5 хувийн хүүтэй зээлийн асуудлаар Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч, эдийн засагч Г.Баярмаагаас дараах тодруулгыг авлаа.
- “5 хувийн хүүтэй ипотекийн зээл” гэсэн бүтээгдэхүүн банкуудад бий болчихлоо. Ямар орон сууцыг 5 хувийн хүүтэй зээлээр авч болох вэ?
- Засгийн газраас шинээр баталсан журамд маш тодорхой, ойлгомжтой заасан байгаа. Уг журмаар орон нутаг, түүний дотор Дархан, Эрдэнэт хотууд, Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүсэд байгаа орон сууцыг 5 хувийн хүүтэй ипотекийн зээлээр худалдан авч болно. Мөн энэ бүсүүдэд 8 хувийн хүүтэй авсан зээл 5 хувьд шилжинэ.
- Яг хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-3 дугаар сарын 15ны өдрөөс ипотекийн зээл шинээр баталсан журмаар, шинэ механизмаар олгогдож эхэлнэ. Шинэ механизм гэдэг нь Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль, энэ хуулийн хүрээнд баталсан журмууд, гэрээнүүд, түүгээр зохицуулагдаж буй харилцаанууд гэсэн үг. Иргэд өөрсдийн цаг зав, бололцоогоороо харилцагч банкин дээрээ очоод өмнөх зээлийн гэрээгээ өөрчилнө. Гэрээ хийсэн өдрөөсөө 8 хувийн зээл нь 5 хувьд шилжинэ.
- Энэ зохицуулалтаар бол хөдөө орон нутагт орон сууц барих, худалдан авахыг дэмжиж байна гэж ойлгож болох уу?
- Тиймээ. Эдийн засгийн нөхцөл байдал, ирээдүйн төлөвтэй нь уялдуулж, урт хугацааны бодлогын хүрээнд гарсан шийдвэр гэж ойлгож болно. Эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэн солонгоруулах, хөдөө орон нутагт үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлэх, экспортын боломжийг сайжруулах, иргэдэд орон нутагт тохь тухтай орон сууцанд амьдарч, ажил хөдөлмөр эрхлэх бололцоог илүү нээж өгөх, ер нь дундаж давхаргаа дэмжих гэсэн урт хугацаанд хэрэгжих суурь бодлогын хүрээнд төрөөс хийж буй нэг ажил. Хөдөө орон нутагт орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлснээр Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, утааг бууруулах зэрэг нийгмийн өгөөж ч бас бий болно. Тийм учраас 5 хувийн хүүтэй ипотекийн зээл “Эко-5” гэсэн агуулгатай юм л даа.
- Тэгвэл 8 хувийн хүүтэй ипотекийн зээл яг өмнөх шигээ үргэлжлэх үү?
- Иргэд Засгийн газрын журамд зааснаас өөр байршилд байгаа орон сууцыг 8 хувийн хүүтэй ипотекийн зээлээр худалдан авч болох тул энэ бүтээгдэхүүн өмнө байсан шигээ хэвээр үргэлжилнэ. Зөвхөн орон сууц хаана байршиж байна вэ гэдгээс хамаарч зээлийн хүү 8, эсвэл 5 байна. Банкнаас зээлдэгчид тавих шаардлага, зээлийн шалгуур үзүүлэлтүүд, орон сууцны талбайн хэмжээ, урьдчилгаа төлбөрийн 30 хувь гэх мэт бусад параметрүүдэд ямар ч өөрчлөлт ороогүй, яг өмнөхөөрөө үйлчилнэ.
- Хэдэн өрхийн зээл 8-аас 5 руу шилжих бол?
- Тооцооллоор 18 гаруй мянган өрхийн ипотекийн зээлийн хүү 8 хувь байснаа 5 болно. Гэрээ хийсэн өдрөөсөө.
- Ингэснээр орон сууцны зах зээлд үнэ огцом өсөх гэх мэтийн сөрөг нөлөө үүсэх үү?
- Орон сууцны зах зээлд нийлүүлэлт хангалттай сайн байгаа үед эрэлтийг алгуурхан тэлэхэд үнийн огцом хэлбэлзэл үүсэхгүй. Харин ч энэ шийдвэр нь орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг илүү тэнцвэржүүлэх, орон сууцны үнийн тогтвортой байдлыг хангахад эергээр нөлөөлнө гэж үзсэн. Барилгын салбарын эрэлт нэмэгдэхийн хэрээр дотоодын бусад салбарын ажлын байр баталгаатай болж байдаг зөв тогтолцоо руу Монгол Улс шилжээд байна. Энэ шийдвэрийг гаргахаас өмнө Монголбанк, Засгийн газрын ажлын хэсэг тооцоо, судалгааг маш ул суурьтай, үндэслэл сайтай хийсэн. Тушаал шийдвэр, журам, гэрээ гэх мэт маш олон тооны баримт бичиг дээр ажлын хэсэг бүтэн 2 сар орчим уйгагүй ажилласан. Ер нь аливаа шийдвэр гаргахаас өмнө нөлөөллийн тооцоо, судалгааг мэргэжлийн байгууллагууд сайн хийдэг л дээ.
- 2013 оноос эхлүүлсэн ипотекийн шинэ тогтолцоо цаашид тасралтгүй үргэлжлэх үү? Тийм боломж бололцоо байгаа юу?
- Эдийн засгийн хуримтлал, дундаж давхаргыг дэмжих шинэ бодлого 2012 оны сүүлчээс эхэлсэн. Энэ бодлого тасралтгүй үргэлжилнэ. Мөнгөний бодлого, эдийн засгийн дунд хугацааны өсөлтийн төсөөлөл, төлөвийг харахад хуримтлалыг дэмжсэн бодлогоо хөдөө орон нутагт түлхүү чиглүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Хууль эрх зүйн шинэ орчин, шинэ механизм ч бүрдлээ. Анх 2013 онд ипотекийн санхүүжилтийг урт хугацаанд тасралтгүй хэрэгжих байнгын ажиллагаатай бөгөөд тогтвортой тогтолцоо бүрдүүлэх үндсэн зорилготой эхлүүлж байсан. Өнгөрсөн 2 жил хагасын хугацаанд Монголбанк санхүүжилтийг нь хариуцаж авч явсан ирсэн. Одоо хөтөлбөрийн өмчлөл Засгийн газарт шилжээд байна.
2013-2015 онд эдийн засагт шинээр бий болсон 2.4 их наяд төгрөгийн актив хөрөнгө ирээдүйн тэтгэврийн нөөц санд шилжлээ. Ипотекийн зээлийн эх үүсвэр нь энэ сангаас гардаг болж байна. Цаашид ипотекийн тогтолцоо маань энэхүү шинэ схемээр үргэлжилнэ.
- Урьдчилгаа төлбөр 10 хувь болж магадгүй гэсэн яриа нэг хэсэх их яригдсан. Урьдчилгаа төлбөр буурахгүй юу?
- 30 хувийн урьдчилгаа төлбөр дээр өөрчлөлт орно гэдэг хүлээлт байх нь буруу байх. Ипотекийн тогтолцоо нь эрсдэлийг бууруулах нөлөө бүхий суурь параметрээ сулруулахгүй явснаар тогтвортой үргэлжилнэ гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Ипотек бол бидний олон жил ярьж, хүсч байсан тогтолцоо. Ипотекийн зээл бол банкны харилцагчдын мөнгөөр, эсвэл иргэдийн хадгаламжаар санхүүждэг зүйл биш. Зарим хүмүүс иргэн Сүрэнгийн 15 хувийн хүүтэй хадгаламжаар 5 хувийн хүүтэй ипотекийн зээлийг санхүүжүүлэх гээд байна гэж андуураад байдаг. Тийм биш л дээ. Энэ тогтолцоог тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд болзошгүй эрсдэлийг хаадаг, бууруулдаг суурь параметрийг нь сулруулж яав ч болохгүй. 30 хувийн урьдчилгаа төлбөр гэдэг маань иргэнийг ч, банкийг ч эрсдэлээс хамгаалсан суурь шаардлага, шалгуур үзүүлэлт. Тийм учраас 30 хувийн урьдчилгаа төлбөр өөрчлөгдөхгүй.
- 5 хувийн хүүтэй зээлийг яагаад одоо эхлүүлэх болов? Өмнө нь ийм боломж, бололцоо байгаагүй юу?
- Инфляци 14 хувь байхад 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг эхлүүлж байсан. Ипотекийн хөтөлбөр нь өрхийн зардлын бүтцийг оновчтой болгодог, дундаж давхаргын хуримтлалыг нэмэгдүүлдэг. Тийм учраас дунд, урт хугацаанд инфляцийг өөрийг нь хязгаарлах, нам, тогтвортой байлгах нөлөөтэй зүйл нь өөрөө ипотекийн зөв тогтолцоо. 2015 оны эцэст инфляци 1.9 хувь болж буурлаа. Энэ оны 2 дугаар сарын байдлаар 2.0 хувьтай буюу тогтвортой байна. Монголбанкны инфляцийн зорилтот түвшин энэ онд 7 хувь, 2017-2018 онд 5-7 хувь. Ийм нам, тогтвортой инфляцийн орчин маань хуримтлалыг нэмэгдүүлэх бодлогод шинэ боломж, орон зай олгож байна. Тийм учраас тодорхой нөхцөл заасан 5 хувийн ипотекийн зээлийг эхлүүлж байна. Инфляцийг ийм нам, тогтвортой түвшинд нь хадгалаад, эдийн засгийн тэнцвэрийг хангахын хэрээр ипотекийн суурийг, хүртээмжийг ахиад тэлэх боломж гарах болов уу.
- Энэхүү шийдвэрийг зарим хүмүүс ирэх сонгуультай холбож тайлбарлаж байгаа дээр юу гэж хэлэх вэ?
Инфляци өөрөө сонгууль угтаж буурдаг үзүүлэлт биш л дээ. Түүний нэгэн адил эдийн засгийн бодлогын шийдвэр сонгууль угтаж, сонгуульд зориулагдаж гардаггүй. Төрийн, мэргэжлийн байгууллагын бодлогын шийдвэр эдийн засаг, санхүүгийн салбарын нөхцөл байдал, төлөв хандлагатай л уялдаж тухай бүр гарч байдаг. Үүнийг заавал сонгууль ч гэдэг юмуу, ямар нэгэн үйл явдалтай холбох хэрэггүй юм. Хэрэв бүхнийг сонгуультай холбон уяж тайлбарлах ёстой юм бол УИХ-ын, Ерөнхийлөгчийн, орон нутгийн гэх мэт ийм олон сонгуулиас өмнө ямар ч мэргэжлийн байгууллага юу ч хийхгүй хүлээх ёстой болох уу? Эдийн засгийн хуримтлал, дархлааг дэмждэг ипотекийн тогтолцоо бол макро эдийн засгийн бодлогын маш чухал хэсэг юм.
Б.Хонгор
Сэтгэгдэл0
сонгуулийн шоу
ene odoo yu ve? yamar muuhai hudlaa ingej yarij boldog yum uu? buur gaihaj orhiloo.tegeed bas ECO -5% gej yugaa heleed bgaa yum ve? iim zaluu hun bj ogt medleggui hudlaa yarij bh yum.Haanaasaa sanhuujuuleh yum ve?Arai Daatgaliin sangiin mongiig ulaanbaataraar duuren borlogdohgui bolchihson barilga-d oruulna gej yarij bgaa yum bish biz dee!arai ch dee ,hen teriig chini avah mongotei yum ve? estest ni tetgever ,tetgemj geed l niigmiin halamjuud tsag hugatsaandaa buuhgui ersdel uusvel hen haruitsah bolj bnaa!!!
ene odoo yu ve? yamar muuhai hudlaa ingej yarij boldog yum uu? buur gaihaj orhiloo.tegeed bas ECO -5% gej yugaa heleed bgaa yum ve? iim zaluu hun bj ogt medleggui hudlaa yarij bh yum.Haanaasaa sanhuujuuleh yum ve?Arai Daatgaliin sangiin mongiig ulaanbaataraar duuren borlogdohgui bolchihson barilga-d oruulna gej yarij bgaa yum bish biz dee!arai ch dee ,hen teriig chini avah mongotei yum ve? estest ni tetgever ,tetgemj geed l niigmiin halamjuud tsag hugatsaandaa buuhgui ersdel uusvel hen haruitsah bolj bnaa!!!
zasgiin gazraas tetgeveriin nemegdelee olgoj ehleh tsag ni boloogui yum uu? 2016 onii 1 dugeer uliral dundaa oroh gej bhad ondor nastanii amijirgaanii batalgaa bolson tetgeveriin nemegdeliig odoo boltol nemehgui bgaa ni yamar uchirtai ve?ahmaduudiin tetgeveriig yalgaatai togtoochihson,tertei tergui uheh gej bgaa huniig yug ni yalgaad bdag yum ve?mongol oron shig ahmad ueiinhee hiisen buteesen hodolmoriig ni dord uzdeg ,bas humuusee yalgavarlan tetgever togtoodog uls bhgui bgaa,odoo ene 230,000 togrognii dood tetgever avch bgaa ahmaduudiig sudlaj gargaj ireed zovhon edgeer humuusiin tetgeveriig nemeh heregtei shuu dee,..400,000-600,000 ,...1,000,000 ba tuunees deesh tetgevertei humuusiin asuudal bol arai oor bgaag yalgaj uzeh tsag ni bolson,...er ni chadal tenhee doroitson ahmad nasandaa hursen humuusiig tetgevereer ni yalgavarlaj bhaa boliood adil tentsuu togrogiin tetgevertei bolgoh huuli gargah heregtei bna.
zasgiin gazraas tetgeveriin nemegdelee olgoj ehleh tsag ni boloogui yum uu? 2016 onii 1 dugeer uliral dundaa oroh gej bhad ondor nastanii amijirgaanii batalgaa bolson tetgeveriin nemegdeliig odoo boltol nemehgui bgaa ni yamar uchirtai ve?ahmaduudiin tetgeveriig yalgaatai togtoochihson,tertei tergui uheh gej bgaa huniig yug ni yalgaad bdag yum ve?mongol oron shig ahmad ueiinhee hiisen buteesen hodolmoriig ni dord uzdeg ,bas humuusee yalgavarlan tetgever togtoodog uls bhgui bgaa,odoo ene 230,000 togrognii dood tetgever avch bgaa ahmaduudiig sudlaj gargaj ireed zovhon edgeer humuusiin tetgeveriig nemeh heregtei shuu dee,..400,000-600,000 ,...1,000,000 ba tuunees deesh tetgevertei humuusiin asuudal bol arai oor bgaag yalgaj uzeh tsag ni bolson,...er ni chadal tenhee doroitson ahmad nasandaa hursen humuusiig tetgevereer ni yalgavarlaj bhaa boliood adil tentsuu togrogiin tetgevertei bolgoh huuli gargah heregtei bna.
Ипотекийн зээл яг сонгуулийн дараа асар том санхүүгийн хямралыг Монголд авчирна гэдгийг энд хамгийн түрүүнд хэлье.... З. Энхболд гэх энэ атигар нөхөр ард түмний өчүүхэн хэрэгцээ нь дээр тоглолт хийж ард түмнийг басамжилсан нүдээр харж, хөөсөрсөн борлогдохгүй байгаа байрыг дахин хөөсрүүлэхээ болиооч гэж чангаар хэлмээр байна..... АН л 16 оны сонгуулиар амьтай голтой тэсч үлдэж байвал ард түмний эрх ашиг хөсөр хаягдсан ч хамаагүй гэж үү? Асудал ипотекийн зээлийн хүүнд байгаа юм биш хөөсөрсөн байрны үнэд байгаа юм гэдгийг энэ атигар нөхөр олж харахгүй байнагэж үү ? Ипотек 5 хувь болох л юм бол дагаад бүх бараа бүт-ний өсөж инфляци 2 оронтой тоонд хүрнэ. Ер нь бол инфляцийг Монгол банк дарсан юм биш Монголын төр, банкны буруу бодлогын хар гайгаар эдийн засгийн гүн хямралын улмаас ард иргэдийн худалдан авах чадвар эрс буурч инфляци нэг оронтой тоо руу орж дефляцийн шинж тэмдгүүд үүсч эхэлсэн юм гэдгийг 10-р ангийн хүүхэд ч ойлгохтойгоо байна.....Энэ зээлийг ард түмэн улстөржүүлээгүй, харин ч яг одоо төрийн бүх шатанд эрх барьж байгаа нам нэг атигар биетэй нөхрийг гадаад руу дэмий сэлгүүцэж, худал хошгируулах гэж хар машины хүчээр дээд суудалд аваачсан гэдгийг тэнэг ч хүн мэдэхтэйгээ байна. Монголын ард түмэн өнөөдөр юунд дургуйцээд байна вэ гэвэл, төр засаг нь эрээ цээргүй хувийн бизнесс руу хутгалдан орж өөрсдийн борлогдохүй байгаа хөөсөрсөн үнэтэй байрыг ард түмэнд бүх насаар нь өрийн дарамтанд өгөх гэж байгаад ард энд дургуйцлээ илэрхийлж байгаа юм. Тиймдээ ч ард түмний нэгээхн хэсэг энд эсрэг сэтгэгдэл бичиж байгаа юм шүү гэдгийг энд зарим хүмүүс ойлгоосой. Ипотекийн 8 хувийн зээл хамгийн анх өөрөө улс төрийн зорилгоор гарч ирсэн эд. Цаашид ч улс төрийн зорилгоор л үүнийг ашигласаар байх болно. Ард түмэн өнөөдөр юуг хүсэж байна вэ гэвэл бодит зах зээлийн үнэ өртөгтэй, чанартай, хүн амьдрах эрүүл орчин бүрдсэн орон сууцыг ямар нэгэн нам, бүлэлглэл, компанийн дарамт, шахалтгүйгээр, үнэ нь ахиж хэзээ унах бол гэсэн айдсгүйгээр авахыг л хүсэж байгаа юм. Өнөөдөр яагаад нэг ч улс төрч, нэг ч нам орон сууцны үнийн хөөсрөлийг ярихгүй байна вэ? Орон гаран ухаантай, ард түмнийг юу ч мэдэхгүй мал гэж боддог нөхдүүд энэ нам гэх МАНАН, МАХН,ИЗН, ХҮН-д л байна. Хэрэв ард түмэн мартаагүй бол анх 2012 онд МАН ипотекийн зээлийг 6 хувь болгож, зөвхөн анх удаа байр авч хүмүүст өгч эхлэхэд АН-хан 6 хувь бол хэзээ ч бүтэхгүй, ийм байж болохгүй гэж эсэргүүцээд болиулсан түүхтэй юм. Одоо болохоор бүр 5 хувь болгох боломжтой гэж ард түмний тархи угаасан мэдэгдэл хийж байна....Байрны үнийн хөөсийг хагалахгүй гэж энэ дээр байгаа луйварчид мөн ч их тэмцэж байна даа, уучлаарай та нарын санаснаар болохгүй гэдгийг мэргэжлийн судлаач хүний хувьд хэлчихье. Нэмэгдэхүүний байрыг хичнээн ч солиод нийлбэр өөрчлөгдөхгүй гэдгийг тэнэг хүн ч мэдэхтэйгээ байна, яг одоогоор ипотекийн хүүгээс илүүтэйгээр байрны үнэ гэдэг зүйл өөрөө хамгийн гол авч үзэх ёстой шалгуур нөхцөл болчихоод байна. Байрны үнийн хөөс хагарахгүйгээр хүү бага хэт хөөсөрсөн үнэтэй байр аваад ямар ч ашиггүй шүү дээ..... Яг үнэндээ ипотекийн зээл юунаас болж зогсон вэ гэвэл, ямар ч тооцоо судалгаагүй олгосон ипотекийн зээл нь байрны үнийн хөөсрөлийг бий болгож эргээд энэ нь эдийн засагт асар том хөөс үүсгээд одоо тэр хөөс нь хагарчих гээд барилгын болоод банкны бизнес эрхэлдэг Монголын луйварчдыг өмдөнд нь чацга алдуулахад хүргэж байгаад гол асуудал нь байгаа юм. Тэрнээс биш яг одоо ипотекийн зээлээс илүүтэйгээр байрны үнийн хөөс хэзээ хагарч нийт ард түмэн бодит зах зээлийн үнэ ханштай байрыг бэлнээр болон зээлээр ямар нэгэн авилгалгүйгээр, дараа нь ахиж үнэ нь унах вий гэсэн айдасгүйгээр авч чадах уу гэдэг асуудал олон түмний санааг зовоож байгаа юм аа. Эдийн засагч, судлаач хүний хувьд асуудалд обьектив талаас нь хандаж, эрүүл саруул дүгнэлт хийвэл доорх зүйлийг хэлж болохоор байна. Нэгдүгээрт ипотекийн 8%-н зээл гэж өөрөө юу вэ? Гол зорилго болон гаргах болсон шалтгаан нь юу байсан вэ? Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан Нам Элбэгдоржийг 2013 онд ямар ч үнээр хамаагүй улайран гаргаж ирэхийн тулд ипотекийн 8%-н зээл гэгчийг бодож олж, яг Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохоос 20-оод хоногийн өмнө түүхий шийдвэр батлан гаргасан юм. Уул нь бол ипотекийн 8%-н зээлийн гол зорилго нь бага дунд орлоготой өрхийг дэмжих замаар УБ хотын утааг бууруулах гэсэн 2 гол зорилготой байсан. Гэвч энэхүү зорилгоо огтхон ч хангаж чадаагүйгээр үл барам орон сууцны үнийг хөөсрүүлснээс одоо барилгын салбар мөн банкны салбар элгээрээ мөлхөж эхэлж байна. Өөрөөр хэлбэл ямар ч тооцоо судалгаагүй, шударга бус шийдвэр өөрөө эдийн засгийг боомилсон болно. Ипотекийн 8%-н зээлийн хамгийн гол ололт гэвэл санал луйварддаг машинаар элбэгдорж дахин сонгогдож, барилгын компани, банкныхан болоод үл хөдлөх хөрөнгийн компани, ченжүүд 2.5 триллион төгрөг буюу ойролцоогоор 1.25 МИЛЛИАРД доллараар гараа угаасан болно. Түүгээр үл барам ипотекийн зээлийн бас нэг давхар гол зорилго нь иргэдийг намын (МАНАН, МАХН-н) болоод банкны дарамтанд бүх насаар нь байлгах гэсэн Монгол Улсын Үндсэн Хуулийн Хүний Эрхийн тухай зүйл заалтыг ноцтой зөрчсөн зорилгыг агуулж байсан болно. Энэ нь ч өөрөө бодит үнэн гэдэг нь өдөр ирэх тутам тодорхой болсоор байна. Асуудлыг зөвхөн нэг талаас нь харж бичиж байна гэж хүмүүс намайг шүүмжилж магад. Ипотекийн зээл өөрөө ард түмэнд хэрэгтэй юу ? Мэдээж хэрэгтэй, ганц ипотек гэлтгүй бусад төрлийн санхүүгийн зээлийн үйлчилгээ ард түмэнд агаар ус шиг хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь эдгээр санхүүгийн үйлчилгээ нь иргэдэд жигд, тэгш хүртээмжтэй, шударга, эрсдэл бага байх ёстой. Ипотекийн 8%-н зээл нь эдгээр шаардлага нөхцлийн алиныг нь хангаж чадаагүй болно. Нийгмийн тодорхой нэг хэсэг шинэ болоод хуучин байранд орсныг үйгүйсгэхгүй, гэхдээ эд бүгд хөөсөрсөн үнэтэй байрыг бүх насаараа банкны болоод намын дарамтанд орж авсан гэдгийг хүмүүс одоо л ойлгож байна. Найман хувийн зээл гарснаар орон сууцны үнэ 50-200 хувиар шууд өссөн. 2013 оны 4 сард дунджаар шинэ байр мкв нь 1,5 сая хуучин байр 1 сая байсан бол тус бүрийн үнэ 2-оос 2,5 сая хүртэл хөөсөрсөн. Яг үнэндээ бол 8%-н ипотекийн зээл анх удаа бодит эзэддээ очсон нь “Буянт-Ухаа-1” хороолол дээр байлаа бусад нь бол дан үл хөдлөхийнхөн болон байрны ченжүүдэд очиж байсан юм шүү. Ер нь бол нийт 8%-н ипотекийн зээлийн 20 хувь орчим нь жинхэнэ зорилтот бүлэгтээ очсон, бусад нь бол дан 2 дахь 3 дахь байраа авч байгаа, ах дүүгийнхээ байрыг бие биендээ зарсан болж жүжиглэсэн тоглоом байсан юм шүү, тиймдээ ч яг одоохондоо 8%-н ипотекийн зээлд эзлэх чанаргүй зээл 1 орчим хувьтай байна. Хамгийн зөв шийдэл бол анх 8%-н зээл гарахад л яг энэ “Буянт-Ухаа-1” хороололд тавьсан “1м2-ын үнэ 1.280 сая төгрөг байна. Иргэд худалдан авсан байраа бусдад түрээслүүлэх, 15 жилийн хугацаанд худалдахгүй байх үүрэг хүлээнэ. Хэрвээ энэ хугацаанд заавал худалдах шаардлага гарвал зөвхөн Төрийн орон сууцны корпорациас зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны тухайн үеийн нэгж м2-ийн үнэ ханшаар буцаан борлуулах учиртай” журмыг тавих байсан юм. Тэгсэн бол одоонийх шиг орон сууцны үнэ ингэж их хөөсрөхгүй байсан. Яг одоо бол энэ хөөсөрч балайрсан үнэтэй байрыг авах нэг ч хүн алга. 8 %-н зээл зогсолтын байдалд ороод байрны үнийн хөөс хагарч, байрны үнэ өдрөөс өдөрт унаж байхад ямар эргүү дебил нь хөөсөрсөн үнэтэй байр авах вэ дээ. Хотын төвийн шинэ байр м2 нь 1 сая 200-д зарна гэхэд бэлэн авах хүн алга. Хотын төвийн шинэ байр мкв нь 1 саяд захиалга авъяа гэхэл захиалга өгөх хүн алга. 8%-н зээл хүссэн хүсээгүй бүрэн гацаанд орох болно. Яагаад зогсоохгүй хүчээр бариаад, хамаг мөнгөө хаяаад байсан вэ гэвэл төр засгийн эрх барьж байгаа нөхдүүдийн барилгын компанийг дэмжихийн тулд л хамаг мөнгийг ийш нь цутгаж байсан болно. Цаашид байдал хаашаа эргэх вэ гэвэл, улс төр болоод эдийн засагт үүссэн хүндрэл ойрын 5-10 жилд арилахгүй гэж үзэж байна. Иймд ипотекийн 8%-н зээл гацаанаасаа хэсэгтээ гарахгүй ирэх оны сонгууль хүртэл үргэлжлэх болно. Эдийн засагт бүрэн хүндрэл үүсчихээд байгаа энэ үед байрны үнэ бодит эрүүл түвшиндээ буюу хотын төвийн шинэ байр мкв нь 700.000-аас 950.000 төгрөгт хүрэх болно... Төр засаг 8 хувийн зээлийг дараа дахин үргэлжлүүлэн олгосон ч тэр нөхцөл шаардлагыг хангах хүн байхгүй тэгээд ч орон сууцны үнийн хөөс эдийн засгийн санхүүгийн хүндрэл, зах зээлийн эрэлт нийлүүлттэй уялдан хүссэн хүсээгүй 2016 оны 2-р хагас гэхэд аяндаа үнийн хөөс хагарч хотын төвийн шинэ байр мкв нь 700.000-аас 950.000 төгрөгт хүрэх болно... Иймдээ ч өнөөдөр олон зун мянган Монголчууд орон сууцны үнийн хөөс хагарахыг хүлээж байна.... Төр засгийн шийдвэр нь бодит амьдралтайгаа нийцсэн, шударга, зах зээлд ирээдүйд үүсч болох эрсдлийг бүрэн тооцсон ухаалаг байх болтугай.
odoo bairni une unana
Khan bank 8 huviig 5 huvruu shiljuulehgui bna tegeed bas jurmand zaasan shaardlagaas uur shaardlaguud tavaad hariltsagch bidend hundrel uchruulaad bna iind ug asuudliig shiideh mongol bank8 MIK, shudraga bus ursulduunii gazar hereglegchiin erh ashigiig hamgaalah niigemleg ni duu hooloi bolmoor yum daa