Сүхбаатар, ...,Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл.
Илтгэл хийлгэх арга зүй алга. Учир нь, асуултаасаа эхлээд хэлнайруулгын алдаа. Илтгэл бэлдэх гэхээс илтгэл бэлтгэдэггүй. Бэлдэх гэдгийг оюуны хийсвэр зүйлд жишээ нь, илтгэл бэлдэх, шалгалтандаа бэлдэх харин бэлтгэх гэдгийг тодорхой бодит зүйлд жишээ нь, хоол бэлтгэх, бэлтгэлээ хийх мэтээр холбон найруулах уламжлал бий.
Хүн гэсэн ангилал нь ч... хүн байхдаа яах вэ дээ. Хүн биш гэсэн юм шиг. Алдартай эсвэл түүхэн хүмүүсийн тухай бололтой?
Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүлийн тухай хүүхдүүд юу бичих юм бэ? Хүүхдүүд битгий хэл, би ч юу бичихээ мэдэхгүй байна. Энэ хоёрын гүйцэтгэсэн үүрэг алдаа оноог түүхчид дүгнээгүй байна шүү дээ. Сурахбичгийн тогтвортой, нийтээр хүлээн зөвшөөрсөн мэдээллээр хангах зарчим хаана байна? Энэ хоёрыг тахин шүтүүлэх гэж тал зассан уу эсвэл өөрсдөө нэрээ сурахбичигт мөнхлөх гэсэн үү магадгүй энэ хоёрыг хөөргөж ашиглаж байна уу. Ямар ч байсан баттайгаар хэлэхэд ийм орон гаран мэдлэг олсон хүүхэд үүндээ ороогдоод эхлэхээрээ өөрийн эзэмшсэн мэдлэгтээ эргэлзэх урам хугарч, өөртөө итгэлгүй болдог нь хорлонтой юм.
• Хүүхдийн хөгжлөө хараад эсвэл мэдрээд хүссэн хүсээгүй эцэг эхчүүд юунд оролцох юм бэ?
“Том болгодог эм байдаг юм байна,хүүхэд нэхээд байх юм. Америкад л байдаг юм байна. Таньдаг хүн байна уу?” гэсэн асуулттай та учирсан уу магадгүй та өөрөө асууж байсан уу. Миний хувьд хэд хэд тохиолдсон. Одоо ч гэсэн. Ийм эм хүүхдэд зориулж хийхийг олон улсын эмзүйд хориглодог.Учир нь гений хөгжилд муугаар нөлөөлнө. Харин хүүхдийн хэвийн өсөлтийг хангах витамин комплекс байдаг. Түүнийг өндөр болгодог эм гэж цуурхал тараагаад бизнес хийдэг гэж сонссон. Гэтэл тэр цуурхалыг 5-р ангийн номноос хараад мэл гайхсанаа нуугаад яах вэ.
Магадгүй энэ өгүүллэгийг уншсан хүүхдүүд эцэг эхээ шаналгадаг болов уу. Тэдний ч буруу биш л дээ. Энэ насны хүүхдүүд сурахбичиг болон багшийн үгийг хамгийн үнэн үг гэж итгэж төлөвшдэг үе нь дээ. Хүүхдийн хөгжлөө хараад эцэг эхчүүд хүссэн хүсээгүй оролцоно гэдэг ийм юм байна гэж ойлгож болох уу.
Нэгэн жишээ, Монголхэл 5-р ангийн сурахбичигт Ц.Түмэнбаярын “Том болгодог эм” өгүүллэгийг оруулжээ. Товчлон өгүүлэхэд 5-р ангийн Халиунаа охиныг жижиг болохоор нь “даавууны өөдөс”, өөртэй нь адилхан хөвгүүдээс хамгийн жижиг Анхбаярыг “нусан пулемёт”гэж хочилдог. Нэг удаа ээжийнх нь найз ирээд түүний жаахныг гайхаж ”Хүүхэд том болгодог эм Америкт байдаг юм ” гэж зөвлөжээ. Ээжээсээ энэ эмийг 6 сар нэхэж,ашгүй ээж нь нэг өдөр авчирч өгч, нусгай намхан Анхаатай бүжиглэхгүй одоо өндөр хөвгүүдтэй бүжиглэх болно гэж мөрөөдсөн Халиунаа охин түүнд эмээ гайхуултал цаадах нь бас өндөр болохыг хүсэж, булааж авч зугтахдаа шалаар нэг асгасаныг бусад хүүхдүүд мэдээд, булаалцалдаад түүгээд идчихсэн байна.Харин хөөрхий охин хоосон хайрцагтай үлдээд, хахаж цацан уйлж байв.
Хүүхдүүд ийм зохиол уншиж, хоорондоо ярилцаад хүмүнлэг боловсон иргэн болж төлөвшинө гэж үү. Харин ч эсрэгээрээ хэн нэгнээ басамжилсан, амин хувиа хичээсэн,хүйтэн уур амьсгалантай хүмүүс гарах нь ээ.
Энэ өгүүллэгээс ямар хүмүүжил олж авч байна вэ? Хүүхдүүдэд дараах зүйлийн өдөөлт өгч байна. 1.Нэгэндээ хоч нэр яаж өгч болох... 2.Жижиг намхан хүүхэд муухай... 3.Том болгодог эм байдаг юм байна гэсэн буруу мэдээлэл 4.Дуртай юмаа эцэг эхээсээ удаан шалж нэхээд байвал авч болдог. 5.Өөрийнхөө хэрэгцээг олж байвал бусдын сэтгэлзүрх шаналах хамаагүй. Тухайлбал,Халиунаа охинд ангийн хүүхдүүдийн хэн ч туслаагүйгээр барахгүй хэрэгтэй эмээ ам амандаа булаалдан хийсэн бөгөөд түүнийг тайтгаруулахыг ч хүсээгүй болно.
Хэн нэгэндээ нэр хоч өгөх, нэгнээ зэрэглэж дугаарлах нь соёлгүй бүдүүлэг хүүхэд харин хэн нэгнээ өөртэйгээ адилхан хүндэлж, туслахыг хичээдэг эелдэг боловсон харьцаатай найзархах байх нь соёлтой боловсон өнөөгийн хүүхдийн хэвшинж гэдгийг харуулсан хүүхдийн зохиол манай утгазохиолд алга гэж үү.
Нэгэн жишээ, 5-р анги Иргэний боловсрол хичээлийн номонд,
Дараах үлгэрийг уншаад шавийн ямар билиг чанар ажиглагдаж байгаа талаар ярилцаарай.
“Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ”гэсэн үлгэр зохиомжилжээ. Үүнд багшийнхаа хэлсэн сургасан бүхнийг дагадаг шавь байж. Гэтэл багш нь байхгүй хойгуур авдрынх нь ёроол цоороод доторхи эрдэнэ алга болжээ. Шавь ч үхэр тэргээ хөтлөөд явж, гэтэл өрөөсөн дугуй нь үлий нүхэнд цөмрөн оржээ.Гаргатал, нүхэн дотор туулай дайрагдаж үхсэн байна. Ажиглавал, багшийнх нь алга болсон эрдэнэ аманд зуулттай байв. Үүнээс хойш “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ”гэсэн үг дэлгэрлээ.
Уг нь шударга үнэн бол үхэр тэрэг шиг удаан мэт боловч худал хуурмагийг туулай шиг хурдан дэгдээд алга болсон нь ч хойноос нь гүйцэж түрүүлдэг гэсэн Монгол ахуйнсэтгэлгээний хийсвэрлэл, өвөг дээдсийн бидэнд үлдээсэн сургаал шүү дээ.
Гэтэл хүүхдийн тархийг хөгжүүлэх биш хүлээсэнд оруулсан эх бэлджээ. Жишээ нь, авдрын ёроолыг хулгана шиг цоолдог, эрдэнэ зуугаад зугтдаг, тэгээд тэрэгний дугуйд дайруулж үхчихдэг туулай...амьд туулай ингэж чадах уу, яагаад энэ туулай ингэсэн юм бол,шавь заавал үхэр тэрэг хөтлөх ёстой юу...хариулт байхгүй мухар бодолт болно. Хүүхдэд ямар ч логик мэдрэмж төрөхгүй бөгөөд бодох тусам толгой жонхуурна. Харин үүний оронд энэ шавь шиг багшийн хэлсэн болгоныг дагах нь зөв гэсэн шийдэлд очно. Угаасаа асуулт нь ийм зорилттой байна. Шавийн ямар билиг чанар харагдаж байна? гээд...
• Хөгжиж байгаа хүүхдээ хараад багш нь өөрийгөө тасралтгүй хөгжүүлнэ. Сурагч нь багшдаа яаж өөрийгөө хөгжүүлж болохыг үлгэрлэж үзүүлэх юм байна. Иймээс сургуульд багшийн үүрэг хэрэггүй харин багш сурагчийн үүрэг солигдоно гэсэн үг үү?
Хүүхдээсээ жишээ авч, багш нь өөрийгөө хөгжүүлнэ гэж юу вэ? Ертөнцийн түгээмэл хөгжлийн хуулийг зөрчсөн гаж бодлого. Энгийнээр бодоход араатан жигүүртэн хүртэл үр төлөө өсгөж бойжуулахдаа байгальд шалгарсан арга ухаанаа зааж сургадгаас биш үр төлөөрөө идэш хоолоо яаж олохоо заалгана гэж юу байх вэ дээ. Аавдаа адуу манахыг бүү заа гэж...
1980 оны үед багш төвтэй сургалт нь хүүхдийг нэг загварт барьдаг,оюун сэтгэхүй нь боодог, дарангуйлал хэвтэй сургалт болохыг тогтоож шүүмжилж эхэлсэн. Иймээс хүүхдийн сурах хүсэл сонирхолыг өдөөсөн, мэдлэгийг зөвхөн асуултанд хариулах биш өөрийн амьдралд хэрэглэж сургах сургалтыг хайснаар нэгэн зорилготой “Сурагч төвтэй сургалт”,”Бүтээлч сэтгэхүйн сургалт”, “Хүүхэд хөгжүүлэх сургалт ” гэх мэт нэр томъёо гарч ирсэн бөгөөд үүнийг улам өргөжүүлэн хөгжүүлж холбогдох олон аргазүй технологийг туршин нээж байна. Энэ бол сургалтанд гарсан хувьсгал байсан бөгөөд олон чадварлаг мэргэжилтэн, инженерүүдийг бойжуулах хөрс болсноор дэлхийн шинжлэх ухаан, технологи урьд өмнө байгаагүй хурдацтайгаар сүүлийн 10 жилд хөгжсөн.
Одоо хөгжилтэй орнуудын “хөгжүүлэх сургалт” нь хүүхэд биеэ дааж өөрийгөө боловсруулж чадахаас гадна нийгмийн зөв боловсон харьцаанд сургахад анхаарч байна. Энэ нь өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх,бусдыгаа хүндэлдэг, сонсдог, нэг нэгнээ дэмждэг, хамтарч ажиллах чадвартай, ёс бус муу дадал зуршлыг мэддэг үүнээс зайлхийсэн хүмүнлэг иргэн төлөвшүүлэхэд юм.
Монголын боловсрол ч адилхан дэлхийн сургалтын ололтыг баримтлах нь зүйтэй. Иймээс хүүхдээ дагаж хөгждөг багш биш, хүүхдээ хөгжүүлдэг багш хэрэгтэй байна. Хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхдээ хүмүнлэг иргэн төлөвшүүлэхтэй нь хосолж заах сургалтын арга, технологи эзэмшсэн багш хэрэгтэй байна. Ийм багш нарыг бэлдэх хэрэгтэй, ийм сурахбичиг дасгал ажлын ном хэрэгтэй, хүүхдүүдээ энэ арга барилд нь хэвшүүлж, чадварлаг хэрэглүүлж сургах хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл, тухайн хичээлийн сэдвийг заахдаа түүнтэй холбоотой нөхцөл бодомжийг нь тавьж, хүүхдүүдийн дунд мэтгэлцээн өрнүүлэх сэдэл сонирхлыг нь хөгжөөх,хүүхдүүдийн зөв буруу, эргэлзэж тээнэгэлзсэн санал сэтгэгдлийг ухаалаг залж,нэгтгэж дүгнэлт гаргадаг аргазүй эзэмшсэн багш, үүнд нь таарсан сурахбичиг, ажлын дэвтэр хэрэгтэй байна.
Түүнээс одоо хэрэглэж байгаа сурахбичгийн аргазүй нь нэг сэдэв өгчихөөд юуны тухай өгүүлсэн байна гэх эсвэл сэдвээ олон асуулга болгох мөн сэдвээсээ зөв буруу хариулт олуулах тест гэх мэт нь мэдлэг шалгасан “багш төвтэй сургалт”-ын хэлбэр болохоос “хүүхэд хөгжих сургалт” биш. Хүүхдийн оюун бодлыг хайрцаглаж багласан хэв шинжит сургалт юм бус уу.
• Хүүхдээ дагасан эцэг эх, багшийн хөгжил нь улс орны эдийн засгаа хөгжүүлсэн ямар туршлага аль улсад байна вэ?
Хүүхдээ дагаад хөгжих туршилтыг Хятадад улаан хамгаалагчид хэрэгжүүлсэн. Хятадын соёлын хувьсгалын үлгэр мэт төлөвлөлт.Хятадын удирдагч Мао Зе Дин 1966 онд өөрийн хэмжээгүй эрхээ тогтооход саад болж байгаа өрсөлдөгч болон ухаалаг сэхээтнүүдээ дарахын тулд “Соёлын хувьсгал” гэдгийг бодож олсон. Өөрийн үзэл санааг тууштай дэлгэрүүлэхийн тулд амьдралын туршлагагүй гэнэн томоогүй өсвөр үе залуучуудаа анхаарсан. Үүндээ 13-21 насны залуучуудыг ашигласан.Тэднийг “Та нар өөрсдийгөө хөгжүүл.Та нарын үзэл бодлыг улс орон дагах ёстой, хөгжих ёстой. Үүнийг хувьсгалын эсэргүү нар эсэргүүцдэг. Тэднийг даран сөнөө.”гэж хөөргөж, “Улаан хамгаалагч” нэр өгсөн. Иймээс тэд Мао-г бурханчлан шүтэж, түүний сургаалыг багтаасан жижиг номыг үг үсэггүй цээжлэн, Мао-гийн сургаалаас гажсан гэсэн болгоныг нухчин дарж сүүлдээ соёлын үнэт зүйлсээ ч хоцрогдсон бурангуй соёл гэж устгаж байсан.
Улаан хамгаалагчид Хятадын сор болсон сэхээтнүүдээ зодож нүдэн, шоронд суулгаж, алж хядаад эхэлсэн. Багш нараа ч дайрч доромжлон баривчилж, сургууль ангиа эвдэн бусниулсан. Тэднийг хөгжихөд мэдлэг шаардах сургууль ном хэрэггүй гэж үзсэн, бодит амьдралд өөрсдийгөө хөгжүүлж боловсруулна, Мао-гийн соёлын үрийг хөдөө суулгана гээд Хятадын өнцөг булан бүрт очсон. Бүр даварч, өөрсдийн гэнэн бодлоо хүртэл улс даяар хэрэгжүүлж эхэлсэн. Жишээ нь, “Болжмор шувуу нь үр тариа идэж улс орны эдийнзасгийг сүйрүүлж байна.Устгах хэрэгтэй” гэж компанит ажил явуулж бүгдийг нь устгасан. Гэтэл тэр жилээс тариалангийн талбай нь өт хорхойндоо баригдаад ургац алдаж, Хятад даяар өлсгөлөнд нэрвэгдээд эхэлсэн. Хятадын эдийнзасаг ч асар удалгүй элгээрээ хэвтсэн.
Үүнд Мао өөрөө ч сандарч мэгдсэн, түүнд туршлага мэдлэгтэй албан хаагчид үгүйлэгдэж эхлэв. Иймээс соёлын хувьсгалаа дуусгаж, цагдаж цөлсөн сэхээтнүүддээ өршөөл үзүүлэн гаргаж,тэдний заавраар Зөвлөлт Оросоос болжмор шувууг хүртэл худалдан авч нутагшуулан байгалийн тэнцвэрт зохилдоог хангаж ургацаа бүтэн авч эхлэв. Соёлын хувьсгалын хор хөнөөлийг өөрийн авгайг оролцуулсан “Дөрвөн дээрэмчний бүлэг” гэгчид тохсон. Ингэж Мао “Боловсролгүй ард түмэн бол цагаан цаас юм. Түүн дээр юу ч бичиж болно.” гэж өөрийн хэрцгий афоризмаа тунхагласан юм. Хятад “Соёлын хувьсгал” -аараа дөрөв орчим жилийн дотор өөрсдийн байсан оюуны үнэт зүйлсээ үгүй болгочхоод түүнийгээ эргүүлэн сэргээх гэж хорь гаруй жил үйл тамаа үзсэн юм.
Сошиал ертөнцөөр өнгөцхөн тарсан жишээнүүдэд тулгуурлаж сургалтын задаргаа хийхэд ийм байна. Өөрөөр хэлбэл, сурахбичиг дасгалажлын номноос нь БоловсролынЯамны хийсэн ажлынх нь ерөнхий дүр зураг нь харагдаж байгаа юм. Хэрвээ сурахбичиг болгонд сургалт аргазүйн шинжилгээ хийвэл сэтгэл харлам үр дүн харагдах нь байна. Энэ тал дээр манай сургалтын мэргэжилтэн эрдэмтэд хүүхдүүдийнхээ боловсрол хүмүүжлийн төлөвшилтэнд анхаарч үгээ хэлэх цаг болжээ.
Бидэнд ийм Боловсролын шинэчлэл хэрэггүй. Бидэнд хүүхдээ олон улсын сургалтын стандарт түвшинд тэнцэх хэмжээнд суралцуулах стратеги төлөвлөлт хэрэгтэй байна. Бид хүүхдээ бүтээлч, эхоронч, хүмүнлэг иргэн болгож төлөвшүүлмээр байна.
3.Боловсролын шинэчлэл Гантөмөрийнх үү эсвэл Насанбаярынх уу...
Л.Гантөмөр ба түүний командынхан “Боловсролын шинэчлэл”нэрээр хүүхдүүдийн оюунаар тоглож, ард түмний тархи угааж боломгүй. Багш нар ч толгойгоо угаалгаад авсан.Жишээ нь, чанаргүй сурахбичгээ яаж заах талаар багшид зориулсан зөвлөмж гаргасан байна. Үүнийгээ боловсролд анх удаа хийж байгаа шинэчлэл гэнэ ээ. Багш нарт зөвлөх ном 1980-90 онд гаргаж байсан. Харин Монголын нийгмийн өөрчлөлт, программ хөтөлбөрийн тогтворгүй байдлаас шалтгаалж хэвлэгдэхгүй байсан болохоос... Гэхдээ угаасаа байх ёстой ном гэж олон улсын сургалтанд хүлээн зөвшөөрөөд удаж байна шүү. Энэ бол шинэчлэл биш ээ. Харамсалтай нь аргазүй технологийн шинэчлэл байхгүй ийм зөвлөмж номыг хэдэн мянгаар нь хэвлэж багш нарынхаа тархи угаах хэрэг байсан гэж үү.
2012 оны сонгуулийн дараа Л.Гантөмөр өөрийн багийг авч боловсролын яаманд ирсэн. Нэгэн ярилцлагадаа ”Бид боловсролд шинэчлэл хийнэ. Японы боловсролын системийг Монголд нэвтрүүлнэ.” Гэтэл үүнийгээ хэрэгжүүлж чадаагүй харин одоо “Хүүхэд хөгжүүлнэ”гэсэн Насанбаярын гаднаа гяланцаг дотроо пяланцаг стратеги ширээн дээр нь байна. Японд сургууль төгсөнө гэдэг Японы боловсролын системийг судалсан гэсэн үг биш. Мэргэжлийн хүн биш учраас мэдэхгүйн тэнэглэлээр бардам амаар шалдан гуялаагүй байлтай.
Нэг улсын боловсролын системийг нөгөө улс руу нутагшуулна гэдэг элбэг 10 жил зарцуулна гэдгийг ч төсөөлөөгүй, түүний Японд мэдэрсэн сургалт нь дэлхийн даяарчлалаар хөгжингүй улс бүр боловсролын системдээ суулгасан бүтээлч сэтгэлгээний аргад суурилсан сургалтын систем гэдгийг ч сайн ухаараагүй. Иймдээ ч өмнөх сайд асан С.Отгонбаяр нь эхлүүлээд цаашид үргэлжлүүлэх гэж байсан Кембрижийн их сургуулийн төслөө “ Энэ төсөл Монгол хүүхдийн ирээдүйд хэрэгтэй шүү. Тэд олон улсын сургалтын стандарт хэмжээнд шалгалт өгч эхэлнэ. 1-2 сургууль дээр хэрэгжүүлж байна.Үүнийг цаашид өргөжүүлээрэй .” гэж ИхХурлын танхимд гуйж байсныг тоогоогүй.
Монгол хүүхдэд маш хэрэгтэй энэ төслийг царцаасан нь үнэхээр харамсмаар...Гэтэл Кембрижийн их сургууль нь дэлхийн шилдэг 100 их сургуулийн 5-рт (2014-15он) жагсдаг. Хүүхэд болон мэргэжилтэн хөгжих сургалт гэдгийг яаж зохион байгуулбал үр дүнтэй болохыг туршилт, арга зүйгээрээ нотолж байдаг дэлхийн сургалтын гол цөмүүдийн нэг шүү дээ. Харин энэ шилдэг ихдээд сургуулийн жагсаалтанд Японоос University of Tokyo 23-т орсон байна.
Манай ихдээд сургуулиудын төгсөгчид олон улсын стандартад хүрдэггүй гологддог гээд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид маань олон улсын стандартад нийцсэн сургалт аргазүйгээр суралцаж, шалгалтанд нь тэнцээд дэлхийн шилдэг ихсургуульд суралцах болзол яагаад хангаж болохгүй байсан юм бол...
Эцэст нь хэлэхэд, Боловсролын шинэчлэлийн стратеги төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр болон түүний багийнхний концепци манай нийгмийн захиалга, эрэлтийг хангаж чадахгүй...
Тухайлбал, Хүүхдээ хөгжүүлнэ гэсэн “Боловсролын бодлого”-ыг нь түгээж байгаа сурахбичиг, дасгал ажлын дэвтрийн аргазүй нь сурагчдынхаа нас сэтгэцийн онцлогийг харгалзаагүй. Сурахбичгийн сэдвүүд нь үсгийн дүрмийн алдаатай, ажлуулах заавар нь хэл найруулгын гажигтай. Сурагчдын хүмүүжил,нийгэм харьцааны соёлыг хангах, хэлярианы соёлыг дээшлүүлэх гэх мэт сургалтын зарчмаа үгүйсгэсэн. Сурагчдын сэтгэхүйг хөгжөөх биш хөшөөсөн стратеги төлөвлөлт болжээ.
4.Боловсролын холбогдолтой мэдээний эргэн тойронд
БоловсролынЯамны стратеги төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр нь хэвлэлийн хурал зарлаж(03.14.2016), ажлаа сайн дураараа өгөх болсноо мэдэгдээд, өөрийг нь гүтгэсэн хүмүүсийг шүүх цагдаад хандан хариуцлага тооцуулна гэж албан ёсоор зарлаж, шуугиан дэгдээсэн боловч удалгүй ажилдаа эргэн оржээ.
Боловсролын Яамны хэрэгжилтийн ахлагч С.Батсүх нь”Сошиалаар тарааж байгаа агуулга нэг ч сурахбичигт байхгүй.” гэсэн ярилцлага itoim.mn сайтэд өгөхдөө,-Сурахбичгийг тендер зарлаж шалгаруулна. Шалгаруултанд эрдэмтэн болон ЕБС-ийн туршлагатай багш оролцсон багийг сонгодог. Үүнийг сурахбичгийн редакц хянана. Иргэний боловсролын 1-5 дугаар ангийн номыг манай баг бичсэн.
Ямар агуулгатай юу бичсэнээ хаана ч хүлээнэ. Хүүхдэд зориулж гадуур хэвлэгдэж байгаа номны хариуцлагыг яам хүлээхгүй” гэж сүржин мэдэгдэл хийсэн. Гэтэл хүүхдийнхээ “Иргэний боловсрол2” ёс суртахууны унших эх- сурахбичгийг уншсан Maya Tseden нь өөрийн Fb буюу танилцуулах хуудсандаа “Асуудалтай байсан шүү. Ихэнх текст нь муу зан үйлийн тухай...гаргалгаа сургамж байхгүй, хүүхдэд ойлгогдохоор тайлбарлаагүй...Миний дүгнэлт хүүхэд маань эндээс зөв буруу болох, болохгүйг сурах биш харин зүгээр л үйл явдлын мэдээлэл цуглуулах юм байна гэсэн бодол.Гэхдээ үүнийг боловсролын мэргэжилтэнгүүд, судлаачид шинжээчид анхааран авч судалбал илүү бодитойгоор үр дагаврыг нь тооцож гаргах биз ээ.” гээд өөрийн сэтгэгдлийг бичснээ баримтжуулсан байна.
Түүнчлэн Р. Энхбат “Эрдэмтэн профессорууд аа, та нар хаана байна аа?” гэсэн ярилцлага news.gogo.mn.сайтэд өгөхдөө,-Сурахбичгийн чанар үнэхээр муу байна, бидний засаж сайжруулах талаар тавьсан санал бодлыг Боловсролын яам нь хүлээж авдаг ч үгүй, сонсдог ч үгүй бөгөөд энэ тухай багш нар мэддэг ч айгаад үгээ хэлж чаддаггүй. Иргэний боловсролын 1-5 ангийн сурахбичгийг эрээн мяраан болтол засаад Яам руу ч явуулсан, болохгүй болохоор нь УИХ-ын даргад ч явуулсан, Захиргааны шүүхэд ч өгсөн.Шүүх нь “Та яаж хохирсон юм бэ?” гэх юм. Гэтэл систем нь хохирох гээд байхад улс орныхоо төлөө бодохгүй байгаад нь харамсдагаа хэлээд БСШУ-ны Сайд Л.Гантөмөр болон түүний яамны Иргэний Боловсрол хичээлийн сурахбичиг зохиосон баг хамт олныг Admon компанийн баг хамт олонтой Иргэний Боловсрол хичээлийн сурахбичгийн агуулгын талаар мэтгэлцэхийг урьсан байна.
Нэмж саналаа хэлэхэд, яагаад “Иргэний боловсрол” хичээлд шашны тухай ойлголтыг оруулаагүй юм бол? Юуны учир жийрхээд хэрэгтэй хэрэггүй унших сэдвээр дүүргэсэн юм бол? Учир нь Христ, Муслим, Будда, Хинду гэх мэт дэлхийн том шашнуудын үүсэл хөгжил, үзэл баримтлал, залбирал мөргөлийн тухай болон шашны гаж ямар урсгал байдаг, яагаад тугэхийг нь хориглодог, хаадаг үүний нэг нь мүүний урсгал гэх мэтээр хөгжилтэй орнууд өөрсдийн сургалтандаа оруулж, элдвийн гаж урсгалд өсвөр үеэ нэрвэгдэхээс сэргийлдэг.
Яагаад БоловсролынЯам нь номын дэлгүүрт зарж байгаа садар самуун, хүчирхийлэлд хүүхдийг уриалсан,элдвийн бусармаг явдалд дуудсан номонд бид хариуцлага тооцохгүй гэж тунхаглаад байна. Монголын уураг тархи болсон хойч үеэ бэлдэж байгаа БоловсролШинжлэхУхааныЯам нь анхаарч санаа тавихаас өөр хэн анхаарах юм. Боловсролын хуулиндаа ч, үндсэн хуулиндаа ч хүүхдийн эрх ашгийг хамгаална гэж заасан заалтаа ямар аймшиггүй зөрчинө вэ? Хүүхдийн эрх ашиг болон оюун сэтгэцэд хортой нөлөөлөх номыг БоловсролынЯам хянаж, дүгнэлтээ гаргаад, хуулийн байгууллагад өгч хариуцлага тооцуулж болохгүй гэж үү эсвэл эзэнгүйдүүлж хүүхдийн тархи хордуулах гэсэн Мүүнчлэлийн далд бодлого байна уу.
Хүүхдүүдийн маань уураг тархийг хөгжүүлж, бодлого боловсруулаарай гэж Боловсролын Яамандаа бид татвар өгдөгсөн.
З.Ганболд (Ph.Doctor)
Сэтгэгдэл0
Мүүн болон Мормон угшил нэгтэй. Энэ нь шашин биш. Хэсэг бүлэг хүмүүсийн л явуулж байгаа үйл ажиллагаа. Мормон болохоор АНУ-даа шахагдсаар байгаад ганцхан мужид мөхөлгүй үлдсэн. Мүүнийг Солонгосууд өөрснөө үздэггүй. Хөөж гаргасан. Одоо Монголоос өөр оронд бараг амьгүй болсон. Мүүнийг тэр балай зальт өвгөн үүсгэсэн. Мормоныг үүсгэсэн хүн нь өөрөө дээрэм хийдэг гэмт хэрэгтэн байсан. 1823 онд цагдаа нартай буудалцаж байгаад алуулсан. Хүний амины хэрэгтэн байсан. Тэд Будда, Мухамед, Христийн аль нэгийг ашиглах, түүгээрээ өнгөлөн далдалт хийх ёстой байсан.
Яахав дээ нэг нэрд гарах гэсэн бас хоолоо олж идэх гэсэн зальтангийн л арга ш дээ. Нэги хэсэг бас хоолоо олох гэсэн нөхөд зарлага хийж цалин авсан биз Одоо тэгээд сүйд болоод элссэн нь хэд бол. Отгонбайр боловсролыг хөгжүүлээд л нөгөө хэд нь нураагаад л хаячихаачих сан уу мэдэхгүй л юм байна
Otgonbayar harin hugzuuleegui yum gehed unagaasangui.Gantumur bol unagaagaad zogsolgui uruuduulz,Muunchlel oruulz bna daa
Gantumur Nasanbayar Muunchid huuhduudeer togloz baigaa yum baina daa. Uhsen baasnii shinechlel.
Маш зөв асууплыг хөндөж гаргаж ирсэн Ганболд танд баярлалаа. би одоо л адмоны энхбатын уур бухимдал юунаас эхтэйг ойлголоо. Гантөмөр сайд хувь хүнийхээ талаас эрдэм боловсролтой өөгүй цэвэр улстөрч байж болох ч боловсролын системд ирээд мэдлэг чадвар нь үнэхээр дутаж дээ. Хамгийн дээд хүнээс нь эхлээд ярих хэрэгтэйг ойлгож байгаа биз. Ардчилалын нэр барьсан анархистуудаар улс орноо тоглуулахаа даруй зогсооцгооё энэ сонгуулиар. Гантөмөрөө чи их сургуульд байхдаа өөрөөсөө илүү тоо бодож чадах нэг ч хүн одж хараагүй гээд цээжээ дэлдэж явсан бол амьдрал дээр тийм биш шүү дээ. Нэг л их ихийг мэдэгч ихэмсэг гүн ухаантан царайлахаа орхиод одоо наанаа боловсролын шинэчлэл нэрээр хутгасан бантангаа цэвэрлэж сайжруулах талаар юм хийгээрэй. За даа чи ч хийхгүй л байх даа. Ядахдаа бага ангийн хүүхдэд өгч байгаа сурах бичигүүдийг эхнээс дуустал тэвчээртэй нэг эргүүлээд үзчих хэрэгтэй. Тэгээд ирэхээр нэг юм толгой руу чинь орохгүй бол ганц нэг тэгшитгэл боддог байсаннаа нээх их юм гээд бодчихсон усан тэнэг гэж өөрийгөө ойлгоорой.
зөв шүү санал нэг байна
Tiim shuu. Gantumur chini Japan bolowsrol geed hutsaad baisan chino Muun baisan baina.
Gantumur, Nasanbayar bug Muuniin novshnuud shuu dee....!!!
Увсынхан угаасаа лямарч үед мэдэхгүй чадахгүй хэвтэж амандаа орсоныг тургиж явдаг зантай л даа. Давуу чанар гэнээ бас тэрнийгээ нохой долоо
Аливаа улс үндэстэн боловсролын салбартаа том жижиг ямар нэг алхам хийхдээ маш болгоомжтой ханддаг. Элдэв туршилт хийхэд маш эмзэг хүлээн авдаг. Харин манайд хэн дуртай нь юу дуртайгаа хийдэг. Гантөмөр, Насанбаяр хоёрын хийсэн холион бантангийн хор уршгийг бид 5, 10 жилийн дараа амсах болно. Энэ утгаараа дээр нэр дурьдагдсан хоёр бол монгол үндэстний өмнө гэмт хэрэг хийсэн нүгэлтнүүд мөнөөс мөн. Ийм хорлон сүйтгэгчдийн толгойг илээд сууж байгаа одоогийн төр засгийг үндсээр нь сольж байж л хорын үндсийг тасдаж чадна. Үнэхээр хэлэх ч үг алга. Монголчууд үмх мах, зүсэм талхныхаа хойноос үхэлдэж байх сиймхийгээр ийм л аюултай нөхөд гэмгүй царай гаргаж байгаад улс үндэстнийг маань мөхөөх асар муухай зүйлсийг хийж байгааг монгол хүн бүр ухааран ойлгож жигшин зэвүүцэх хэрэгтэй.
тийм ээ, Сэнгэдорж оо, санал нэг байна.Монголчууд аа ирээдүйгээ бодож ухаарах хэрэгтэй байна шүү
Za daa , ene ni ulaan hamgaalagch mayagiin yum bolood mongoloo suneeh ni dee. Muunchleliig horino geed bean yasan be
Манай иргэд нэг л ойр зуурын юм ярьсан арчаагүй сэтгэлгээнд баригдаад байх юм.Та нар Христийн шашны алсын хараатай, бодлоготой үйл ажиллагааг ерөөсөө анзаарахгүй байна.элбэгдорж, гантөмөр,насанбаяр гэхчлэн золбин лаларууд бол зөвхөн Христийн дэлхийг хэрсэн сүлжээний гар хөл, бууны нохой төдий жижиг хог шаарнууд юм.Христийнхэн бодлоготойгоор,анзаарагдахгүйгээр манай боловсролын салбарыг барьж авсныг бид анхааралгүй орхисон байгаа юм.Их, дээд сургууль,мэргэжлийн сургалтын төвүүд,дунд боловсролын шатанд өөрийн итгэгчдээ олон тоогоор оруулах замаар манай хүүхэд,залуу үеийнхний төлөвшөөгүй уураг тархийг хордуулан өөрийн золбин шашинд оруулах үйлдлийг шаргуу хийж байна.Тэд одоо бараг цэцэрлэгийн багш нарыг өөрсдийн армиар бүрдүүлж эхэлсэн байгаа.Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хариуцдаг ТЕГ гэдэг байгууллага бий.ТЕГ хааяа нэг айл андуурч хаалга эвдэх,буруу хүн барих,салаавч гаргасан иргэнд үндэсний аюулгүй байдалд онц ноцтой хохирол учруулсан гэж ял тулгах,кино найруулагчийг төрийн эргэлт хийх гэлээ гэж сүрдүүлэн тамлах мэтийн хачин марзан юм хийж суухаар энэ аюултай,зохион байгуулалттай үйл ажиллагааг хянан шалгаж сөрж ажиллах ёстой баймаар юм.Христийнхэн ийм мундаг бодлого барьж байхад бид юу ч анзаарахгүй сууж байна.Тэд элбэгдорж,баасанхүү,гантөмөр мэтийн золбин тагнуулуудаа төрийн эрхэнд гаргаж чадсан байхад язгуур монголчуудын үзэл санаа хаана явав аа.Шал худлаа ардчилал гэсэн завхай үгэнд хууртаж заналт дайснуудаа толгой дээрээ гаргасныхаа хорыг өөрсдөө эдэлцгээж байна.Одоо боловсролын салбарыг Христийн номлогчдоос цэвэрлэх тулгамдсан ажил манай хууль хүчний байгууллагуудын өмнө тулгараад байна.Бид зөвхөн мөсөн уулын оройг л харж байна шүү.Цаана чинь аюул нүүрлэчихээд байна.Үр хүүхдлээ Христийн аюул заналаас хамгаалъя, монголчууд аа.
Christees gadna yaagaad Muuniig duridahgui baina
Юүн Христ вэ? Мүүний тухай яриад байна.Тэмээ гэхээр ямаа гэдэг гар байна.Хахаха
Oir juuriin gej yu soliorood bna aa.Bolowsroloo anhaarahgui shashin anhaarah yum uu
Xrist Muun 2 uur biz dee
end tendhiin hog novsh shig gaj yumiig oruulj irdeg zolbin lalruudiig turd bitgii oirtuulaachee
Orchihood bna.Huuguud huuguud jailahgui juuraldaad bna
энэ МУУН чидыг боловсролын салбараа салгах болоогуй юм уу Нэг нэгийгээ хамгаалан хоног хожсоор олоны ур хукхэд хойч залуус маань хохирч дууслаа
харин тийм ээ, бидний битгий хэл эрдэмтдийн үгийг сонсдоггүй юм биш үү, лаларууд
Huuhdee hohirch baina gez uulga aldsan mongolchuud bid ingez Muund orohdoo taarsan amitad, kok chini
BOLOVSOROLIIN SALBARIIG SAMARCH BAIGAA TENEG ZARAITAI MAGSHIISAN NUURTEI LUIVARCHING ZAILUULAACH EE TER MUUNCHIN BANZAL BANZAL AVGAIG ZAILUULAACH EE ENE AN NAM GEJ YAASAN DUURCHIHSEN HULGAICH LUIVARCHID -AAR DUURSEN SONOJ MOHOH NI BOLCHIHSON LUIVARCHDIIN UUR BAIDAG BAINA AA MONGOLCHUUDAA AN MAN NAMUUDAAS SALAHGUI BOL BID HEN CH BISH BOLLOO
Ulgeriin kinonii shulam shig tsaraitai yum uu
гантөмөрийн үед л насанбаяраас авахуулаад бүх газрын дарга нар нь гудамжинд явсан хүмүүс болсон, муис, мубис-ийн захирлууд ч адилхан доо, их дээд сурнуульд багшилж байгаагүй, эрдмийн зэрэг цолгүй улс
сайхан бичжээ зөв
Ene Gantomor bolon tvvnii bagiin (Uvs) bolon Nasanbayar nariig darui ogcruulj oor erdem chadaltai Mongol zaluusaa taviachee Iljigdorj MVVNEE
элбэгдорж биш илжигдорж харин зөв хэлжээ хахаха
Энэ Мүүний АН гэгч мафийг сонгосон эрхэм сонгогчид та нарын тэнэг толгойг яана аа.Наад АН гэгч "юм"-аа сонгохоосоо өмнө бодохгүй яасан юм бэ.АН-н сонгуулийн сурталчилгааын клипэнд Никитоны батчулуун гэдэг савсаг мал дуулсан.Тэрний дуулсан дууны үгийг та нарт сануулъя.Сургууль сөнөтүгэй,багш нар зайлаасай гэсэн үгтэй.Гэтэл ийм юмыг уриалж байсан АН-г хэн сонголоо.Монголчууд өөрсдөө шүү.Маанаг маанаг гэхэд дэндүү маанаг үндэстэн боловсролгүй,сургуульгүй,багшгүй нийгмийг хүснэ ээ дээ.Та нар бол маанагууд юм.Энэ бол доромжлол биш шүү. Та нар дотор АН-г сонгосон олон сонгогч байгаа.Одоо сургуулиа,боловсролоо Мүүний золиос болгооод та нарын хүсэл ханаж байгаа болов уу.Үйлин үрээ эдлэх гэж энийг хэлдэг юм.Орчин үед баруунаас орж ирсэн юм уу,ямар үр суулгана тийм ургац хураана гэж өөрчилсөн бололтой юм билээ.Ийм мал шиг тэнэг үндэстэнг удирдан чиглүүлж,элэглэн басамжлах баярцогт шиг гамин олдохдоо л нэг олдоно доо.
Насанбаяр ажлаа хийгээд боловсролыг мүүнчилсэн, хордуулсан хэвээрээ байна. Өөрөө явахгүй бол хүчээр зайлуулах хэрэгтэй
юун зайлах яг зууралдаад хэвтээд ахйнш дээ, лалар чинь
Yag yawj haragdanash dee
Azlaasaa garna uhlee hatlaa geed bsan odoo hurtel azildaa bgaa yum uu hog chini
энэ маш зөв бас сайн гаргаж бичжээ. манай боловсрол сөнөж байгаа.багш нар айгаад байдаг. яам мэднэ гэх юм.яам нь гэтэл ингээд хүүхэд алж байнш дээ
Yam yu medeed bgaa yum huuhduudiig Muunchleed baij baina
Ali hed iin Muun bolson bid. Amaa tat hahaha
Ганболдод баярлалаа. Яагаад ийм сэхээтнүүд ээ яам хэрэглэдэггүй юм бэ
Olon yum oilguulsand bayarlalaa
Их ойлгомжтой, зөв бичжээ. Ийм л юм хүнд хүрнэ шүү дээ. Тэхгүй бие биеэ дайраад байхаар чинь сүүлдээ аль нь зөв аль нь бурууг мэдэхээ байчих юм. Гантөмөр харахад их зөөлхөн зөв юм шиг мөртлөө ажил дээр тиймгүй, ёстой худлаа хүн гэж хамт ажилладаг хүн нь ярихыг сонссон. Энэ Ганболд гэдэг хүн хаанаас гараад ирвээ, бичсэн нь таалагдлаа.Зүгээр л хүн муулахын төлөө биш, ийм ажил хэрэгч логиктой асуудлыг гаргаж бичдэг хүн олон болоосой. Амжилт хүсье.
Tiim shuu sanal neg bna .logic saitai saikhan bijjee
Harin tiimee.bayarlalaa, Ganbold oo
No heleh geed chadahgui has bizih ee medehgui bsan him. Unen shuu dee.Gantumur Nasanbayar zailaach ee. Huuhduud heshuudlee
Sonin.mn bayarlaz bna aa. Tiim uhaaral ugsun niitleliig olniig gargaz bgaarai
Ene Muunchlel iig horih yostoi shashnii ursgal shuu dee.Getel gishuud ni bolowsrold orz ireed huuhduudiin tarhi ugaagaad ehellee.Uuniig bid zogsooz chadahgui gez uu, arsi CH dee
Mongol baigalaa bas huuhduudiin oyun sanaag hamgaalah bolzee, mongolchuud aa,
Gantumuriin bagiig Yamnaas huuz zailuulah heregtei. Surah bizguudiig solih heregtei.
Zagatnasan gazar maaziw gedeg shig yostoi goyo bizzee.
Zagatnaad baih shig gene uu, unen barimttai bijsen baina
Olon hun unshaasai.Bi huuhduudiinhee bolowsrold uneheer setgel zowz bna.Arai denduu yum zaaz bgaa , unen sh dee.Etseg ehchuud niilz Bolowsroliin bodlogod sanalaa heleh heregtei bna.
Bayan ail huuhdee tusgai sain unetei surguulid yawuuldag. Getel Mani metiin huuhduud Iim yum uzeed bolowsroltoi bolno gez yu bdag yum. Yostoi nuguu lalar ni boloh ni bna.Denduu yum as.
Bolowsroliin zig handlaga meddeg iim Ganbold geh metiin erdemtedeer Bolowsroliin Yamiig udirduulah heregtei sh Dee. Tuunees Nam dagasan lalar tuunii nohod Mongol huuhdiig hugzuulne gez yu bdag yum.
Bolowsroliin yamnii elii balai lalaruudiig zailuulz, shinechlel hiitsgeeye.
Наска болон Гантемер сайдтангуудыг шашны гаж урсгалыг боловсролоор дамжуулж тугээсэн гэж яллах хэрэгтэй. Цаазлах ч багадна.
Zuv zuitei zuil bichjee bayarlalaa tanid
Yagaad 10 jiliin syrgaltiig 12 jiliin syrgalttai bolgoson yum ve? Ene ydaan syrgaltaas bolj mongol hyyhdyyd zalhaj oyun yhaand ni saad hiigeed bgaa yum bishyy. Mongol hyyhdyyd mash hyrdaztai bolovsrol olgoh talaar yaraltai avch yzeh heregtei.
12 jil bolgodog ni olon ulsiin jishig yum bilee.Gehdee 11, 12 angi ni tusgai mergejiliin surgalt yum bilee.A unelgeetei tugswel yeh surguuli busad ni azilchid,
Manaid bukh yum esregeeree hehehe
Needed baruunii orond Orosod 10 jil gej baihgui bolson. Manaih sarmagchin bolohooroo duuriasan baih, odoo Muun bolon ni dutaz dee
Маш чухал сэдэв.Цэнхэр үст Цэндээ эхэлж Насанбаяртай үзэж эхэлсэн тэгээд Эдмоны Энхбат нэлээд тэмцэж байсан.Одоо энэ Ганболд...энэ талаар бичсэн өөр зуйл байна уу хүмүүс ээ?
Хүүхдүүдтэй хүн болгон санаа зовж байгаа энэ Мүүнчлэлд, багш нар амаа үдүүлсэн юм шиг байх юм.Эсэргүүцсэн багш нарыг дарамталдаг гэж үнэн байх аа.
Huush ee .Mongoliin bagsh nar tarkhia ugaalgasan geed bicheed bhad
Bagsh nar bagsh bish bolsoon.Mungu nekhsen khuukhud yalgaj ujsen Muun bolsoniig medehgui yum uu
Ene unen shuu. Huuchnii shudarga unen setgeltei bagsh alga bolson
Сэтгэлд хүрсэн нэлээд ул суурьтай судалгаатайгаар бичжээ.Боловсролын асуудалд хэн дуртай нь чөлөөтэй оролцож үзэж харсан зүйлээ ямарч судалгаа шинжилгээгүйгээр туршиж, өөрсдийн үзэл бодлоор тулган хүлээлгэж хурдан түргэн хугацаанд үр дүнд хүрнэ гэсэн л дарга нар байна шүүдээ. Шат шатандаа л юугаа ч ойлгохгүй мөртлөө л дарамталсан хүмүүс.