sonin.mn
Тэнгэрийн од мичид хараад цаг хугацаанаас хамаарч тэдний байрлал хэрхэн өөрчлөгдөж буйг ажсан тэр үеийн хүмүүс сүрхий байжээ.
 
Зарим од мичидийн байрлал зохицол гэрэлтэх тэр гэрлийн хүч гэх мэт онцгой сонин амьтаны хэлбэртэй төстэй харагдвал түүнд амьтаны нэр өгч жилийн 12 сарыг амьтадаар нэрлэсэн эртний ард түмэн цагаан сар гэж баярын эхлэл байжээ.
 
Өнөөдөр Ази тивийн ард түмнүүд 12 жилийнхээ бичин буюу сармагчин жилээ тэмдэглэнэ. Харин маргааш Монголчууд Гандангийн лам нарт хууртагдаад тэмдэглэх гэж байна. Хуучин сараа үдэж маргааш шинэ сартай өдөр шинэлнэ. Од мичидийн байрлалаар нэрлэгдсэн амьтанаараа хүний хувь заяа төөрөг ярьж эхэлсэн цаг үе Хятад ард түмнээс гаралтай.
 
Саяхан би лекц дээрээ энэ тухай ярьж бичин жилийг ажихад Монголчуудад байхгүй амьтан байна шүү дээ гэж ярьсан.
 
Шинэ сар хуучин сарнаас авахуулаад од мичидийг амьтанар нэрлэдэг тэр соёл Монголчуудад их сүүлд ирсэн болохоор анхандаа их л бишрэн шүтэж авсан гэдэг тодорхой. Хүн төрөлхтөний амьдрал ахуй хөгжилтэй сүүлд танилцсан нүүдэлчин амьдрах хүйтэн орны ард түмэн хот газрын баяруудыг авч эхлээд нэг их удаагүй байгаа.
 
Бичин жил эхлэхийн өмнө нэгэн бодол төрж түүнийгээ лекцэнд оролцсон оролцогчидод наргиан болгож ингэж ярилаа. Тиймээс өнөөдөрийн энэ бичлэгийг зүгээр л наргиан гэж ойлгоод нэг их цочирдох хэрэггүй гэж анхааруулах.
 
Монголчуудад байхгүй амьтанаар 12 жилийн зарим амьтаныг одоо ч гэсэн авсанаасаа олон зуун жилийн дараа нэрлэсэн хэвээр байх уу. Зарим хүмүүс тэнгэрийн од мичид гэсэн ойлголтыг бич сармагчин гэсэн ойлголттой холиод бүр мичийг бичнээс ч ялгаж чадахгүй төөрөгдөж буйг харахад Монгол хэл мөн ч дутуу байнадаа гэж дүгнэмээр.
 
Цагаан сар гэж энэ ээдрээтэй баяр олон нүүр үзэж явна даа. Манжийн үед ноён цолтой зайсан шадар нэртэй баячуудын эхнэр хүүхдүүдийн баяр байсан бололтой. Тэр үед жирийн Монгол хүмүүст Хятад хөөрөг байхгүй шүү дээ. Жирийн Монгол эмэгтэйд дээл оёх Хятад торго ч байхгүй. Цагаан сарыг социализмын үед анх удаагаа ард түмний баяр болгож малчид иргэд цагаан сар тэмдэглэж эхэлсэн. Өнөөдөр цагаан сар бараг л лам нарын баяр болждээ.
 
Аливаа ард түмэнд бодоогүй цаг үе гэж байдаг. Ар Монголын хүмүүнүүд бодоогүй цаг үеээ боддог цаг үе болгох ойртжээ. Мэдээж өнөөдөрөөс маргааш гэхэд огцом бодоод эхлэх боломжгүй. Гэхдээ л Монголчууд бодох л хэрэгтэй.
 
Ар Монголд байхгүй амьтадын нэрсийг хасаад байдаг амьтадаараа нэг үгээр хэлэхэд их дотно амьтадын нэрээр 12 жилээ нэрлэвэл ямар вэ гэсэн ярилцлага өрнүүлэх үү. Жишээлбэл луу гэсэн ойлголт Монголчуудад хамаагүй тул лууны оронд тэмээг орлуулах боломжтой. Харин энд ярьж буй бич сармагчиний оронд нэгэнт байхгүй тул хамгийн дотнын үргэлж хайж олж амталж идэж ууж байдаг тарвагаараа нэрлэвэл утга агуулгатай бишүү. Үүн дээр нэмж нэгэнт байхгүй бар гэж амьтаныг бас л дотнын амьтанаараа орлуулцгааяа. Жишээлбэл барны оронд бүр дотнын хөөж элдэж байгаад эцээж ядраагаад буудан алж арьстай ястай юутай хуйтай дуустал идэж дуусгадаг чоно гэж нэртэй амьтанаараа нэрлэвэл ямар их ойр дотно байх вэ дээ.
 
За ингээд энэ жил бичин жил биш нөгөө ёс уламжлал ярьж билэгдэл арга билигээр хичээл заадаг цагаан сар жинхэнэ Монгол баяр гэдэг МУИС-ийн хоёрдугаар байрныханд луу, бар, бичний оронд тэмээ, чоно, тарвага гурван амьтаныг 12 жилд авлаа гэж хэлэх болждээ. Одоо цагаан сар жинхэнэ Монгол баяр болоход ойртох болов уу. Монгол баяр болоход Түвдийн шарын шашны хадагаас татгалзана даа. Хятад хөөрөг, Хятад хамрын тамхинаас татгалзана даа.  Монгол хүн ингэж чадах уу.
 
Хятадаас гаралтай энэ 12 жилийн амьтануудаа ээлжлэн тэмдэглэж баярладаг гүн утгатай өргөн ойлголттой энэ баярыг Азийн бусад орнууд өөрийн болгож улам боловсронгуй болгож чаджээ. Харин Ар Монгол Азийн энэ сайхан баярыг өөрийн болгож чадсангүй бүр ард түмний өөрөөр хэлбэл малчны баяр биш лам нарын баяр болгож утга агуулгыг алдагдуулсан. Баячууд нэртэй улстөрчид бүр ч их баярхдагдаа энэ өдөр.
 
Цагаан сарыг жил бүр балладаг Гандангийн лам нар ард түмний баярыг Түвдын шарын шашны баяр болгож эцэстээ Монгол хүн шинэ сар тэмдэглэх биш Ганданд мөргөж Ганданд мөнгөө өгч зурагтаар гандангийн лам нар гонгинохыг сонсоод л маргааш гэдэг өдрийг өнгөрүүлнэ дээ.
 
Маргааш бүгдээрээ хамаатан садан дотроо хамгийн хөгшин хүн дээрээ очиж золгоцгооно. Энэ хамгийн хөгшин хүн дээрээ золгодог гэсэн ойлголт социализмын үеэс л эхлэлтэй. Ар Монгол хүн анх удаагаа социализмийн үед л урт насалж эхэлсэн. Ялангуяа эрэгтэйчүүд 60 нас бараг анх удаагаа насалсан.
 
Дайн дажингүй дулаахан эртний ард түмэн Хятад хүмүүс бол урт насалдаг тул цагаан сарын тухай шал өөр ойлголттой. Тэд үнэхээр хөгшин хүнийг маш их хүндэлж дээгүүр албан тушаалд тавьдаг.
 
Ар Монголчууд хөгшин хүнийг хүндлэхгүй. Яагаад гэвэл хөгшин хүний ойлголт байхгүй. Тиймээс залуу хүнийг дээгүүр албан тушаалд тавьж залуу насыг шүтэцгээж өвгөн буурал настай ид бүтээж хийх үеийг зогсоож тэтгэвэрт гаргаж зөвхөн цагаан сараар л байгаа гэдгийг мэдэцгээх жишээтэй. Ерөөсөө өнөөдөрийн энэ их гэнэн улстөрийн цаад шалтгаан шүү дээ.
 
Цагаан сар гэдэг ийм л ээдрээтэй баяр даа. Эхлээд ноёд баячуудын баярхдаг баяр, сүүлдээ малчид иргэдийн бие биенээ хүндэлдэг баяр харин өнөөдөр лам нар давамгайлсан мухар сүсгийн баяр болждээ. Ямар ч гэсэн бичийг мичээс ялгаж л сурах хэрэгтэй.
 
Үргэлжлэл бий.