sonin.mn

Нийт 42 уулсад тархсан мөстөл дундаас Хархираа, Түргэний сав газарт НҮБ- ын Хөгжлийн хөтөлбөр, БОНХАЖЯ-тай хамтран “Эко- системд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн хүрээнд хийсэн судалгааны дүн илүүтэй анхаарал татаж, байна.

 

Уг судалгаанаас харахад 2050 он гэхэд мөстлийн талбайн хэмжээ эрс буурч, одоогийн байгаа түвшнийх нь ердөө гуравны нэг буюу 30 гаруй хувь нь үлдэх төлөв ажиглагджээ. Үүний улмаас Хархираа, Түргэн голын урсац цаашдаа эрс багасах бөгөөд 2080 он гэхэд мөсөн бүрхүүлийн 25 хүрэхтэй үгүйтэй хувь нь л үлдэх нь.

 

Хэдийгээр энэ бол урьдчилсан төлөв хэдий ч уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд манай орон илүүтэй өртөж, дулаарал эрчимжиж буй энэ үед дээрх тоо баруун аймгийнхны хувьд яах аргагүй сэтгэл түгшээсэн асуудал. Одоогоос 40-60 жилийн хугацаанд ийнхүү мөсөн бүрхүүлийн хэмжээ багасна гэдэг нь тэр жилүүдэд Хархираа. Түргэний уулсаас эх авдаг голуудын урсацын хэмжээ аяндаа татарна гэсэн үг. Ингэснээр ай саваа даган нутагладаг иргэд ундны усны

гачигдалд орох эрсдэл ойртож буйг харуулж байна.

 

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Ус судлалын секторынхон 2005-2007 онд Өмнө Түргэн голын эхэнд хээрийн судалгаа хийж байв. Мөсний хайлалт, хуримтлалыг хэмжихийн тулд шон суулгадаг. “Тухайн үед шонгоо суулгахын тулд бид 1.6 метр зузаан цасыг ухаж байж мөсөнд хүрсэн. Мөсийг цааш нь уурын өрмөөр цоолж, дөрвөн метр хэртэй урт, нэлээд хэдэн шон суулгаж байлаа. Тэр хавийн мөсний зузаан бол ер нь 50-иас дээш метртэй байдаг” хэмээн Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Ус судлалын секторын эрхлэгч, доктор Г.Даваа ярилаа.

 

Судалгааны багийнхан ха- вар нь эргэж очоод хэр зэрэг хайлж, хэр их хуримтлагдсаныг хэмжиж үзсэн байна. Гэтэлөнөөх 1.6 метр зузаан цас и хайлаад зогсохгуй 1.7 метр зузаан мөс хайлсан байв. Энэ бол зөвхөн Түргэн гол бус Монгол орны нийт мөнх цаст мөсөн уулын хайлах явц ямар эрчимтэй байгааг илэрхийлэх ерөнхий дүр зураг гэж болно. Монгол орны нийт мөнх цэвдгийн 30 хувь нь 2050 он гэхэд хайлах тооцоо ч бий. Гэхдээ энэ бүхнийг мэдээж нарийн тооцоолох зайлшгүй шаардлагатай.

 

Тус судалгааны багийнхан Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн тавдугаар тайланд (хамгийн сүүлд хийсэн шинэ тайлан) үндэслээд, дэлхийн болон бүс нутгийн уур амьсгалын загвар, бүр нарийвчлаад голын сав газрын уур амьсгалын загвар дээр үндэслэн мөстөлд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг ийнхүү хийж буй. Мөн мөстлөөс эх авсан голуудын урсац дахь нөлөөллийн үнэлгээг шинэчлэн

 

хийхээр зэхэж байгаа аж.

 

Нийт хамрах хүрээ нь I баруун хойноос зүүн урагш 1000 гаруй км үргэлжлэх Алтайн нурууны чиглэлд . мөстлийн судалгаагаа хийж, дүгнэлт гаргахаар ажиллаж | буй хэрэг. Хамгийн сүүлд гэхэд Сутай хайрхан дээр энэ онд багажаа суурилуулжээ. ; Тэрчлэн Мөнххайрхан дээр 3600 орчим метрийн өндөрт автомат цаг уурын станцаа байрлуулчихсан гэнэ. Үүний зэрэгцээ Ьапйка! сансрын 1 хиймэл дагуулын мэдээлэл ашиглан мөсөн талбайн хэмжилтийг жил болгон тодорхойлоод явж буй. Тэгэхээр энэ талаар цаашид улам нарийвчилсан тоо баримт гарна.

 

Судалгааны ажлууд

 

чамлахааргүй өрнөж байгаатай зэрэгцээд уур амьсгалын өөрчлөлт улам эрчимжсээр байна. Гэтэл бид мөнх цаст уулсын мөсний хайлах явцыг сааруулах боломж бараг л байхгүй. Ялангуяа Хархираа, Тургэн ай сав газарт угаас хур тунадсын жилийн дундаж хэмжээ дөнгөж 100 мм байдаг. Энэ нь Монгол орны дунджаас доогуур үзүүлэлт юм. Нэгэнт мөнх цаст уулсынхаа оргилыг хучаад хамгаалж чадахгүйгээс хойш хайлж урсах усыг нь мөстлөөс үүссэн нууранд хуримтлуулах замаар иргэдийн амьдрал, байгаль орчинд үр ашигтай зарцуулах боломжтой талаар Г.Даваа доктор ярьсан.

 

Тухайлбал, Ховд голын эхэнд Хотон, Хурган, Ачит зэрэг нуур бий. Хэрэв Ховд голын эхэнд мөстлөөс хайлах усыг хуримтлуулах замаар нуурын усны түвшинг нэмбэл усны эрчим хүчийг ашиглах, улмаар тариалангийн талбайг үр ашигтай усалгаажуулах зэргээр арвилан ашиглах боломжтой. Тариалан, Улаангом сумын газар тариалангийн талбайг дуслын системээр усжуулбал өндөр үр        дүнтэй, усанд хэмнэлттэй байх талаар “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн баг судлан тогтоожээ.

 

Үнэхээр мөстлөөс үүсэх нууруудын усны түвшин нэмэгдвэл тухайн бичил орчиндоо чийгшил            бий болгох, хур тунадсын хэмжээ нэмэгдэх зэрэг давуу талтай. Гэвч япончуудын хийсэн судалгаагаар гадаргаас ууршсан усны 40-60 хувь нь эргэж тухайн газар нутагтаа хур тунадас болон буудаг талаар тооцоолжээ. Тэгэхээр жилдээ 100 гаруйхан мм хур тунадас буудаг Хархираа, Түргэн голын ай савд буусан хур тунадас мөнх цасны мөсийг аривжуулна гэж итгэвэл дэндүү гэнэн хэрэг болно

 

Харин эсрэгээрээ мөстлийн хайлах үйл явц саарахгүй бол олон гол, нуур ширгэх аюул холгүй байгааг дахин анхааруулмаар байна. Нуур, голоо ширгээсэн түүх бидэнд хангалттай бий. 1980-аад оноос “Хавтгай цагаан Улз” хэмээн нэрлэгдэж байсан Улз гол тухайн үед үерлэхээрээ Т ээлийн салаагаар дамжин Хөх нуурт хүрч, нуурын усны түвшин асар их хэмжээгээр нэмэгдсэн байдаг. Гэтэл 1996 оноос хойш усны түвшин багассаар эцэстээ ширгэж, үүнийг дагаад Хөх нуурын ус эрс багасчээ. Улаан нуур, Орог нуур ширгээд одоо ялимгүй устай болсон. Харин Бөөнцагаан нуурын ус их хэмжээгээр дундарч, Хяргас нуурын ус түүхэндээ хамгийн доод түвшиндээ хүрээд байна. Харамсалтай нь, гол, нуур ширгэсэн талаарх мэдээлэлд бид бараг дасал болжээ.

 

Хархираа, Түргэн голын ай савд олан мянган хүн амьдардаг. Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан гээд тус ай савд багтах гол мөрнөөс ундаалан нутагладаг ард түмний хувьд уснаасаа хагацна гэдэг амьдралаа алдсантай агаар нэг. Хэрэв энэ эрсдэлээс хамгаалж, эртнээс хүн олноо амьдрах таатай орчноор нь хангая гэвэл одооноос цогц бодлого явуулах шаардлага бидэнд тулгараад байна. Түүнчлэн усны нэгдсэн менежмент хэрэгжүүлэх замаар хэрэглээгээ аль болох зохистой байдалд шилжүүлж, ариглан гамнах хэмнэлтийн горимыг хэвшил болгох нь маш чухал юм.

 

Мөнх цас гэдэг гол мөрнийг усаар байнга тэтгэж байдаг булаг. Гэвч дээрх судалгаанд үзүүлсэнчлэн 100 хүрэхгүй жилийн дотор мөнх цэвдэг хайлчихвал яах вэ? Түүнээс эх авч, мөстлөөс тэжээгддэг бүх гол мөрөн, нуур цөөрөм дагаад ширгэх аюултай. Энэ бол хөгжил дэвшлийн оргил болсон хэчнээн мундаг технологи байгаад ч өөрчилж үл чадах байгалийн зүй тогтол гэдгийг мартаж болохгүй. [ЗГМ]