sonin.mn

Улсын Их Хурлын гишүүдийн дөч, тавь, жаран насны ойгоор хүндэтгэл үзүүлж, Тамгын газраас гарын бэлэг гардуулдаг уламжлалтай. Өнөөдөр /2015.10.02/ Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгад Улсын Их Хурлын дарга З.Энхболд уламжлалт бэлгээ гардуулан өгч, баяр хүргэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга нь өчигдөр буюу 10 дугаар сарын 1-ний өдөр дөчин нас хүрсэн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.