sonin.mn
Хамгийн их агаарын бохирдолтой хамгийн их хотуудын 41-д Улаанбаатар бичигджээ
 
-Санаагаар болдог бол энэ тоог 100 хувьд хүргэчихвэл хотын утаатай хийх тэмцэлд том ахиц гарах болно.
 
Харамсалтай нь нэг хэсэг овоо ахицтай байсан дээрх ажил ирэх жия удаашралтай байх дүр зураг харагдаад эхэллээ. Учир нь БОАЖНХЯ-ны 2016 оны төсөвт агаарын бохирдолтой тэмцэхэд таван тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ нь 2015 өны төсвөөс гурав дахин буурсан дүн юм. Мөн нийслэл хот агаарын бохирдолтой тэмцэхэд ямар нэг мөнгө төсөвлөөгүйгээс үзэхэд Улаанбаатарын утаа ирэх онд багасах биш, улам нэмэгдэх бололтой.
 
Нийслэлийн агаарын ча-нарын алба хотын утаа ямар түвшинд байгааг хамгийн үнэн зөв тодорхойлдог газар. Хаа очиж тус газраас гаргасан судалгаанд хэд хэдэн гэгээтэй тоо харагдана. Тодруулбал, 2015 оны аравдугаар сард агаар дахь агаар бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг 2014 оны мөн үетэй харьцуулахад том ширхэгт тоосонцор 32 хувь, нарийн ширхэгт тоосонцор есөн хувь, азотын давхар исэл 11 хувиар тус тус буурчээ. Гэхдээ дээрх тоо нь зөвшөөрөгдөх хэмжээцээс 5-6 дахин их байгааг сануулахад илүүдэхгүй болов уу
 
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас агаарын бохирдол хамгийн ихтэй 100 хотыг гурван жилд нэг удаа тодруулдаг. 2011 онд Улаанбаатар хот азаар энэ жагсаалтын гадна үлдэж байв. Тэгвэл 2014 оны жагсаалтад улсын маань нийслэл урагш нэлээд давхиж, хамгийн их агаарын бохирдолтой хотуудын 41-д бичигджээ. ТОП 100-д Энэтхэгийн 37 хот бичигдэж, хамгийн бохир агаартай улс гэдгээ дахин нотолсон юм.
 
230 тэрбум төгрөг гэдэг мэдээж бага мөнгө биш. Гэвч ийм их мөнгө зарцуулчихаад нарийн ширхэгт тоосонцор есөн хувиар буурсан гэх мэ-дээнд баярлаад суумааргүй байна. Нүдэнд харагдах үр дүн л бидэнд хэрэгтэй. Ядаж амьсгал авахдаа эрх чөлөөгөө мэдэрмээр байна.
 
Б.Ганбаяр
Эх сурвалж: [ЗГМ]