“Олон улсын цөмийн туршилтын эсрэг цэмцлийн өдөр” өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан Казахстан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Зүүн хүрээ Дашчойлон хийдэд хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж, Энхтайвны хонх цохилоо.
БНКазУ-ын Ерөнхийлөгчийн санаачлагаар НҮБ-аас жил бүрийн 8 дугаар сарын 29-ийг “Олон улсын цөмийн туршилтын эсрэг тэмцлийн өдөр” болгон тэмдэглэх болсон. Уг өдрийг тохиолдуулан БНКазУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамнаас цөмийн зэвсгийн туршилтын улмаас ам нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг 3 дахь жилдээ зохион байгуулав.
Энэ үеэр тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд К. И. Кобландин, “2006 онд манай улс цөмийн чадамжаараа дэлхийд 4 дүгээр байрт ордог байлаа. Тухайн үед манай улс дэлхий нийтийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, өөрийн санаачилгаар Төв Ази дахь цөмийн зэвсгээс ангид бүсийн тухай гэрээнд гарын үсэг зурсан. Одоогоос 66 жилийн өмнө Зөвлөлтийн Холбоо Казахстан Улсын Семейн нутагт хийсэн 456 цөмийн туршилтын анхны туршилтыг хийсэн. Үүний хор уршиг 40 гаруй жилийн турш үргэлжилсэн. Тиймээс манай улсад дэлхий нийтийг цөмийн зэвсгээс ангид байхыг уриалах ёс суртахууны болон түүхэн эрх байгаа юм хэмээн онцлон тэмдэглэв.
Тэрбээр, “Өнгөрснийг буцаах боломжгүй. Гэвч бид ирээдүйг өөрчлөх боломжтой. Казахстан улс «АТОМ” буюу туршилтуудыг устгах бидний эрхэм зорилго олон улсын төслийг санаачлан, цөмийн зэвсгээс ангид ирээдүйг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Энэ төсөл цөмийн зэвсгийн туршилтыг зогсооход чиглэсэн иргэдийн дуу хоолойг нэгтгэх зорилготой юм.
Үй олноор хөнөөх зэвсгээс ангид Антрактид, Латин Америк, Номхон далайн өмнө зүг, Зүүн-Өмнөд Ази, Төв Ази, Африк, Шинэ Зеланд зэрэг нийт 100 гаруй улс орон бий. Тэдний эгнээнд Монгол Улс ч мөн багтдаг. Энэ нь тус дэлхийн энхтайвны төлөө бодлого явуулдаг гэдгийг харуулж байна.
Энхтайван ертөнц байгуулах зорилгоор цөмийн зэвсгийг устгаж, ирээдүйн үр хүүхдүүдийн аюулгүй байдлыг баталгаажуулахын төлөө хамтран зүтгэх нь бидний нийтлэг зорилго гэдгийг мартаж болохгүй” гэлээ.
Хүндэтгэлийн үйл ажилагаанд БНКазУ, Чех, Беларусь, Вьетнам, зэрэг улсын Элчин сайдын яамдын төлөөлөл болон Зүүн хүрээ Дашчойлон хийдийн лам хуваргууд, сүсэгтэн олон оролцлоо.
Энхтайвны хонх цохисны дараа цөмийн туршилтын улмаас хохирсон иргэдийн дурсгалыг хүндэтгэж нэг минут чимээгүй зогсов.
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Баабарын "Төвдийн тэмдэглэл"-ийг уншаарай, Энэ бүх л шашин крист ч бай будда ч бай ард түмний хөдөлмөрийг үнэхээр шулан үгүйрүүлдэг юм байна даа.
заримдаа баабарыг уншихгүй байх нь ч зөв шүү, зарим хүмүүс бүр ерөөсөө ч түүнийг бүү уншаарай, за.
Яасан "Төвдийн тэмдэглэл"д итгэхгүй байна ууу Төвдийг дагаад Монгол улс хожсон ууу..........Казахстан гэж Оросуудад дээрэлхүүлсэн өрөвдөлтэй улс байнаа 600000 гаруй мутацын өөрчлөлтэй Казахуудийн эрхийг Оросоос нэхэх ёстой шүү дээ Чийдэн шиг толгойтой олон мянган Казахуудын зовлонг дэлхийн дахинд хүчтэй сурталчилж чадахгүй үзэл суртлын бэлгэдэлийн шинжтэй ашиглах юм
яагаад гэвэл, баабар бүхнийг зөвхөн материаллаг хэрэглээгээр хардаг марксист хүн, хүний итгэл үнэмшил, сүсгийн талаар тэр голгүй ээ, голгүй.
Энэ тун зүгээр арга хэмжээ байна. Казакстан одоо бүс нутагт хэлэх үгээ хэлж, зохих ёсны байр сууриа эзлэх цаг нь болсон. Тэр дундаа монголчуудтай хамтрах шаардлагатай болсон. Харин Фукушимагаас хойш хятадууд барьж байсан олон цөмийн цахилгаан станцуудаа зогсоосон нь сайшаалтай. Гэхдээ манай хилийн ойролцоо газар доогуур ч гэсэн цөмийн туршилт энэ тэр хийдгээ больвол таарна. Энэ тал дээр монголчууд бидэнтэй хил залгаа шахуу казакуудтай үг хэлээ нэгтгэх шаардлагатай байгаа.
Хэдэн жилийн дараа лам нар сонгуульд өрсөлдөнө гэх вий дээ
BUZAR ГАР ЗУВАЛЗУУД ХУВАЛЗУУД ИХ БАОАЙРАЗ ЮМ АА МУУСАЙН ПИЦДА НАР АЖИЛ ХИЙХГУЙ ЧОЙЖАМЦ НАЦАГДОРЖ ГОНЧИГСУРЭН ДАМБАЖАВ ЖААМАА АМГАЛАН ГОМО БЯМБАЖАВ НАРЫН ЗУВАЛЗУУД ИХ ДАВАРЧ БАЙГАА ШУУ БАНЗАЛ НАЦАГДОРЖ ДАЦАНГИЙНХАА ХУУХНУУДТЭЙ ЗАВХАЙРДАГ ГОНЧИГСУРЭН ЧОЙЖАМЦАД ГОЛОГДСОН БУДУУН АВГАЙТАЙ СУУСАН ГАНДАГИЙН ЛАМ НАРЫН ГУТАМШИГ ШИВШИГ ДЭНДУУ БУЗАР ХУЛГАЙ ХУЧИН ОЙ ГУТАМ ЕСУС ЭЦЭГ МИНЬ МАНДТУГАЙ
soliorood baigaach lalariin esuschin