sonin.mn
Ардын эрхэм уран зохиолч. Ийм цолтон хэд байсныг мэдэхгүй. Лав нэг нь Л.Цэнд-Очир. Түүний охин жүжигчин Ц.Цолмон хэвлэлд ярилцлага өгсөн далимаар мөр хооронд хэдэн үг хавчуулъя. 
 
1984 онд юм. Орос, англи хэлээр гардаг “Монгол Улс” сэтгүүлийг би эрхэлж байв. Бидний Бурханы зураг гэж ярьдаг зүйлийг угтаа танка гэнэ. Буддын шашны урлагийн үндсэн төрөл. Сэтгүүлдээ хэд гурван монгол танка тавьсу гэж санаанд ороод хөөцөлдөж эхэллээ. Намын Төв хороогоор орлоо.
 
Тэндээс тухайн үеийн Соёлын яамны сайд Дондогийн Цэвэгмид гуай руу илгээгдлээ. Цаашаа мөн Соёлын яамны хэлтсийн бил үү, тасгийн бил үү дарга Л .Цэнд-Очир гэдэг хүн дээр очиж шийдүүлэхээр боллоо. Очлоо. Хэрэг зоригоо хичээнгүйлэн тайлбарлахаар ам нээх завдал өгөлгүй мань хүн шулуухан хэлж байна: “За, хүү минь чи бид хоёр маргааш өглөө НАХЯ (Нийгмийг Аюулаас хамгаалах яам) -ны 3 дугаар хэлтэст дуудагдахад яг бэлэн болоод байна даа” гэж.
 
Өврөөсөө хавтас нь нэлээд элэгдсэн бэсрэгхэн тэмдэглэлийн дэвтрээ гаргаж ирээд дээд газрын тогтоол, заавруудыг нэг бүрчлэн уншиж өглөө. Би шоконд орж нурууны үс босч байна. Хэвлэлд Бурханы зураг тавьж болохгүйг би нэг муу мэдэлгүй яахав, гэхдээ тийм олон тоггоол, заавар холбогдоод ирэх юм гэж хэн мэдлээ. Хэрэв би сэтгүүлдээ музейгээс танка зураг өнгөтөөр татаж тавина гэж зүтгээд, Л. Цэнд-Очир гуай зөвшөөрвөл НАХЯ-нд дуудагдахаар үл барам тэндээс буцаад гарах найдлагагүй нь тодорхой байлаа. Репакцид эргэж ирээд ийм юм боллоо гэж нэг ахмад хүндээ хэлсэнд.
 
“Аргагүй ээ, хөөрхий, их хэлмэгдэж явсан хүн шүү дээ, цаадах чинь” гэв Дондогийн Цэвэгмид Нэрт зохиолч, дипломатч түүхэн хүн. Дээр дурдсан тохиолдлоос өмнө юм. Төрийн ордны саарал байшин руу намайг дуудаад ямар нэг юм оросоор орчуулах даалгавар өглөө. Орчуулаад туслахад нь өгтөл, Цэвэгмид даргад өөрөө өг гэв. Өглөө, мань хүн, хүүд нэг юм өгөх гэсэн юмсан гээд ширээгээ онгичоод ихэд удпаа. Би зогсоод байлаа.
 
Хуучин үеийн дарга нарын том ширээний нүднүүдийг нэг бүрчлэн онгично гэж барагдахгүй ажил. Энэ одоо юу өгөх хүн юм бол гэж гайхаад байлаа. Тэгтэл арай гэж олоод над руу сарвайсан нь ганц бохь. Тэр үед ганц бохь гэдэг чинь ховор том бэлэг. Хувааж зажлана, бие биенийхээ амнаас гуйж авч зажлана шүү дээ. Би их баярлаж билээ, бохинд нь бус, настай хүн хишиг хүртээх гэж тэгж их санаа талибаж, зүтгэл гаргасанд нь.
 
Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Соёлын яамны сайд Д.Цэвэгмид гуай миний нэр мэдэж, зүс мэдэх болсноор Л.Цэнд-Очир гуайд, наад хүүхэд чинь Бурханы зураг тавина гэж хөөцөлдөөд хэрэгт орох нь ээ, чи нэг сайн ухуулаач гэж утасдсан хэрэг байх. Чухал нь юуг гэвэл, мэндэлснийх нь 100 жилийн ойд зориулсан ном саяхан гарчээ. Д.Цэвэгмидийн хувийнх нь тэмдэглэл, дурсамжуудаас бүрдсэн маш сонин сайхан.өнөө үеийнхэнд үлэмж сургамжтай ном байна. Монголын социалисттөрийн томоохон зүтгэлтний өв сангаас өнөө цагийн төрийн ажилтан, албан хаагчид суралцууштай.
 
НИЙГМИЙГ АЮУЛААС ХАМГААПАХ ЯАМ
 
Бурханы зургийн асуудал бүтсэнгүй тул шинэ сэдэв олох хэрэгтэй боллоо. Цагдаа, аюулаас хамгаалахын илрүүлсэн хуучин хэрэгүүдийн материалыг архиваас үзэж найруулал бичье гэж бодлоо. Ер нь бол олон улсын хэвлэлд анхаардаг сонирхолтой сэдэв л дээ. Санал тавилаа.НАХЯ-ны намын хорооны дарга хурандаа Юндэндорж гэдэг хүн аймаар найрсаг хүлээж авлаа. Дэмжиж байна гэж жигтэйхэн. 
 
Хотын Цагдаагийн ерөнхий газраас нэг офицерыг дуудаж надад туслах үүрэг өгч байх юм. Тэр даруй би ээлжийн амралтаа авлаа. Амраад иртэл намайг ажлаас халчихжээ. НАХЯ-наас хүн ирж явцуу хүрээнд хурал хийлгээд халсан гэнэ. Байгууллагын захиргаа болохоор надгүйгээр бүтэхгүйгээ мэдэх тул ажлаа хийж бай гээд миний халагдсан асуудал мартагдаж өнгөрсөн. Түүнээс нэлээд өмнө юм, НАХЯ-ны залуу ажилтнуудад орос хэл заах үүрэг авпаа.
 
Долоон хоногт нэгудаа юмдаг. Оросхэлтэй залуус байсан, гэхдээ орос хэлтэй байх, соёлтой, идэвхитэй, бүх талын хэрэглээний орос хэлтэй байхын хооронд хол зайтай. Хичээлийн үед миний ам халж болох болохгүй юм ярих тохиолдол байсан байх. Тэгээд нэг өдөр, НАХЯ-ны Бугын Дэжид сайд болиул гэжээ.
 
1990 онд Англид сурахаар одлоо. Суралцагсдын дотор Монголын НАХЯ-ы нэг хүн зайлшгүй байхыг сургуулийн багш нар мэднэ. Намайг гэж бодоод, ажиглаад нэлээд явсан хэрэг. Монголд байдал ноцтой эргэсэн тул буурал үстэй бурхиа энэ удаа тавьжээ гэж итгэжээ.
 
Гэтэл би гэдэг хүн сэтгүүлч, тэгээд үнэхээр сэтгүүлч л харагдаад байдаг. Жинхэнэ сэтгүүлчийг олон улсад хялбархан таньдаг, сэтгүүлчид ч бие биеэ холоос хараад таньдаг юм л даа. Яваандаа багш нар хэн нь хэн болохыгтаниад нэгудаа манай нэгхүнийг шууд “Чи Монголын Кэй-Жи-Би” гэж хуруугаар чичлэн зааж билээ. Английн тусгай албад ч маш нарийн ажилладгийг биеэр зарим жишээгээр мэдэх боловч энэ нь тусдаа асуудал.
 
Судлаач Ч.Эрдэнэ